13/04/2022
🍊Жингээ хасахд туслах 6 жимс:🍊
🍉🍉Тарвас 🍉🍉
Тарвасны жингийн 90%-ийг ус эзэлдэг тул жингээ хасах гэж байгаа бол идэхэд тохиромжтой жимсний нэг юм. 100 грамм нь ердөө 30 калори агуулдаг. Аргинин хэмээх амин хүчлийн маш сайн эх үүсвэр юм. Тарвас идэх нь биеийг чийгшүүлэхээс гадна хоол идэх хооронд цадсан мэт мэдрэмжийг төрүүлдэг.
🍈🍈Гуава🍈🍈
Гуава нь шимс тэжээлээр дүүрэн, амттай, эслэгээр дүүрсэн халуун орны жимс бөгөөд хоолны дуршлыг дархад тусалдаг. Гуава нь холестерол агуулдаггүй бөгөөд алим, жүрж, усан үзэм зэрэг бусад жимстэй харьцуулахад хамаагүй бага элсэн чихэр агуулдаг. Витаминаар баялаг бага илчлэгтэй жимс юм.
🍎🍎Алим🍎🍎
Өдөрт 1 алим идэх нь жингээ хурдан хасахад тусалхаар зогсохгүй ширхэг алим нь хүний биед дунджаар 4.4 грамм эслэг өгдөг нь бидний өдөр тутмын хэрэгцээний тавны нэг орчим юм. Хоолны өмнө 1 алим эсвэл лийр идэх нь жингээ барих сайн аргуудын нэг юм.
🍊🍊Бэрсүүт жүрж🍊🍊
Бэрсүүт жүрж маш их хэмжээний витамин С, фолийн хүчил, кали агуулдаг.
А амин дэмээр баялаг, Mөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учир мөөгөнцрөөр өвчилсөн хэсгийн арьсыг түүний шүүсээр шавшиж үрснээр эдгэрдэг байна. Жүрж нь фитоницид ялгаруулдгаараа нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Өдөр бүр хоол идэхээс 30 минутын өмнө хагас бэрсүүт жүрж идвэл илүү цатгалан мэдрэмж төрнө.
🍌🍌Гадил 🍌🍌
Дунджаар гадил жимсэнд 27 грамм нүүрс ус агуулагддаг бөгөөд ердөө 105 калориттой. Гурван грамм дүүргэгч эслэг агуулсан тул жин нэмэхийг зогсооход тусалдаг. Биеийн хүч их шаардсан ажил, бэлтгэлийн дараа та гадил жимс идээрэй. Эрүүл чихэр нь танд эрч хүч бэлэглээд зогсохгүй, цусны даралтыг хэвийн хэмжээнд аваачна. Ялангуяа эрчимтэй хөдөлгөөн, дасгал сургуулилтын үед гадил жимсэнд ихээр агуулагдах кали шөртөс татах, булчин сулрах зэргээс найдвартай хамгаална. Түүнээс гадна 5 минутын эрчимтэй зумба дасгалд шаардагдах бүхий л амин дэм нэг бананад хадгалагддаг аж. Дасгал эхлэхээс өмнө болон дууссаны дараа гадил жимс идэхийг хичээгээрэй.
🍅🍅Улаан лооль🍅🍅
Улаан лооль бол ногоо биш харин жимс гэдгийг мартаж болохгүй.Лоолиор хийсэн хоол нь таныг жингээ барихад тусална. Учир нь ус болон эслэгийн ачаар маш өег хоол болдог байна. Та энэ жимсээр салат хийх, жигнэх, шарах, сүмс маягаар хийж болно.
Улаан лоолинд A, C, K, B6 витамин болон фолийн хүчил, кали их байдаг. Үүнээс гадна улаан лооль нь натри, илчлэг багатай. Мөн улаан лоолинд тиамин, ниацин, магни, фосфор зэс агуулагддаг бөгөөд хүнсний эслэг болон усаар баялаг юм. Нэг аяга улаан лоолийн шүүс нь өдрийн 57,3%-ийн витамин С, 22,4%-ийн витамин А, 7,9%-ийн эслэгийн хэмжээг хангаж өгдөг бөгөөд калийн 11,4%, ниацины 5,6%, витамин В6 нь 7%, фолийн хүчлийн 6,8%-ийг хангадаг ажээ
Эдгээр зургаан жимсийг дангаар нь идээд л өөх тосыг шатааж, жингээ хасаж чадахгүй. Та идсэнээсээ илүү их калори шатаах үед жингээ хасах болно.