Minukhatun

Minukhatun Та энэ хуудаснаас мэдлэг, урам зориг авах болно. Тархи судлал, Сэтгэл судлал Мэдлэгээр цэнэглэгдэж маркетингаар хуяглацгаая

Монголд ирээд 3 зүйл нэлээд элбэг байгааг анзаарлаа. 1. Хувь хүнд буруу гэж байхаа больжээ. Ямар нэг утга, учир шалтгаан...
23/05/2026

Монголд ирээд 3 зүйл нэлээд элбэг байгааг анзаарлаа.

1. Хувь хүнд буруу гэж байхаа больжээ. Ямар нэг утга, учир шалтгаан, хэн нэгний хараал, эсвэл олон хүний хар цагаан хэл ам, атаархал л тэр хүнийг амьдралд алдуулж, архинд оруулж, аваар осолд өртүүлж, ажлыг нь дампууруулж, сэтгэл санааг нь унагааж байдаг гэнэ.

Тооны багш 1+1=2 гэж заагаад байтал та 1+1=1 гэж бодоод түүнийгээ бурханы тавилан учир ингээд бодчихъё, эсвэл хараал хүрээд ингээд хариуг нь биччихлээ. Эхнэр эсвэл нөхрөөс болоод 1+1=1 гардаг гэж бодож байгаатай адил л зүйл яриад байх юм. Та зүгээр л 1+1=2 гээд өөрөө бодоод хариугаа тавьчих бүрэн оюуны чадамж, ухамсар, биеийн чадвартай хүн. Өөрийнхөө алдаанаас буруу бодсоныхоо төлөө бусдад алдаа өгч, учир шалтгаан хайдаг та нарыгаа мухар сүсэглэлээс нь яаж салгая дөө байз.

2. Нийтлэг хохирогчийн дүр. Ядарч туйлдалтлаа зүтгэсэн. Одоо ядарч байна. Цуцаж байна. Амармаар байна. Би л зүтгээд байна. Би л хичээгээд байна. Намайг хэн ч дэмжсэнгүй. Хэн ч ойлгохгүй байна гэсэн бусдаар өрөвдүүлэх, бусдын анхаарлын төвд байхыг хүссэн, хэн нэгнээр хүлээн зөвшөөрөгдөх гэсэн сэтгэлийн хатгүй байдал. Цагаан морьтой ханхүү хүлээсэн холливуудын хүүхэлдэйн киноны гүнж нар болцгоочихсон.

Өөрийгөө таньж, өрөөлийг таньж байж л амьдралд ялна шүү дээ. “Буурь суусан хүн” гэдэг Монгол үг байдаг. Ухамсрын тэлэлт явагдаж, хүчирхэг сэтгэлзүйтэй болж байж зааваргүй энэ амьдралыг бид туулна. Үлгэрийн зохиолтой кино үзсээр байгаад бодит амьдралаасаа тасарчихсан. Өөртөө нэг ертөнц үүсгэчихээд бодит байдлаас зөрөөд ирэхээр хохирогчийн дүр бүтээгээд ирсэн байна.

3. Өөртөө итгэлгүй байдал. Амьдрал нь давтагддаг нэг циклээр явагддаг болохоор өөртөө сорилт, адал явдал, адерналин ялгаруулах зүйлгүй. Тиймээс өөрийнхөө юу чаддаг, юуг хамгийн сайн мэддэг, авьяас чадвар, туршлагаа хэр хэмжээнд байгааг огт мэддэггүй. Гэтэл хүн бүрт гайхамшигтай ур чадвар аль хэдийнэ суучихсан байдаг.

Надад нэн хайртай жишээ байдаг. Япон улсын иргэн Мэри кондо гэх эмэгтэй “эмх цэгц” гээд ном бичээд дэлхийн шилдэг борлуулалттай ном болгосон түүх. Гэрийн эд хогшлын байршил, бичиг баримтаа нэг хавтсанд хийх, хэрэгцээтэй зүйл л хупалдаж авч байх тухай. Монгол ээж нарын хийж чаддаг, багаасаа сурч дадсан энгийн зүйлийг нлм болгож бичээд л зарчихсан. Тиймээс танд чаддаг зүйл маш их байгаа шүү.

За тэгээд авах гээхийн ухаанаар хандахгүй юу дөө. Стрессдэж яадаг юм. Таныг стрессдэж байгааг би лав мэдрэхгүй. Тиймээс өөртөө хайртай байгаарай.

О.Минухатун
Нейропсихологич

Та нарт гоё юм хуваалцая аа 🌹🌹🌹Сургалтын сэтгэгдлүүдээ өнөөдрөөс пост болгож оруулаад явна аа. 🥰. Гайхамшигт өөрчлөлтүүд...
13/05/2026

Та нарт гоё юм хуваалцая аа 🌹🌹🌹
Сургалтын сэтгэгдлүүдээ өнөөдрөөс пост болгож оруулаад явна аа. 🥰. Гайхамшигт өөрчлөлтүүд бий болдог шинулэх ухааны сургалт 🌍.

Угтаа бол “ТА ӨӨРИЙНХӨӨ ТАРХИЙГ ЯАЖ АЖИЛЛАДАГИЙГ” мэдчихвэл асуудлууд чинь шийдэгдээд байгаа юм л даа. Жишээ нь нойр, амжилт, санхүүгийн тогтвортой байдал, гоо сайхан бие, ой тогтоолт, зорилгодоо хүрэх зориг, гацсан амьдралаасаа гарах, аз жаргалтай болох, амар амлаган тайван амьдрах гээд… Бүгдийг бий болгож чадна.

Тархи гэдэг бол кино дээр гардаг мөрөөдлийн амьдралыг бүтээж чаддаг цорын ганц бидний эрхтэн.

Тархи, мэдрэл, сэтгэлзүйн шинжлэх ухааныг энгийн хэллэгээр суралцаж өөрийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсвэл 1 гэж бичээд ӨӨРИЙГӨӨ СЭРЭЭ багц сургалтанд суугаарай.

О.Минухатун
Нейропсихологич

Аав ээж, өвөө эмээдээ эрхэлчихсэн. Ингээд амралт дуусч өнөөдрөөс ажилдаа орлоо. Энэ хагассайн өдөр буюу 5 сарын 16-нд 13...
11/05/2026

Аав ээж, өвөө эмээдээ эрхэлчихсэн. Ингээд амралт дуусч өнөөдрөөс ажилдаа орлоо.

Энэ хагассайн өдөр буюу 5 сарын 16-нд 13-15 цагийн хооронд кофе шоп-ын уулзалт хийнэ ээ.

Сургалтанд суусан хүмүүстээ такс 20000 төгрөг. Шинэ хүмүүст 40000 төгрөг. Кофе/цай болон бялуутай. Бас Өөрийгөө танихад чиглүүлсэн дасгал ажлын номтой.

Хөтөлбөрийн хувьд “тархины альфа техник”-ийг хэрхэн сайн эзэмших тухай 40 минутын яриа болон практик дасгал хийж, үлдсэн 80 минутанд асуулт хариулт явуулж уулзалтаа дуусгана аа.

Одоогоор кофе шопоо олоогүй байгаа тул байршлаа тогтчихоод зарлана аа.

Төлбөрөө төлж суудлаа баталгаажуулаарай. (Эхний 50 хүн)

Данс: MN840005005034558357
Эзэмшигч: Энх-Үжин Минухатун
Хаан банк
Фэйсбүүк нэрээ, утасны дугаартай бичээрэй.

Кофешоп уулзалттай холбоотой асуух зүйл байвал +976 88002500 дугаарт telegram-аар холбогдоорой.

О.Минухатун
Нейропсихологич

Жич: Намайг вэбсайттай болгож өгсөн. Одоогоор мэдээллийн хувьд алдаатай байгаа. Энэ 7 хоногтоо засаад сайжруулчихна аа. Та бүгд минь туслаад өгөөрэй.
https://minukhatun.art/

Иймэрхүү хүмүүсээ шууд дэлгээд явна аа одооноос. Нэгнээ огт хараагүй, танихгүй эмэгтэйн чат руу ингэж бичих нь: 1. Анхаа...
09/05/2026

Иймэрхүү хүмүүсээ шууд дэлгээд явна аа одооноос. Нэгнээ огт хараагүй, танихгүй эмэгтэйн чат руу ингэж бичих нь:

1. Анхаарал татахын тулд зарим хүмүүс энгийн, хүндэтгэлтэй харилцаагаар өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Тиймээс хүчтэй үг, доромжлол, бэлгийн өнгө аястай үг ашиглавал нөгөө хүн ямар нэгэн байдлаар хариу үзүүлнэ гэж тархи нь сурчихсан. Тэдний хувьд “сөрөг анхаарал ч гэсэн анхаарал” болчихсон байдаг.

2. Дотоод үнэ цэн нь өөрийгөө хангалтгүй, сул, үл тоогддог гэж мэдэрдэг хүн бусдыг доош татаж байж хүчтэй мэт мэдрэмж авахыг оролддог. Энэ нь хамгаалах механизм. Өөрийн эмзэг байдлаа нуухын тулд бүдүүлэг, дээрэнгүй дүр гаргаж байгаа хэлбэр.

3. Эмэгтэй хүнийг хувь хүн биш “хэрэглээний объект” мэт хардаг хандлага байдаг. Хэт их садар контент, эмэгтэй хүнийг дорд үздэг орчин, токсик найз нөхдийн нөлөө, буруу хүмүүжил зэрэг нь тархины нийгмийн ойлголтыг өөрчилдөг. Ингэснээр “танихгүй хүн рүү ингэж бичих нь хэвийн” мэт болж эхэлдэг.

4. Импульсийн хяналт сул байх. Хүний тархины урд хэсэг буюу шийдвэр, ёс зүй, өөрийгөө хянахтай холбоотой хэсэг хангалттай ажиллахгүй үед бодсон зүйлээ шууд бичих хандлага нэмэгддэг. Ялангуяа архи, стресс, уур бухимдал, ганцаардал, донтолт зэрэг нь энэ хяналтыг улам сулруулдаг.

Мөн зарим хүмүүс “татгалзлыг” даах чадвар маш муу байдаг. Хариу өгөхгүй байх, тоохгүй байхыг тархи нь “доромжлол” мэт хүлээж аваад, хамгаалах хариу болгон дайрч эхэлдэг. Энэ үед “чи муу”, “үнэгүй”, “янхан” гэх мэт үгс гарч ирдэг нь үнэндээ нөгөө хүнийг биш, өөрийн доторх бухимдлыг гадагшлуулж буй хэлбэр байдаг.

Эрүүл сэтгэлзүйтэй, өөрийгөө хүндэлдэг хүн танихгүй хүнд ингэж ханддаггүй. Учир нь тархи нь нийгмийн хил хязгаар, хүний үнэ цэн, харилцааны хүндлэлийг ойлгож байдаг. Харин ийм мессеж нь тухайн хүний дотоод соёл, сэтгэлзүйн боловсрол, импульсийн хяналт, төлөвшил ямар түвшинд байгааг илүү харуулдаг.

Тэгэхээр энэ хүн нь хүлээн зөвшөөрөгдөөгүй, хомсдлын сэтгэлзүйтэй, хохирогчийн дүртэй, бурууг бусдаас хайдаг, зориггүй дээрээс нь амьдралдаа шийдвэр гаргахдаа хэн нэгнээс хамааралтай. Энэ хүний үйлдлийг нэг үгээр хүмүүжил гэдэг юм. Тиймээс хэчнээн боловсрол эзэмшсэн ч хүмүүжил нь гарч ирдэг.

О.Минухатун
Нейропсихологич

Би яг хэн юм бэ? Яах гэж төрсөн юм бол? Яаж амьдрах ёстой юм бол гэж хэдэн жилийн өмнө өөрөөсөө асууж байлаа. Одоо бол м...
05/05/2026

Би яг хэн юм бэ? Яах гэж төрсөн юм бол? Яаж амьдрах ёстой юм бол гэж хэдэн жилийн өмнө өөрөөсөө асууж байлаа. Одоо бол мөрөөдөх эрхтэй, мөрөөдлөө бодит болгож чаддаг гэдгээ ойлгосон нэгэн эмэгтэй байна.

Санхүүгийн асуудлаас өндийж чадахгүй олон жил болохдоо орой нам унтаж болдогийг, өглөө юу ч бодохгүйгээр кофегоо ууж болдогийг, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлж чаддаггийг, өөрийнхөө хөгжлийн төлөө сул цагийг суралцаж өнгөрүүлдэгийг, эрүүл амьдралын хэв маягаар амьдардгийг, шим тэжээлтэй хүнс хэрэглэж болохыг огт мэддэггүй байсан.

Цалингийн систем гэх 1990 оны ойлголтыг өнөөдөр эвдэж хүссэнээрээ мөнгө хийж чаддаг гэдгийг ойлгосон эмэгтэй байна.

6 сардаа 1 удаа бүтэн биеийн шинжилгээнд орж, эрүүл амьдралын хэв маягаар амьдарч, өглөөний цайндаа жимс, нарийн ногоо хэрэглэж сурсан нэгэн байна.

Эмэгтэй хүн болохоороо чадахгүй гэсэн ойлголтоосоо салж, хүн чадаж байхад би ч чадах ёстой гэж хичээж зүтгэдэг нэгэн байна.

Онгирох гэсэн юм биш. Бүх зүйлийг болохгүй бүтэхгүй, чадахгүй, алдчихвий, дампуурчихвий гэсэн айдас, эргэлзээ, сөрөг итгэл үнэмшлээсээ салсан нэгэн байна.

Одоо бол тааллаараа амьдардаг нэгэн. Амьдрал дэндүү сайхан гэдгийг мэдэрч чаддаг болсон нэгэн байна.

Над шиг тухайн үедээ учраа олоогүй хүмүүст хүрч ажилламаар байдаг. Би мянга мянган хүмүүсийн амьдралыг, хүсэл мөрөөдлийг, дотоод галыг нь асаамаар байна. Бүгдийг нь чадахгүй байх л даа. Гэхдээ 1 ч гэсэн хүний амьдралд эерэг өөрчлөлт оруулж тэр хүнийхээ инээмсэглэлээр тэжээгдэхийг хүсдэг.

Би чамд өөрийн туршлагаа ярих гээгүй. Би амьдралыг минь өөрчилсөн нейропсихологи, тархи-мэдрэлийн шинжлэх ухааныг энгийнээр, ойлгомжтойгоор чамд зааж өгнө. Яг л уран зохиол, дуу, бүжиг, математик гэдэг хичээл шиг.

Намайг Минухатун гэдэг. Би нейропсихологич мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажилласан шиг ажиллахаар, чаддаг зүйлээрээ эх орондоо тус нэмэр оруулахаар зүтгэж яваа нэгэн. 4000 цагийн дараа олон улсад батламжлагдсан нэгэн болно доо. Тэр өдрийг тэсэн ядан хүлээж байгаа 🥰

1 гэж бичээд ӨӨРИЙГӨӨ СЭРЭЭ тархины шинжлэх ухааны багц сургалтанд маань суугаарай.

Жич: жоохон харагддаг хөгшин эгч шүү.

Хүн яагаад алдсаны дараа өөрчлөгддөг вэ? гэдэг асуултын цаана сэтгэл хөдлөлийн шарх гэхээсээ тархины амьд үлдэх механизм...
03/05/2026

Хүн яагаад алдсаны дараа өөрчлөгддөг вэ? гэдэг асуултын цаана сэтгэл хөдлөлийн шарх гэхээсээ тархины амьд үлдэх механизмын үйл ажиллагаанд учир байдаг. Алдах гэдэг нь хүний дотоод тогтвортой байдалд цохилт өгч, өмнө нь найдвартай, баталгаатай, үнэн гэж итгэдэг байсан итгэл үнэмшил, хүлээлт, найдвар нь бүхнийг ганхуулдаг. Энэ үед тархи эдгээрийг “аюул” гэж хүлээн авна.

Аюул мэдрэгдмэгц тархины сэтгэл хөдлөлийг удирддаг хэсэг идэвхжиж, бүх биеэр сэрэмжийн дохио тараана. Айдас, хоосрол, гуниг зэрэг мэдрэмжүүд хүчтэй нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ бие дэх стрессийн дааврууд ихсэж, өмнөх амьдралын хэв маяг, өмнөх шийдвэрүүдийг “аюултай” гэж тэмдэглэн, өмнөх арга барилаараа амьд үлдэж чадахгүй гэдгийг ойлгодог. Тархины шинэ мэдрэлийн холбоосууд үүнтэй зэрэгцэн шинээр үүсч эхэлдэг. Өмнө нь хангалттай байсан бодол, үйлдэл, хандлага одоо хангалтгүй болж, шинэ шийдэл хайж эхжлдэг. Энэ үед хүн өөрчлөгдөхөөс өөр сонголтгүй болдог байна.

Ийм нөхцөлд амьдралаа шинэчлэх нь хүслийн тухай биш харин дасан зохицох шаардлага болж хувирдаг. Хуучин систем нурсан учраас шинэ систем бий болох ёстой болохоор хүн өөрийн үнэт зүйлсийг дахин тодорхойлж, юу нь үнэхээр чухал вэ гэдгийг шинээр ойлгож эхэлдэг.

Мөн энэ үед хүн яагаад ганцаараа юмсыг давдаг вэ? гэдэг нь бас тайлбартай. Хүнд цохилтын дараа тархи гадаад орчноос ирэх мэдээллийг хэсэгчлэн хааж, дотооддоо төвлөрдөг. Бусдын үг, зөвлөгөө, тайвшруулалт түр хугацаанд нөлөөлөл багатай болно. Энэ үед бусад хүмүүсийн зөвлөгөө үнэ цэнтэй байж чаддаггүй. Учир нь тархи эхлээд дотоод аюулыг шийдэх шаардлагатай тулгарч дотогшоо өөр лүүгээ өнгийх, өөрийгөө ойлгох, дахин шинээр бүтээх үйл явц эхэлдэг.

Тиймээс энэ үеийг олон хүн ганцаардал гэж мэдэрдэг ч, дотоодоосоо өөрийгөө дахин бүтээлтийн үе юм. Хүн өөрийнхөө дотоод ертөнцтэй нүүр тулж, хуучин итгэл үнэмшлээ задлан, шинэ утга учрыг бий болгож, өөр хүн чиний дотор ороод хийж өгч болдоггүй учраас хүн өөрөө ганцаараа туулдаг.

Алдах гэдэг нь хүнийг эвдэж байгаа мэт санагдавч тархины хувьд гурван чухал үйл явцыг эхлүүлдэг.
1. хуучин “би”-г задлана.
2. аюулгүй байдал гэж юу вэ гэдгийг дахин тодорхойлно.
3. шинэ бодол, шинэ зан үйл, шинэ үнэт зүйлсийг бий болгоно.

Иймээс хүн алдсаны дараа илүү бодит болдог. Илүү ухамсартай болдог. Тархи нь хүнийг дараагийн түвшинд гаргахын тулд хийж буй дотоод өөрчлөлтийн эхлэл тавигддаг.

Хэрэв та өөрийнхөө тархийг хэрхэн ажилладаг тухай мэдэж, гацсан амьдралаасаа салах, өөртөө итгэлтэй байдлаа эргүүлэн олж авах, амьдралдаа хэлж, хүсдэг өөрчлөлтөө бодит болгохыг хүсч байвал ӨӨРИЙГӨӨ СЭРЭЭ багц сургалтанд маань 1 гэж бичээд суугаарай.

О.Минухатун
Нейропсихологич

Их стрессийн үед тархины дурсамж үүсгэх, мэдээлэл хадгалах үйл явц алдагдаж тархинд хэд хэдэн өөрчлөлт буюу гацалт, алда...
02/05/2026

Их стрессийн үед тархины дурсамж үүсгэх, мэдээлэл хадгалах үйл явц алдагдаж тархинд хэд хэдэн өөрчлөлт буюу гацалт, алдагдал, будилаан үүсдэг.

1. Шинэ мэдээлэл “бичигдэхгүй”. Тархины ухамсрын хэсэг хэвийн ажиллахгүй үед шинэ дурсамж үүсэх чадвар сулрана. Үүнийг антероград амнези гэдэг. Өөрөөр хэлбэл чи юм үзэж, сонсож байгаа ч тархи түүнийг “хадгалах” горимд оруулж чаддаггүй.

2. Дурсамж тасарч, логик холбоо алдагдана. Тархины мэдээлэл хадгалах систем нь кино шиг дараалалтай байх ёстой байтал стресс, гэмтлийн үед энэ нь “тасархай зурагнууд” болж хувирна. Тиймээс хүн “яг юу болсон билээ?” гэж бодох үед бүхэл түүх биш, зөвхөн мэдрэмж эсвэл хэсэгхэн зураг л санаанд ордог.

3. Сөрөг мэдээлэл давамгайлна. Аюулыг илрүүлэгч Амигдала хэт идэвхжих үед тархи аюултай зүйлсийг илүү хүчтэй тэмдэглэж, эерэг дурсамжийг дарагдуулдаг. Ингэснээр бодит амьдралд аюул бага байсан ч тархи “аюултай” гэж буруу дүгнэх хандлагатай болно. Яасан нь мэдэгдэхгүй айдастай байх, тайван бахдаа түгшүүр л мэдрээд байдгийн шалтгаан энэ.

4. Анхаарал сарниж, мэдээлэл бүрэн орж ирэхгүй. Сэтгэл гутрал болон стрессийн үед тархи энерги хэмнэх горимд ордог. Үүний улмаас хүн юм сонсож байгаа ч “анзаарахгүй өнгөрөх”, уншиж байгаа ч ойлгохгүй байх байдал үүсдэг.

5. Өөрийгөө салгах механизм идэвхжинэ. Хэт их ачааллын үед тархи хамгаалалтын зорилгоор мэдрэмжийг “тасалж”, бодит байдлаас бага зэрэг холдуулдаг. Үүнийг диссоциаци гэдэг. Энэ үед дурсамж бүр ч бүдэг, хол мэт санагддаг.

Эцэст нь хэлэхэд энэ бүх өөрчлөлт байнгын болоод тогтдоггүй. Хамгийн гоё нь тархи шинэчлэгдэх уян хатан шинж чанартай учраас аюулгүй мэдрэмж, давтагдсан эерэг байдал, эмчилгээ, амралт зэргээр дахин хэвийн горимд шилжиж чаддаг.

Бид тархиа хэрхэн ажилладагийг мэддэг болчихвол өөрийгөө танина, айдас, зориггүй байдлаа удирдаж өөртөө итгэлтэй бадлаа сэргээнэ, эрч хүчтэйгээр өөрийнхөө амьдралыг шинэчилж чаддаг болно.

Учир нь тархи бол кинон дээр гардаг мөрөөдлийн амьдралыг бодит болгож чаддаг цорын ганц эрхтэн.

Тархи, мэдрэлийн шинжлэх ухааныг сурч өөрийгөө дахин бүтээхийг хүсвэл 1 гэж бичиж ӨӨРИЙГӨӨ СЭРЭЭ багц сургалтанд маань суугаарай. Би танд туслая.

О.Минухатун
Нейропсихологич

Үсний хар будгаасаа саллаа. Хэд хоногоос үсээ сайн амраачихаад гэгээлэг өнгөөр будуулна аа. 🥰

Сэтгэлзүйн эдгэрлийн талаар мэдмээр байна уу?Энэ үгийг хүмүүс ихэвчлэн цаг хугацаатай холбож ойлгодог. Өнгөрсөн зүйлс ая...
28/04/2026

Сэтгэлзүйн эдгэрлийн талаар мэдмээр байна уу?
Энэ үгийг хүмүүс ихэвчлэн цаг хугацаатай холбож ойлгодог. Өнгөрсөн зүйлс аяндаа бүдгэрч, шарх аяндаа эдгэнэ гэж итгэдэг. Гэвч сэтгэл судлал болон мэдрэлийн шинжлэх ухаан үүнийг өөрөөр тайлбарладаг. Цаг хугацаа өөрөө эдгээдэггүй. Харин цаг хугацааны дотор чи ямар туршлага мэдэрч, тархиндаа юу “зааж” байна вэ гэдэг нь жинхэнэ өөрчлөлтийг бий болгодог.

Хүний тархи амьд үлдэхийн тулд бүтээгдсэн. Тиймээс нэг удаа айдас, стресс, өвдөлт мэдэрсэн бол тэр туршлагыг маш хүчтэйгээр санаж, дахин давтагдахаас хамгаалах гэж оролддог. Үүний улмаас зарим хүмүүсийн мэдрэлийн систем байнгын “аюул ойрхон байна” гэсэн дохиотой, өндөр сэрэмжтэй байдалд гацдаг. Гаднаас нь харахад бүх зүйл хэвийн мэт боловч дотор нь тайвширч чаддаггүй, байнга түгшиж, хэт их бодож, амарч чаддаггүй байдал үүсдэг.

Ийм үед “эерэгээр бод”, “бүх зүйл зүгээр” гэх мэт зөвлөгөө хангалтгүй байдаг. Учир нь тархи зөвхөн үгэнд итгэдэггүй. Тархи туршлагад итгэдэг. Өөрөөр хэлбэл чи өөртөө “аюулгүй” гэж хэлснээс илүү, өөрийгөө аюулгүй гэж мэдэрсэн мөчүүд тархинд илүү хүчтэй нөлөөлдөг.

Жишээ нь хэн нэгэн чамайг үнэхээр ойлгож, тайвнаар сонсох үед, чи ганцаараа биш гэдгээ мэдэрдэг. Эсвэл чи нам гүм орчинд амьсгалаа удаашруулж, бие чинь аажмаар сулрах тэр мөчид тархи чинь шинэ мэдээлэл авдаг. “Одоо аюулгүй байна” гэсэн дохио нэг удаа биш, олон давтамжаар очих үед тархи хуучин хамгаалалтын хэт идэвхтэй хариу урвалаа бууруулж эхэлдэг.

Энэ л жинхэнэ эдгэрлийн эхлэл. Эдгэрэл гэдэг нь ойлголтоос илүү мэдрэмж юм. Чи юу ойлгож байгаагаас илүү, бие чинь юу мэдэрч байгаагаар хэмжигддэг процесс. Тайван байдлыг зөвхөн ойлгох биш, биеэрээ мэдэрч эхлэх үед л мэдрэлийн систем өөрчлөгдөж, шинэ замууд үүсдэг.

Шинэ туршлага бүр тархинд шинэ холбоос үүсгэдэг. Хэрвээ чи өөрийгөө аюулгүй, дэмжлэгтэй, аливаа зүйлийг хяналтандаа байгааг дахин дахин мэдэрвэл тархи аажмаар “амьдрал аюултай биш” гэдгийг сурна. Ингэснээр айдас багасч, анхаарал төвлөрөл сайжирч, сэтгэл хөдлөл тогтвортой болж эхэлдэг.

Тиймээс эдгэрэл бол том, огцом өөрчлөлт биш. Харин жижиг жижиг, давтагдсан тайван мөчүүдийн нийлбэр юм. Хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ ярилцах, биеэ хөдөлгөж амраах, нам гүм орчинд өөрийгөө аюулгүй мэдрэх зэрэг энгийн зүйлс тархинд шинэ бодит байдлыг зааж өгдөг.

Эцэст нь хэлэхэд, эдгэрэл гэдэг нь өнгөрснийг мартах биш. Харин одоо цаг аюулгүй гэдгийг тархинд дахин дахин мэдрүүлж, шинэ амьдралыг дотроосоо бүтээх үйл явц юм.

Та өөрийнхөө тархины тухай илүү ихийг мэдэж, гацсан амьдралаасаа гарах аргыг суралцахыг хүсвэл ӨӨРИЙГӨӨ СЭРЭЭ багц сургалтанд маань 1 гэж бичээд суугаарай. Хямдрал дуусахад 2-хон хоног үлдсэн байна.

О.Минухатун
Нейропсихологич

Агаарт гарсан чинь осгож байна шүү дээ 😅Энэ байгалийн өнгө үнэхээр гоё юм аа. Амьдрал бүх өнгөөр хосолдог нь сайхан шүү ...
26/04/2026

Агаарт гарсан чинь осгож байна шүү дээ 😅
Энэ байгалийн өнгө үнэхээр гоё юм аа. Амьдрал бүх өнгөөр хосолдог нь сайхан шүү 🥰
Банштай цай, аргалын үнэр, тогооны цуйван, хүүхдүүдийн инээд, томчуудын инээмсэглэл, хөзөр холих чимээ, цаг агаарын холимог үзэгдэл, тэнгэрийн өнгө бүгд хослоод аз жаргал, амар амгаланг мэдрүүлнэ.
Нусаа татаад л байж байна 🤪
Энэ цаг үеэ одоогоор нь мэдрээд дурсамжиндаа хадгалж сууна… ❤️‍🔥
Сайхан эх орон минь 🤲

Эх орондоо ирсээээн… ❤️‍🔥Аав ээждээ эрхлэнэ ээ ❤️‍🔥
25/04/2026

Эх орондоо ирсээээн… ❤️‍🔥
Аав ээждээ эрхлэнэ ээ ❤️‍🔥

Address

Frazer Town
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97690914441

Alerts

Be the first to know and let us send you an email when Minukhatun posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share