28/12/2020
🔥Эрүүл сэтгэл зүйтэй хүүхэд илүү амжилтанд хүрдэг 🔥
Одоо та хүүхдээсээ “Чамд зорилго бий юу?” гэж асуугаарай. Ихэнх хүүхэд би ирээдүйд эмч, цагдаа , компанийн захирал болно гэж бяцхан толгойдоо бодож, зургалсан байгаа. Сэтгэц судлалын шинжлэх ухаанд хэвийн сэтгэцийн байдал нь одоо амьдарч буй нийгэмдээ дасан зохицож нийтээс баримталдаг зарчмуудыг баримталж, өөрийгөө дайчилж ямарваа нэгэн амжилт гаргаж, тухайн нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулж буй хүнийг эрүүл сэтгэцтэй гэж тодорхойлох болсон. Өөрөөр хэлбэл эрүүл сэтгэцтэй хүн гэж зорилготой хүнийг хэлдэг байх нь ээ.
Хүүхдийнхээ зорилгыг ЗӨВ тодорхойлоход нь туслахад дараах 3 зүйлийг анхаараарай:
1. Хүүхдийнхээ үндсэн хэрэгцээг тодорхойлох
2. Амьдарч буй нийгэм
3. Таны ЭГО.
1. Хүн ба түүний хэрэгцээ 🥰
Хүн төрсөн цагаасаа тодорхой суурь өвөрмөц хэрэгцээнд захирагдан амьдарч эхэлдэг бөгөөд суурь хэрэгцээ хүн бүхэн өөр байх нь бий.
Дэлхийн 2-р дайны үед Нацистуудын хийсэн харгис туршилт байдаг. Дөнгөж төрсөн нярайг 2 хэсэгт нэг бүлгийг хуваан зөвхөн хооллож, хуурайлж нөгөө хэсгийг нэмэлтээр өдөрт 10 минут энгэртээ тэврэн халамжилсан байжээ. Хэсэг хугацааны дараа эхний бүлэг нярай хүндээр өвдөж зарим нь нас барсан бол, нөгөө хэсэгт хүүхдүүд нэг өвдөлгүй эрчимтэй өсөж торнижээ.
Жишээ нь: Бусдаар хайрлагдах суурь хэрэгцээтэй хүүхэд байна гэж үзье тэгвэл хэрэгцээгээ хангахын тулд үргэлж бусадтай ойр дотно ярилцаж харилцаанд ордог байх хэрэгтэй. Зарим хүүхдүүд ийм хайрлагдах суурь хэрэгцээтэйгээ ухаарч ойлгосон байдаг тул эмч, хүмүүнлэгийн ажилтайн зэрэг мэргэжил сонгож хүмүүстэй ойр дотно харилцдаг. Харин зарим нэгэн нь хэрэгцээгээ ойлголгүй олон эмэгтэйтэй учир ургуулах Дон Жуан, архи болон бусад бодисыг хэрэглэн хэрэгцээгээ хангах гэсэн амжилтгүй оролдлогуудыг хийдэг.
Суурь хэрэгцээ хүний нас, хүйс, шашин шүтлэгээс огт хамааралгүй дөнгөж төрсөн нярай, 90 настай буурайд ч суурь хэрэгцээ адил. Энэ хэрэгцээг хангах үед тааламжтай байдал үүсэж аз жаргалтай байдаг бол эсрэгээрээ хангаж чадаагүй тохиолдолд хүн шаналж тааламжгүй мэдрэмжүүд үүсдэг. Энэ сөрөг мэдрэмж ханаагүй байдал юунд ч хүргэж болно.
Үүнтэй адил таны хүүхэд өвөрмөц хэрэгцээгээ ухамсарлаж ойлголгүй бусдыг дуурайн зорилгоо тодорхойлох нь таны хүүхдийг мухардалд хүргэнэ. Өөрийн хэрэгцээний талаар бодож тунгаах нь зорилгоо тодорхойлох эхний үндсэн алхам байх нь ээ. Зорилгодоо хүрэхэд жижигхэн амжилтууд үргэлж тусалдаг. Зорилгоо ганцхан томоор бодох нь үр дүн хүргэхгүй бөгөөд алхам алхмаар нарийн төлөвлөх нь танд өөрийгөө бяцхан амжилтуудаа тэмдэглэж урам зориг ороход тусална. 1000 хуудас сонирхолгүй ном уншина гэж бодох нь №-таны хүүхдийг зогсолтод хүргэх бол өдөрт 10-хан хуудас уншина гэж бодох нь тэс ондоо зүйл билээ. Тиймээс та хүүхдээсээ чи эмч,цагдаа, захирал болохын тулд юу юу хийх хэрэгтэйг нь үргэлж ярилцаж байгаарай. Нарийн төлөвлөгөө боловсруулах нь хүүхдийн тархийг гэрлийн хурдаар хөгжүүлдэг. Ганцхан мэргэжил сонголт гэлгүй санхүүгээ удирдаж сурахад хүртэл энэ арга тусална.
2. Нийгэм ба хүн 👨👩👧👦
Хүний нэгэн гишүүн нь болж амьдарч аж төрж буй нийгэм бол зорилгодоо хүрэх гол орчин юм. Таны хүүхэд өмнө нь дурдсан хэрэгцээгээ амьдарч буй нийгмийнхээ хэм хэмжээг зөрчилгүй хангах вэ ? гэдэг чухал асуудал урган гарч байна.
Хамгийн чухал нөлөө бол гэр бүлийн уур амьсгал байдаг. Ихэнх гэр бүлүүд хүүхдээ хуурамч магтаал дунд өсгөдөг. Нэг халбага хоол аманд нь хийгээд л миний хүү ёстой мундаг гэж магтах нь үйлдэл хийх болгондоо шагнагдах хүсэлтэй хүнийг бүтээдэг. Гэтэл бодит амьдрал дээр хийсэн зүйл болгондоо магтаал сайшаал, эерэг үр дүн авна гэдэг боломжгүй зүйл юм. Ийм хүүхдүүд сургуулиа төгсөж бие дааж амьдарч эхлээд ертөнцтэй шинээр танилцах хэрэгтэй болж аль бага насандаа мэдрээд, дасан зохицчихсон байх ёстой олон асуудлуудыг даван туулах хэрэгтэй болдог. Тиймээс өөрийн хүүхдэдээ давах боломжгүй том хана босгохын оронд эхнээс нь нээлттэй байх хэрэгтэй. Гэр бүлийнхээ хүрээнд хүүхдэд байж урам хугаралт, гонсойх, амжилт гаргах, урам зориг зэрэг бүхийл мэдрэмжүүдийг өгөх нь бодит ертөнцөд гарахад хүүхдийг бэлддэг. Хэдий чинээ бодит амьдралд бэлтгэгдсэн байна төдий чинээ амжилттай явах боломж нь нэмэгдэнэ.
Асуудалтай тулгарч түүнээс гарах арга замыг хайх, мухардаж дахин өөр арга зам хайх зэрэг үйлдлүүд хүүхдийн дасан зохицох чадварыг гайхалтай хөгжүүлдэг бөгөөд хүн хэдий дасан зохицох чадвар өндөр байна төдий чинээ асуудлыг олон талаас харж өөрт ашигтай шийдэл олоход тусална.
3. ЭГО 🤯 🧐 😊
Хүүхдийг амжилтанд хүргэхэд туслах 3-дахь чухал ойлголт бол Эго буюу хүний ухамсарт ухаан юм. Хүний зан чанарыг тодорхойлох оюун ухаан, сэтгэл хөдлөлийн өвөрмөц тогтцыг ухамсарт ухаан буюу эго хэмээн тодорхойлдог. Энгийн үгээр хэлбэл амьдарч буй нийгэмдээ асуудал үүсгэлгүйгээр өөрийнхөө хэрэгцээг хангах механизм юм. Таныг бүхий л аюулаас хамгаалж буй хөөсөн бүрхүүлтэй зүйрлэж болно. Хүнд аюул үүсгэж магадгүй стрессийн хүчин зүйлсээс таныг хамгаалахын сацуу таны хэрэгцээг хангаж байх гол үүрэгтэй.
Жишээ нь: Усгүйгээр цөлд хаягдсан хүнийг төсөөлцгөөе. Усгүй цөлд хаягдах нь тухайн хүнд аюул учруулж буй хүчин зүйл, стресс юм. Эго устай баян бүрд олж ус уух хэрэгцээг хангах шаардлага тулгарна. Хэрэв уг хэрэгцээг хангаж чадахгүй бол бөмбөлөг хагарч стресс хүнийг үхүүлнэ, харин эсрэгээрээ баян бүрд олсон тохиолдолд бөмбөлөг бүтэн үлдэж хүн стресс-с хамгаалагдана.
Эгод хэрэгцээг хойшлуулах, хэрэгцээг өөрчлөх зэрэг олон аргууд байдаг. Хүүхэд нэг машин авахыг асар их хүснэ. Энэ хэрэгцээ хүчтэй учир эго мөнгө цуглуулах маягаар хэрэгцээг хойшлуулна, эсвэл тухайн машиныг дэлгүүрт барьж үзэх маягаар хэсэгчлэн хэрэгцээгээ хангах, өөр арай хямд машин авах маягаар хэрэгцээг өөрчлөх аргуудыг хэрэглэнэ. Хүний бүх л хэрэгцээг хангах боломжгүй учир эго хэдий чинээ олон хамгаалах арга хэрэглэх чадвартай байна, тэр хирээрээ асуудалд дасан зохицож хамгаалах чадвартай болдог.
Хүүхдийн эго-г хөгжүүлэхийн тулд асуудал тулгарах бүрт хүүхдээс өөрөө яаж шийдэх гэж байгааг нь асууж шийдвэрт өөрийн талаас нөлөөлөхгүй байх хэрэгтэй.
💥Эго болон хүүхдийн хөгжлийг нэгэн постонд багтаах боломжгүй учир цуврал болгон та бүхэндээ хүргэх болно.💥
Хэрэв энэ мэдээллийг та өөрт хэрэгтэй эсвэл бусдад хэрэгтэй гэж үзвэл SHARE хийж цааш нь түгээгээрэй.