СЭМ Хавдар Судлалын Эмнэлэг

1967онд анх үүд хаалгаа нээсэн Хюсан Эрүүл мэндийн сан "СЭМ" эмнэлэг нь Аняан хотын анхны Нэгдсэн эмнэлгээр оршин суугчдын эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө ажилласаар ирсэн билээ. 2015оны байдлаар Аняан СЭМ эмнэлэг, Жи СЭМ эмнэлэг(СЭМ олон улсын эмнэлэг), СЭМ эмэгтэйчүүдийн эмнэлэг, СЭМ уламжлалт эмнэлэг гэж 4 болон өргөжсөн. СЭМ эмнэлэг нь бүсийн хэмжээнээс дэлхий дахинруу чиглэн хөгжлийн тү

вшинд бэлтгэгдээд байгаа юм. "СЭМ" эмнэлэг нь 18 улсын24 эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан, БНСУ дахь 8 гадаадын элчин сайдын яамыг хариуцан үүрэг хариуцлагатай ажиллаж байна. Үүнээс гадна Эрүүл мэндйин яамнаас шалгаруулсан гадаад өвчтөн татан эмчлэх Нэгдсэн эмнэлгийн төрөлд дарааллан 1, 2-р байруудыг эзэлж шилдэгээр тодорсон 'Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг' юм.

Глобалчлалын эрин үед хөл нийлүүлсэн "СЭМ" Олон улсын эмнэлэг нь гадаад өвчтөн үйлчлүүлэхэд тохиромжтой эмчилгээний төв болон тав тух тохилог орчинг бүрдүүлсэн гадаад өвчтний тасаг болон "Guest house"-ыг бий болгосон.
Мөн мэргэжлийн эмч ажилтантай саадгүй ойлголцоход туслах24 цагийн орчуулагчийн үйлчилгээ, амбультор, хэвтэн эмчлүүлэгч болон яаралтай түргэн тусламжийн өвчтөнд хамгийн сайн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

СЭМ эмнэлгийн бахархал нь орчин үеийн анагаах ухааны эмчилгээг цогц нэгдмэл эмчилгээ болгон хослуулж тусгай хорт хавдрын эмчилгээ, 1:1 эрүүл мэндийн шинжилгээний үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Цаашид "СЭМ" Олон улсын эмнэлэг нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг зорилго болгон хамгийн шилдэг үр дүнтэй эмчилгээ үйлчилгээг хүргэн хүмүүний эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө өөрийн чадах бүхнээ дайчлан ажиллах болно.

Баярлалаа.

СЭМ Эмнэлгийн Олон Улсын эмчилгээний төв
24/01/2017

СЭМ Эмнэлгийн Олон Улсын эмчилгээний төв

Манай эмнэлгээс БНСУ-д оршин сууж байгаа Монголчууддаа үе мөч, ядаргаа, биеийн дархлааг дэмжих зүү төөнүүр эмчилгээг үнэ...
29/11/2016

Манай эмнэлгээс БНСУ-д оршин сууж байгаа Монголчууддаа үе мөч, ядаргаа, биеийн дархлааг дэмжих зүү төөнүүр эмчилгээг үнэ төлбөргүй хийж үйлчилж байна.

Та бүхэн ирж үйлчлүүлээрэй!!!

БНСУ-ын ‘СЭМ’ эмнэлэгийн Хавдар Судлалын төвийн дарга их эмч И ЧЭ ЁН2016 оны 6сарын 16ны өдөр“Монголын Улсын Хавдар Судл...
09/11/2016

БНСУ-ын ‘СЭМ’ эмнэлэгийн Хавдар Судлалын төвийн дарга их эмч И ЧЭ ЁН

2016 оны 6сарын 16ны өдөр

“Монголын Улсын Хавдар Судлалын Үндэсний төв”-д хэвлийн хөндийн гялтанд үсэрхийлсэн хорт хавдрыг “LHIPEC” дурангийн мэс заслын аргаар эмчлэх сэдвээр илтгэл тавьлаа.

2016 оны 6 сарын 16-ны өдөр “Монгол Улсын Хавдар Судлалын Үндэсний төв”-ийн хорт хавдрын зөвөлгөөний бага хуралд оролцон "LHIPEC" дурангийн мэс заслын эмчилгээний үр дүнгийн талаар илтгэл тавьлаа.

Хорт хавдрын эмчилгээгээр Солонгос улсад нэрд гарсан “СЭМ” Эмнэлгийн Хавдар Судлалын төвийн дарга И ЧЭ ЁН тус илтгэлийг тавьж хамгийн сүүлийн үеийн оношлогоо эмчилгээний талаарх мэдээлэлээ солилцлоо.

Хэвлийн хөндийн хавдрын эмчилгээ төвөгтэй, онош тодорсон ч онцгой эмчилгээ байхгүй өвчтний амь насанд аюултай өвчний нэг юм. Учир нь судасний тархац багатай хэвлийн хөндийн гялтсанд химийн тариа хийсэн ч тэр бүр хавдрын голомтод хүч чадахгүй учраас эмчилгээ үр дүн бага байдаг.

Дээрх хавдрын эмчилгээний аргыг сайжруулах зорилгоор БНСУ-д хавдрын эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх үүднээс “СЭМ” эмнэлэг нь өнгөрсөн 2008 онд (LHIPEC, LHIPEC: laparoscopic Hyperthermic Intraperitoneal chemotherapy) хэвлийн хөндийн дуран ашиглан дулааны хэмийг нэмэгдүүлэн хэвлийн хөндийг дотроос нь химийн аргаар эмчлэх дурангийн мэс ажилбарыг хамгийн анх хийж нэвтрүүлсэн.

Энэхүү мэс ажилбар нь уламжлалт хэвлийн зүсэлтэн мэс заслаас ялгаатай тал нь дуран ашиглан хэвлийн хөндий дахь өвчлөл голомтыг ажиглан шаардлагатай тохиолдолд наалдацыг салгах мэс ажилбарыг хийж улмаар химийн тариаг хэвлийн хөндийд тарьж С42 ~ 43 хэм хүрэл халаан 1цагийн турш хорт хавдрыг эмчилдэг арга юм.

Дуран ашиглан хийгддэг учраас сорив бага, эдгэрэлт хурдан гэх мэт давуу талтай. Мөн давтан хийлгах боломжтой учраас үсэрхийлсэн голомтыг багасгаж чаддаг. Мөн энгийн венийн судсанд хийсэн химийн эмчилгээг бодвол хэвлийн хөндийд шууд цацдаг тул үр дүн хурдан юм.

Хэвлийн хөндийн усны шимэгдэлтэнд онцгой үр дүн үзүүлж буй "LHIPEC" дурангийн мэс ажилбар нь хавдрын эсийг шууд устгаж энгийн усжилт үүсэх үндсийг таслан зогсоож, цаашид "LHIPEC" эмчилгээг хэвлийн хөндийн гялтанд үсэрхийлсэн хорт хавдраар шаналж байгаа өвчтөн тэр дундаа олон өвчтөнд хийж эрүүл энх, аж жаргал бэлэглэхээ илэрхийллээ.

Үүний зэрэгцээ “СЭМ” Эмнэлэг нь “Монгол Улсын Хавдар Судлалын Төв”-тэй өнгөрсөн 2013 оны 1сард эмнэлэг хоорондын эрдэм шинжилгээний солилцоо, хамтран ойлголцолын санамж бичиг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуран харилцаа холбоо болон олон талт уулзалтаар байнга харилцан, өвчитний төлөө олон талт харилцааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

БНМУ-ын Хавдар Судлалын Үндэсний төв (ХСҮТ)-тэй БНСУ-ын СЭМ Хавдар Судлалын Эмнэлэг 2015 оны 1 дүгээр сарын 23-нд харилц...
08/11/2016

БНМУ-ын Хавдар Судлалын Үндэсний төв (ХСҮТ)-тэй БНСУ-ын СЭМ Хавдар Судлалын Эмнэлэг 2015 оны 1 дүгээр сарын 23-нд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагааг эхлүүлсэн юм.

01/11/2016
01/11/2016

Ходоодны хорт хавдрын эмчилгээ

01/11/2016

Хорт хавдрын үр дүнтэй эмчилгээ

01/11/2016

Хөхний хорт хавдрын эмчилгээ үр дүнгийн талаар..

01/11/2016

Нойр булчирхайн хорт хавдрын эмчилгээ

01/11/2016

Хөхний хорт хавдрын эмчилгээний үр дүнгийн талаар..

01/11/2016

СЭМ Хавдар Судлалын эмнэлгийн эмчилгээний үр дүнгийн талаар...

11/10/2016

Address

경기도
Gunpo
15839

Alerts

Be the first to know and let us send you an email when СЭМ Хавдар Судлалын Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to СЭМ Хавдар Судлалын Эмнэлэг:

Share