21/01/2025
ХООЛ ЗҮЙЧ АЖИЛД АВНА.
15 хоног Шаргалжуут рашаан сувилал дээр, 7 хоног Улаанбаатар хотын Үйлчлүүлэгчийг дэмжих төвд ажиллана.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• ШУТИС -н Хоол, шим тэжээл судлалаар мэргэжил эзэмшсэн
• Эмчилгээний хоол зүйчээр мэргэжил дээшлүүлсэн эсвэл хүнсний технологичоор нарийн мэргэжил эзэмшиж дээшлүүлсэн
• Тэнцвэртэй хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн талаар мэдлэгтэй
• Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
• Бусдад зааж зөвлөх, сургалт орох чадвартай
• Багаар ажиллах, бусдыг сонсох ойлгох чадвартай
• Үйлчлүүлэгч болон баг хамт олонтойгоо зөв боловсон харилцах, асуудлыг боловсруулж зөвөөр танилцуулах чадвартай
• Эмнэлэгийн програм хангамж дээр үнэлгээ, тусламж үйлчилгээний тэмдэглэл хөтлөх чадвартай
• Сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй
• Ачаалал даах чадвартай
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
• Цогц эмчилгээний хөтөлбөр болон үндсэн сувиллын эмчилгээний хоол, шим тэжээлийн төлөвлөгөө, хоолны цэс, технологи карт, технологи ажиллагааны зааварчилгаа боловсруулах
• Сувилуулагчдын хооллолтын үнэлгээг хийж, нэгтгэн дүгнэх
• Сувилуулагчдын биеийн онцлогт тохируулан хоол эмчилгээний зөвлөгөө өгөх
• Нийтийг хамарсан хоолны сургалт, зөвлөгөөн зохион байгуулах
• Сувилуулагчдын биеийн бүтцийг албан ёсны биеийн бүтэц тодорхойлох /Inbody970/ төхөөрөмжийн тусламжтай үнэлэх, түүнд үндэслэх хувьчилсан зөвлөгөө чиглүүлэг өгөх
• Сувилуулагчдад хоолны технологи ажиллагааны практик сургалт орох
• Сувилуулагчдад хоол шим тэжээлийн зохистой мэдлэг олгох сургалтын төлөвлөгөө гаргаж сургалтын үйл ажиллагааг тогтмол явуулах
ЦАЛИН ХАНГАМЖ:
• Үндсэн цалин-2.000.000 төгрөг
• 36 сар тутам 6 сарын цалингийн тэтгэмж+Урамшуулал
• Жил бүр олон улсын хурал зөвлөгөөнд явуулна
• Нарийсч суралцахад дэмжлэг үзүүлнэ
• Жилд 1 удаа гэр бүлийн 2 гишүүнийг 10 хоног сувилуулах эрх
• Сургалт хөгжил: Сувилал дээр зохион байгуулагдах кредиттэй сургалтанд суух