Human Urgoo kindergarten

Human Urgoo kindergarten SANDBOX: Freedom to experiment
Sandbox is more than just a learning space - It's an open ground for annivation, exploration, and fearless experimentation.

Human International School
29/03/2026

Human International School

Ахлах сургуулийн ах эгч нарын баярт мэдээ, тэнцэлтүүд бүр 🔥🔥🔥💯
28/03/2026

Ахлах сургуулийн ах эгч нарын баярт мэдээ, тэнцэлтүүд бүр 🔥🔥🔥💯

📱🌱 “Зохистой цахим хэрэглээ” модулийн нээлт 🌱📱Манай бяцхан хүүхдүүд “Зохистой цахим хэрэглээ” модулиа эхлүүллээ 💛Энэхүү ...
26/03/2026

📱🌱 “Зохистой цахим хэрэглээ” модулийн нээлт 🌱📱

Манай бяцхан хүүхдүүд “Зохистой цахим хэрэглээ” модулиа эхлүүллээ 💛Энэхүү модулиараа цахим хэрэглээг зөв ашиглахын зэрэгцээ багасгаж, бодит харилцааг илүү эрхэмлэх амлалтаа өглөө.

✨Гар утас, дэлгэцийг хэт их хэрэглэхгүй байх
✨ Гэр бүлтэйгээ ярилцаж, хамтдаа тоглож цагийг өнгөрөөх
✨ Өөрсдийн “гэр бүлийн цахим хэрэглээний дүрэм”-ийг гаргах даалгавраа биелүүлнэ.

Бид хүүхэд бүрийг зөвхөн ухаалаг хэрэглэгч биш, хайр дүүрэн харилцаатай хүн болгон төлөвшүүлэхийг зорьж байна. 🤗

🎨 БҮТЭЭЛЧ ЦАГААН ТОЛГОЙҮсэг нүдлэх тийм ч хэцүү биш.Харин хүүхэд өөрийн насны онцлогт тохирсон аргаар, олон төрлийн хэрэ...
24/03/2026

🎨 БҮТЭЭЛЧ ЦАГААН ТОЛГОЙ

Үсэг нүдлэх тийм ч хэцүү биш.
Харин хүүхэд өөрийн насны онцлогт тохирсон аргаар, олон төрлийн хэрэглэгдэхүүн ашиглан үсгийг бүтээж, мэдэрч, тоглож сурах нь хамгийн үр дүнтэй арга юм.

Эх хэлнийхээ 35 үсгийг зөвхөн цээжлэх биш,
✨ зурж
✨ эвлүүлж суралцсанаар
урт хугацааны ой санамжид бат бөх хадгалагддаг.

Хүмүүн ОУ-н сургуулийн 1-р ангийн Бэлтгэл ангийн хөтөлбөр нь хүүхдийг сургуульд бэлдэхээс гадна дараах чадваруудыг хөгжүүлдэг:
🔹 Бага ангийн багш нарын хамтарсан зурлага гар зүгшрүүлэх сургалт
🔹 IB хөтөлбөрийн агуулгатай танилцах
🔹 Төсөлд суурилсан аргазүйд суралцаж, жишиг төсөл хэрэгжүүлэх
🔹 Өдөр тутмын дадлаар дамжуулан “Хүчирхэг хүүхэд” төлөвшүүлэх

💡 Хүүхэд бүр өөрийнхөөрөө суралцдаг — бид тэр боломжийг нь нээж өгдөг.

#БүтээлчЦагаанТолгой #ХүүхэдТөвтэйСуралцах

❄️☀️ Өвлийн нарлаг өдрүүд 🌈Гадна, дотор бүхий л орчин маань хүүхдэд ээлтэй. Цэнгэг агаар, цэвэр орчинд бяцхан хүүхдүүд м...
22/03/2026

❄️☀️ Өвлийн нарлаг өдрүүд 🌈

Гадна, дотор бүхий л орчин маань хүүхдэд ээлтэй. Цэнгэг агаар, цэвэр орчинд бяцхан хүүхдүүд маань эрүүл чийрэг өсөн торниж байна. 🧒👧

✨ Цэвэр орчин + Цэнгэг агаар + Хайр халамж =
Аз жаргалтай, эрүүл хүүхэд 💚

#АзЖаргалтайХүүхэд #ТогложСурцгаая

Human Urguu kindergarten цэцэрлэгт хүүхдийн тал бүрийн хөгжлийг дэмжиж, хичээллэдэг дугуйлангуудын танилцуулга хичээл бо...
19/03/2026

Human Urguu kindergarten цэцэрлэгт хүүхдийн тал бүрийн хөгжлийг дэмжиж, хичээллэдэг дугуйлангуудын танилцуулга хичээл болон анги бүрийн хагас жилийн тайлант өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр
📌 Хүүхдүүд дугуйлангийн хичээлүүдэд сурсан мэдлэг, чадвараа бодитоор танилцуулж
📌 Ангийн багш нар хагас жилийн хугацаанд гарсан хүүхдийн хөгжил, ахиц дэвшлийг тайлагнаж
📌 Цаашид хэрхэн хамтран ажиллах, хүүхдээ дэмжих зөвлөмжүүдийг эцэг эхчүүдтэйгээ хуваалцлаа.

Хүүхдийн хөгжил, хүмүүжил Зөвхөн цэцэрлэгийн, эсвэл багшийн, эцэг эх гэр бүлийн хэн нэгнийх нь асуудал бус тал бүр хамтын тэгш оролцоотой байж үр дүн гардаг билээ. Тийм ч учраас бид эцэг эхийг татан оролцуулж, хамтын ажиллагааг дэмжсэн ганцаарчилсан уулзалт, үйл ажиллагаа, даалгавар, хурал, зайнаас ч хамтарч, оролцож болох технологийн шийдлүүдийг боловсруулдаг билээ.

💛 Хүүхдийнхээ хөгжилд хамтдаа анхаарч, идэвхтэй оролцсон нийт эцэг эхчүүддээ баярлалаа.

18/03/2026

🎖️ Эр цэргийн баярын мэнд хүргэе! 🇲🇳

Бяцхан үрсийн минь чин сэтгэлийн үгс, гэнэн инээмсэглэлээр дүүрэн Аавдаа, ахдаа, өвөөдөө дэвшүүлсэн хамгийн нандин мэндчилгээг хүлээн авна уу. 💙

Тэдний өөрсдийн дуу хоолойгоор илэрхийлсэн баярын мэндчилгээ, үг бүхэн нь “Та бол миний баатар” хэмээн хэлж буй гэлтэй. 😍😍

Эх орныхоо төлөө, гэр бүлийнхээ түшиг тулгуур болсон бүх эрчүүддээ Эр цэргийн баярын мэндийг хүргэе! 🇲🇳

COMMUNICATOR – Харилцааны ур чадвартай хүүхдүүд 🌟“Соёлтой үйлчлүүлэгч” төслийн хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдла...
18/03/2026

COMMUNICATOR – Харилцааны ур чадвартай хүүхдүүд 🌟

“Соёлтой үйлчлүүлэгч” төслийн хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Төслийн турш хүүхдүүд маань эелдэг, хүндэтгэлтэй харилцах, өөрийгөө зөв илэрхийлэх, үйлчилгээний газруудаар соёлтой үйлчлүүлэх, бусадтай харилцах чадвараа хөгжүүлсэн билээ.

🏆 Хаалтын үеэр Communicator зан төлвөөрөө бусдыгаа манлайлсан хүүхдүүдийг шалгаруулан урамшууллаа.

💛 Бид харилцааны соёлтой, өөртөө итгэлтэй иргэдийг төлөвшүүлэхийг зорьдог.

Баяр хүргэе, бяцхан Communicator-ууддаа!👏

Эцэг эхийн зөвшөөрөлтэй хүүхдүүдийн зураг, бичлэгийг нийтлэв.

#СоёлтойҮйлчлүүлэгч #ХарилцааныСоёл

✨ Сурсан зүйлсээ бусдад заах нь хамгийн том туршлага төдийгүй, чадвар юм.👍👍👍IB хөтөлбөрийн Learner Profile – “Communicat...
11/03/2026

✨ Сурсан зүйлсээ бусдад заах нь хамгийн том туршлага төдийгүй, чадвар юм.👍👍👍

IB хөтөлбөрийн Learner Profile – “Communicator” зан төлвийг хүүхдүүддээ төлөвшүүлэх зорилгоор “Соёлтой үйлчлүүлэгч” төслөө хэрэгжүүлсээр... 🌍

Төслийн судалгааны үе шатанд хүүхдүүд өөрсдийн сонирхсон үзвэр, үйлчилгээний газруудаа сонгон биечлэн очиж үйлчлүүлж, ажиглаж, туршлага хуримтлуулсан.🔬🎦🛒🎭👩‍🍳🧸🪁📚

Харин төслийн хэрэгжүүлэлтийн шатанд тэд цэцэрлэгийнхээ бусад бүлгийн хүүхдүүдэд өөрсдийн сурсан мэдлэгээ хуваалцаж, очиж үзсэн газруудын орчныг бодитоор бүрдүүлэн, өөрсдөө үйлчилгээ үзүүлж, хэрхэн соёлтой үйлчлүүлэхийг зааж өглөө.👍🔥

Үнэхээр гайхалтай туршлага байлаа. 👏✨

Манай бүтээлч, санаачлагатай багш нар хүүхдүүдийн хүссэн ямар ч орчныг бодитоор бүтээж чаддаг Суперүүд шүү🔥🔥🔥
Тиймээс л манай шинэлэг сэтгэлгээтэй, эрэлхийлэгч хүүхдүүд аливааг боломж болгох чадвартай болж өсөж байна. 🌱

Энэ удаад хүүхдүүд маань цэцэрлэг дээрээ:
🍽 Ресторан
📚 Номын сан
🎮 Тоглоомын төв
🏛 Музей
🎬 Кино театр
🛒 Супермаркет гэсэн орчныг бодитоор бүрдүүлж, үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүллээ.

✨ Мэдлэг ингэж л бүтдэг.
✨ Хүүхэд төвтэй сургалтын жинхэнэ илэрхийлэл нь энэ юм.💯💯💯

11/03/2026

Кино театр бол зөвхөн кино үздэг газар биш.
Энд бид бусдыг хүндэтгэж, соёлтой харилцахыг сурдаг.

IB Communicator зан чанарыг хөгжүүлэх хүрээнд хүүхдүүд маань:
✨ Бусадтай эелдгээр мэндэлж
✨ Кино эхлэхээс өмнө чимээгүй байж, дүрэм баримталж
✨ Бусдын тав тухыг хүндэтгэж
✨ Санал бодлоо соёлтой илэрхийлж
✨ Үйлчилгээний ажилтанд талархлаа илэрхийлж сурлаа.

Жижигхэн үйлдлүүдээс соёлтой үзэгч төрдөг.
Хүүхдүүд маань кино театрт зөв харилцаж, бусдыг хүндэтгэх Communicator зан чанараа бодитоор харууллаа. 🎥💬


#СоёлтойҮйлчлүүлэгч

11/03/2026

Жинхэнэ БОЛОВСРОЛ гэдэг нь юу МЭДДЭГТЭЭ биш,
МЭДДЭГ зүйлээрээ юу БҮТЭЭЖ чаддагт оршдог.🧐🧠👩‍🎓🧑‍🎓

Бид дараах цогц хөтөлбөрөөр хүүхдүүдийнхээ ШИЛДЭГ хувилбарыг бүтээдэг. 📚🔍🖌️💡

✅ Олон улсын IB хөтөлбөр – Академик мэдлэг, суурь чадвар олгох
✅ LifeTree СӨБ-н цогц хөтөлбөр – Эрүүл амьдралын дадал хэвшил, хүчирхэг зан чанар, бодит туршлагууд хуримтлуулах
✅ PBL аргазүй - Хөтөлбөрүүдээсээ сурсан мэдлэгээ бодит амьдрал дээр турших, хийж бүтээх ОУ-н аргазүй
✅ Passion Programs - Хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх дугуйлан клубууд

👉Эдгээр нь хамтдаа Эрүүл Аз жаргалтай амьдрах, өөрийн хүссэн зүйлээ бүтээж чадах Хүчирхэг, Чадварлэг, Өөртөө Итгэлтэй, Зорилготой хүний суурийг төлөвшүүлдэг.🏣💡🪄

Хүмүүн Өргөө цэцэрлэг бол уламжлалт “ЦЭЦЭРЛЭГ” биш — Шинжлэх ухаанд суурилсан SANDBOX орчин юм.🧩⏳💡🧬

📌 Элсэлтийн өргөдөл илгээх бол “1” гэж бичээрэй.
📞 Холбогдох дугаар: 8803-7825, 7277-3111
📍 Байршил: ХУД, 11-р хороо, Зайсангийн ам, Хүмүүн Олон Улсын сургууль, цэцэрлэгийн Кампус

#Цэцэрлэг #ЭЛСЭЛТ #ХҮҮХЭД #дугуйлан Human International School

Address

Хан-Уул Дүүрэг, Зайсангийн ам, Шамбала хотхоны эсрэг талд
Ulaanbaatar
20000

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97696131414

Alerts

Be the first to know and let us send you an email when Human Urgoo kindergarten posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Human Urgoo kindergarten:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram