Soyol med эмнэлэг

  • Home
  • Soyol med эмнэлэг

Soyol med эмнэлэг Мэргэжлийн эмч нар гардаж эмчилж байна� Hospital service

"Хэрэв таны хоолой өвдсөн эсвэл идээлсэн бол..." Цуврал 102🤒 Хоолой нь өвдөж үзээгүй нэг ч хүн үгүй биз ээ. Тэгвэл гэрий...
14/07/2023

"Хэрэв таны хоолой өвдсөн эсвэл идээлсэн бол..." Цуврал 102

🤒 Хоолой нь өвдөж үзээгүй нэг ч хүн үгүй биз ээ. Тэгвэл гэрийн нөхцөлд хийж болох үр дүнтэй бяцхан арга зааж өгье.

👆Эрхий болон долоовор хурууны хумсны гадар өнцгийг /少商穴位,商阳穴位/ сахар хэмжигч зүүгээр /lancent/ хатгаж 3-5 дусал цусыг гаргана.

🎯Цэг олох арга: Хумсны босоо, хөндлөн хэсгийг дагуулан хумсаараа шигтгэнэ. 2 шугамын огтлолцлын цэг.

📌Хатгах арга: Цэгийг тэмдэглэсний дараа цус гаргах гэж буй хурууны угаас дээш цусыг нь шахаж бариад спирттэй хөвөнгөөр арчаад зүүгээрээ хатгана. Бага насны хүүхэд бол 2-3 дусал, насанд хүрсэн хүн бол 3-5 дусал шахаж гаргахад болно. Гарсан цусыг спирттэй хөвөнгөөр арчиж авна.

Мөн астма хөдлөх үед танд энэ цэг туслана

🤗 Таны эрүүл мэндийн мэдлэгт дусал нэмэр...
Via: Очгэрэл

НУКЛЕЙН ХҮЧИЛ Сүүлийн үед хавдар өвчин маш их байна. ‼️Хүний бие өдөрт 5000 ш хавдарын эсийг бий болгодог. Хавдарын эс ү...
16/06/2023

НУКЛЕЙН ХҮЧИЛ

Сүүлийн үед хавдар өвчин маш их байна.

‼️Хүний бие өдөрт 5000 ш хавдарын эсийг бий болгодог. Хавдарын эс үүсээд 8-15 жил болж энэ эсийн тоо тэрбум ширхэг болсон үед бид хавдар гэсэн өвчинд нэрвэгддэг. Хавдар, зүрхний шигдээс, чихрийн шижин, альцгаймер гэх мэт нийт өвчлөлийн 90% нь идэвхтэй хүчил төрөгчөөс болдог ба хүний биеийг идэвхтэй хүчил төрөгчөөс САЙТАР хамгаалдаг нь 🤲НУКЛЕЙН ХҮЧИЛ юм.

Vega нуклейн хүчил бэлдмэлд нуклейн хүчлээс гадна Хятадын хүн хорхойдой, дорно дахины танд түгээмэл ордог 👍Notoginseng, түрүү булчирхайн үйл ажиллагаанд сайн 👍цайр, тархины үйл ажиллагааг дэмжигч 👍гинко белоба, нөхөн үржихуйг дэмжигч 👍мака гээд таны биеийг эрүүл, эрч хүчтэй болгох бодисууд оновчтой хэмжээгээрээ орсон төгс бэлдмэл юм.

Холбоо барих ☎️☎️☎️ 99100774

БОРЛОГДОЖ БАЙГАА ГАЗАР
① МОНГОЛ ЭМ ИМПЕКС СИТИ ФАРМ ТӨВ ЭМИЙН САН
🏣 Хаяг: СБД, Нарны зам Тээвэрчдийн гудамж-28, Монгол Эм Импекс төв байр
② МОНГОЛ ЭМ ИМПЕКС СИТИ ФАРМИЙН Чингис Зочид буудлын хажуугийн Е-mart дахь эмийн сан
🏣 Хаяг: БЗД, Чингис зочид буудлын хойно И-март худалдааны төвийн 2-р давхарт
③ МОНГОЛ ЭМ ИМПЕКС СИТИ ФАРМИЙН Хан-Уул дүүргийн E-mart дахь эмийн сан
🏣 Хаяг: Хан-Уул дүүргийн И-март худалдааны төвийн 2-р давхарт
④ МОНГОЛ ЭМ ИМПЕКС Эрдэнэт дэхь Орхон салбар

ХАНИАД & НУС* Хүүхэд ханиад хүрсэн үед хамгийн гол эмчилгээ бол шингэн сайн уулгах. * Дөнгөж ханиад хүрээд нус нь гоожих...
01/05/2023

ХАНИАД & НУС

* Хүүхэд ханиад хүрсэн үед хамгийн гол эмчилгээ бол шингэн сайн уулгах.
* Дөнгөж ханиад хүрээд нус нь гоожих зэрэг анхны шинж тэмдэг ажиглагдаж эхэлмэгц л хангалттай хэмжээний ус уулгах хэрэгтэй.
* Мөн хөхөөрөө хооллодог бол хөхийг сайн хөхүүл. Тэгвэл ханиад хүндрэхгүйгээр хурдан эдгэхэд тустай.
* Өвдсөн бага насны хүүхдүүд шингэн зүйл уух дургүй байдаг. Тэгвэл та бага багаар ойр ойрхон амаар нь дусал хийж буй мэт шингэнийг нөхөн уулгаарай!

АМНЫ ХӨНДИЙН АРЧИЛГАА.
1. Давстай усаар хоолойгоо зайлах
( 4 дээш нас )
Энэ бол хоолойн өвчнийг анагаах уламжлалт арга юм. 1 цайны халбага давсыг бүлээн усанд уусгаж, мөн дээр нь хэдэн дусал нимбэгийн шүүс дусааж болно. Өдөрт 3-4 удаан зайлах хэрэгтэй. Хүүхэд хоолойгоо зайлж сайн сураагүй бол эхлээд давсгүй усаар дасгал хийж болно.
🍶🍶🍶

2. Хамрыг нусгүй цэвэрхэн байлгах.
Ихэнх хүүхдүүд 2 нас хүрээд өөрөө нусаа нийж сурдаг. Хүүхдийнхээ хамар салстыг цэвэрхэн, нусгүй байлгаснаар амьгалахад хялбар болж халдвар хүндрэхээс сэргийлдэг. Нялх хүүхдийн нусыг цэвэрлэхдээ хамар дээр нь вазелин түрхэн доош харуулан хэсэг хэвтүүлж байгаад соруулаар соруулж авах нь илүү үр дүнтэй байдаг.
#ХАМАР #угаахыг #ЗААНА
Манай эмнэлгийн зүгээс хамрыг угаахыг зөвлөдөг ба эцэг хэрхэн зөв угаахыг зааж өгдөг.

3. Толгойн дор нь өндөр дэр тавьж өгөх. Энэ нь хүүхдийг унтаж байх үед чөлөөтэй амьгалах боломжтой болгоно. Нялх хүүхдийг машины хүүхдийн суудал эсвэл тэргэн дотор унтуулж болно. Мөн нялх хүүхдийн нус болон цэрний ялгарал их байвал доош нь харуулж унтуулах нь илүү аюулгүй байх болно.

4. Сайн унтаж амрах.
Ханиадтай үед хүүхдийн өдрийн унтлагын цагийг алгасаж ер болохгүй. Аль болох илүү цагаар унтуулахыг хичээ. Мөн хүүхдийг амархан ядраах тоглоомноос татгалзах хэрэгтэй. Орон дотроо тоглож болох тоглоомоор тоглуулж болно.
Жишээ нь: эвлүүлдэг тоглоом, зургийн ном гэх мэт.
🧸🎡🎯🏐🃏

5. Агаарыг чийгтэй байлгах.
Гэртээ чийгтэй цэвэрлэгээ байнга хийж, агаар сайтай үед цонхоо ойлгож агаар сайн сэлгэх хэрэгтэй.
Хүүхэд халуураагүй бол ууртай угаалгын өрөөнд усанд оруулвал мөн сайн. Бас ханиад эдгэнэ. Усны гардусыг бага багаар нэмэх нь ханиадны халдварыг устгах талтай байдаг.

6. Хүүхдийн гарыг маш сайн угаах. Гар ариутгагч хэрэглэж байх.
🖐🏼🖐🏾👋🏻👋
7. Шим тэжээлт хоол хүнс аль болох витамин С - ын агууламжтай бүтээгдхүүн хэрэглэх.

🩺 ТА ХЭРЭГЛЭСЭН ЭМЭЭ ХЭР УДААН ХАДГАЛДАГ ВЭ? 💊Хайрцаг дээр байрлах хугацаанаас гадна эмийн шинж чанарын хувьд хадгалах х...
29/04/2023

🩺 ТА ХЭРЭГЛЭСЭН ЭМЭЭ ХЭР УДААН ХАДГАЛДАГ ВЭ? 💊

Хайрцаг дээр байрлах хугацаанаас гадна эмийн шинж чанарын хувьд хадгалах хугацаа өөр өөр байдаг байна. Та дараах зөвлөгөөг хадгалаад аваарай!👌👌👌

💢 Дутуу зажилсан хоол ХОР болдог…💢Бүрэн гүйцэт зажилж идээгүй хоолноос ач тустай, тэжээллэг бодисуудыг бие махбод бүрэн ...
29/04/2023

💢 Дутуу зажилсан хоол ХОР болдог…💢

Бүрэн гүйцэт зажилж идээгүй хоолноос ач тустай, тэжээллэг бодисуудыг бие махбод бүрэн авч чаддаггүй байна. Хоолоо сайн зажилахгүйгээр усаар даруулан идэхэд хоол боловсролт эрс муудахад нөлөөлнө.

Учир нь хоолтой хамт уусан шингэн, ходоодноос ялгарах хоол боловсруулах шүүсийг шингэлдэгээс болж хоолыг боловсруулж чадахгүйд хүрдэг байна.

Хэдий сайн зажилж идсэнээр шүлс сайн ялгарч шүлстэй холилдсон хоол ус уух шаардлагагүйгээр амархан залгигдах болно.

Дутуу зажилсан хоолыг ходоод боловсруулах гэж маш их ачаалалтай ажилласаар хоол боловсруулах эрхтэний эмгэг болон бусад эрхтэн системд эмгэг үүсч эхэлнэ.

Хоолыг сайн зажилж иднэ гэдэг нь хоолыг бүр нялцгай болтол олон дахин зажилахыг хэлнэ.

Бага насны хүүхдийн хоолыг сайтар зажилж идэхийг зааж сургах, эсвэл бүхэл бус нарийн шингэхэд хялбар байх байдлаар хоолыг нь бэлдэж өгөх нь зүйтэй.

1 үмх хоолыг сайтар зажилан залгисны дараагаар дараачийн үмх хоолыг амандаа хийх байдлаар хооллоорой.
Дээр дээрээс нь зажилахгүйгээр хоолыг үмхэж болохгүй гэдгийг сайн хэлж сургана.

Хүнсний бүтээгдэхүүн бүрийг зажилж идэх тоо түүний хатуу зөөлнөөс шалтгаалдаг.

Чанасан өндөг /33 удаа зажлах/
Төмсний нухаш /34 удаа зажлах/
Махны нухаш /36 удаа зажлах/
Хальсгүй алим /40 удаа зажлах/
Будаа /41 удаа зажлах/
Бяслаг /47 удаа зажлах/
Хиам /48 удаа зажлах/
Өргөст хэмх /53 удаа зажлах/
Түүхий байцаа /82 удаа зажлах/
Тостой хоол бага зажилагддаг учраас хүүхдэд тос багатай хоол хийж өгч байх хэрэгтэй.
Сайн зажилж идэх тутам шүлс сайн ялгарч хоолыг боловсруулах нь сайн болно. Хурдан идэхдээ гол нь бус, сайтар зажилж идэх нь эрүүл мэндэд тустай байна.
Soyorkhol Med Hospital

МЭДРЭЛИЙН СУДАС ДАРАГДВАЛ ИЙМ АЮУЛТАЙНурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг, мэдрэлийн 31 хос судас байдаг. Э...
20/04/2023

МЭДРЭЛИЙН СУДАС ДАРАГДВАЛ ИЙМ АЮУЛТАЙ

Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг, мэдрэлийн 31 хос судас байдаг. Эдгээр судас дарагдвал дараах шинж тэмдэг илэрнэ.

1. Хүзүүний 1 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад толгой байнга өвдөх зовуурь илэрнэ.

2. Хүзүүний 2 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад нүдний төвд өөрчлөлт орж, улмаар хараа муудна.

3. Хүзүүний 3 дугаар үений хоорондох мэдрэл дарагдахад шилэн хүзүү хөших, халах зовуурь байнга илэрнэ.

4. Хүзүүний 4 дүгээр үений хоорондох мэдрэл дарагдахад дал, мөр хөшиж өвдөнө.
5. Хүзүүний 5 дугаар үений хоорондох мэдрэл дарагдахад гар бадайрах, чинэрэх зовуурь илэрнэ.

6. Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт орно. Зүрхээр хатгуулах, зүрх дэлсэх, тайван бус болох зэрэг өөрчлөлт гарна.

7. Сээр нурууны 3, 4 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад цөс өтгөрч, цөсний хүүдий зузаарна.

8. Сээр нурууны 5 дугаар үений мэдрэл дарагдахад элэгний үйл ажиллагаа саатаж, элэг хор шүүх чадвар багасан, нян, вирүс хуримтлуулж эхэлнэ.

9. Сээр нурууны 6 дугаар үений мэдрэл дарагдахад ходоодны үйл ажиллагаа хэвийн бус болж, ходоод өвдөх, өвчүүний ард зовуурилна.
10. Сээр нурууны 7, 8 дугаар үений мэдрэл дарагдахад нойр булчирхай, дэлүүний үйл ажиллагаа мууддаг.

11. Сээр нурууны 9, 10, 11 дүгээр үеийн мэдрэл дарагдахад бөөр, бөөрний дээд булчирхай, бөөрний цоргоны үйл ажиллагаа муудна.

12. Бүсэлхийн 1 дүгээр үений мэдрэл дарагдахад бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хөндлөн хэсэг саатаж, өтгөн ялгарахад саад учирч болно.

13. Бүсэлхийн 2, 3 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад мухар олгой үрэвсэх, эмэгтэйчүүдийн, сав, өндгөвчний үйл ажиллагаанд өөрчлөлт орно.

14. Бүсэлхийн 4, 5 дугаар үений мэдрэл дарагдахад бүдүүн гуя дагаж өвдөх, эрээн булчин чинэрэх, хөлийн ул, өсгий өвдөх зовиур илэрнэ.

Address


Telephone

+97691090520

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Soyol med эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Цаг ⏰⏰ авах утас: 91090520

Өргөөгөөс доош уруудаад Петровис клонкийн урд байрлах гэрлэн дохиогоор баруун гар тииш буюу гэмтэлрүү явдаг нарийн замруу ороод баруун зүг 100м явахад БEНЗ автосэрвисийн хойно "Соёл Мед эмнэлэг"

Цаг ⏰⏰ авах утас: 91090520