08/05/2023
🇰🇷 Солонгост аялангаа эмчлүүлье 🩺
🤰 Өндөр эрсдэлтэй жирэмсэн эх гэдэг нь жирэмслэлтийн өмнө, жирэмсэн байх хугацаандаа, эсвэл жирэмслэсний дараа үүссэн хууч өвчин эсвэл нөхцөл байдал нь жирэмсэн эх түүнчлэн урагт муу нөлөө үзүүлэх магадлал нь энгийн жирэмсэн эхчүүдтэй харьцуулахад өндөр жирэмсэн эхийг хэлнэ.
Өндөр эрсдэлтэй жирэмслэлтийн биеийн байдлыг аюулгүйгээр хянахын тулд мэргэжлийн боловсон хүчин бүхий эрүүл мэндийн байгууллагад хянах ёстой. Эхэндээ хэвийн жирэмслэлт гэж ангилагдаж байсан жирэмсэн эх ч жирэмслэлт үргэлжилж байх явцад төрөл бүрийн шинж тэмдэг илрэх тохиолдол байдаг бөгөөд, өндөр эрсдэлтэй жирэмслэлт болж хувирснаар жирэмслэлтийн цаг үеэс шалтгаалан олон төрлийн шинжилгээ хийлгэх шаардлага гардаг ба, энэ мэт төрөхийн өмнөх шинжилгээнүүд нь тус бүрдээ хийгдэх ёстой цаг хугацаа гэж байдаг болохоор төрөхийн өмнөх байнгын үзлэг оношлогоо шаардагдаж байдаг. Ямартаа ч өндөр эрсдэлтэй жирэмслэлтээр оношлогдсон жирэмсэн эх эсвэл ургийн биеийн байдлаас шалтгаалан эмнэлэгт ирэх цаг үе, ирэх давтамж, шинжилгээний арга зэрэг нь өөрчлөгдөх магадлалтай бөгөөд , тухайн тохиолдолоос шалтгаалан эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх ч шаардлага гарна. Жирэмслэлтийн онцлогтой холбогдуулан жирэмсэн эх болон ургийн биеийн байдал муудах тохиолдолд дахин сэргээгдэх нь хүнд байдаг учраас өндөр эрсдэлийн шалтгаантай холбогдуулан эхэн үед оношлох нь хамгийн чухал. Өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн ангилалд оруулан эмчилгээ хийх тохиолдол нь дараахтай адил байна.
Ээж, ааваас шалтгаалсан өндөр эрсдэлтэй жирэмслэлт
Жирэмсэн эхийн нас (19-өөс бага насны залуу жирэмсэн эх болон 35-аас дээш насны ахмад жирэмсэн эх)
Өөрөө буюу шууд хамааралтай гэр бүлийн гишүүдийн удамшлийн эмгэг юмуу төрөлхийн гажигтай тохиолдол
Жирэмсэн байх хугацаандаа халдвар авах(элэгний үрэсвэл, тэмбүү, салхин цэцэг, ХДХВ, CMV гэх мэт)
Тамхи / Согтууруулах ундааны донтолт
Биеийн жин (Хэт бага жин эсвэл хэт их жин)
Rh-цусны бүлэг
Умайн гажиг болон том хэмжээний эсвэл олон тооны умайн фиброид хавсрах тохиолдол
Дотрын төрлийн эмгэг хавсрах (чихрийн шижин, өндөр даралт, зүрх судасны эмгэг, бамбай булчирхайн эмгэг, өөрийн дархлаатай холбоотой эмгэг, элэгний эмгэг гэх мэт)
Өндөр эрсдэлтэй жирэмслэлтийн түүх (ургийн гажиг/хромосомын гажигтэй ураг, байнгын давтамжтай зулбалт/дутуу төрөлт, эрт үеийн өвдөлт, жирэмсний токсикоз, жирэмсний үеийн чихрийн шижин гэх мэт) тохиолдол
Жирэмсэн эх болон ургийн одоогийн биеийн байдлаас шалтгаалсан өндөр эрсдэлтэй жирэмслэлт
Эрт үеийн өвдөлт болон эрт үеийн ус гаралт
Эхэсийн гажиг(эхэсийн буруу байрлал, эхэсийн наалдац гэх мэт)
Усны хэмжээ хэт бага байх эсвэл хэт их байх
Ургийн умайн өсөлтийн удаашрал эсвэл хэт томролт
Олон ихэрлэлт
Жирэмсний үеийн өндөр даралт / жирэмсний үеийн чихрийн шижин
Жирэмсний явцад хийсэн ургийн гажигийг ялгах шинжилгээгээр эерэг гарах тохиолдол
Хэт авиан шинжилгээгээр ургийн бүтэцэд гажиг сэжиглэгдэх тохиолдол