01/09/2025
Хавдар нэг өдөрт гараад ирдэггүй. Энэ цэгт хүрэхэд нөлөөлсөн маш олон хүчин зүйлүүд байгаа:
1️⃣Байгаль орчин, аялал жуулчлалын яам агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахгүй байгаа нь
2️⃣Боловсрол, шинжлэх ухааны яам сургууль цэцэрлэгийн засварыг хавар биш намар хийж түмний хүүхдийг будгаар хордуулж байгаа нь
3️⃣Хил гаалиар орж ирж байгаа будаг, барилгын материалд хяналт тавиагүй нь
4️⃣Барилга, Хот Байгуулалтын Яам барилгын материалын стандартаа мөрдүүлээгүй (бодвол стандартууд байгаа байх гэж найдъя), хүүхдийн байгууллагын хэрэглэж байгаа будагт хяналтаа тавиагүй нь
5️⃣Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүнсний аюулгүй байлдаа хангуулаагүй нь
6️⃣ Зам, Тээврийн Хөгжлийн Яам 1.2 сая автомашины үүсгэж буй бохирдлоос чинь болоод хүүхдүүд хордоод байна. Авсан татваруудаа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулаагүй. Яндангийн шүүлтүүрүүдээ ягштал шалгаад шаардлага тавиагүй нь
7️⃣ Монгол Улсын Эрчим Хүчний Яам дулаан эрчим хүчнийхээ сүлжээг хангалттай нэмж өргөтгөж чадахгүй олон мянган айлыг гал түлэхээс өөр сонголтгүй байлгасан нь
8️⃣Эцэст нь Эрүүл Мэндийн Яам энэ хүргэхээс нь өмнө нийгмийн эрүүл мэндийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг нь олгож нийтэд нээлттэй хүртээмжтэй ойлгомжтой болгож өгөөгүй.
эдгээр бүгд нийлээд энэ байдлыг үүсгэсэн.
❓Хүүхдийнхээ идэх дуртай жимс ногоог шинжлүүлэх үйлчилгээ байна уу?
❓Ангийн засвар хийсний дараа агаараас дээж аваад шинжлүүлэх үйлчилгээ байна уу?
❓Тоглодог тоглоомын будгийг шинжлүүлэх газар байна уу?
⁉️Тийм үйлчилгээнүүд байна уу?
🆘Дотоод орчны агаарын чанарын стандарт байна уу⁉️
Монгол Улсын Засгийн газар хүүхдүүдийнхээ эрүүл иргэн болгож өсгөхийн төлөө яг юу хийж байгаа вэ?