АНСОТ эмийн сан

  • Home
  • АНСОТ эмийн сан

АНСОТ эмийн сан Эмийн сан

24/09/2023
20/05/2023
20/05/2023

Дапаглифлозин буюу Форсига эмийн танилцуулга

Тухайн эм нь эрүүл мэндийн даатгалаар 10мг агуулсан 1 ширхэгийн дээд үнэ нь 5930 төгрөг хөнгөлөх хэмжээ нь 4151 төгрөг хөнгөлөх хувь нь 70% бөгөөд Чихрийн шижингийн хэв шинж 2 үед хэрэглэнэ.

Форсига эмийн бэлдмэлийг насанд хүрсэн, Чихрийн шижингийн хэвшинж 2 гэсэн эмгэгтэй өвчтөнүүдэд цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгох дасгах зорилгоор дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэмтэй хавсарч эмчилгээнд хэрэглэнэ.

Дан эмчилгээнд өвчтөний хувийн онцлогоос шалтгаалж метформин зохимжгүй өвчтөнүүдэд цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгох зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.

Чихрийн шижингийн хэвшинж 2 эмгэгийн үед бусад эмийн эмчилгээнд нэмэлтээр хэрэглэнэ.

Тугналт, хэрэглэх арга

Тугналт

Чихрийн шижингийн хэвшинж 2

Дапаглифлозинийг эмчилгээнд 1 удаа 10 мг-аар ууж хэрэглэх арга барил баримтална. Хэрэв дапаглифлозинийг инсулин эсвэл инсулиний ялгарлыг дэмждэг эмийн бэлдмэлүүд, жишээлбэл: сулфонилурийн бүлгийн эмүүдтэй эмчилгээнд хавсарч байгаа тохиолдолд цусан дахь сахарын хэмжээ хэт буурч гипогликеми үүсэх эрсдлээс сэргийлэхийн тулд инсулин болон эдгээр эмийн бэлдмэлүүдийг бага тунгаар эмчилгээнд хэрэглэнэ.

Зүрх судасны дутагдал

10 мг дапаглифлозиныг хоногт нэг удаа тунгаар уухыг зөвлөдөг.

Бөөрний архаг дутагдал

10 мг дапаглифлозиныг хоногт нэг удаа тунгаар уухыг зөвлөдөг.

Онцгой бүлгийн өвчтөнүүд

Бөөрний эмгэгтэй өвчтөнүүд

Бөөрний үйл ажиллагаанаас хамааралтай эмийн тунг зохицуулах шаардлагагүй.

Хүүхдэд эмчилгээнд хэрэглэх нь

0-оос 18 хүртэлх насны хүүхдэд дапаглифлозинийг эмчилгээнд хэрэглэж эмийн эмчилгээний үр дүн болон аюулгүй байдлыг тодорхойлж байгаагүй. Судалгааны үр дүн байхгүй.

Хэрэглэх арга

Форсигаг хоногийн аль ч үед хоногт 1 удаа хоолтой эсвэл хоолтой хамааралгүйгээр амаар ууж хэрэглэнэ. Шахмал эмийг бүтнээр нь залгиж ууж хэрэглэнэ.

Хориглох заалт

Үндсэн идэвхтэй бодис болон туслах бодисын жагсаалт гэсэн хэсэгт заагдсан туслах бодисуудад хэт мэдрэг тохиолдолд эмчилгээнд хэрэглэхийг хориглоно.

Гаж нөлөө

Чихрийн шижин хэвшинж 2

Чихрийн шижин хэвшинж 2 гэсэн эмгэгтэй нийт 15,000 өвчтөнүүдэд дапаглифлозинийг эмчилгээнд хэрэглэж эмнэлзүйн судалгааг хийсэн.

Хяналтын бүлэгтэй хийсэн 13 удаагийн(24 долоо хоног хүртэл хугацаагаар) урьдчилан ангилалгүй хийсэн нэгдсэн судалгаагаар, 2360 хүнд дапаглифлозинийг 10 мг тунгаар уулгаж хэрэглэж, 2295 хүнийг хяналтын бүлэгт багтааж харьцуулсан судалгаа хийсэн.

Дапаглифлозин нь зүрх-судасны эмгэгт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох судалгаанд (DECLARE судалгаа, Фармакодинамикийн шинж чанар) 10 мг дапаглифлозин эмчилгээнд хэрэглэж байгаа 8574 өвчтөнүүд, 8569 өвчтөнүүд нь хяналтын бүлэгт багтаж дунджаар 48 сар хүртэл хугацаагаар эмчилгээ, судалгаанд хамрагдсан.

16/05/2023
16/05/2023

Address


Telephone

99744977

Alerts

Be the first to know and let us send you an email when АНСОТ эмийн сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram