22/11/2024
Гэмтэл согог засалч, гар сарвуу бичил мэс засал, нөхөн сэргээх мэс заслын эмч Нийраж Годарагийн хяналтанд байдаг өвчтнүүдийн асуултуудыг нь судлахад өвчтнүүд болон асран хамгаалагчид маань ихэнхидээ хагалгаанд орох зөвлөгөөг сонсоод ихэвчлэн хагалгаанд орохгүй байх арга байгаа юу гэх асуултыг хамгийн түгээмэл тавьдаг.
Аливаа эмчилгээний үндсэн зарчим нь
- эмийн эмчилгээ
- хагалгаа
- бусад эмчилгээ: өвчний оношоос хамаарч нэмэлтээр хөдөлгөөн засал, туяа эмчилгээ гэх мэт байдаг.
Ямар ч төрлийн хагалгаа тодорхой хувийн эрсдэлтэй байдаг тул аливаа эмч мэргэжилтнүүд хагалгаанд орохгүй байснаас үүсэх эрсдэл нь хагалгааны эрсдэлээс өндөр байх үед л хагалгаа зайлшгүй шаардлагатай гэх зөвлөмж өгдөг.
Жишээ нь: холбоос эдийн гэмтлийн үед 1 болон 2-р зэргийн урагдал гэмтлүүд өөрөөрөө эдгэрэх магадлалтай, харин 3-р зэргийн урагдал гэмтэл бол зөвхөн хагалгааны аргаар л сэргээх боломжтой байдаг. Мөн түнхний мултралын үед цаг тухайд нь мултралыг засахгүй бол аарцагны аяганцар буюу ацетабуламын хөгжилд сөргөөр нөлөөлдөг учир хагалгааг цаг тухайд нь хийлгэх нь маш чухал ач холбогдолтой.
Өвчтөн болон асран хамгаалагчид нь аливаа эмчилгээний зөвлөмжийг аваад сайтар судалж шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын эмчилгээний менежментын жишигт тохирох шийдэл сонгох нь Та болон Таны дотны хүний эрүүл мэндийг хамгаалахад туслах болно.
Та бүхэн сонирхсон асуултуудаа бичиж онлайн сургалтын хэлбэрээр хариултаа авах боломжтой. Бидэнд итгэж ханддаг Та бүхэндээ баярлалаа
Индомеди Монголиа
#гэмтэлсогог #төрөлхийнгажиг