Вринда иогийн сургууль

Вринда иогийн сургууль Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Вринда иогийн сургууль, Health & Wellness Website, Varkala.

🌿 Энэтхэгт иогийн багшийн сургалтад суралцахыг урьж байна 🧘‍♀️✨Өөрийгөө илүү гүн таних, бие сэтгэлээ тэнцвэржүүлэх, амьд...
09/04/2026

🌿 Энэтхэгт иогийн багшийн сургалтад суралцахыг урьж байна 🧘‍♀️✨

Өөрийгөө илүү гүн таних, бие сэтгэлээ тэнцвэржүүлэх, амьдралдаа шинэ утга учир нэмэх аялалд бэлэн үү?

Тэгвэл иогийн эх орон болох Энэтхэг улсад мэргэжлийн багшийн сургалтад хамрагдах боломжийг танд санал болгож байна 🇮🇳

✨ Та энэ сургалтаас:
• Олон улсын стандартад нийцсэн сертификат
• Иогийн гүн ухаан, амьсгал, бясалгалын мэдлэг
• Өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх дадал
• Дотоод амар амгалан, энергийн тэнцвэрийг олж авна

🌅 Өглөөний нар мандахтай хамт бясалгаж,
🌙 Оройд сэтгэлээ тайвшруулж,
🌏 Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй холбогдох болно.

Энэ бол зүгээр нэг сургалт биш —
✨ Таны амьдралыг өөрчлөх аялал ✨

📩 Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл inbox бичээрэй

01/04/2026

😴Хоол идсэний дараа нойр хүрч байна уу?

🌿Аюурведад өдрийн хоолны дараа нойр хүрэхийг биеийн дотоод тэнцвэр алдагдсаны дохио гэж үздэг.

📌Тэгвэл яагаад?
Энэ нь ихэвчлэн бадгана ихсэх, хоол боловсруулах гал сулрах, мөн боловсорч чадаагүй үлдэгдэл бодис буюу ама үүсэхтэй холбоотой байдаг. Ялангуяа хэт их идэх, тослог болон сүүн бүтээгдэхүүн, амттан, нүүрс ус их хэрэглэх үед энэ байдал илүү тод илэрнэ. Үүний үр дүнд бие хөнгөрөхийн оронд улам хүндэрч, нойрмоглох мэдрэмж төрдөг.

Бадгана нь хүнд, удаан, нойрмог чанарыг илэрхийлдэг тул хоолны дараа энэ энерги давамгайлах үед бие амарч, хөдөлгөөн удаашрах хандлагатай болдог.

Хоол боловсруулах гал сул байвал идсэн хоол бүрэн задрахгүй, энерги болгон хувирах чадвар буурдаг.

🙋‍♀️Эрүүл үед хоолны дараа бие эрч хүч авч, сэргэг болох ёстой байдаг бол хоол боловсруулах гал сул үед эсрэгээрээ ядралт, нойрмог байдал үүсдэг. Энэ нь бие хоолыг зөв боловсруулж чадахгүй байгаагийн илрэл юм.

Ийнхүү дутуу боловсорсон хоолноос ама буюу биед хуримтлагдах наалдамхай, бохир үлдэгдэл үүсдэг. Ама нь биеийн сувгуудыг бөглөж, энергийн урсгалыг саатуулснаар нойрмоглох, толгой манарах, хүнд оргих мэдрэмжийг бий болгодог.

🙌Иймд хоолны дараах нойрмог байдал нь энгийн зүйл биш бөгөөд биеийн дотоод үйл ажиллагаа тэнцвэргүй байгааг илтгэдэг.

📌Яаж засах вэ?
•Хэтих идэхээс зайлсхийж, ходоодоо бүрэн дүүргэхгүй байх
•Хоолны дараа шууд хэвтэхгүй байх
•Бага зэрэг алхаж хөдөлгөөн хийх
•Хэт тослог болон чихэрлэг хоолыг багасгах
•Хоол идэх үед ус хэтрүүлэн уухгүй байх
•Халуун бүлээн хоол хэрэглэж хоол боловсруулах галыг дэмжих нь чухал юм.

🇮🇳🪷Та 5000 жилийн түүхтэй Энэтхэг улсын Аюурведын ухааны сургалтад сууснаар төөрөгдлөөс гарч стрессээс салах боломжтой☀️🙏

🗓️4-р сарын сургалтын бүртгэл хаагдахад цөөн хоног үлдлээ.

#дхарма #дхармахуудас #аюурведынсургалт #төөрөгдлөөссалъя #хийшарбадгана #өөрийгөөтанья #аюурвед #онлайнсургалт #ӨдрийнХоол #НОЙР #Хавар

30/01/2026

Вринда иогийн сургууль

Өмнөд Энэтхэгт иогийн сургуульд сурахад анхаарах, бэлтгэх зүйлсийн талаар бичнэ гээд залхуурч явсаар байгаад одоо бичихгүй бол болохоо болилоо. Энэ хуудсаас маань мэдээлэл аваад иогийн сургуульд явахаар шийдсэн эгч 3-р сарын ангид орно гээд төлөвлөчихжээ. Тэгээд одоо бичиж өгөхгүй бол оройтлоо, би ч бас мартлаа бараг 😛.

1. Хувцас: Халуун учраас хэд хэдэн ээлжийн иогийн хувцас, зуны хувцас. Өдөрт бараг 3 удаа иог хийх учраас хөлс гарна, шүршүүрт орно. Тэр болгон хувцасаа солих нь зүгээр. Гэхдээ сургууль дээр угаалга байхгүй, зөвхөн дотуур хувцасаа л гараараа угааж болдог. Угаалгын үйлчилгээ дуудаж хувцасаа өгдөг. Багадаа хоёр өдөр болж ирнэ. Тэгэхээр иогийн хэд хэдэн хувцас байвал зүгээр санагдсан. Угаалгын газраас миний зарим хувцас, алчуур толботой болоод ирсэн. Тэгэхээр нэг их ганган хувцас бараг хэрэггүй дээ кк.

2. Сургуулийн гэрээтэй дуудлагын хувцас угаалга уддаг учраас хурдан угаалгын газруудад өөрөө аваачиж өгөөд очиж авах нь бас цаг хэмнэдэг. Хурдан хугацаанд цэвэрхэн хувцастай болох боломж. Багадаа 5 цаг. Өглөө өгөөд орой авах гэх мэт.

3. Ор хөнжлийн даавуугаа авчраарай. Сургууль зүгээр орны даавуутай ор, дэр л бэлдсэн байгаа. Нөмрөх юм өгдөггүй. Хичнээн халуун ч гэсэн нөмрөх юмгүй унтаж сураагүй хүнд төвөгтэй. Тэгээд даавуу авсан ч гэсэн хөнжлийн даавуу биш дэвсдэг дан даавуу л зардаг юм билээ. Надад бол өөрийнхөө ор, хөнжлийн даавуугаа авчраад бүтэн сайнд амрах өдрөө хурдан угаалгад (speedy laundry) өгөөд өдөртөө аваад байвал их зүгээр байхаар санагдсан.

4. Ачаа л гэхгүй бол өөрийнхөө иогийн гудасыг аваад ирвэл зүгээр. Энэ гэхдээ зөвхөн иогийн сургуульд зорьж ирээгүй, дуусаад өөр тийшээ явах хүмүүст төвөгтэй. Харин зөвхөн иогийн сургуульд ирээд буцах хүмүүст бол өөрийнхөө гудасыг авчраад аваад буцвал зүгээр гэж хэлмээр байна. Эсвэл сайн чанарын, гар гулгадаггүй, аялалын эвхдэг иогийн гудас олоод ирвэл бүр сайн. Миний хувьд энэтхэгт очоод хичээл эхлэхээс өмнө яаран сандран олж авсан хямд гудсаа сар хэрэглээд үлдээсэн. Сүүлдээ гудсандаа дасаад гонгинохоо больсон ч гэсэн хямдхан, муухай токсин үнэртэй гудсан дээр гараараа хүрэхээс ч сэжиг хүрээд эхэндээ үнэхээр муухай байсан. Тиймээс ядаж хямд гудсан дээрээ дэвсэнэ гэж тооцоод зууралттай иогийн алчуур (yoga towel) авчирвал бас зүгээр. Би гэхдээ дөнгөж очоод шууд зааж өгсөн газар очоод байсан гудсыг нь л авсан болохоор муу байсан. Өөр, далайн эрэг, хясаа дагуу байдаг иогийн гудастай дэлгүүрээс харьцангуй үнэтэй ч аятайхан гудас бас олдохоор юм билээ шүү.

5. Том алчуур сургуулиас өгдөг. Гэхдээ би өөрийнхөө аялалын алчууртай очсон. Зай бага эзэлдэг алчуур байхад зүгээр.

6. Далайн эрэгтэй ойрхон болохоор усны хувцас, beach юмнуудаа аваарай.

7. Тэгээд кофечиддоо зориулаад хамгийн аятайхан кофетой газруудаа энд орууллаа кк. Сургуульд ойрхон гэвэл
Soul Food cafe, 10 гаруй минут алхана. Френч прэс кофе, гоё орчинтой, кофе нь хямд: https://maps.app.goo.gl/EvCRFPcVzbqG19TC6
Cafe Sarwaa on the cliff: Сургуулиас 3 мин алхаад орно. Ерөнхийдөө үнэтэй, кофе нь за яахав ээ л. Хэт ойрхон тул хэд ороод уйдна хаха. https://maps.app.goo.gl/aRqXki7u9ygZFS7X9
Cafe Trip is Life: 10 минут алхах зайд байгаа. Кофе нь ок, гоё кэйктэй, бас хоол сайтай. Гэхдээ үнэтэй. Хүн ихтэй, заримдаа үйлчилгээ муутай, би сүүлд очоод дургүй болсон.
https://maps.app.goo.gl/RXnjVHP2uSAJy89K9

За, Best coffee in Varkala: Хамгийн чухал 😆Цайны соёлтой, Керала кофе гээд байгаа ч санаанд нийцэх кофе энэ хоёрхон л газраас олсон байдаг аа 🙏. Жуулчдын хөл холхисон, олон газар байгаа ч "жинхэнэ" кофе олох бол чанга байсаан.
Aum Café, https://maps.app.goo.gl/5PE5Fu9AAy6ssD7f6
Bindu's Café, https://maps.app.goo.gl/qwMGQPuqPqbv3ZjXA
Гоё өглөөний цай, дажгүй турк кофетой газар:
InDa Café: https://maps.app.goo.gl/EkWZoxN1ZrwtuoUh8
Заавал орж масала цай, снайк идэх газар: Tickety Boo, https://maps.app.goo.gl/DK3tVgkK8kPF1z2G7

8. Хоол идэх газар зөндөө, гэхдээ санал болгох газар бол миний болон манай ангийнханы дуртай Mamma champos. https://maps.app.goo.gl/9hkEYMd6KAxefFxL7

9. Хичээлийн хувьд Доктор Малати маш сайн багш. Хичээлийн агуулга, чанар болон багшийн тал дээр санаа зоволтгүй.

10. Харин Аюурведийн оношилгоо Малати багш нэмэлт төлбөртэй хийдэг. Гэхдээ багш маань завгүй учраас яг нэг үйлчилгээ авч байгаа, яг надад зориулж цаг гаргаж байгаа санагдаагүй. Хичээл хоорондын завсарлагаагаар л тааруулж оношилгоо хийлгэж таарна, тэгээд яг ярилцаж байх үед элдэв жижиг сажиг үйл ажиллагаа, цэвэрлэгээ гэх мэт элдэв ахуйн ажлын асуудлаар хүмүүс ирж тасалдуулаад тухтай надад цаг гаргаж мэдээлэл өгч байгаа юм шиг санагдаагүй. Гэхдээ багш маань өөрөө эмч хүн учраас хэрэгтэй аюурведийн эм санал болгоод захиалж өгсөн. Оношилгоо 2000 рупи, миний эмнүүд 4000 рупи гаруй болсон. Шулуухан хэлэхэд өөр Аюурведийн төвүүд зөндөө байгаа, тэр төвүүдэд амралтын өдрүүдээрээ очоод үйлчлүүлвэл илүү таатай байх болов уу. Гэхдээ тэгээд багшийн цаг таарвал оношилгоо хийлгэж болно л доо. Би жаахан ядаргаатай хүн учраас илүү юм хүсээд, шаардлага өндөр тавиад байдаг байх ккк.

11. Аюурведийн массаж бас сургууль дээр авч болдог оо. Правийн захирал массаж хийдэг ээ. Гэхдээ би энийг зөвлөхгүй ээ. Өөр гоё хийдэг газрууд зөндөө байгаа, тийшээ явсан дээр шүү. Сорри.

12. За тэгээд Энэтхэгт amazon байгаа. Зарим юмнуудаа онлайнаар захиалаад авчихвал амар санагдсан. Жишээ нь pour over coffee, жижиг снайк гэх мэт. Би бас ном захиалж авсан. Үнэ боломжийн санагдсан. Аа харин зарим юмнууд бол найдваргүй юм билээ шүү. Хүргэгдсэн гэж ирчихээд ирэхгүй байх тохиолдол 2-3 удаа гарсаан.

13. Аа нэг чухал юм захихаа мартах гэж байна. Варкалад нээрээ бидний хэрэглэдэг шиг олон сонголттой ахуйн бүтээгдэхүүн ховор. Тиймээс өөрийнхөө хэрэглэдэг арьс арчилгааны юмнуудаа авчирвал зүгээр. Зарим нэг нарны тос, алое гел гэх мэт авахад асуудалгүй. Гэхдээ миний хамгийн их захиж хэлмээр байгаа юм нь өөрийнхөө хэрэглэдэг, өөртөө таардаг ариун цэврийн хэрэглэлээ хангалттай авчраарай, плз. Олигтой юм олдохгүй ХЭЦҮҮ шүү.

14. Тэгээд хамгийн сүүлд нь иогийн хичээлээсээ шууд хариад иогийн практисаа үргэлжлүүлсэн дээр шүү. Над шиг цаашаа аялаад сурсан мэдсэнээ хоолтойгоо холиод идчихээд ирвэл дэмий л байна хаха😂.

За тэгээд иогийн сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье ээ. Өөр лавлах зүйл байвал бичээрэй. Тэгээд очоод эхэндээ жаахан "зутарсан" ч бас зүгээр дээ. Иогийн философид мэдрэхүйн тааламжид байдалд (sensual pleasure) хэт дасахгүй, хамааралтай болохгүй байх тухайд бас ярьдаг тул ер нь л зүгээр дээ 😇.

🥰🥰🥰
04/12/2025

🥰🥰🥰

Сайн уу 🤩

Эгч нь нэг сар иог сураад уржигдар иогийн сургуулиа дууслаа. Тэгээд мэдрэмж сэтгэгдэл шинэхэн байгаа дээр бичие гээд сууж байна.

Ер нь 4 долоо хоног сургууль дээрээ байрлаад, хооллоод шинэ хэмнэлээр амьдарлаа. Ерөнхий хуваарь гэвэл өглөө 6:30 Өглөөний хатха иог, 8-аас өглөөний цай, хэдэн шош эсвэл буурцаг, тэгээд хэдэн жимс, 10-аас 13 хүртэл онолын хичээл, заримдаа дадлага буюу иог хийнэ, 13-аас өдрийн хоол, тэгээд 16-аас Аштанга виняаса иог, тэгээд 18 цагаас оройн хоол, тэгээд зарим өдөр 19 цагаас бясалгал, тарни дуудах хичээл, тэгээд орой 10-аас унтах ёстой.

Ийм хуваариар амьдраад, эхний долоо хоног бол жижиг сажиг бүх юманд түүртээд, эсэргүүцээд, төвөгшөөгөөд, хоол ундандаа дасахгүй элдэв юм хайж гүйгээд, гонгинож байгаад өнгөрч байгаа юм. Бас хийж байгаа иогийн дасгал болгон хүнд, чадамгүй санагдана аа кк. Тэгээд хэрэгтэй жижиг сажиг юмаа цуглуулаад төвхнөж цэгцрээд шинэ амьдралдаа дасах процесс явсаан. Энэ үедээ гонгиноод зөндөө юм бичсэн, та хэд уншсан л байлгүй ккк.

Хоёр, гурав дахь долоо хоног бол дасаад тайвшраад хүлээн зөвшөөрөөд аятайхан өнгөрчихөж байгаа юм. Харин 4 дэхь долоо хоног жигдрээд бүр сайжраад, хуваарь, хэмнэлдээ сайхан дасаад иртэл төгсөх болоод дуусчихлаа хаха. Тэгээд шалгалт, үнэлгээ гэж яваад өнгөрчихлөө.

Тэгээд ер нь сар иог хийсэн энэ туршлагаас хамгийн топ гурван зүйлсээ нэрлэ гэвэл:

1. Жин хасах, өдөр болгон өтгөнөө гаргах, хөнгөн шингэн мэдрэмж болон иогийн асана хийх бүртээ өдөр бүр сайжирч байгаагаа мэдрэх байлаа. Ер нь гэдэс багасаад, хавиргаа харж баясах гоё байдаг юм байна😂. Бас өдөр бүр өтгөнөө гаргах, гэдэс дүүрсэн мэдрэмж төрөхөө болих их чухал санагдлаа. Дундуур нь Аюурведийн оношлогоо хийлгээд, өөртөө тохирсон аюурведийн ургамлын гаралтай эм уугаад тэр маань бас гайгүй зохиод байх шиг санагдсан.

2. Иогийн философи сонсох, бас өглөөний хатха иогийн багшийн хэлдэг жижиг жижиг санамж, иогийн тухай мэдээлэл, бас бясалгал хийгээд сэтгэл (mind) бас тайвширч байгааг анзаарах сайхан байлаа. Өөртөө сануулж хэлж байх зүйлстэй болсон. Тэр нь "surrender to supreme soul/ surrender to mother nature". Утга нь болж байгаа зүйлс хүчтэй реакц үзүүлээд байхгүй болох юм болдгоороо болж байгааг хүлээн зөвшөөрч тайван амгалах байх тухай гэж ойлгож болно. Бас эгогоо багасгах, илүү сайхан сэтгэлтэй байх тухай. Бас everything is possible- бүх зүйл боломжтойд итгэх. Өөр дээрээ ч бас илүү хүлээцтэй, хүлээн зөвшөөрөмтгий, хайрламтгай болж байгаагаа анзаарч байгаа 😍.

3. Хамт суралцсан хүмүүс. Үнэхээр сонирхолтой хүмүүстэй найзалж нөхөрлөн хамт амьдрах сайхан байлаа. Ижилхэн хуваарьт, ижилхэн дасах гээд явж байгаа болохоор гомдол санал нь төстэй, тэр хэрээрээ бие биедээ түшигтэй, бас өөр өөр зорилго санаатай иог хийхээр ирсэн, өөр өөр насны, өөр өөр улсын, өөр өөр соёлын, өөр өөр амьдралын туршлагатай хүмүүс байсан болохоор үнэхээр сонирхолтой байлаа. Уулзсан хүмүүсийнхээ тухай жич бичнэ гэж бодож байгаа.

Тэгээд одоо эгч нь Мальдивт ирсэн байна. Өмнөд энэтхэгт ийм ойрхон ирчихээд мөрөөдлийн Мальдивтаа ирэхгүй бол алдас болно биз дээ гээд ганцаараа ирчихээд байж байна.

Нэг хэмнэлээр олон хоног амьдарчихсан чинь ангийнхандаа баяртай гэж хэлэх, бас аялалын бүх зохион байгуулалтаа хийх ажил толгой дээр ирэнгүүт түүртээд хэсэгтээ стресстлээ. Нэг хэмнэлээс нөгөөд шилжих стресс гэх үү дээ. Тэгээд одор ер нь тайвшраад гайгүй болчихлоо. Би аюурведийн оношлогоо хийлгэсэн чинь гурван дошаны холимог хүн болж таарсан. Гурвуулаа нилээн ойрхон оноотой. Гэхдээ 1. Кафа, 2. Вата 3. Пита. Тэгээд нөгөө vata mind маань ажиллаад хальт стрессдэв шүү хаха. Одоо тэгээд дажгүй дээ.

Уул нь би эндээс Шри Ланка явах санаатай байсан юм. Гэхдээ Шри Ланкад үер, хөрсний нуралт болоод улс даяараа онцгой байдал зарласан байгаа юм байна. Тэрнээс болоод очоод стрессдээд сэтгэл өвдөөд байж магад гээд Шри Ланкын билет, захиалгуудаа сая цуцалчихлаа. Тэгээд одоо хаачихаа бодож байна 😁

Нэгэнт энэ хавьд ирснийх хэсэг байж байгаад харина аа. Ер нь аятайхан ажил, цалин санал болгохгүй бол мөд очихгүй ээ 😝

Гэхдээ одоо нээрээ би завтай шүү. Онлайнаар ажиллах боломжтой болсон шүү. Хүний нөөцийн үйлчилгээ, зөвлөгөө хэрэгтэй бол хэлээрэй. Зайнаас ажиллана шүү, бас биечлэн ажиллах хэрэгтэй бол очоод ажиллах сайн HR найзууд монголд бас байгаа. Заримыг нь зайнаас заримыг нь биечлэн гүйцэтгэх Хүний нөөцийн консалтинг хийж байгаа баг байна шүү😇

12/11/2025
Гийраа найз нь өөрийгөө ямар ерөөл, ивээлээр энэ газарт очсон юм болдоо гэж талархдаг даа ❤️ Надад итгээд өөрийн Вринда ...
09/11/2025

Гийраа найз нь өөрийгөө ямар ерөөл, ивээлээр энэ газарт очсон юм болдоо гэж талархдаг даа ❤️ Надад итгээд өөрийн Вринда иогийн сургууль -д явсан 50 гаран хүндээ баярлалаа 🙏🏻

09/11/2025

🤣🤣🤣

Helloooo manaihaan, ta nar yer n ene page-g dagaad manai surguuliin talaar medeelel awaarai 🤭 ystoi saihan temdeglel oru...
08/11/2025

Helloooo manaihaan, ta nar yer n ene page-g dagaad manai surguuliin talaar medeelel awaarai 🤭 ystoi saihan temdeglel oruulj bga Enka’s traveling tale -dee bayarlalaa 🥰

Өнөөдөр өглөөнөөс хичээл маань жинхэнэ утгаараа эхлээд өдөр дуусч байна. Ямарч байсан сэтгэгдэлээ бичээд үлдээчихдэг юм уу гэж бодлоо. Хичээлийн нарийн ширийнийг өөрсдөө ирээд сурна бизээ кк.

Өглөө 6:30-аас хичээл эхлээд багшийгаа хэсэг сонсоод иогийн дасгал хийж байгаад өглөөний цайндаа орсон. Тэгээд хэсэг байж байгаад 10-аас 1 хүртэл онолын хичээл үзсэн. Өдөр бүр энэ цагт иогийн философи, асанагийн утга учир, бусад техникүүдийн талаар сонсох юм байна. Бас номнуудаа авсан. Хоёр том ном, иогийн байрлалууд хийх хүрд, тарни дуудах номтой болсон.

Тэгээд өглөөний багш амьдралын асуудлууд, иогийн ач холбогдолын талаар гоё гоё амьдралтай ойрхон жишээтэй ярьж өгсөн. Тэгээд багшийн ярианаас одоо толгойд үлдсэн зүйлс нь: Энд сурахаар ирсэн бид бүхэн их азтай хүмүүс. Энэтхэгт жил бүр хэдэн мянган хүн ирдэг. Тэгээд ирээд хэсэг газар очиж зургаа авахуулж байгаад буцчихдаг. Толгойгоороо дүүрэн асуудалтай ирээд, тэр асуудлын сагсаа буцаагаад аваад явдаг. Харин энд суралцах гэж ирсэн хүмүүс бол төлөвлөөд, зорьж ирээд амьдралын ухаанаас суралцах гэж байна. Иог бол амьдралын ухаан. Амьдрал асуудлаар дүүрэн, тэр асуудлаас зугтах боломжгүй, харин суралцаж илүү тэсвэртэй болох хэрэгтэй байдаг гэсэн. Тэгээд бид "үгүй, дургүй, муухай" гэх мэт сөрөг зүйл хэлэх бүртээ өөрсдийнхөө багана нуруунд нэг зангилаа үүсгэж байдаг гэнээ. Тэгээд иог-амьдралын ухаан сурснаар тэр зангилаануудыг тайлах юм байна л даа.

Тэгээд өдрийн хичээл дээр болохоор бас иогийн тухай, яагаад амьдралын ухаан болох тухай, бас шашны тухай, шашинаас тусдаа тухай, тэгээд иогийн утга учир, нэрний үүсэл агуулга гээд зөндөө сонирхолтой хичээл сонссон. Тэгээд төгсгөлд нь амьсгалын дасгал, бясалгал хийгээд өдрийн хоолны цаг болсон.

Өдрийн хоолны дараа хэсэг амраад 4-оос иогийн хичээл орж иогийн байрлалууд, амьсгалтайгаа хослуулж хийсэн. Тэгээд оройн хоолондоо ороод одоо гэрийн даалгавар болох номоо унших гээд байж байна. Яахав хичээлийн агуулга бичвэл би тайлбарлаж дийлэхээргүй өргөн, гүн гүнзгий ойлголтууд байна. Заримыг нь иогийн хичээл дээрээ монгол багш нараасаа сонссон, зарим нь Буддын гүн ухааны ойлголтуудтай төстэй ч юм шиг санагдсан. Гэхдээ би өөрөө утга учрыг нь ойлгох гээд сурж байгаа болохоор энд олон юм яриад яахав.

Зүгээр сэтгэгдлийн хувьд гэвэл...кк.
Хичээлүүд сургуулийн дээвэр дээр, задгай талбайд орж байгаа. Тэгээд оройны хичээл орж байхад ойр хажуу хавьд хүмүүс юм шатаагаад, шатсан юмны үнэр үнэртээд анхаарал төвлөрөхгүй төвөгшөөгөөд хэцүү байлаа кк. Хог шатаагаад байгаа юмуу хаашаа юм. Ядаргаатай. Өглөө бас иог хийдэг хичээл дээрээ нөгөө хямдхан, хогийн гудсаа хэрэглэсэн чинь муухай үнэртээд, тавгүйтээд бас ядаргаатай санагдсан. Оройны хичээл дээр бас шумууланд бариулаад уурласан. Өдрийн хичээлийн төгсгөлд бясалгал хийгээд тэгшхэн удаан суух бас их хэцүү байсан гэх мэт.
Жаахан төвөгтэй л санагдлаа өнөөдөр🤨. Багш маань уул нь сөрөг юм хэлэх, мэдрэх бүртээ нуруундаа зангилаа үүсгэж байгаа гэж хэлээд, зангилаагаа тайлах гээд байгаа гээд хэлээд байхад би шинэ зангилаа үүсгээд л байж байлаа ш дээ😝кк. Гэхдээ тэгээд найздаа энэ бүгдээ яриад гонгиночихсон чинь сайхан болоод одоо бол ааш зан сайтай, блог млогоо бичих урамтай л сууж байна. Угаасаа шинэ газар ирээд дасаж зохицох гэж байхад иймэрхүү юм байх гэж бодоод удахгүй дасаад, хичээлээ хийгээд сайжираад "амьдралын ухаан"-аа гайгүй сураад хэрэгжүүлчих байх гэж найдаад сууж байна.

Аа тэгээд багшийн хэлсэн бас нэг гоё юм нь энэ иогийн багшийн сургалт ч гэсэн өөрөө туулж хэрэгжүүлж мэдрээгүй бол зааж чадахгүй. Заавал багшлах албагүй, өөрөө энэ мэдлэгийг суралцаж хэрэгжүүлэх нь чухал тухай ярьсан нь таалагдсан. Бас сонсох тусам би монголд олон сайн иогийн багштай байсан санагдсан шүү 😇.

Бас танилцуулга хичээл дээр иогийн сургалтын явцад хүмүүсээс олон төрлийн сэтгэл хөдлөл янз бүрийн юм гарах байх, бас эхний долоо хоног эвээ олох гэж өнгөрөөд 2, 3 дахь долоо хоног хуваарьтаа дасаад сайхан өнгөрдөг, тэгээд сүүлийн долоо хоног шалгалтын долоо хоног гээд нэг мэдэхэд л урсаад дуусчихдаг тухай хэлж байсан. Тэгэхээр эхний өдөр жаахан тухгүйтэх чинь тэгээд хэвийн л байлгүй дээ 😄🥰🤩. Хэвийн биш байсан ч яахав дээ, тэгээд зангилаагаа тайлчих юм чинь 😆😁😘.

❤️❤️❤️
05/11/2025

❤️❤️❤️

Address

Varkala

Services

Specialties

Alerts

Be the first to know and let us send you an email when Вринда иогийн сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share