22/05/2020
Хэрхэн сайн унтаж амрах вэ?
Унтсан боловч амарсан болохгүй байна уу? Уг нь хүн өдөрт багадаа 8цаг унтах нь эрүүл мэндэд хэрэгтэй байдаг ба хүн унтахад хүний бие организм нь сэргэж, цэнэглэгддэг. Иймд шөнийн амралтаа хэрхэн сайн, үр дүнтэй болгох талаар чимх мэдээлэл хүргье...
1. Тогтмол нэг цагт орондоо орж сурах,
2. Өдөр бүр нэг цагт босож байх: хангалттай сайн унтаад сэрсэн үед сэрүүллэггүйгээр босох. Хэрэв заавал сэрүүлгэнд босож байвал та орой унтах цагаа эрт болгох хэрэгтэй.
3. Өдрийн унтлага нь нойр алдахад хүргэдэг: хэдэн цагийн өмнө дуг хийх, эсвэл өдрийн унтлага нь таны унтаад сэрэх хэмнэлд саад болон нойргүйдэл үүсгэх магадлалыг ихэсдэг байна.
4. Хоол идсэний дараах нойр хүрэх, зүүрмэглэхийг даван туулах хэрэгтэй. Унтах цаг болоогүй байхад таны нойр хүрч зүүрмэглэвэл та ямар нэг юм олж хийх хэрэгтэй. Жишээ нь: найзтайгаа ярих, маргаашийн төлөвлөгөө гаргах, аяга таваг угаах, магадгүй бас маргааш өмсөх хувцасаа сонгох. Хэрэв та зүүрмэглээд унтсан тохиолдолд шөнө унтаж байхдаа сэрэн буцаад унтахад асуудал үүсч эхлэнэ.
5. Чимээ багатай, өөрт тухтай орон дээр унтах
6. Илүү гүн бат бөх унтахын тулд: унтахаасаа өмнө бүдэг гэрэлд ном унших, усанд орох, намуухан хөгжим сонсох хэрэгтэй.
7. Унтахын өмнө: мах идэхгүй байх, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхгүй байх, тамхи татахгүй байх, их хэмжээний ус уухгүй байх
Хэрэв унтах цагаар өлсөөд байвал: банана, тослог багатай тараг, чихэр багатай эслэг ихтэй хоол хүнс идэх(Хар талх, байцааны салат зэрэг)
8. Ямар үед эмчид хандах хэрэгтэй вэ? Амьсгаа тасалдан чанга хурхирах, унтсаны дараа сэргэхгүй байх, өглөө болгон толгой өвдөх, унтаж байхдаа байнга өөрт зовиуртай зүүдлэх, нойр байнга хүрэх.