YOGA MED

YOGA MED ИОГ-оор хичээллэсэн хүний ЭРҮҮЛ, САРУУЛ, СТРEСС ҮГҮЙ амьдрах завшаан гийнэ.

08/08/2025

Аавууд минь бидний нэртэй цуг үүрд дуудагддаг учраас язгуур нь үргэлж бидэнтэй хамт оршдог💓 Аав минь тандаа хайртай шүү гэж зүрхэндээ хэлье💓

07/08/2025
03/08/2025

Бодол бодит байдлыг дууддаг. Бодол тань таных учир та хүссэнээрээ бодох эрхтэй, чадвартай. Зөвхөн сайн сайхан, гэрэл гэгээтэйг бодоорой, биежих болно. Аз жаргал, амжилт бүтээл далласан өглөөн мэнд🤗 YOGA MED

30/07/2025

Болзож байгаа залуухан хосыг хараад "Хайр" "Хагацал" 2 зогсож байснаа^
"Хагацал"
:- Би энэ хоёрыг салгаж чадна гэж мөрийцөх үү? гэж хэлэхэд^
"Хайр"
:- Түр хүлээ. Би ганц л зүйл хийгээдэхэе.
Тэгээд чи хэд л бол хэдэн удаа оролдоорой гэжээ.
"Хайр" залуу хосод дөхөж очоод мөрөнд нь хүрэх үед тэдний нүдэнд оч гялалзаж гэнэ.
:- Би болчихлоо. Одоо чиний ээлж гэж хайрыг хэлэхэд^
"Хагацал"
:-Үгүй ээ. Тэдний зүрх одоо хайраар дүүрсэн байна. Би дараа ирнэ ээ гэж гэнэ.
Хэсэг хугацааны дараа "Хагацал" хосуудын гэрт ирвэл нялх хүүхэдтэй болсон байлаа. Хайр нь дууссан гэдэгт итгэсэн "Хагацал" тэдний нүднээс "ТАЛАРХАЛ"-ыг олж харжээ. Тиймээс дараа ирэхээр шийдээд буцав.
Хэдэн жилийн дараа "Хагацал" тэднийд дахин ирэхэд хүүхдүүд шуугилдаж, ажлаасаа ядарч ирсэн аав нь буйдан дээр сууж харагдав. "Хайр", "Талархал" тэдний зүрхнээс аль хэзээний алга болсон хүүхдүүддээ аав нь ямар нэг зүйл тайлбарлаж, ээж нь гал тогоонд хоол бэлдэж байв. Тэдний нүдэнд харин "НАЙДВАР" гялалзаж байхыг хараад "Хагацал" санаа алдан буцжээ. Хэдэн жил өнгөрсөн хойно "Хагацал" тэднийхээр шагайвал ач гуч нь тойрон гүйлдэж, настай эмгэн эл галын дэргэд сууж харагдав.
"Хагацал"
:-За одоо л цаг нь болж гэж бодон "Хагацал" эмгэний нүдрүү харах гэтэл тэр босоод гараад явчихав гэнэ. "Хагацал" түүнийг дагасаар оршуулгын газарт иртэл эмгэн нөхрийнхөө булшны дэргэд ирээд суучхаж гэнэ. Үүнийг харсан "Хагацал"
:-Би хоцорчхож. Цаг хугацаа миний өмнөөс миний ажлыг хийжээ гэж бодоод эмгэний нүдрүү хартал "ХАЙР, ТАЛАРХАЛ, ХҮНДЛЭЛ, ОЙЛГОЛЦОЛ, ИТГЭЛ"ийг олж харжээ.

~Хайрын туужаас~

28/07/2025

ЖАМ... Хүлээ, бүх зүйлс байр байраа олно.

Магад та хүлээсээр насыг ганцаараа барж бга бол бүү гайх, түүнээс дор зүйл болоогүйд таларх, та ядаж амьдарч бгаадаа таларх. Таны энэ насандаа хураасан мэдлэг чадвар болгон тань таны дараагийн амьдралд тантай хамт орших болно. Та дахин төрнө. Хаана хэн Хэн болж төрөх нь таны энэ амьдралаа зурсан зургаар төөрөгдөнө.

Болох юм болдогоороо л болно.
Болохгүй зүйлс болдоггүйгээрээ л
болохгүй. Бүү адгаж тэвд.
Нэгэнт болох зүйлийг болгохгүй гэснээс, мөн яагаад ч болохооргүй зүйлийг болгох гэснээс л зовлон үүснэ.
Ингэж өөрийгөө ч зовоож,
өрөөлийг ч тарчлаах шаардлага юун.
Чадах зүйлээ хий, тэгээд болохооргүй бол зүгээр л орхичих. Орхисны чинь төлөө танд амар амгалан ирнэ.

Цаг нь ирэхээр бүх зүйлс байр байраа олно. Бүх зүйл өөр өөрийн гэсэн цаг хугацааны мөчлөгтэй. Бодит жишээ нь зун аяндаа ирэхэд цэцэгс ургадагаараа л ургадаг. Цас хайлдагаараа л хайлна.
Зун ирэхийг, цэцэг ургахыг түргэсгэх боломжгүй.
Бүхий л зүйлд цаг хугацаа гэж бий.
Дүн өвлөөр цасыг хайлуулах гэж бүү мунгина. Зун ирээгүй жил гэж үгүй.
Бороо орсон өвөл гэж үгүй.
Яарч тэвдэлгүй зүгээр л хүлээ. Харин тэрхүү ирэх цаг хугацаанд бэлдэж өөрийгөө хөгжүүл.

Өвөл болохоор бид өвлийн хувцас бэлддэг шүү дээ. Зуныхаа хувцастай явна гэж үгүй. Түүнтэй л адил бэлд.

Зун ирэхэд та илүү сайхан зуныг бий болгож болно. Цэцэг тарьж, орчноо өнгөлж, ногоо тарьж хүнсээ бэлдэж болно.

Өвөл ногоо тарих гээд хөлдүү газар нүдэж, үр хийж болохгүй шүү дээ. Болохгүй зүйлийг болгох гэж хичээх нь яг л үүний нэгэн адил. Харин та урин дулааны цагт өвлийн хүлэмж хийж чадвал өвлийн хүйтэнд ч түүндээ ногоо тарьж ашиглаж болно. Энэ нь жамыг зөрчсөн хэрэг биш. Жамыг ойлгож, жамтай зохицож чадаж буй хэрэг юм.

Бүх зүйлс байх ёстой цаг хугацаандаа байр байраа олох болно.

Өнөөдөр та ямар нэг зүйлээр дутаж байж болно. Дутуу гачууг жам биш та өөрөө дуудаж авчирсан гэдгийг ухах нь зөв. Жам таныг зөвхөн таны гишгэсэн мөрөөр байгаагаар чинь байлгадаг.

Хүн архичин болох тавилангаа, баян байх заяагаа, өвдөж шаналах зовлонгоо өөрөө зурж, өөрөө олж гишгэдэг.

Таны хөл хаашаа гишгэнэ, таны өглөө хэдэн цагт эхэлнэ, таны ам юу ярина, тэр болгонд түүнд ноогдсон амьдрал танд ирдэг. Болох ёстой зүйл болдгоороо болно гэдэг нь танд өмнө нь зурсан зураг бга гэдгийг хэлээд байгаа хэрэг. Үүнийг жам гэнэ.

Хамгийн гайхамшигтай нь та яг одоо шинээр зурж болно. Хорвоогийн жамаас жишээ аваад өөрийнхөө жамыг бүтээ.

YOGA MED

28/07/2025

Гал амьтай, тантай ярилцах чадвартай.
Галыг эрт дээр үеэс хувь тавиланг мэргэлэхэд, засахад ашиглаж ирсэн байдаг. Тухайлбал галыг лаа болон шүдэнзэнд урьж дараах тайлбарыг олж харж болно.

1. Хүний ажил, амьдрал хэвийн байхад, түүний асаасан гал цэх дөл гарган, ямар ч тос урсгахгүй асч байдаг байна. Тайван амьдралыг тань харуулж байгаа түүнд талархаарай.

2. Ямар нэг амьдралын асуудал гарах үед, асаасан лааны тос нь урсч “уйлдаг”. Таны сэтгэл зүйг харуулж байна гэсэн үг.

3. Асаасан лааны тос ташуу урсч, зэргэлдээ урссан тостой огтлолоцвол маш муу, өвчин үхлийг ёрлоно гэдэг. Ийм тохиолдолд даруй арга хэмжээ авна.

4. Дөнгөж асаасан лааны тос дээрээс доош ёроол хүртлээ урсчихвал, хэн нэгэн танд өширхсөн гэсэн үг. Хоёр урсвал хоёр өш, түүнээс дээш тоотой, уртааш урсна гэж бараг байдаггүй байна.

5. Асаатай лаагаар хүнийг нар зөв толгойноос эхлэн алгуур тойруулахад биеийн аль нэг хэсэгт хар утаа гаргаж байвал тэр хэсэгт байгаа эрхтэн өвчилсөн гэсэн үг. Дахин дахин үзэж хар утаа гарахаа больтол эмчлүүлдэг байна. Иймээс ямар нэгэн үнэр, парафингүй лаа хэрэглээрэй.

6. Өвчтэй хүний дэргэд лаа асаахдаа, ассаных нь дараа эргүүлж хэрэггүй. Лааны тос нь урсахдаа өвчтөний талаар илүү урссан байвал өвчлөлдөө тэр, өөрөө буруутай гэж үздэг.

7. Лааны тос хоёр талруугаа урсвал өвчтөн болон хэн нэгэн хүн хоёрын хооронд тэмцэл явагдаж байдаг бөгөөд тос нь хар өнгөтэй бол хар энергийг илэрхийлдэг. Харин тос нь лааныхаа өнгөтэй бол муу зүйлс дуусгавар болох гэж байна.

8. Асч буй лаа нугарах харын хүчийг харуулдаг.

9. Лаа өөрөө унтраад байвал, муу. Яаралтай, гомдоосон хүнээсээ өршөөл эрэх, эсвэл таныг гомдоосон хүнийг уучлах хэрэгтэй.

------------------------------------------
СЭТГЭЛ САНАА ХЯМРААД БАЙГАА БОЛ: Хэрэв таныг хэн нэгэн, хэт гомдоож эсвэл доромжилсон, сэтгэл санаа тань хүнд, бодогдоод нойр хүрэхгүй байвал хүнгүй өрөөнд, гал тогооны өрөөндөө ч юм уу, цонхны тавцан дээр лаа асаагаад, болсон явдлыг шивнэн яриарай. Ийнхүү “ховлох” үедээ уйлмаар санагдвал санаа зовохгүй уйл. Гомдол, зовлон тань нулимсаар тань гарна. Энэ үед лааны дөл чичигнэн, сүүмэлзэж таныг сонсон, тайвшруулдаг. Ийнхүү лаа хайлахын хирээр таны гомдол тайлагдаж сэтгэл тань хөнгөрдөг гэнэ.

ГЭР ОРОНД ХЭРҮҮЛ ШУУГИАН ГАРСАН БОЛ: Мөн гэр оронд хэрүүл маргаан, таагүй зүйл болсоны дараа орой нь гэрийнхнээ бүгд унтмагц, лаа асааж гэр бүлийнхээ гишүүд тус бүрийн толгойн тус газар лаагаа гартаа барин зогсоод хамаг сайныг хүн тус бүрт хүсэх хэрэгтэй гэнэ. Таны зүрх сэтгэл дэх бүх сайн хүсэл бодол, лааны туяагаар дамжин ойр дотныхонд тань өгөгддөг.

ТА БУСДЫГ ГОМДООГООД УУЧЛАЛ ГУЙЖ ЧАДАХГҮЙ ЯВАА БОЛ: Бас нэг арга нь хэрэв та өөрөө хэн нэгнийг гомдоосон, муу зүйл хийсэн бол толины өмнө лаа асаагаад, дөлний цаана тусах дүрээ харж байгаад болсон зүйлсээ ярихад тэрхүү таагүй зүйлүүдийг тань лааны дөл сарниан устгадаг ажээ. Сэтгэл тань хөнгөрдөг гэнэ.

YOGA MED

24/07/2025

ХЭЗЭЭ ИДВЭЛ ТАРГАЛАХГҮЙ БАЙХ ВЭ?
Уламжлалт анагаах ухаанд өдрийг 3 хуваасан 6 хэмнэл байдаг.
1. Хийн цаг: 03:40-07:40, 15:40-19:40
2. Бадганы цаг: 7:40-11:40, 19:40-23:40
3. Шарын цаг: 11:40-15:40, 23:40-03:40
🕞03:40-07:40 Хийн цагт бид өглөөний цайгаа уух хэрэгтэй. Өглөөд хийг тэгшитгэх идээ ундаа буюу:
- Сүүтэй цай
- Өрөмтэй талх, масло талх
- Өөхөн тосонд хайрсан боорцог
- Арвайн гурил шар тостой багсарах
🕢7:40-11:40 Бадганы цагт ходоодны галын илч хамгийн бага байдаг тул идэхгүй байх нь жингээ барих болон хасах хамгийн том алхам!!! Гал багатай үед идэх зүйл биедээ оруулахад тэр нь таргалалт, өөх, хаван болж хувирдаг. Пилетка 1 дээр тавьчихаад ус буцалхыг хүлээхтэй адил.
🕦11:40-15:40 Шарын цагт хүний ходоодны галын илч ихтэй байдаг тул махан хоолыг түлхүү хэрэглэхэд тохиромжтой. Гэхдээ ходоодны хэмжээгээр идэх нь чухал. Хүний ходоод 2 гарын алгыг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй.
🕞15:40-19:40 Хийн цаг: Энэ үед өдрийн идсэн хоол шингэж өлсөх мэдрэмж төрөх тул бага зэрэг хийг дарах сүүтэй цай, бантан, зутан, 2-3 ширхэг бууз идэх нь эрүүл байж галбиртай байх үндэс бий болно.
🕢19:40-23:40 Бадганы цаг: Оройн хоолыг 7 цагаас өмнө хийг тэгшитгэх хоол хүртвэл тэгээд түүнээс хойш идэхгүй дараагийн хийн цаг хүргэх нь жингээ барих, жин хасах, эрүүл байх хамгийн зөв хооллолт юм.
🕦23:40-03:40 Шарын цаг: Тунгалаг цөвийн боловсролт явагдах цаг энэ үед бид сарны хүчээр биеэ амрааж унтах нь бодисын солилцоог явуулах нь хамгийн том нөхцөл бүрдэж өдрийн идсэн хоол унд хаягдал болох нь болж өглөө гадагшилж, биед шим болж үлдэх нь биеийг тэтгэх үе учир энэ цагт хамгийн сайн нойрыг авах хэрэгтэй. Нойр ч мөн жин бууруулах үйлдэлтэй шүү.
ЗӨВӨЛГӨӨ: ЭРҮҮЛ, ГАЛБИРЛАГ БАЙЖ ЖИНГЭЭ БУУРУУЛАХЫГ ХҮСВЭЛ БАДГАНЫ ЦАГТ БИТГИЙ ХООЛЛО ХИЙГЭЭ ТЭГШИТГЭ, ГАЛЫН ИЛЧЭЭ ХАМГААЛ !!!
/Dr.Baatar brand/

22/07/2025

Өглөөний мэнд, энэ өглөө танд шинэ боломж зөндөөнийг авчирчээ, алгаа тосоод талархан угтаарай👐 06:22.53

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when YOGA MED posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

АЗ ЖАРГАЛЫН ҮРИЙГ ИОГ ТАРИНА

Жаргал ба зовлон амьдралын хоёр тал гэлцдэг, жаргал үгүй бол зовлонг даахад бэрх, зовлон үгүй бол жаргалыг мэдрэхэд бэрх. Хайртай хүмүүсээ зовлонгоос хамгаалах нь хүний амьдралын чухал АМТ билээ. Амьдралын АМТыг мэдэрцгээе хүмүүсээ...