HCU-ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ

HCU-ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from HCU-ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ, Medical and health, 1201, UBH center, Peace Avenue 3, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia, Ulaanbaatar.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ: ХОРТ ХАВДРЫГ ЭМЧЛЭХ КИБЕРНАЙФ АРГЫН ТУХАЙХорт хавдрын эсийг устгахад ашигладаг цацраг туяа эмчи...
24/08/2023

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ: ХОРТ ХАВДРЫГ ЭМЧЛЭХ КИБЕРНАЙФ АРГЫН ТУХАЙ

Хорт хавдрын эсийг устгахад ашигладаг цацраг туяа эмчилгээг хийх хэд хэдэн арга байдаг. Тэдгээрийн нэг нь хавдрын голомтод маш сайн үр нөлөө үзүүлдэг CyberKnife арга юм.
Туяа эмчилгээ нь хорт хавдрын эсийг устгахын тулд рентген туяа эсвэл протон зэрэг өндөр эрчмийн цацрагийг ашигладаг. Эмчилгээний энэ арга нь хавдрын голомтод нөлөөлж, хавдрын эсийн ургалтыг илт сааруулах үр нөлөөтэй хэдий ч цацраг туяа бусад өвчлөөгүй эрхтнүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс туяа эмчилгээг хийхэд нарийвчлал маш чухал. Цацраг туяаг хавдартай бай руу оновчтой хүргэх нь хорт хавдрын эсийг устгахын зэрэгцээ эрүүл эдэд үйлчлэх цацрагийн тунг багасгаж, гаж нөлөөний эрсдлийг бууруулна. Ингэснээр эмчилгээний явцад болон дараа нь өвчтөний амьдралын чанарыг сайжруулах боломж нэмэгдэнэ.
Кибернайф (CyberKnife) нь мэсгүй эмчлэх, эсвэл мэс засал хийх боломжгүй, нарийн төвөгтэй байрлал бүхий хавдартай өвчтөнүүдэд тохиромжтой туяа эмчилгээний систем юм. Цацрагийн эмчилгээнд ашигладаг рентген, гамма гэх мэт өндөр эрчмийн цацраг туяаг дамжуулах шугаман хурдасгуур бүхий Кибернайф робот цацраг туяаг байнд нарийвчлалтай тусгах зарчмаар ажилладаг. Кибернайф эмчилгээг хавдрын зэргээс хамааран 1-5 удаа хийдэг. Хавдрын эмчилгээний уг аргыг хорь гаруй жилийн эмнэлзүйн туршилтаар нотолж, олон мянган хорт хавдартай өвчтөнийг амжилттай эмчилж байна.
Кибернайф робот нь өвчтөнийг тойрон эргэж цацрагийн тунг олон мянган өөр өнцгөөс дамжуулснаар цацраг туяаг хорт хавдын голомт руу нарийвчлалтайгаар тусгаж, өвчлөөгүй эд эрхтнүүдэд хүрэх цацрагийн тун багасдаг. Кибернайв төхөөрөмж хүний хөдөлгөөнийг байнга дагадаг учир амьсгалах үйлийн нөлөөгөөр хөдөлдөг уушиг, зүрх, элэг, нойр булчирхай, цөс зэрэг эрхтэнүүдэд үүссэн хорт хавдрын эмчилгээнд илүү тохиромжтой гэж үздэг. Мөн энэ аргыг, тархи, нугасны туяа эмчилгээнд ихээр ашигладаг. Кибер найф туяа эмчилгээ нь энгийн хагалгаатай харьцуулахад өвдөлт, цус алдалт, мэдрэлийн гэмтэл багатай.

Таны хөл, гар, өвдөг зэрэг газруудад яс ургасан тохиолдолд Хавдар Судлалын Үндэсний Төв дээр туяа эмчилгээ хийлгэж болдо...
24/08/2023

Таны хөл, гар, өвдөг зэрэг газруудад яс ургасан тохиолдолд Хавдар Судлалын Үндэсний Төв дээр туяа эмчилгээ хийлгэж болдог.
👉Та тухайн яс ургасан газрын зургыг авахуулсан байна. /хаана ч авахуулж болно/
👉Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ ХСҮТ-ийн цахим бүртгэлд бүртгүүлж, эмчид үзүүлэх дугаар авна.
👉Эмчид үзүүлээд туяа эмчилгээ хийлгэх шаардлагатай бол курс эмчилгээ хийлгэнэ.
🩺Курс эмчилгээ: Даваа – Баасан гарагт, /5 өдөр/ хийгдэнэ.Эмчилгээний үнийн тариф:
1 талд бол / 1 хөл, 1 гар, 1 өвдөг/ – 50,000 ₮ ,
2 талд бол /2 хөл, 2өвдөг, 2 гар/ – 100,000 ₮
Эх сурвалж: Хавдар Судлалын Үндэсний төв

ЭЛЭГ СУДЛААЧ ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНАИргэдийн дунд дотор эрхтний ямар нэг хортой, хоргүй хавдарт тан ууж болох болохгүй монгол э...
23/08/2023

ЭЛЭГ СУДЛААЧ ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА

Иргэдийн дунд дотор эрхтний ямар нэг хортой, хоргүй хавдарт тан ууж болох болохгүй монгол эмнэлгээр эмчлүүлэх эсэх талаар маргаан байнга дэгддэг.
Цул болон сав эрхтний хавдрын характер буюу шинж чанар өөр өөр байдаг. Хавдрын үе шат, хэмжээ, байрлал, хүндрэл, бусад эрхтэн системүүдийн өвчлөл, нас, хүйс, биеийн ерөнхий тамир тэнхээ , ямар нутаг оронд төрсөн( говь, хангай, тал хээр өндөрлөг газар), судас, шээс, 5 цэцэг оношлогоо, махбодийн өвөрмөц чанар, удамшлын шалтгаан,Мрай, КТГ, ПЕТ СТ, цусны шинжилгээ, вирусолог, иммунолог, цитолог, биохими, хавдрын маркер зэрэг маш олон хүчин зүйлийг тооцож эмчилгээний төлөвлөгөөг баталдаг.
Уламжлалт анагаах ухаанд эмийн олон хэлбэр байдаг ба тан, талх, үрэл, тосон, архин эмийн зэрэг хэлбэрүүд байдаг бөгөөд үүнээс ус, сүү, шөлөнд буцалгаж өндөр температурт ханд хэлбэрээр бэлдэж уудаг эмийг ТАН эмийн хэлбэр гэж үздэг. Тан эмийн үйлдэл өвөрмөц хүчтэй, өвчнийг боловсруулж явцыг түргэсгэн ,эдгэрэлтийн хугацааг богиносгодог нийлмэл маш гайхалтай үйлдэлтэй.
Тан хэлбэрийн эмийг ямар нэгэн хортой хоргүй хавдрын үед хэрэглэх эсрэг заалттай! Харин талхан, үрлэн бусад хэлбэрийн эмийг хавдрын үед хэрэглэж болно. Мөн хортой хоргүй хавдрын үед өргөн хэрэглэдэг ургамал, амьтны гаралтай түүхий эдүүд ч бий.Уламжлалт эмүүдийн европ эмнээс ялгарах гол ялгаа нь байгалийн гаралтай ургамал, амьтан, эрдсийн найрлагатай байдаг ба биед хоруу чанар багатай, гаж нөлөө багатай байдаг бол европ эмүүдийг химийн синтезийн аргаар голлон бэлддэг тул нэг эрхтэнд эергээр нөлөөлөх авч өөр эрхтэнд сөргөөр нөлөөлөх талтай! Иймд эмчийн заалтаар хэрэглэнэ!
Эцэст нь хавдар болон бусад ямар ч өвчний үед өрний болон дорны анагаах ухааны эмчилгээг үе шат динамикаас шалтгаалан хавсарч хэрэглэвэл өндөр үр дүн гардаг ба гол нь нарийн мэргэжлийн туршлагатай УАУ ны эмчид хандах хэрэгтэй.
Уламжлалт анагаах ухааны олон эмийн ургамал жорууд, хануур засал зэрэг эмчилгээний олон аргуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлаж нотолгоонд тулгуурлан баталж, клиникд хэрэглэх боломжийг эрдэмтэд нээсээр байгааг дуулгая.Өрнийн анагаахын эмч нартаа зөвлөхөд уламжлалт анагаах ухааны талаар судлан мэдлэгээ өргөжүүлж, уламжлалт анагаахын эмч нартай хамтран ажиллабал илүү олон халдварын ба халдварын бус өвчнийг төгс эмчлэх боломж нээгдэж, илүү том үр дүнгүүд хүлээж буйг сануулая. Уламжлалт болон өрнийн анагаах ухааны зорилго бол гагцхүү ХҮН ийг л судлах, оношлох, эмгэгийг нь анагаан, урт наслуулах 1 л зорилгын төлөө ажилладаг салбарууд мөн юм.
АУ. доктор клиникийн профессор , их эмч , элэг судлаач Г.Машбат.

Оношлогоо эмчилгээний онцлог, физик шинж чанар, ач холбогдол, давуу ба сул талыг ойлгодог байх нь таны зөв оношлогоо, он...
23/08/2023

Оношлогоо эмчилгээний онцлог, физик шинж чанар, ач холбогдол, давуу ба сул талыг ойлгодог байх нь таны зөв оношлогоо, оновчтой эмчилгээг түргэн шуурхай эхлүүлэхэд тустай. Мөн оношлогоо шинжилгээний талаар наад захын мэдлэгтэй байх нь таны цаг, мөнгөнд хэмнэлттэй.
Доорх зурганд оношлогооны төхөөрөмжийн дөрвөн төрлөөр гадил жимсийг харуулсан байдал. Мөн төхөөрөмж тус бүрийг зориулалт, оношлогооны арга хэлбэрийн талаар тайлбарласан байна.
✅Энгийн гадил жимс
✅Рентген буюу X-ray туяагаар харахад
✅MRI буюу цахилгаан соронзон үелзлүүрт оношлогоогоор харахад
✅ CT буюу бидний ярьж заншснаар Компьютер Томограмм зүсэлттэй рентген оношлогоонд харахад

Доорхи оношлогоо нь эд эрхтний хэлбэр(shape), хэмжээ (size), гадарга(surface) зэргийг л тодорхойлдог бүтцийн оношлогоо бөгөөд тухайн эрхтэн хэрхэн яаж ажиллаж байгаа, үйл ажиллагаа нь алдагдаж буй эсэхийг оношлох боломжгүй аргууд юм. Иргэд Мрай, эсвэл СТ д харуулчихвал төгс оношлуулчихна хамгийн сайн оношлогоо гэж ойлгодог алдаа элбэг бий. Харамсалтай нь үгүй ба жишээ нь таны бөөрний хэлбэр хэмжээг харах боловч бөөрнөөс болж хавагнах, эсвэл шээсээр уураг алдах, бөөрний гаралтай даралт ихсэлтийг доорхи аргууд оношлохгүйг санаарай!
Элэгний вирусыг эсвэл элэг цөсний шарлалт, уураг буурах, хордлогыг доорхи аргууд оношлохгүй, харин элэг томрох эс бол жижигрэх, элгэнд гемангиома, хоргүй хортой хавдар үүсэх, цөсөнд чулуу үүссэн тохиолдолд л оношлоно.
Зөвхөн бүтцийг тодорхойлох ба бүтцийн өөрчлөлт, эрхтэн томрох, жижигрэх, голомт чулуу, уйланхай, хавдар, судсан болон өөхөн, холбогч эдэн зангилаа хавдар үүсэх үед л оношлоно.
Ерөнхийдөө өвчний эрт үе буюу үйл ажиллагаа алдагдах үед доорхи багажууд оношлохгүй өвчний хүндэрсэн буюу бүтэц морфологи алдагдсан үед л оношлодог. Өвчний ямар үед ямар оношлогооны арга, ямар багажийг сонгох нь маш чухал юм. Dr.Ma

СИСТЕМИЙН ХИМИ ЭМЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?Cистемийн эмчилгээ нь цусны эргэлтээр дамжуулан биеийн бүх хэсэгт тархан хавдрын эсийг...
22/08/2023

СИСТЕМИЙН ХИМИ ЭМЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Cистемийн эмчилгээ нь цусны эргэлтээр дамжуулан биеийн бүх хэсэгт тархан хавдрын эсийг устгах эмчилгээ юм. Системийн эмчилгээ нь анх үүссэн газраасаа өөр газарт тархсан хавдрын эсийг устгах, хавдрын хэмжээг багасгах зорилгоор хийгддэг. Химийн эмчилгээ, даавар эмчилгээ, биологийн эмчилгээ, бай эмчилгээ, дархлаа эмчилгээ нь системийн эмчилгээнд хамаарна.
Хавдрыг эсийг үхүүлэх эсвэл өсөлт хөгжлийг зогсоох үйлчилгээтэй бодисыг агуулсан эм бэлдмэл хэрэглэх аргыг хими эмчилгээ гэнэ. Химийн эмчилгээг ихэнх өвчтөн амаар уух болон венийн судсанд тарьж хэрэглэдэг. Ямар ч замаар хэрэглэсэн химийн эм цусны урсгалд орж биеийн бүх хэсэгт тархан үйлчилдэг.
Химийн эмчилгээг өвчний оношоос хамааран тодорхой хугацааны давтамжтайгаар дараалсан курсээр хийдэг. Нэг удаагийн курс эмчилгээ нь нэг өдөр эсвэл олон өдөр үргэлжилж болдог. Химийн эмчилгээг өдрийн эмчилгээгээр болон тасагт хэвтэж хийлгэнэ. Мөн уух хэлбэрээр гэрээрээ эмчилнэ. Химийн эмүүд нь хавдрын эсэд үйлчлэхээс гадна хурдан өсөж, хуваагддаг биеийн бусад эрүүл эсэд нөлөөлдөг.
Тухайн хавдрын онош үе шатаас хамааран эмчлүүлэгчид хоёроос дээш курс хими эмчилгээ хийгддэг ба хэдэн курс эмчилгээ хийгдэхийг эмч үзлэг шинжилгээгээр тогтооно.

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СОЛОНГОС ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ УДАХГҮЙ  УЛААНБААТАР ХОТОД БОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ШҮҮ.  💁‍♀️🙆👩‍⚕️👩‍💻Солонгосын...
17/08/2023

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СОЛОНГОС ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ УДАХГҮЙ УЛААНБААТАР ХОТОД БОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ШҮҮ. 💁‍♀️🙆👩‍⚕️👩‍💻
Солонгосын нүдний, шүдний, үе мөч, нуруу нугасны, арьс гоо засал, эмэгтэйчүүдийн болон нэгдсэн эмнэлэгүүд гээд 50 эмнэлэгийн 100 гаруй эмч, зөвлөх ажилтанууд ирсэн байна.
8 сарын 26-27 ны өдрүүдэд Улаанбаатар хотод үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх юм байна.
Та БНСУ-ын эмнэлгүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл энэ линкээр орж хүсэлтийг бөглөн илгээнэ гэнээ.
http://bitly.ws/Rtbu

Өсвөр үеийнхний тархи, сэтгэл гутралын эмгэгийг судлах чиглэлээр мэргэшсэн Монреалын их сургуулийн мэдрэлийн сэтгэл судл...
15/08/2023

Өсвөр үеийнхний тархи, сэтгэл гутралын эмгэгийг судлах чиглэлээр мэргэшсэн Монреалын их сургуулийн мэдрэлийн сэтгэл судлалын судлаач, доктор Сабрина Сюффрен 2021 онд нэгэн сэтгэл түгшээсэн нээлт хийжээ.
Тэрээр судалгаагаараа хүүхэд рүүгээ хашгирах, зандчих, чанга дуугаар загнах зэрэг эцэг эхийн хатуу ширүүн арга барил нь хүүхдийн тархины бүтцийг өөрчилдөг болохыг тогтоосон байна.
Сабрина тархины CT ашиглан хүүхэд рүү хашгирах нь тэдний тархины гурван үндсэн хэсгийг жижигрүүлдэг болохыг харжээ.
Хашгичиж загнах нь гэр бүлийн харилцаа, хүүхдийн зан төлөвт сөргөөр нөлөөлдөг гэдгийг бид мэддэг хэдий ч хүүхдийн тархины бүтцэд өөрчлөлт оруулдаг болохыг олж нээснээрээ энэхүү нээлт маш том, чухал нээлт болжээ.
Та яагаад ийм зүйл болдгийг ойлгосноор маш их хашгируулдаг хүүхдүүд бусдаас өөр зан авиртай байдгийг мөн ойлгох болно.
Хэрэв таны хүүхдийн тархи зөв хөгжөөгүй бол тэд сэтгэл хөдлөлөө удирдах тал дээр бэрхшээлтэй болж, тархи нь бүрэн хөгжсөн хүүхдүүдтэй харьцуулахад илүү их бухимдалтай болсон байдаг. Сабрина ганцаараа ийм дүгнэлт хийсэнгүй.
Чикагогийн Анагаахын их сургуулийн Нортвестерн сургуулийн Сэтгэцийн эмгэг, зан үйлийн шинжлэх ухааны тэнхимийн профессор, доктор Брюс Д.Пэрри Сабринагийн ажилтай ямар ч холбоогүй судалгаагаар ижил төстэй дүгнэлтэд хүрсэн байна.
Тэрээр багадаа үл ойшоошдсон (маш их хашгируулсан, эцэг эхтэйгээ наад захын харилцаа холбоо байхгүй) гурван настай хүүхдүүдэд тархины CT шинжилгээ хийж тэдгээр хүүхдүүдийн тархи "хэвийн" гурван настнуудын тархинаас "нэлээд жижиг" байгааг тогтоожээ.
Би хүүхэд рүү хашгирч орилох нь хүүхдийн тархины хөгжилд нөлөөлдөг талаар хийсэн судалгааны материалд хорхойсож, ар араас нь олон арван судалгааны тайлан уншаад маш олон судалгаа дээрхийн ижил дүгнэлтэнд хүрсэнийг мэдлээ.
1. Хүүхэд рүү хашгирах нь тэднийг маш их цочирдуулдаг
2. Энэ нь удаан үргэлжлэх сөрөг үр дагавар, тэр ч байтугай PTSD буюу гэмтлийн дараах сэтгэл гутрах эмгэгийн хэмжээнд хүргэх ч аюултай.
3. Мөн "тархины далд гэмтэл" болон бусад сөрөг үр дагаварт хүргэдэг
Жишээ нь, American Journal of Psychiatry сэтгүүлд хэвлэгдсэн Мартин Х.Тейчер М.Д.-ийн судалгаанд: "Хэл амаар түрэмгийлэх, доромжлох нь гэр бүлийн хүчирхийлэл эсвэл гэр бүлийн бус бэлгийн хүчирхийлэлд өртсөнтэй харьцуулж болохуйц дунд болон их хэмжээний сөрөг үр дагавартай байсан бөгөөд зарим кэйс дээр гэр бүлийн хүрээнд болсон бие махбодийн хүчирхийлэлийн сөрөг үр нөлөөнөөс илүү байсан." гэжээ.
Судлаач цааш нь бичихдээ "Хүүхэд байхдаа эцэг эх нь хатуу ширүүн загнаж, хашгирч, доромжилдог байсан хүүхэд нийгмээс тусгаарлагдах, лимбийн системийн цочромтгой байдал, сэтгэл гутрал, уураа удирдах чадвар муудах зэрэг бэрхшээл тулгардаг.
Лимбийн цочромтгой байдал гэдэг нь бидний зан байдал, сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг тодорхойлж, тулалдах эсвэл эс тулалдах хариу үйлдлийг өдөөдөг тархины хэсэг болох лимбийн системийн зохисгүй үйл ажиллагааг хэлнэ.
Би уншсан судалгааны ажлуудаасаа саяхныг хүртэл олон оронд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэм хэмжээтэй, харамсалтай нь заримд нь одоо ч хэм хэмжээгүй хэвээр байгаа хүүхэд рүүгээ хашгирч орилох үзэгдэл хүүхдэд дараах нөлөө үзүүлж болохыг олж мэдсэн юм.
Хэрэв та хүүхдүүд рүүгээ хашгирах юм бол тэд:
• Сэтгэл гутрал, түгшүүртэй байдлыг мэдэрнэ
• Сэтгэл хөдлөлөө зохицуулж чадахгүй зовно
• Уурлаж, түрэмгийлэх хандлагатай болно
• Өөртөө итгэх итгэлгүй, "үнэ цэнэгүй" гэсэн мэдрэмжтэй болно
• Гэмтлийн дараах сэтгэл гутралын эмгэг (PTSD)-ийн хүнд хэлбэрүүд үүсч болно
• IQ хөгжүүлэх хурд буурч, суралцахад бэрхшээлтэй болно
• Эрүүл харилцааг бий болгох нь түүний хувьд хүнд сорилт болно
• Хэл ярианы чадвар, хөгжил сул, ойлгох чадвар муу байх магадлалтай
• Согтууруулах ундаа болон бусад хорт бодисыг хэтрүүлэн хэрэглэх магадлал өндөр болно
• Зүрхний өвчин, уушигны багтраа, хорт хавдар, астма, аутоиммун өвчин зэрэг эрүүл мэндийн асуудалд өртөх эрсдэл өндөр болно
• Үе мөчний үрэвсэл, толгой өвдөх, нуруу, хүзүүний өвчин зэрэг архаг өвчин тусах магадлал өндөр болно
• Ирээдүйд “муу зан авир гаргах” магадлал өндөр болно
Бид хашгирах муу гэдгийг мэдэж байсан ч энэ нь хүүхдүүддээ ямар их хохирол учруулдаг болохыг барагтай л бол ойлгодоггүй ажээ.
Хамгийн аймшигтай нэг зүйл нь бараг бүх эцэг эхчүүд нэг асуудлаас нөгөөд шилжин хашгирч, өөрсдийгөө миний нэрлэснээр “Эцэс төгсгөлгүй хашгирах мөчлөг"-д гацаасан байдаг.
Доктор Мюррей А.Страусын хийсэн нэгэн судалгаагаар эцэг эхчүүдийн 88% нь сүүлийн нэг жилийн хугацаанд хүүхэд рүүгээ хашгирсан байдаг. Энэ тоо 7 настай хүүхэдтэй гэр бүлийн хувьд 98% болж өснө.
Доктор Жорж Холдены хийсэн өөр нэгэн судалгаагаар эцэг эхчүүдийн 35% нь хүүхдээ нэг нас хүрэхээс нь өмнө хашгирдаг болохыг тогтоожээ. Тэдний хүүхдүүд 4 нас хүрэхэд энэ тоо 93% хүртэл өсдөг.
Та хүүхэд рүүгээ жилд нэг удаа хашгирвал хүүхдүүддээ нөхөж баршгүй хохирол учруулахгүй нь мэдээж. Гэхдээ хэрэв та тэдэн рүү долоо хоног бүр, өдөр бүр, эсвэл бүр өдөрт хэд хэдэн удаа хашгирвал, эсвэл тэр нь хашгиралдах тулаан болтлоо даамжирвал...
Хүүхэд рүүгээ хашгирах нь тэдэнд маш их хохирол учруулдаг болохыг цөөн бус эрдэмтэд болон бусад нэр хүндтэй эцэг эхчүүдэд зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд санал нэг байна.
“Тэр үлээх болно” номын зохиогч Жули Анн Барнхилл номондоо "Бидний 90% нь хамгийн аймар хохирол учруулдаг зүйл бол хашгирах явдал юм" гэжээ.
Брауны их сургуулийн сэтгэцийн эмгэг, хүний зан үйлийн профессор Стефани Парад "Хүүхэд рүү хашгирах нь цохихоос ч илүү муу үр дагаварт хүргэж болзошгүй. Орилж байгаа эцэг эхчүүд хүүхдүүддээ сэтгэл хөдлөлөө удирдах аргыг зааж өгөх боломжоо алдаж байдаг" гэжээ.
"Амар амгалан эцэг эх, аз жаргалтай хүүхдүүд" бестселлер номын зохиолч, доктор Лаура Маркхам: "Таны хүүхдийн зан авир хичнээн муу байсан ч энэ нь зүгээр л тусламж гуйн уйлах л хэрэг. Заримдаа тэдний зан авирт хатуу хязгаарлалт шаардлагатай болдог ч хэрцгийлэл бол байж болошгүй зүйл юм. Та хашгирч байхдаа хүүхэддээ тусалж чадахгүй." гэжээ.
Гэр бүлийн сэтгэл судлалын сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд: “Олон эцэг эхчүүд хүүхдийнхээ буруу зан үйл, тэрслүү байдлыг өөр дээрээ тусган хүлээж авдгаас болж хяналтаа алддаг гэжээ. Тэд дайралтанд өртөж байгаа мэдрэмж авч эсвэл хүүхдийнхээ үйлдлийг өөрсдийнхөө буруу гэж боддог. Хүүхдийн сөрөг сэтгэл хөдлөлийг бодож байгаагүй гэнэтийн, хэтийдсэн, урам хугармаар гэж үздэг эцэг эхчүүд шинэ тохиолдол бүрт илүү их бухимдаж, айх хандлагатай байдаг. "Сэтгэл хөдлөлийн үер" гэж нэрлэгддэг энэхүү хэв маяг нь эцэг эхийн асуудал шийдвэрлэх чадварыг алдагдуулж, хашгирах зэрэг сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг өдөөж, харилцааг улам бүр сүйрүүлэх эргүүлэгт оруулж байдаг." гэсэн байна.
Нью Хэмпширийн Их Сургуулийн Гэр бүлийн судалгааны лабораторийн захирал доктор Страус, "Хашгирах нь хүүхдүүдэд хожим нийгмийн харилцаагаа зохицуулах арга барилд нь муу үлгэр дуурайл болно. Энэ нь сэтгэлзүйн түрэмгийлэлд ихээр өртдөг болзооны үеэс эхлэн таныг дагасаар гэр бүлийн харилцааны чинь өнгө аясыг тодорхойлох хүртэл хэмжээнд хүрнэ." гэжээ.
Дрекселийн их сургуулийн сэтгэл судлалын профессор, доктор Мирна Б.Шүре, "Хашгирах нь хүүхдийг дарангуйлж, бухимдуулж, уур уцаартай болгодог бөгөөд хэсэг хугацааны дараа хүүхдүүд хашгиралтаас хамгаалах өөрийн “дархлаатай” болох буюу дөжирч эхэлдэг. Тэд таны хашгирааныг тоохоо болино." Гэсэн байна.
Орилж хашгирах нь танд болон танай гэр бүл, үр хүүхдэд чинь муугаар нөлөөлдөг болохыг баталсан, үгүйсгэх аргагүй нотолгоонууд олон бий.
Эдгээр нотолгоог нэгэнт үгүйсгэх аргагүй тул хүүхэддээ хайртай, тэдний ирээдүйн төлөө бүхнийг хийдэг танд хүүхэд рүүгээ хашгирдаггүй болох сонголт үлдэнэ. Гэхдээ зөвхөн та л энэ шийдвэрийг гаргаж, шийдвэртээ үнэнч байж чадна.
Тиймээс хэдхэн хором зарцуулаад...
- Өөртөө хашгирахгүй эцэг эх болох амлалт өгөөрэй
- Оюун санааныхаа эрүүл мэндийн төлөө хийгээрэй
- Хүүхдүүдийнхээ төлөө хийгээрэй
- Гэр бүлийнхээ төлөө хийгээрэй
Өөртөө, хамтрагчдаа, хүүхдүүддээ амлалт өгөөрэй.
Орчуулсан

Хүндээр өвчилсөн хүмүүсийн амьдралынхаа сүүлийн шатандаа хамгийн их харамсан хэлдэг үг "ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ МИНЬ ЯАВ ...
14/08/2023

Хүндээр өвчилсөн хүмүүсийн амьдралынхаа сүүлийн шатандаа хамгийн их харамсан хэлдэг үг "ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ МИНЬ ЯАВ ДАА" байдаг ажээ. Хоёрдугаарт тамхи хортой гэдгийг мэдсээр байж тамхинаас татгалзаагүйдээ харамсдаг байна.

Ихэнх хүмүүс нас барахаасаа өмнө харамсдаг гэж ярьдаг. Тэгвэл та амьдралынхаа төгсгөлд юунд харамсах бол? Энэ тухай тунгааж үзсэн үү?Эдгэршгүй өвчтэй 1000 га...

Б.Цэвэлмаа: Зүрхний архаг дутагдал гэж онош тавигдсанаас хойш 50 хувь нь эмчилгээгүйгээр нас барах эрсдэлтэй. Тиймээс ал...
14/08/2023

Б.Цэвэлмаа: Зүрхний архаг дутагдал гэж онош тавигдсанаас хойш 50 хувь нь эмчилгээгүйгээр нас барах эрсдэлтэй. Тиймээс аль болох эрт илрүүлбэл аврагдах боломжтой юм. ❤️‍🩹❣️

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрх судасны эмгэг судлалын тасгийн тэргүүлэх зэргийн их эмч Б.Цэвэлмаатай зүрхний дутагдал өвчний талаар ярилцлаа.

 #СЭТГЭЛ ТҮГШИХ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД:😩Тухайн хүний сэтгэл тайван бус, түгшүүртэй байж, юунаас айгаад байгаагаа мэдэхг...
10/08/2023

#СЭТГЭЛ ТҮГШИХ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД:
😩Тухайн хүний сэтгэл тайван бус, түгшүүртэй байж, юунаас айгаад байгаагаа мэдэхгүй санаа зовно.
🫥Эсвэл нэг зүйл дутуу байгаа юм шиг мэдрэмж төрдөг.
😠Бодол санаанд өөрчлөлт гарна. Өглөөнөөс орой унтах хүртлээ сөрөг бодлоор өөрийгөө хооллоно.
😱Сэтгэл түгшилттэй, тайван бус үед эмзэг цочромтгой болдог. 😡Энэ үед уурлахааргүй зүйлд уурладаг, өөрийн мэдэлгүй дотор бухимдал төрөх,
😭Амархан уйлдаг болох, амархан гомддог болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
😢Хэт өрөвч, эмзэг болно.
🤫Дуу чимээнд дургүй болж, олон хүнтэй газраас төвөгшөөж эхэлнэ.
😧Зүрх дэлсэж байгаа мэт мэдрэмж төрнө.
#СТРЕССЭЭ ТАЙЛЖ БОЛОХ ЭНГИЙН АРГУУД:
⛹️‍♂️🚵‍♀️Өдөрт 20-30 минут хөлсөө гаргасан идэвхтэй хөдөлгөөн хийх.
👫Сэтгэлд хэцүү байгаа, таагүй зүйлсээ өөрийнхөө итгэдэг, хайртай дотны хүнд ярьж хэвших.
📝Унтахаасаа өмнө 5-10 минут зарцуулаад, тухайн өдрийнхөө өөрт төрж байгаа мэдрэмжийг бичиж тэмдэглэвэл стресс тайлагдах боломжтой.
Энэ бүхэн үр дүн өгөхгүй бол мэргэжлийн эмчид хандах нь зүй.

Тархины цус харвалт болохын өмнөх анхааруулах дохио – заавал уншаарай!   Цус харвасан хүнд 3 цагийн дотор тусламж үзүүлж...
10/08/2023

Тархины цус харвалт болохын өмнөх анхааруулах дохио – заавал уншаарай!
Цус харвасан хүнд 3 цагийн дотор тусламж үзүүлж чадвал муу үр дагавраас зайлсхийж болохыг мэдрэлийн эмч зөвлөж байна.
Цус харвалтыг тодорхойлох нь:
- Зарим үед цус харвалтын шинж тэмдгийг тодорхойлоход хэцүү байдаг. Харамсалтай нь мэдээллийн дутагдлаас болж нас баралтын тоо ихэсдэг гэж хэлж болно. Цус харвасан хүний тархи хүнд гэмтсэн байх бөгөөд үүнийг нь ойр орчимд байгаа хүмүүс ухаардаггүй. Энгийн гурван асуултаар л цус харвасан эсэхийг тодорхойлж болно.
Үүнд:
1. Тухайн хүнийг инээхийг хүс
2. Энгийн нэг өгүүлбэр хэлэхийг хүс
3. Гараа өргөхийг хүсээрэй.
Хэрвээ эдгээр даалгаврын аль нэгийг л хийж чадаагүй бол яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.
Бас нэгэн “шинж тэмдэг”: өвчтөнийг “хэлээ урт гаргах”-ыг хүснэ. Хэрвээ хэл нь “мурий” буюу нэг тийшээ хазайсан байвал цус харвалтын шинж тэмдэг байх магадлал өндөр.
Нэг хүн уг мэдээллийг 10 хүнд тараавал нэг хүний амь насыг аварч чадна гэж эмч нар үзэж байна. Тиймээс та бүхэн уг мэдээллийг сошиал сувгаар тарааж өгнө үү. Хэн нэгний амь насыг аврах нь лавтайяа...
Эхний ээлжинд хөдөлгөөн багатай тайван хэвтүүлэх шаардлагатай. Мөн хурууны өндөгнөөс нь хатгалт хийж цус шүүрүүлбэл сайн гэдэг юм.

📌Нойр булчирхай өвдөх шалтгаан, шинж тэмдэг болон хэрхэн хоолны дэглэм барих вэ? Нойр булчирхай гэдэг нь ходоодны доор б...
08/08/2023

📌Нойр булчирхай өвдөх шалтгаан, шинж тэмдэг болон хэрхэн хоолны дэглэм барих вэ?
Нойр булчирхай гэдэг нь ходоодны доор байрлах нэгэн цул эрхтэн юм. Нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон энергийн тогтмол солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг, өөх, нүүрс усыг боловсруулахад тусалдаг бол даавар нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг.
📍 Панкреатит буюу Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан:
Нойр булчирхайн үрэвслийн хамгийн гол шалтгаан нь архи хэтрүүлэн хэрэглэх зуршил болон цөсний чулуутай болсноос болдог. Мөн ходоод болон 12 нугалаа гэдэсний шархлаа, элэг цөсний өвчин, хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх, нэг дор хэт ихээр идэх зэрэг орно.
Нойр булчирхайн үрэвслийн үед хоолыг зөв сонгон хэрэглэх нь маш чухал.
👆🏻Мах, загас, ээдэм зэргийг бага хэрэглэж, уургийн хэрэглээг нэмэгдүүлж болно. Амархан шингэдэг нүүрс ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлийг бага хэрэглэнэ. Ходоодны шүүсний ялгаралтыг ихэсгэдэг төрөл бүрийн мах, загас, ногооны шөл хандыг хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Ходоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг бэлтгэнэ. Нэг дор хэт их идэхээс зайлсхий. Өвчин олон дахисан, өвчний хурцдалын үед хооллох тоог багасгах ба зарим үед 1-2 хоног хоолыг бүрэн хорино.
📍Нойр булчирхайн үрэвслийн шинж тэмдэг:
Хоол идсэний дараагаар аюулхай орчимд өвдөлт ихээр мэдрэгдэнэ. Мөн баруун зүүн хавирга доогуур өвдөж, нуруу руу өвдөлт өгдөг. Зарим тохиолдолд зүрхний орчимд зүрх дэлсэж буй мэт өвдөлт өгдөг байна. Үүнээс гадна өвдөлт урагш бага зэрэг тонгойж бөгтийх болон суух үед багасдаг байна. Харин гэдрэг харж хэвтэхэд өвдөлт улам нэмэгдэнэ.
❗️Өвдөлтөөс гадна биед илрэх шинж тэмдэг нь гүйлгэх, гэдэс дүүрэх, хэхрэх, дотор муухайрах, үе үе бөөлжих, хоолонд дургүй болох болон өтгөний хэмжээ ихсэж, эвгүй үнэртэй болдог.
❌Нойр булчирхайн үрэвслийн хор хөнөөл:
Панкреатит буюу нойр булчирхайн үрэвсэл нь хурц /хурдан идэвхтэй/ ба архаг /удаан сул/ хэлбэрээр явагддаг. Хүндэрвэл нойр булчирхай хагарч үхлийн аюултай хэвлийн гялтангийн үрэвсэл болдог бол архаг үрэвсэл нь чихрийн шижин үүсэх шалтгаан болдог байна.
Хэрэв таны биед дээр дурдсанчлан шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй бөгөөд үнэхээр нойр булчирхайн үрэвслээр өвчилсөн эсэхээ оношлуулахын тулд ходоод гэдэсний эмчид лабораторийн болон тусгай багаж төхөөрөмжийн шинжилгээнүүд өгч мэдэх боломжтой юм. Үүний дараагаар танд тохирсон эмчилгээг хийх болно.
🔆 Нойр булчирхайн үрэвслийн эмчилгээ:
* Өвдөлт намдаах
* Сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг
* Архи хорих
* Нойр булчирхайн шүүрэл дарангуйлах эмчилгээг эмнэлзүйн шинжийг харгалзан тохируулж хийнэ.
* Фермент нөхөх /ферментүүдийн үйлчилгээ ходоодны давсны хүчилд сулардаг, ходоодны хүчил бууруулах эмүүдтэй хавсарч хэрэглэнэ. Ферментүүд нь хоол тэжээлийг нарийн гэдсэнд хоол боловсруулалтад оролцоход бэлэн жижиглэсэн байдалтай байх ёстой. Энэ дагуу хооллохоос 15-20 минутын өмнө уух хэрэгтэй/
* Дурангаар нойр булчирхай сувгийн нарийслын үед сэтгүүрдэх
* Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нөхөх, сахар бууруулах эмчилгээг дотоод шүүрлийн эмчийн хяналтад хийдэг.
* Тэжээлийн дутагдлыг нөхөх.
* Уураг амин хүчил, судсаар тэжээл, гэдэсний бичил нянгийн орчинг засах эмчилгээг хийнэ.
Нойр булчирхайн үрэвслийн үед дагах хоолны дэглэм:
Нойр булчирхайн үрэвслийн үед дараах хоолны дэглэмийг баримтална. Үүнд:
* Шарсан, хуурсан, хайрсан хоол идэхгүй чанасан, жигнэсэн хоол идэх
* Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох
* Давс багатай хоол идэх
* Хурц амттай, өөх тос ихтэй хоолноос татгалзах
* Хэт халуун, хэт хүйтэн, хоносон хоол хэрэглэхгүй байх
* Орой унтахаас 2 цагийн өмнө хоол идсэн байх
❌ Нойр булчирхайн үрэвслийн үед хүнсэндээ хэрэглэх болон хязгаарлах бүтээгдэхүүнүүд:
🍗Махны төрөл
* Хэрэглэх: Өөхгүй үхрийн мах, өөхгүй хонины мах, загасны мах, хальсгүй тахианы мах, өндөг
* Хязгаарлах: Өөх ихтэй малын мах, дотор мах (элэг, бөөр..г.м), хиам, зайдас, гахайн мах, утсан давсалсан бүтээгдэхүүн
🥖Гурил будааны төрөл
* Хэрэглэх: Улаан буудайн 1, 2-р гурил, цагаан талх, содгүй нарийн боов, жигнэмэг, цагаан будаа,
* Хязгаарлах: Тослог ихтэй нарийн боов, шинэ талх, содтой хөөлгөж, исгэсэн давстай гурилан бүтээгдэхүүн
🫒Өөх тосны төрөл
* Хэрэглэх: Ургамлын тос, оливын тос, цөцгийн тос
* Хязгаарлах: Малын өөх, майонез, өөхөн тос, цагаан тос, шар тос
🥦Ногооны төрөл
* Хэрэглэх: Бүх төрлийн хүнсний ногоо, Төмс, шар лууван, улаан манжин, цэцэгт байцаа, огурцы, улаан лооль
* Хязгаарлах: Дарсан даршилсан ногоо, түүхий ногоо, шар манжин
🍎Жимсний төрөл
* Хэрэглэх: Бүх төрлийн жимсний нухаш, (алим нухаш хэлбэрээр)
* Хязгаарлах: Лаазалсан жимснүүд, шинэ жимс
Сүүний төрөл
* Хэрэглэх: Тослог багатай сүү цагаан идээ, шинэ тараг, сүү, шинэхэн ээдэм,
* Хязгаарлах: Тос ихтэй сүүн бүтээгдэхүүн, хуршсан өрөм, хайлмаг, исгэлэн сүүн бүтээгдэхүүн
👆🏻Бусад
* Хэрэглэх: Шингэн хар цай
* Хориглох: Шоколад, кофе, какао, хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа, хоол амтлагч

Address

1201, UBH Center, Peace Avenue 3, Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia
Ulaanbaatar
11000

Telephone

+97677992211

Alerts

Be the first to know and let us send you an email when HCU-ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to HCU-ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram