For millions of hearts

For millions of hearts We are aiming to help for saving millions of hearts

15/10/2024

Хүүхэд төдийгүй насанд хүрэгчдэд зориулсан эрүүл үдийн хоолны жорыг энэхүү хуудаснаас авч байгаарай. Мөн эрүүл мэндийн бусад олон хэрэгтэй мэдээллүүд багтсан байдаг шүү.

Хүүхдийнх нь товлолт вакцин хэзээ хийгдэхийг доорх мэдээллээс хараарай.
15/10/2024

Хүүхдийнх нь товлолт вакцин хэзээ хийгдэхийг доорх мэдээллээс хараарай.

10/09/2024

Үдийн хоолны олон хэрэгтэй жорыг олон орны хүмүүсийн уламжлалд тохируулсан байдлаар боловсруулсаныг суралцаж, гэр бүлдээ болон өөртөө хэрэгжүүлж хэвшээрэй.

Хэрэгтэй мэдээллээр дүүрэн үнэгүй эрүүл мэндийн англи хэл дээрх сайтыг танд санал болгож байна. Австралийн Өмнөд Уэйлс м...
20/07/2024

Хэрэгтэй мэдээллээр дүүрэн үнэгүй эрүүл мэндийн англи хэл дээрх сайтыг танд санал болгож байна.

Австралийн Өмнөд Уэйлс мужийн засаг захиргаанаас гаргасан Эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг дэмжих стратеги бодлогын хүрээнд гаргасан маш олон хэрэгтэй мэдээлэлтэй доорх сайтаар зочилж, өөртөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө хэрэг болох 3 үндсэн сэдвийн хүрээнд (Сайн сайхан байдлыг дэмжих, Эрүүл зөв хооллолт, Идэвхитэй хөдөлгөөн) маш олон хэрэгтэй зөвөлгөө болон ма олон хэрэгтэй татах хэрэгслүүдтэй бөгөөд үнэгүй 6 удаагийн тусгай коачинг үйлчилгээг мэргэжлийн хүнээс авч болох ба ялангуяа энэ мужид амьдарч байгаа хүмүүс маань ҮНЭГҮЙ авах боломжтой юм байна.

Манай Монголын Эрүүл мэндийн яамнаас дэмжээд ийм баялаг мэдээллийг агуулсан олон үйл ажиллагааг санаачилж, хүртээмжтэй байдлаар явуулах хэрэгтэй гэж бодон, санаа өгөх байдлаар оруулж байгаа болно. Шинэ сайд маань Урьдчилан сэргийлэлтэн дээр илүү сайн анхаарч, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг л эхлээд сайн дэмжих хэрэгтэй болж байгаа.

Өөр олон хэрэгтэй сайтуудыг сонирхохыг хүсвэл доор коммент хэсэгт бичээрэй. Цуврал маягаар оруулахад таатай байх болно.

Healthy Eating and Active Living offers tips, tools and free programs that support a healthy lifestyle for you and your family.

Элэгний В вирусын шинжилгээг жирэмсэн үедээ заавал хийлгэж, урагт халдвар дамжихаас сэргийлээрэй.
06/03/2024

Элэгний В вирусын шинжилгээг жирэмсэн үедээ заавал хийлгэж, урагт халдвар дамжихаас сэргийлээрэй.

All pregnant women should be tested for hepatitis B. Most people with hepatitis B don’t know they have it. It can be passed from mum to baby. Early testing allows timely care and treatment to protect your newborn and yourself.

To read more on hepatitis B in English and other languages, visit: 🌐https://ow.ly/yG7g50QLh7C

Watch this video to learn how hepatitis B may affect your pregnancy and your baby:
📸https://ow.ly/H2BG50QLh7L

The video is also available in Arabic, Burmese, Simplified Chinese, Filipino, Khmer, Thai and Vietnamese:
💬https://ow.ly/fIXa50QLh7F

Read the hepatitis B brochure for pregnant women living with hepatitis B:
https://ow.ly/ZxUA50QLh7B

Explore more in-language information on hepatitis B:
https://ow.ly/jvrm50QLh7E

Сайн байцгаана уу Австрали улсад болон дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа Монголчуудаа. Сар шинэдээ сайхан шинэлж, ши...
28/02/2024

Сайн байцгаана уу Австрали улсад болон дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа Монголчуудаа. Сар шинэдээ сайхан шинэлж, шинэ ондоо эрүүл энх байж, санасан бодсон зүйлдээ хүрэхийн төлөө хичээн хөдөлмөрлөж байна уу 🇲🇳💜🇲🇳.

Сиднейн эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн газар (Sydney Local Health District) нь Хавдарын үндэсний төвтэй (Cancer Institute NSW) хамтран хүн амыг хавдраас урьдчилан сэргийлэх олон нийтэд, ялангуяа гадны орноос ирсэн иргэдэд зориулж, эрүүл мэндийн боловсрол олгох олон ажлуудыг хийдэг билээ. Түүний нэг болох Монгол хэл дээр орчуулагдсан ном товхимол, сургалтуудыг зохион байгуулах төсөлд миний бие оролцож ажилласан юм.

Энэ удаад Монголчууддаа зориулан 2 цагийн үнэгүй цахим хичээлийг явуулах болсондоо таатай байна. Энэ сургалтыг явуулах болсон гол шалтгаан бол манай орны хавдрын өндөр тохиолдолтой холбоотой юм. Мөн түүнчлэн хамгийн сүүлийн судалгаагаар цар тахлын дараагаас Австрали улсад ирж суурьших Монголчуудын тоо 5600-аас 25000 болж нэмэгдэн, Австралийн эрүүл мэндийн тогтолцооны мэдлэг мэдээлэл маш их хэрэгцээтэй болж буйтай холбоотой юм. Хорт хавдрын тархалтын тухай товчхон доор дурдая.

Монгол улс дэлхийд хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт, элэгний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар тэргүүлж байна. Хорт хавдрын өвчлөлийн дэлхийн дундаж 100000 хүн амд 9,3 байгаа бол Монгол улсад энэ үзүүлэлт 93,7 буюу түүнээс 10 дахин их байна. Мөн элэгний шалтгаант нас баралт дэлхийд 100 000 хүн амд дунджаар 8,5 бол манай улс 75,4 байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм. Монгол улсад 2014-2018 онд хорт хавдрын нийт 29397 тохиолдол бүртгэгдсэнээс хамгийн их буюу 40 хувийг элэгний хорт хавдар эзэлж байсан байна (Монгол улсад зонхилон тохиолдох хавдрын оношилгоо, эмчилгээний шинэ технологийн үнэлгээ, судалгаа, Эрүүл мэндийн хөгжлийн яам, 2022).

Хэдийгээр бид Австрали улсад ирээд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдарч буй ч бидний анзаардаггүй, мэддэггүй олон амьдралын зөв хэвшилийг бид төдийлөн суулгаагүй ирсэн байдагтай та бүхэн санал нийлэх бизээ. Шинжлэх ухааны судалгаанд суурилж боловсруулсан олон сонирхолтой аргуудыг Монголчууддаа танилцуулах болсондоо эмч миний хувьд олзуурхаж байгаа юм.

Та энэхүү үнэ цэнэтэй, үнэ төлбөргүй цахим сургалтанд орохыг хүсвэл постон доор +1 гэж бичин, оролцох боломжтой байдаг чөлөөт өдөр, цагаа үлдээнэ үү?

Бүртгэл 7 хоногийн туршид хийгдэх ба хүмүүсийн боломжит цагуудыг харгалзан товыг зарлах юм.

Мөн энэ сургалтыг цааш олон хүнд түгээж, бие биедээ эрүүл, урт удаан амьдралыг бэлэглэхэд өөрийн хувь нэмрээ оруулаарай. Сургалт цахим учир Монголоос, дэлхийн хаанаас ч оролцох боломжтой. Хамрагдалт их байх тусам дараа дараагийн олон сургалтууд зохиогдох гол үндэс болдог юм шүү.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Хөхөөр хооллотын зөвөлгөөг утсаар үнэ төлбөргүй авах боломжтой. Хэрэв орчуулагч хэрэгтэй бол 131 450 (TIS) руу залган ав...
20/11/2023

Хөхөөр хооллотын зөвөлгөөг утсаар үнэ төлбөргүй авах боломжтой.

Хэрэв орчуулагч хэрэгтэй бол 131 450 (TIS) руу залган аваарай.

https://www.facebook.com/share/1SvGjpyZ1DWUYSts/?mibextid=WC7FNe

Did you know? You can access a FREE 24-hour helpline service to help you on your breastfeeding journey. Save this post and reach out whenever you need guidance, reassurance, or just someone to talk to.

Call the ABA Breastfeeding Helpline on 1800 686 268 to speak with a breastfeeding counsellor. Free, 24 hours a day, seven days a week.

Or visit: https://www.health.nsw.gov.au/kidsfamilies/MCFhealth/child/Pages/breastfeeding.aspx

🔔 Умайн хүзүүний хавдрыг таниулах долоо хоног 11 сарын 13-аас 19-ны хооронд “1+5=Умайн хүзүүний хавдраас сэргийлнэ” уриа...
13/11/2023

🔔 Умайн хүзүүний хавдрыг таниулах долоо хоног 11 сарын 13-аас 19-ны хооронд “1+5=Умайн хүзүүний хавдраас сэргийлнэ” уриатайгаар тохиож байна.

Та Умайн хүзүүний хавдар нь хамгийн сэргийлэх боломжтой хавдруудын нэг гэдгийг мэдэх үү⁉️.

Энэ жилийн уриагаар:
1️⃣ 25-аас дооших насны хүмүүс Умайн хүзүүний хавдрын эсрэг вакцины 1 тунд хамрагдах (12-25 насныхан ҮНЭГҮЙ)


5️⃣ 25-74 насны эмэгтэйчүүд (умайн хүзүүтэй хүн бүр) 5 жил тутамд эсийн шинжилгээ өгөхийг уриалж байгаа юм.

🏥 Дараах эмнэлэгүүдэд шинжилгээ болон вакцин хийлгэх боломжтой:

-Family Planning Australia (https://www.fpnsw.org.au/clinics ) нь нөхөн үржихүйн бүх төрлийн үйлчилгээг явуулдаг. Ойр байрлах салбар дээрээ очоорой.

-Leichhardt Women’s Community Health Centre (https://lwchc.org.au/ ) нь Leichhardt-д байрладаг ба Lakemba болон Marrickville-ын эмэгтэй эмч нартай хамтран эмэгтэйчүүдэд илүү хүрч ажиллахын тулд олон үнэгүй үйлчилгээ үзүүлдэг төв юм.

-Waterloo Neighbourhood Centre pop- up Women's Health clinic (https://slhd.health.nsw.gov.au/sydneyconnect/news/community-clinic-open-womens-health-week ) нь 2023.12.07-д Пүрэв гарагт үнэгүй хөхний үзлэг, жирэмслэхээс хамгаалах аргын талаархи зөвөлгөө, өөртөө хийх умайн хүзүүний эсийн шинжилгээ (https://www.health.gov.au/resources/publications/national-cervical-screening-program-how-to-collect-your-own-sample-easy-read?language=en ) болон бусад үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүй хийх болно.

-Харьяа өрхийх эмнэлэгүүд (GP). (https://www.healthdirect.gov.au/ ) Bulk-billing буюу урьдчилан төлбөр төлөх шаардлагүй эмнэлэгт үйлчлүүлбэл 25-аас доош насны эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүс Умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг үнэгүй хийлгэнэ. Мөн 12-13 насны бүх хүүхдэд ахлах сургууль дээр сайн дурын дархлаажуулалт үнэгүй хийгддэг. Үүнд хамрагдаагүй бол мөн өрхийн эмч дээрээ очоод ямар даатгалтай байхаас үл хамааран үнэгүй хийлгэнэ.

Эрүүл мэндийн даатгалын төрөл болон тухайн эмнэлэгээс хамаарч Умайн хүзүүний эсийн шинжилгээний төлбөр янз бүр (дунджаар 35-60$) тул цаг авахаасаа өмнө лавлаарай.

It’s Cervical Cancer Awareness Week and the theme this year is: ‘1+5 = Cervical cancer protection’
With national program updates, preventing cervical cancer is now simpler and more accessible. Just one HPV vaccine for young individuals plus cervical screening every five years for women and people with a cervix 25–74 years is all it takes. Spread the word, get screened today!
Australian Cervical Cancer Foundation (ACCF)

18/06/2023
NSW мужид амьдардаг 0-5 настай хүүхдүүдтэй эцэг эхчүүд маань өрхийн эмчийн илгээх бичиг заавал авахгүйгээр өөрт ойр байр...
31/05/2023

NSW мужид амьдардаг 0-5 настай хүүхдүүдтэй эцэг эхчүүд маань өрхийн эмчийн илгээх бичиг заавал авахгүйгээр өөрт ойр байрлах Хүүхэд, гэр бүлийн төвүүдэд очин үнэгүй олон үйлчилгээнүүдийг авах боломжтой.
https://www.health.nsw.gov.au/kidsfamilies/MCFhealth/programs/Pages/health-services-map.aspx

Хэрэв танд мэргэжлийн орчуулагч хэрэгтэй бол 131 450 (TIS) рүү залган урьдчилан захиалга өгөн, Монгол хэлээр орчуулагч авах боломтой.

Хэрэв NAATI эрхтэй албан ёсны төлбөртэй үйлчилгээ явуулдаг хувь хүмүүсийн холбоо барих утас хэрэгтэй бол манай чатруу бичээрэй.

Child and family health nurses play a key role in the provision of community child and family health services and provide early contact with families.

Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт, эрүүл аюулгүй орчинд өсөж хөгжихөд ганц бие эцэг эх, цагаач болон дүрвэгч гэр бүлүүд...
31/05/2023

Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт, эрүүл аюулгүй орчинд өсөж хөгжихөд ганц бие эцэг эх, цагаач болон дүрвэгч гэр бүлүүд (Олон улсын оюутны гэр бүл ) болон залуу гэр бүл, эцэг эхчүүдэд маань ямар нэг байдлаар хүндрэл тохиолдож байгаа бол дараах байгууллагуудад хандаж тусламж авч болох нь байна.
Манайхан үнэгүй тусламжийн байгууллагыг зөвхөн Улаан загалмайн байгууллагаар төсөөлдөг шүү дээ.

Бусад олон хэрэгтэй мэдээллүүдийг манай пэйжээр зочлон аваарай.

Know where to get information, advice and support on topics related to your child's health, development and wellbeing.

03/04/2023

http://www.sydneyhomelessconnect.com/wp-content/uploads/2019/06/SHC19_GuideBook_web.pdf

Австрали улсад шинээр аялалын болон оюутны визагаар ирсэн хүмүүст хэрэг болох гарын авлагыг оруулж байна.

Хэрэв танд санхүүгийн болон сэтгэл санааны гэх мэт олон хүндрэлтэй асуудал тохиолдоод хэнд, хэрхэн хандахаа мэдэхгүй бол энэхүү гарын авлага туслана гэж найдаж байна.

7-13 насны хүүхдүүдэд зориулсан эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх цахим үнэгүй сургалтанд хамрагдаарай.
30/03/2023

7-13 насны хүүхдүүдэд зориулсан эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх цахим үнэгүй сургалтанд хамрагдаарай.

Free program for families

Address

Sydney, NSW

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when For millions of hearts posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to For millions of hearts:

Share