24/07/2025
🩻 Мөрний Хэт Авиан Дүрс Оношилгоо – Суурь ойлголт‼️
Яагаад хэт авиан оношилгоо хэрэглэх вэ?
• Инвазив бус (арьс нэвтрэхгүй)
• Бодит цаг хугацаанд, хөдөлгөөнтэйгээр үзэх боломжтой
• Харьцангуй хямд
• Цацраг туяагүй
• Зөөлөн эдийн бүтэц, анатомийг маш сайн харуулдаг
⸻
🔍 Хэт авиан шинжилгээгээр үнэлэх мөрний анатомийн хэсгүүд:
1. Biceps булчингийн урт толгойн шөрмөс
• Шөрмөс үрэвсэл, урагдал бүтэц байрлал зэргийг илрүүлнэ
• Bicipital groove (бицепсийн суваг)-д байрлана
2. Acromiohumeral зай
• Импинжмент (шөрмөс хавчигдах) эсвэл Rotator cuff урагдал тасралт байгаа эсэхийг тодорхойлно
• Энэ зай багассан бол: supraspinatus шөрмөсийн урагдал байж болзошгүй
3. Subacromial/Subdeltoid уутанцарууд (бурса)
• Bursitis (уутанцарын үрэвсэл, шингэн хуралт, хана зузаарах) илрүүлэх
• Импинжмент синдромын чухал шалтгаан
4. Үений хөдөлгөөний алдагдал /Joint Laxity/ (хөдөлгөөн ихтэй байдал)
• Хөдөлгөөнтэй оношилгоогоор үений тогтворгүй байдал (антериор эсвэл постериор чиглэлд) илэрнэ
5. Rotator cuff (эргүүлэгч булчин/шөрмөсийн бүлэг)
• Subscapularis – урд талаас оношилно
• Supraspinatus – хажуу талаас
• Infraspinatus – ар талаас
• Teres Minor – илрүүлэх нь бага түгээмэл
⸻
🔬 Эрүүл ба өвчтэй (патологи) бүтэц ялгах нь
✅ Эрүүл шөрмөс/булчин:
• Тэгш, үргэлжилсэн бүтэцтэй
• Хэт авианд жигд тод харагддаг (эхоген байдалтай)
• Шингэн хуримтлал, үрэвсэлгүй
⚠️ Өвчлөлийн үед:
• Шөрмөс тасралт (хэсэгчилсэн эсвэл бүрэн)
• Шөрмөсөнд шохойн хуримтлал (калцифик тендинопат)
• Уутанцарын үрэвсэл (бурсит)
• Булчингийн хатингаршил, өөхлөлт (atrophy, fatty infiltration)
⸻
📚 Дэлгэрэнгүй унших:
👉 Orthofixar.com– Мөрний хэт авиан оношилгоо (