MARS Club

MARS Club АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Радиологийн тэнхимийн дэргэдэх MARS оюутны клуб

MARS /Medical Animation Radiological Students club/ клуб нь 2005.05.04 нд Дүрс оношилгооны тэнхимийн багш Б.Эрдэнэбулган болон ЭМШУИС-ийн АУС-ийн оюутан Х.Дэлгэрдалай, Б.Далай, Э.Амартүвшин, Н.Сакен нарын санаачлагаар байгуулагдсан бөгөөд өдгөө 15-дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй АШУҮИС-ийн ууган клубуудын нэг юм. MARS клуб байгуулагдсанаасаа хойш 15 жилийн турш дараах үйл ажиллагааг тогтмол

зохион байгуулж байна.
1. Радиологийн улсын олимпиад
2. АШУҮИС клубүүд хоорондын “FREETIME"
хөгжөөнт уралдаан
3. МУ-ын радиологийн эмч нар хоорондын
"MARS CUP” спортын тэмцээн
4. Оюутны эрдэм шинжилгээний
"DiSCOVERY” хурал

Амжилтууд:

- 2012, 2013 онуудад БНСУ-ын Ионсей Их
Сургуулийн нэрэмжит “ Шилдэг клуб”
- 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудын
АШУҮИС-н “Шилдгийн шилдэг клуб”
- ЗАК клубээс жил бүр уламжлал болгон
зохиодог HALLOWEEN хөгжөөнт цэнгээнт
уралдаан наадмын 4 удаагийн аварга, 2
удаагийн дэд байрын шагналт
- LEADER клубээс зохион байгуулдаг
LEADER FESTIVAL-н I, III-р байрны
шагналыг хүртэж байсан.

АШУҮИС-н АУС-н Радиологийн тэнхимийн дэргэдэх “MARS” клубын хүндэт төгсөгчиддөө сургуулиа амжилттай дүүргэн төгсөлтийн...
22/05/2025

АШУҮИС-н АУС-н Радиологийн тэнхимийн дэргэдэх “MARS” клубын хүндэт төгсөгчиддөө сургуулиа амжилттай дүүргэн төгсөлтийн баяраа хийж буйд баяр хүргэе!🎓💐🎊🤍

⚜️“DISCOVERY 2025”⚜️     АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхимийн дэргэдэх судлаач оюутны "MARS" клубээс жил бүр зохион ...
14/05/2025

⚜️“DISCOVERY 2025”⚜️

АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхимийн дэргэдэх судлаач оюутны "MARS" клубээс жил бүр зохион байгуулдаг "DISCOVERY" эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 05 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотноо 15 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын шүүгч нараар:
⚜️АШУҮИС-ийн АУС-ийн Уушги судлалын тэнхимийн эрхлэгч монгол улсын зөвлөх зэргийн эмч, АУ-ы доктор, профессор Д.Ичинноров
⚜️УХТЭ-ийн Дүрс Оношилгооны төвийн дарга
АУ-ы Доктор, Дэд профессор Б.Эрдэнэбулган
⚜️АШУҮИС-ийн БАС-ийн Дархлаа судлалын
тэнхимийн багш АУ-ы доктор Б.Ариунзаяа

Хурлын даргаар :
⚜️АУ-ы доктор Х.Дэлгэрдалай
⚜️АУ-ы доктор Г.Оюундарь
⚜️MARS клубийн тэргүүн Н.Эрхэм-Очир
⚜️MARS клубийн 2022-2024 оны тэргүүн Б.Мөнхжаргал

Зочин илтгэгчээр:
⚜️АУ-ы доктор М. Мөнгөнхуяг
⚜️АШУҮИС-ийн БАС-ийн Физиологийн тэнхимийн багш АУ-ы магистр М.Жабдамба нар хүрэлцэн ирлээ.

Уг хуралд Монгол улсад анагаахын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй их сургуулиудын оюутнуудын дунд нээлттэй бөгөөд хурал нь 2 үе шаттайгаар явагдаж нийт 50 бүтээл ирснээс шалгарсан 9 бүтээлийг танилцуулсан ба шагналт байранд дараах илтгэлүүд шалгарлаа.

🥇1-р байранд Б.Номин нарын “Эс шилжүүлэх аргаар бэлтгэсэн амьсгалын замын сорьцод p63 болон TTF-1 уургийн илрэлийг тодорхойлсон дүн”

🥈2-р байранд О.Мөнхжин нарын “Чихрийн шижинтэй хүмүүсийн тархины бүтцийн өөрчлөлтийг соронзон резонанст томографи-аар судлах нь”

🥉3-р байранд Б.Болдхэт нарын “Эпилепси өвчтэй хүүхдүүдийн дундах тархины эмгэг өөрчлөлтүүдийг соронзон резонанс томаграфийн аргаар судалсан нь”
сэдэвтэй бүтээлүүд тус тус шалгарлаа.

Ерөнхий зохион байгуулагч:
⚜️АШУҮИС-ийн судлаач оюутны MARS клуб

Хамтран ажилласан:
⚜️Анагаах Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
⚜️Монголын Радиологийн Нийгэмлэг

Ерөнхий ивээн тэтгэгчээр:
⚜️SHINJYUKU ХХК

Ивээн тэтгэгчээр:
⚜️Паблик Сервис ХХК
⚜️SonoScape Mongolia

Ивээн тэтгэсэн компани, эмнэлэг, төгсөгч нар болон хүрэлцэн ирсэн шүүгч зочин илтгэгч нар мөн оролцсон судлаач оюутан та бүхэнд чин сэтгэлий талархал илэрхийлье.🤗🤍

05/05/2025
АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхимийн дэргэдэх “MARS” клубээс “MNUMS HOBBY GROUP”-ийн үйл ажиллагааны хүрээнд зохион ...
21/04/2025

АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхимийн дэргэдэх “MARS” клубээс “MNUMS HOBBY GROUP”-ийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Movie Night” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн тухайн үдэш Movie quiz болох ба эхний байруудад клубийн зүгээс шагналтай🤩

🎥10 things I hate about you
🎬Movie Quiz

📍Төв АШУҮИС-ийн 111 тоот
⏰2025 оны 4 сарын 25-ны өдрийн 18:00-21:00
🎟️5’000 төгрөг

Та бүхэн сонирхол нэгт найз нөхөд хамт олноороо хүрэлцэн ирж нэгэн оройг хөгжилтэй өнгөрүүлэхийг урьж байна.🤗

Анагаах ухааны түүхэнд болж байсан хачирхалтай тохиолдлууд🤔🔍
16/04/2025

Анагаах ухааны түүхэнд болж байсан хачирхалтай тохиолдлууд🤔🔍

09/04/2025
Нэг Хувцас, Нэг Зүрх♻️♥️АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхимийн дэргэдэх “MARS” клуб 4-дахь жилдээ “Нэг Хувцас, Нэг...
07/04/2025

Нэг Хувцас, Нэг Зүрх♻️♥️

АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхимийн дэргэдэх “MARS” клуб 4-дахь жилдээ “Нэг Хувцас, Нэг Зүрх” аяныг зохион байгуулж байгаа ба Та бүхнийг хэрэглэхгүй хувцас, эд зүйлсээ хандивлахыг уриалж байна. 🤗🤝🏼

Энэхүү аянаараа цугласан хувцас, хэрэглэлийг бид Ахмадын асрамжийн газар болон СЭМҮТ-д хандивлах болно. 🤍♻️

Дараах төрлийн хувцас, эд зүйлсийг хандивлаарай. 🤗

•Гадуур хувцас 🧥
•Өмд 👖
•Цамц 👔
•Гутал 👞👟🥾🥿
•Малгай, Ороолт, Бээлий 🧢👒🧤🧣
•Богино ханцуйтай цамц 👕👚
•Гэр ахуйн бараа🏡
•Гал тогооны хэрэгсэл📦
•Айл гэрт болон хүнд хэрэг болох эд зүйлс🤍

📍АШУҮИС “Эко” цогцолборт
⏰4-р сарын 18ны 18:00 хүртэл хүлээн авна.

Бяцхан сануулга: Таны хувцас, эд зүйлсийг бид шууд дамжуулан өгөх учраас угааж цэвэрлэхээ битгий мартаарай 🤗🤗

“DISCOVERY 2025” 🌎📚🔍АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхимийн дэргэдэх Судлаач оюутны “MARS” клубээс Монгол улсад үйл ажи...
04/04/2025

“DISCOVERY 2025” 🌎📚🔍
АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхимийн дэргэдэх Судлаач оюутны “MARS” клубээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Анагаахын их дээд сургууль, коллежуудын оюутнуудын дунд тогтмол зохион байгуулдаг “DISCOVERY” үндэсний эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 5-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо 15 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

📌Хамрах хүрээ:
Монгол улсын нутаг дэвсгэр дээр анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх их сургууль, коллежуудын оюутан залуус

📌Зохион байгуулагдах газар:
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль “Оюутны Соёлын Төв”

📌Зохион байгуулагдах хугацаа:
2025 оны 05-р сарын 02-ны өдөр

📌Дараах холбоосоор бүртгүүлэх: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeu6lkuyAWZacF7hRaYJsn2JPENturvnLmSD-hi_gSZC9x2dw/viewform

📌 Хураангуйг хүлээн авах хугацаа:
2025 оны 4-р сарын 18-ны өдрийн 23:59 хүртэл

📌Бүртгэлийн хураамж: 25000
(Худалдаа Хөгжлийн Банк- 450025670)
(IBAN- MN360004000450025670)

📌Бүртгэл болон бусад мэдээллийг 19:00 цагаас өмнө 8887-0440 8921-8931 дугаараас лавлана уу.

Та бүхэнд амжилт хүсье!🤗

“DISCOVERY 2025” 🌎📚🔍АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхимийн дэргэдэх Судлаач оюутны “MARS” клубээс Монгол улсад үйл ажи...
04/04/2025

“DISCOVERY 2025” 🌎📚🔍
АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхимийн дэргэдэх Судлаач оюутны “MARS” клубээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Анагаахын их дээд сургууль, коллежуудын оюутнуудын дунд тогтмол зохион байгуулдаг “DISCOVERY” үндэсний эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 5-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо 15 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

📌Хамрах хүрээ:
Монгол улсын нутаг дэвсгэр дээр анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх их сургууль, коллежуудын оюутан залуус

📌Зохион байгуулагдах газар:
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль “Оюутны Соёлын Төв”

📌Зохион байгуулагдах хугацаа:
2025 оны 05-р сарын 02-ны өдөр

📌 Хураангуйг хүлээн авах:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeu6lkuyAWZacF7hRaYJsn2JPENturvnLmSD-hi_gSZC9x2dw/viewform

📌 Хураангуйг хүлээн авах хугацаа:
2025 оны 4-р сарын 18-ны өдрийн 23:59 хүртэл

📌Бүртгэлийн хураамж: 25000

📌Бүртгэл болон бусад мэдээллийг 19:00 цагаас өмнө 8887-0440 8921-8931 дугаараас лавлана уу.

Та бүхэнд амжилт хүсье!🤗

Буруу бодож явдаг юм биш биз?🤓
03/04/2025

Буруу бодож явдаг юм биш биз?🤓

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MARS Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to MARS Club:

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Practice
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share