20/04/2023
МЭДРЭЛИЙН СУДАС ДАРАГДВАЛ ИЙМ АЮУЛТАЙ
Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг, мэдрэлийн 31 хос судас байдаг. Эдгээр судас дарагдвал дараах шинж тэмдэг илэрнэ.
1. Хүзүүний 1 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад толгой байнга өвдөх зовуурь илэрнэ.
2. Хүзүүний 2 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад нүдний төвд өөрчлөлт орж, улмаар хараа муудна.
3. Хүзүүний 3 дугаар үений хоорондох мэдрэл дарагдахад шилэн хүзүү хөших, халах зовуурь байнга илэрнэ.
4. Хүзүүний 4 дүгээр үений хоорондох мэдрэл дарагдахад дал, мөр хөшиж өвдөнө.
5. Хүзүүний 5 дугаар үений хоорондох мэдрэл дарагдахад гар бадайрах, чинэрэх зовуурь илэрнэ.
6. Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт орно. Зүрхээр хатгуулах, зүрх дэлсэх, тайван бус болох зэрэг өөрчлөлт гарна.
7. Сээр нурууны 3, 4 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад цөс өтгөрч, цөсний хүүдий зузаарна.
8. Сээр нурууны 5 дугаар үений мэдрэл дарагдахад элэгний үйл ажиллагаа саатаж, элэг хор шүүх чадвар багасан, нян, вирүс хуримтлуулж эхэлнэ.
9. Сээр нурууны 6 дугаар үений мэдрэл дарагдахад ходоодны үйл ажиллагаа хэвийн бус болж, ходоод өвдөх, өвчүүний ард зовуурилна.
10. Сээр нурууны 7, 8 дугаар үений мэдрэл дарагдахад нойр булчирхай, дэлүүний үйл ажиллагаа мууддаг.
11. Сээр нурууны 9, 10, 11 дүгээр үеийн мэдрэл дарагдахад бөөр, бөөрний дээд булчирхай, бөөрний цоргоны үйл ажиллагаа муудна.
12. Бүсэлхийн 1 дүгээр үений мэдрэл дарагдахад бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хөндлөн хэсэг саатаж, өтгөн ялгарахад саад учирч болно.
13. Бүсэлхийн 2, 3 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад мухар олгой үрэвсэх, эмэгтэйчүүдийн, сав, өндгөвчний үйл ажиллагаанд өөрчлөлт орно.
14. Бүсэлхийн 4, 5 дугаар үений мэдрэл дарагдахад бүдүүн гуя дагаж өвдөх, эрээн булчин чинэрэх, хөлийн ул, өсгий өвдөх зовиур илэрнэ.