02/12/2025
🇲🇳 Өвлийн улиралд нэмэгддэг Зүрхний судасны өвчний шинж тэмдэг ба урьдчилан сэргийлэлт
❄️Цаг агаар хүйтрэх үед зүр судасны өвчин эрс нэмэгддэг.
Зүрхний хэм алдагдал (부정맥), бах (협심증), зүрхний шигдээс (심근경색) хамгийн түгээмэл тохиолддог.
🟥 Хоол шингэхгүй байх нь хүртэл зүрхний өвчний шинж болдог!
Ялангуяа:
• Эмэгтэйчүүд
• Чихрийн шижинтэй хүмүүс
Зүрхний судас бөглөрсөн үед цээжээр өвдөхгүйгээр хоол шингэхгүй байх, амьсгал давчдах, хэвлийн дээд хэсгээр эвгүй оргих хэлбэрээр илэрдэг тул оношлоход хугацаа алдагддаг.
🟦 Өвөл ямар хүмүүс илүү болгоомжлох хэрэгтэй вэ?
Хэрэв таны судас тэнхлэг сул, өндөр эрсдэлтэй бол
👉 Өвлийн өглөөний хүйтэн жаварт гадаа дасгал хийхээс болгоомжил!
Зүрх судас хумигдах, бөглөрөх эрсдэлтэй бүлэг:
• 40+ нас
• Цусны даралт өндөр
• Чихрийн шижин
• Өөх тосны түвшин өндөр (LDL/Triglyceride)
• Тамхи татдаг
• Удамшилтай
• Илүүдэл жин
Ийм хүмүүс тогтмол зүрх судасны үзлэг хийлгэх шаардлагатай.
🔥 Эдгээр шинж илэрвэл ЯАРАЛТАЙ зүрхний тасагт үзүүлээрэй!
Зүрхний судас нарийссан (협심증) эсвэл бөглөрсөн (심근경색) үед дараах шинж илэрнэ:
🟥 Гол шинжүүд:
• Цээжний хүчтэй өвдөлт
• Даралт, шахалт, базлах мэт мэдрэмж
• Жигд бус өвдөлт
• Амьсгал давчдах
🟧 Өвдөлт тархах боломжтой хэсгүүд:
• Мөр
• Гар
• Хүзүү
• Нуруу
• Дээд хэвлий
• Эрүү
🟡 Эмэгтэйчүүд, өндөр настай хүмүүс, чихрийн шижинтэй хүмүүст:
✔ Хоол шингэхгүй байх
✔ Амьсгал давчдах
✔ Дээд хэвлийгээр хөндүүрлэх гэдэг байдлаар илрэх нь элбэг!
Зарим хүн хоолны дараах зовиурыг “хоолны зуршил” гэж бодоод зөвхөн ходоодны эм уугаад өнгөрөөдөг. Энэ нь оношлох хугацааг алдсанаар эрсдэл улам нэмэгддэг!
🏥 Зүрх судасны үзлэгт хаана, хэрхэн хамрагдах вэ?
Чонжү хотын Хана нэгдсэн эмнэлэг
✔ Зүрхний ЭХО
✔ Зүрхний бичлэг (ECG)
✔ CT, MRI
✔ Цусны эрсдлийн шинжилгээ
✔ Монгол хэлтэй орчуулагч үйлчилгээг албан ёсоор үзүүлж байна.
📞 Менежер – 010-7284-8010
📞 Орчуулагч – 010-4016-3014
🌿 Korea Medical Tourism Center – Эрүүл мэндийн итгэлтэй гүүр