21/11/2024
🩵 Ribbond авагддаггүй шүдэлбэр 🩵
Авагдсан үүдэн, соёо, бага араа зэрэг шүдний хажуугийн тулгуур болох 2 шүдэнд жижиг ховил үүсгэн маш хатуулаг чанар бүхий утсыг нааж тогтооно. Бэхлэгдсэн утсан дээр шаазангийн орцтой паалангийн материал ашиглан хиймэл цөгц сэргээн шүдний гоо сайхныг нөхөн сэргээх эмчилгээ юм.
📌 Давуу тал:
1. Шүдний ёзоор дээр хийх боломжтой
2. Богино хугацаанд, өдөртөө 1-2 цагийн дотор хийгдэнэ
3. Хэл ярианд өөрчлөлт өгөхгүй
4. Бусад авагддаггүй шүднээс үнэ хямд
5. Тулгуур шүднээс бүхэлд нь өөлж засахгүй
6. Металлын орцгүй тул харшил үүсгэхгүй
7. Өнгөө өөрчлөхгүй
8. Тагнайгүй учир аман дотор зай тaлбай эзлэхгүй
9. Соронзон резонаст томографи оношилгоонд сөрөг нөлөө үзүүлэхгүй
10. Шүдний өнгө, хэлбэр, хэмжээний дагуу хийгддэг тул төрөлхийн шүд шиг харагддаг
📌 Сул тал:
1. Бусад авагддаггүй хиймэл шүдэлбэрүүдтэй харьцуулбал эдэлгээний хугацаа богино /эдэлгээнээс хамаарч хэдэн сараас 3 жил хүртэл/
2. Шүдний тогтоц, эдэлгээ, насжилт нь 100% таны гам барилт, арчилгаа зэргээс шалтгаална.