IVF Mongolians in USA

IVF Mongolians in USA We can do it 🤍🤎🩵💙💜🖤🩶💚💛🧡❤️🩷

01/23/2025

За удаан хугацаанд пост оруулсангүй нилээн завгүй гүйсээр байлаа. Энэ удаад ерөнхий хүн бүхний мэддэг юм шиг хэрнээ мэдээгүйгээсээ болоод алдсан тохиолдол олныг сонссон учираас энэ талаар өгүүлье гэж бодлоо.
Маш олон эмэгтэйчүүд үртэй, жирэмсэн болж чадахгүй байгаа шалтгаанаа хайж эмнэлэгээр явж байгаад буруу эмчтэй таарсанаас болж зүгээр байсан үрийн суваг, өндгөвч зэрэг чухал эд эрхтэнээ авхуулж тайруулсан байдаг. Түүнээс болж өөр ямарч сонголтгүй IVF.тэй нүүр тулдаг.
Үрийн суваг битүүрэлтэй, үрэвсэлтэй мөн уланхай үүссэн маш олон шалтгаан байдаг. Эдгээр тохиолдол бүр зохих хэмжээний эм ууж эмчилгээ хийлгэх ёстой байтал шууд мэс засалаар авхуулах эсвэл IVF хийлгэ гэж шахдаг. Тиймээс үрийн суваг битүүрсэн бол битүүрэл гаргах эмчилгээ гэх мэт олон сонголт байдаг шүү. Шууд эмчийн үгээр шийдвэр гаргах нь өрөөсгөл шүү бүсгүйчүүдээ. Байгаа зүйлийг засаж янзлах боломжтой нэгэнт байхгүй болсон зүйлийг орлуулах боломжгүй.
Би нь 2 удаа савны гаднах жирэмсэн болоод үрийн 2 сувагаа мэс засалаар авхуулаад IVF.ээс өөр сонготгүй болоод олон жилийн турш мөнгөө цуглуулсаар бас мэдээж доторол бул хар чулуутай явсаар одоо л нэг дотор онгойж бяцхан үрээ хүлээж сууна даа.

За энэ удаад үр хөврөлийн нэршил хэрхэн яаж ангилдаг, аль нь илүү амжилттай болох магадлалтай байдаг, үр хөврөлөө суулгу...
11/08/2024

За энэ удаад үр хөврөлийн нэршил хэрхэн яаж ангилдаг, аль нь илүү амжилттай болох магадлалтай байдаг, үр хөврөлөө суулгуулахдаа хэрхэн яаж сонгох вэ гэдэг талаар оруулья. Энэ миний оруулж байгаа ангилал нэр нь олон улсын тэр дундаа Америкт байнгын ашиглагддаг байгаа. Ерөнхийдөө бол АНУ-ын ихэнх эмнэлэг 5, 6, 7 өдөрийн хөлдөөсөн үр хөврөл суулгахыг илүүд үздэг. Яагаад гэхээр тэдгээр өдрүүдэд эм эр эсээ нийлүүлээд лабораторид хуваагдалыг нь хянаж байдаг гэсэн үг. Тэр 5, 6, 7 өдөр хүртэл хуваагдал сайн явагдаад байгаа эсүүд нь сайн байнаа гэсэн үг. Тэрэн дотороо бас доорхи байдалаар ангилсан байдаг. Жишээ нь : 4BA эс нь сайн чанарын эс гэсэн үг.
Дараагийн зүйл нь гэвэл 3 өдөрийн эс. Энийг болохоор зүгээр маш сайн, сайн гэх зэрэгээр ангилдаг. Энэ нь болохоор тухайн хүний эс 3 өдөрөөс цааш хуваагдал явагдахгүй удааширч байвал эмнэлэг шийдээд хөлдөөхгүй суулгах эсвэл хөлдөөгөөд 2 оор нь эсвэл 1ээр суулгадаг байгаа.
Муу, дунд эс ч гэсэн хөөрхөн хүүхэд болдог болохоор хэзээ муу сайн гэж битий бодож байгаа. Зарим хүмүүсээс бүүр ганц ч эс гарахгүй тохиолдол байдаг шүү.
God bless us 🫶🏻🫶🏻🫶🏻

10/15/2024

Эсээ өгөхөөсөө 3 сарын өмнөөс ямар ямар витамин уух ёстой вэ гэдэг талаар оруулья. Юуны түрүүнд мэдээж витаминуудынхаа шинжилгээг өгсөний дараа уух ёстой гэдэгээ мэдэж байгаа байх. ❗️

Тайлбар 1: ардаа 🥚 өндөгний зурагтай витаминууд ихэнхдээ сайн чанарын өндөг гаргахад тусалдаг учир өндөгөө өгөх хүртэлээ, эсвэл үр хөврөл суулгуулах өмнөх үе хүртэлээ уугаад зогсоох ёстой шүү. ✅

Тайлбар 2: Харин өндөгний зураггүй нь цаашдаа үр хөврөлөө суулгуулаад, жирэмсэн, төрөн төртөлөө, төрсний дараа хүртэл ууж болно шүү.✅

1. Coenzyme Q10🥚
2. Melatonin 3 mg унтахаасаа өмнө ууна 🥚
3. Vitamin E 100 IU 🥚
4. Vitamin C 500-1000 mg 🥚
5. Alpha-Lipoic Acid 200-300mg 🥚
6. N-Acetylcysteine 600 mg 🥚
7. Myo-Inositol 🥚
8. DHEA 🥚

9. L-Arginine
10. Vitamin D
11. Prenatal
12. Folic acid

Асуулт байвал доор коммэнт бичээрэй. 👇🏻

10/07/2024

🤍🤍🤍IVF эмчилгээнд орохоосоо өмнө
хэрхэн биеээ бэлдэх вэ?
Эхнэр нөхөр хоёууланд нь хамаатай. Гэр бүлээрээ дагаж мөрдвөл ирээдүйд эрүүл мэндэд нь санаар нөлөөлнө💪🏼

1. Аль болох 3 сарын өмнөөс бэлдэж эхлэх хэрэгтэй. Гэхдээ танд 1, 2 сар үлдсэн байсанч оройтсон гэлгүй одооноос эхлэхэд л болно.

2. Хуванцар савнаас татгалзах хэрэгтэй. Ууж байгаа ус, идэж байгаа хоол гээд. BPA free!

3. Хэт хурц үнэртэй гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус, угаалгын нунтаг хэрэглэхгүй байх. Аль болох органик үнэргүй зүйлүүдийг сонгож хэрэглэх. Fragrance free!

4. Бүх төрөлийн цусны дэлгэрэнгүй шинжилгээний дараа эхнэр нөхөр хоёр ямар нэг витамины дутагдалтай байвал тухайн витаминаа уухаас гадна нэмэлт витаминаа 2уулаа нэмэлтээр цаг тухайд нь ууж хэрэглэх.
Vitamin is nutrients!

5. Хоол хүнс аль болох жимс, ногоо, үр тариа самар, мах, сайн чанарын тос, өндөгийг өдөр тутамдаа хэрэглэх. Гурил гурилан бүтүүгдэхүүнээ, сахарын хэрэглээгээ хянар хэрэгтэй.
Check out gluten and dairy 🥛.

6. Архи, тамха, кофе мөн кафейнтай цайны хэрэглээг хасах. No caffeine.

10/07/2024

🤍🤍🤍IVF- In Vitro Fertilization-
Үр хөврөл шилжүүлэн суулгах

1. Хамгийн анхны судалгаа 1930-1950 онд Хятад эмч хийж байсан. Ази хүн гэхээр сонирхолтой санагдаад орууллаа 🙏

2. Анхны амжилттай эмчилгээ 1978 онд Английн эмч хийсэн байна.
Анхны хүүхэд 1978.07.25 төрсөн❤️‍🩹

3. 1980-1990 онд (ICSI-Intracytoplasmic s***m injection) төрөлийг 1992 онд эрэгтэй хүн ч гэсэн үргүйдэлтэй байна гэдэгийг хүлээн зөвшөөрсөн.

🤍ICSI гэдэг нь түгээмэл хэрэглэгддэг эр бэлгийн эсээс сонгомол нэг эсийг соруулан авч эм эсрүү тарьж үр хөврөл үүсгэхийг хэлнээ. АНУ-д одоо ч гэсэн хэрэглэгдсээр байгаа сонгомол арга.

4.2000 оноос одоог хүртэлх судалгаанд нэмэлтээр (PGD- preimplantation genetic diagnosis) энэхүү тестыг оруулсан.

🤍PGD гэдэг нь үүссэн үр хөврөлөөс маш жижигхэн хэсгийг авч лабораторит шинжлүүлж тухайн үр хөврөл хэвийн байна уу хэвийн бус байна уу гэдэгийг шинжилдэг шинжилгээ юм аа.

Дээрхи шинжилгээ нь АНУ-д 35аас доош насны янз бүрийн удамшилын өвчингүй бол хувь хүний сонголтоор хийгддэг байгаа. Төлбөрийн хувьд эмнэлэг бүрээсээ шалтгаалаад өөр өөр гэхдээ нилээн үнэтэй. Харин 35аас дээш насны хүмүүст эмч нь тухайн шинжилгээг хийлгэхийг зөвлөж санал болгодог. Яагаад гэхээр 35аас дээш насанд эр эм бэлгийн эсийн чанар аажим аажимаар буурч эхэлдэг учир эрүүл саруул үр хөврөлийг эхийн хэвлий рүү суулгахыг хүсдэг. Мөн зарим эмнэлэг үр хөврөл хэвийн бус гарсан тохиолдолд суулгалт хийдэггүй зөвхөн шинжилгээгээр эрүүл гарсан эсийг суулгадаг байнаа.

10/01/2024

Welcome to new members.
I live in USA. I would like to share my experience about how I am going to do IVF in USA.

Address

Vienna, VA
22182

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when IVF Mongolians in USA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram