Keve Mongolia

Keve Mongolia Лотте, Шилла татваргүй барааны дэлгүүрт худалдаалагда 사업자번호 2202203

Энэ бүтэн сайнаас эхлээд солонгост нөгөө гайхал борооны улирал эхэлж байгаа юм байна ⛈️🌦🌧☔️
22/06/2023

Энэ бүтэн сайнаас эхлээд солонгост нөгөө гайхал борооны улирал эхэлж байгаа юм байна ⛈️🌦🌧☔️

15/02/2023

Иммегрэшний ажилтан гэрийн чинь хаалгыг тогшоод бичиг баримтыг чинь шалгья гэвэл та хаалгаа тайлж өгөх ёстой юу?
Та хаалгаа тайлж өгөхгүй байх эрхтэй. Харин ч та иммегрэшний ажилтанд " 압수·수색영장" байгаа юу гээд нэхээд зогсож байх эрхтэй. Яг л драма дээр гардаг шиг. Таныг орон гэрээс чинь барихын тулд иммегрэшний ажилтан баривчлахыг зөвшөөрсөн албан бичигтэй ирэх ёстой. Мөн БНСУ-н иммегрэшний хуулиийн 81.1-д заасны дагуу иммегрэшний ажилтан гадаадын иргэдийг шалгах даа асуулт асуух юм уу, эсвэл бичиг баримт авчирч өгөхийг шаардах эрхийг нь зааж өгсөн болохоос баривчлах зөвшөөрөл авалгүй гадаад иргэдийн орон гэрт нь очиж баривчилах эрхийг хуулиар олгоогүй бөгөөд хэрвээ та орон гэр эсвэл ажлын байр ( үйлдвэр, оффис) дээрээс баригдаж байсан бол энэ хууль бус баривчилгаа юм. Ажлын байр дээр ч гэсэн танай дарга иммегрэшний ажилчдыг нэвтрэх зөвшөөрлийг олгохгүй иммегрэшний ажилчдыг хөөж явуулах эсвэл 112 луу утасдаж цагдаагийн тусламж авах эрхтэй.
Тус хуулийн 51, 56.4-т заасны дагуу иммегрэшний ажилтан нь гадаадын иргэдийг асрах халамжлаж (보호)болно гэж найрсаг үгээр бичиж оруулсан боловч үнэн хэрэг дээрээ энэ үг нь баривчлаж, хорь гэсэн үг юм. Тиймээс гэр, ажлын байрнаас бусад газарт иммегрэшний ажилчид гадаадын иргэдийг барьж, хорих эрхтэй байдаг шүү.
copy

27/01/2023
БНСУ-д: Өнөөдөр буюу 10 сарын 5-ны өдрөөс эхлээд 13-аас доош насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд томуугийн үнэгү...
05/10/2022

БНСУ-д: Өнөөдөр буюу 10 сарын 5-ны өдрөөс эхлээд 13-аас доош насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд томуугийн үнэгүй вакцин тарьж эхэлнэ.

전국적으로 독감(인플루엔자) 유행주의보가 발령된 가운데, 오늘(5일)부터 1회 접종 대상 어린이와 임신부...

Эхнэр бол одоо цагийг,  Хүүхэд бол ирээдүйг, Аав бол өнгөрсөн цаг үеийг илэрхийлж байна. Хүн гэдэг амьтан өнгөрсөн цаг ү...
04/10/2022

Эхнэр бол одоо цагийг, Хүүхэд бол ирээдүйг, Аав бол өнгөрсөн цаг үеийг илэрхийлж байна.
Хүн гэдэг амьтан өнгөрсөн цаг үеийн асуудлаа бодож, ирээдүйн амьдралаа алддаг эрсдэлтэй гэдгийг илэрхийлж байна. Мөн аврахад хамгийн хөнгөн жинтэй хялбар нь ирээдүй байдаг гэдгийг илэрхийлжээ.

Солонгост мобайл жолооны үнэмлэх хэрхэн гаргуулж авах болон ашиглах талаар.(Зураг тус бүрт тайлбар оруулсан болно.)
26/09/2022

Солонгост мобайл жолооны үнэмлэх хэрхэн гаргуулж авах болон ашиглах талаар.

(Зураг тус бүрт тайлбар оруулсан болно.)

🍁🍁Шинэчлэгдсэн каталоги🍂🍂Лотте, Шилла зэрэг томоохон татваргүй барааны дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй Австрали улсад үй...
26/09/2022

🍁🍁Шинэчлэгдсэн каталоги🍂🍂

Лотте, Шилла зэрэг томоохон татваргүй барааны дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй Австрали улсад үйлдвэрлэгдсэн, Солонгос улсын хүнс, эмийн захиргаанаас хүлээн зөвшөөрөгдсөн баталгаат амин дэмүүдийг татваргүй барааны дэлгүүрийн үнээс нь 50 хүртэлх хувийн хямдралтай үнээр худалдаалж байна.

📬 Солонгос дотроо захиалга байнга авч байна. Ажлын өдрийн үдээс өмнөх захиалга өдөртөө гарна. Үдээс хойших захиалга маргааш нь гардаг байгаа шүү 🥰.
🚛 Хүргэлт: 5,000вон
☝️ 30,000 воноос дээш захиалга хүргэлт үнэгүй.
📲 010-2296-4632 (мсж илгээнэ үү)
Захиалга өгч байгаа үйлчлүүлэгчиддээ маш их баярлалаа 💞
Эрүүл энхийг хүсэн ерөөе 💝

Keve Mongolia
Онлайн дэлгүүрт бүртгүүлэхийг хүсвэл ➡️ http://keve1.co.kr/?2202203

#БНСУ

🌸🌸 Premium Formulation BIOTIN COMPLEX 🌸🌸💜💜 Арьс, үс, хумсны тэжээл 💜💜Найрлага:*   #Биотин 3500μg - 11,666% ( ,  )* Бичил...
26/09/2022

🌸🌸 Premium Formulation BIOTIN COMPLEX 🌸🌸
💜💜 Арьс, үс, хумсны тэжээл 💜💜

Найрлага:
* #Биотин 3500μg - 11,666% ( , )
* Бичил молекулт далайн #коллаген - 300 далтон
* #Цайр 7мг
*

Биотин нь уураг, өөх тосны солилцоонд чухал үүрэгтэй усанд уусдаг витамин бөгөөд хүний биед биотин дутагдсанаар үс, хумс, арьсанд асуудал үүсч хуйх хагтах, хумс хугарах, үсний ширхэг нарийсч өнгөө алдах, үс унах, мэдрэлийн системд өөрчлөлт орж сэтгэл гутралд орох шинж тэмдэг илэрдэг байна.

Үнэ: 4̶2̶,̶0̶0̶0̶원 → 33,000원

📬 Солонгос дотроо захиалга байнга авч байна. Ажлын өдрийн үдээс өмнөх захиалга өдөртөө гарна. Үдээс хойших захиалга маргааш нь гардаг байгаа шүү 🥰.
🚛 Хүргэлт: 5,000вон
☝️ 30,000 воноос дээш захиалга хүргэлт үнэгүй.
📲 010-2296-4632 (мсж илгээнэ үү)

Захиалга өгч байгаа үйлчлүүлэгчиддээ маш их баярлалаа 💞
Эрүүл энхийг хүсэн ерөөе 💝

Keve Mongolia
Онлайн дэлгүүрт бүртгүүлэхийг хүсвэл ➡️ http://keve1.co.kr/?2202203

#биотин

  гэж хүмүүс бий бий.Дотогшоо - Introvert (зожиг гэсэн үг биш) хүний 15 шинж:1. Тэд ганцаараа инээж чаддаг. Бусдын анзаа...
20/09/2022

гэж хүмүүс бий бий.

Дотогшоо - Introvert (зожиг гэсэн үг биш) хүний 15 шинж:
1. Тэд ганцаараа инээж чаддаг. Бусдын анзаарч байгаагүй юмыг ажигладаг учраас хамгийн алдартай хошин шогчид дотогшоо хүмүүс байдаг.
2. Тэд ганцаараа байж гэмээнэ цэнэглэгддэг. Гэхдээ хүмүүсээс зугтдаг гэсэн үг биш. Үнэнч харилцаа, сэтгэлийн яриаг үнэлдэг болохоор хуурмаг өнгөний харилцаа, баахан хуурамч найзуудаас ядардаг.
3. Бодитой юм ярих дуртай. Цаг агаар, мэдээ, технологи тоглоом, бусдын тухай хов жив гэх мэт юм сонирхол татахгүй. Чамд надад бидэнд хамааралтай юм л ярихыг хүсдэг.
4. Хүнд дурлаж хайрлавал сэтгэлээсээ гүн ханддаг. Өөрөө хүнээс тийм хайр хүсдэг шигээ, бусдад тэгэж ханддаг. Нээгээгүй талаа хуваалцдаг.
5. Нөхөрлөнө гэдэг бол маш том асуудал. Хүнд итгэж хандсан бол гадагшаа хүмүүстэй адилгүй. Удаан танилцана ойртоно, аль болох үнэнч байхыг хичээнэ, холдох гэж удна, хаяхаа хүрвэл эргэж харахгүй орхино.
6. Төлөвлөгдөөгүй зочин, урилга, харилцаанд үнэн дургүй. Гол нь өөрөө стресстдэг, зугтахыг хичээдэг. Маш таагүй мэдрэмж.
7. Ядардаггүй, гэхдээ юунаас болж ядрав гэдэг л гол асуудал. Гүн бодол санаандаа хэзээ ч ядардаггүй мөртлөө гадны утгагүй өнгөц харилцаанд дургүйцэх үедээ ядарсан дүр гаргадаг. Дотно хүмүүсийнхээ дунд алж өгнө.
8. Хүүхдүүдтэй байхдаа тэдний сэтгэлзүйн онцлогийг мэдэрч маш сайхан харилцаж чаддаг, гэхдээ удаан биш. Барагтай хамт тоглохгүй, харин ярилцах дуртай.
9. Байнга ганцаардмал байхгүй ч гэсэн, бүх юмнаас өөрийгөө тусгаарлах үе зайлшгүй гардаг. Хэрэгтэй хэрэггүй яриа хөөрөөнөөс залхана. Тэгээд буцаад ирнэ.
10. Дандаа өөрийгөө гэх хүмүүст үнэн харшилтай. Ихэнхдээ бусдад сэтгэл санааны дэм өгдөг ч, илт өрөвдүүлэх юмүү анхаарал татах гэсэн сэдэлтэй хүмүүсээс зайгаа барьдаг.
11. Хэзээ ч шууд утсаар ярихыг таалдаггүй, ялангуяа сайн мэддэггүй юмуу хүсээгүй үедээ. Мессэж бичсэн нь дээр. Тухайн үеийн сэтгэл санааны байдал нь хүнтэй харилцахаас илүү чухал.
12. Барагтай бол бусдыг хүний өмнө муулж элэг доог болгохгүй. Ажиглана, дүгнэнэ. Гэхдээ нэр цохож муулж, амьдралаар нь тоглохгүй, ашиг олохгүй. Юутай ч хүн гэдэг талаас нь гүн бодолцдог, муулуулж байгаа хүний талд зогсох нь элбэг.
13. Ажлын орчинд хэт хяналт юмуу задгай нөхцөл бүтээмжийг нь бууруулдаг. Хүн болгон юм бүхэнд нь оролцох, мэдэхгүй юмаа мэддэг юм шиг бурах нь ажлын дуршлыг бууруулдаг.
14. Дотогшоо хүн байнга дотроо ямар нэг юм бодож байдаг. Байнга инээмсэглэхгүй, яриа хөөрөөгүй, асуултад чинь шууд хариулахгүй байж магад. Муу тамиртай гэсэн үг биш, сэтгэл санаа нь доор байна гэсэн үг биш, тэр өөр юманд анхаарлаа төвлөрүүлсэн гэсэн үг.
15. Шаардлага гарвал, цаг нь таарвал дотогшоо хүмүүс сайхан хөгжиж бусдыг хөгжөөж чаддаг. Гэхдээ үргэлж хаана хэнтэй гэдгээс л шалтгаалдаг.

Эцэст нь, хэн ч хаана ч юу ч байж чадна. Гэхдээ сэтгэлээсээ юү? Дотогшоо гадагшаа хүмүүс энд л ялгардаг.

Орчуулсан Enkh-Amgalan Pau

16/09/2022

Энэ дэлхийн хамгийн сүпер зурхай.

Хонь (March 21-April 19)
Арай дэндvv тvрэмгий, хэрцгий, дээрэнгvй нь дэндсэн бvдvvлэг гэж болно. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зvйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Гол төлөв мэлрээд зогсож байхдаа элдэв хачин сонин зvйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргvй, ний нуугvй, шар айраг, бvдvvлэг наргиа цэнгээнд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансарын нисгэгч эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан. Гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг. Гэр бvлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгvй бол нvд ирмэхийн зуур өөрөө ч мэдэлгvй vрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу vедээ агсам согтуу тавих магадлал өндөртэй.

Yхэр (April 20-May 20)
Нарийндаа хатсан яншаа, долигнуур, матаасчин. Амьдралдаа “салхи хаашаа хамхуул тийшээ” гэсэн зарчмыг мөрдлөгөө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг нь хийдэг “бууны нохой” байдаг. Төрөлхийн жvжиглэх авъяастай болохоор эрчvvд нь өгөөмөр хvн, хvvхнvvд нь бусдын төлөө зовсон хvн болж жvжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ гvнд бvгдийг vзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггvй. Мөнгө, эд баялагт дуртай гэхдээ хэнд ч мэдэгдэлгvй чимээгvй мөртлөө уйгагvй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сvvлчийн “гаагааг” нь тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг, ”добрый” байв ч vнэн хэрэг дээрээ садист хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсvvлээд хөгширтлөө гэр бvлээ vргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч өөртөө ч итгэдэггvй. Хvрч, авч чадах бvх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгvй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.

Ихэр (May 21-June 21)
Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мөнхийн хvvхэд. Насанд хvрч бvх хариуцлагыг өөрөө vvрнэ гэхээс боож vхсэн нь дээр гэж боддог. Тийм ч учраас хэн нэгний хvзvvн дээр сууж аваад өөд болтлоо паразитлах дуртай. Ганц хийх дуртай зvйл нь vхэр холдтол vг олшруулах. Ном бага уншдаг, мэдлэг нимгэн атлаа ертөнцийн гарал vvслээс авахуулаад улс төр хvртэл бvх юмны талаар өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд тvvнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа өөрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагvй бясалгаж суух дуртай болно. Жvжигчин эсвэл зохиолч болох нь цөөнгvй. Оюун ухааны ч тэр, биеийн ч тэр ачааллыг даадаггvй. Зочид хvлээж авах дуртай ч ихэвчлэн өөрийнхөө чалчаа яриагаар дайлах нь бий.

Мэлхий (June 22-July 22)
Бvтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бvрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу vзэлтэн. Yзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгvй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хvнийг даапаалж, өөрөө өөрөөсөө кайф авах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндvv их айснаасаа болоод хvн рvv тvрvvлж дайрч магадгvй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хамгаас хайртай нvх рvvгээ харайлгадаг. Дур нь хvрвэл баруун солгойгvй бvгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хvчтэй, өөртэй итгэлтэй хvн гэж харагдуулах дуртай. Гэвч vнэндээ бол жинхэнэ туулайн зvрхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.

Арслан (July 23-August 22)
Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Өөр бусад ажилд дөр муутай. Багадаа эцэг эхээсээ мөнгө шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нөхөд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хvний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггvй гэхэд хилсдэхгүй. Юу ч болсон зөвхөн өөртэй нь холбогдож, өөрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж vздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргvvлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бvтэхгvй болоод ирвэл сэтгэлээр унадаг. Өөрийгөө агуу, хамгийн хүчирхэг, алдаа мадаг огт гаргадаггvй төгс хvн гэдэгт vнэн голоосоо итгэдэг.

Охин (August 23-September 22)
Заан шиг бахдам эелдэг ч ухаан багатай хөлдvv. Нарийн, харамч, vглээ, хэрvvлч. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хvсэл нь хаа ч явсан хvмvvсийн дургvйг хvргэдэг. Yглээ өөнтөгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нөхцөл байдалдаа тааруулан ажиллана гэж байдаггvй. Өөртөө болон өрөөл бусдад зориулсан дэндvv дэлгэрэнгvй төлөвлөгөөг бичиж суудаг. Хvмvvст тэр төлөвлөгөө нь хэрэгтэй байна уу vгvй юу ер хамаагvй. Бvх зvйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бvхэн нь уйтгартай, нvсэр болдог. Гэхдээ нэг зvйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон vеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгvй.

Жинлvvр (September 23-October 22)
Аз нь харьчихсан гэж болохоор хvмvvс л энэ ордонд төрдөг. Хоёр гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах болон наргианы мэдрэмж нь хvvхэд шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бvтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргах тал дээр ёстой нэг чаддаггvй хvмvvс гэвэл тэднийг л хэлэх байх. Өчvvхэн шийдвэр гаргах хэрэг болоход ч гар хөл нь салганан, хар хөлс нь цутгасаар ухаан нь самуурдаг болохоор ямагт өөр хэн нэгэн нь тэдний өмнөөс шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггvй мөртлөө өөрийгөө урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй хvн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.

Хилэнц (October 23 - November 21)
Хол эсвэл ойр байна гэлтгvй маш аюултай. Таныг vзэн яддаг эсвэл ялах гэсэндээ бус зvгээр л vгvй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, “боов vмхvvлж” будаа болгоно. Зорьсондоо хvрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Төрөлхийн садистын дээр бас мазохист. Дараа нь хэрэг гарсан vед ар нуруунаас vхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагvй vнээр сайн нэр, имиджтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг vхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хvргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн с**с ялалтын талаар элдэв цуу тараах, өөрт нь сайн хvмvvсийг даапаалах дуртай.

Нум (November 22-December 21)
Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж, трубадуулж байсан ч өөдрөг зан, дайчин чадвараа алддаггvй нь давуу тал гэлтэй. Тав арван минут vг сольсны дараа чимээгvйхэн нам цохих хvсэл тэдэнд аяндаа төрдөг. Хар багаасаа л өөрийнхөө тэнэг хvсэл, vзэл бодлоо бусдад тулган хvлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгvй өөдрөг зан нь бvх л амьдралынх нь туршид өөрт нь яршиг тvвэг удаж байгааг мэддэг ч vгvй. Гол төлөв сайн сайхны төлөө гэсэн бодолдоо хөтлөгдөн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Yнэгvй хоол идэж, уух боломжтой олон хvн цугларсан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.

Матар (December 22-January 19)
Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хvйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хvсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор өчvvхэн төдий зvйлээр нээнтэглэж, өөлөх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггvй. Хvvхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгvй, бvдvvлэг боловч өс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Өөрийнх нь эсрэг нэг л удаа хөдөлсөн байхад насанд туршдаа мартахгvй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө vл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг vзлийн санаанд оромгvй нийлбэр байдаг болохоор vргэлж удирдах албан тушаал өөд мацаж байдаг.

Хумх (January 20-February 18)
Бодит амьдралаас дэндvv тасарсан хоосон мөрөөдөгч. Мөнгө зээлвэл тэр дороо vрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргvvлж өгдөггvй. Амлалтаа байнга зөрчдөг, ажил хийх дургvй. Ойр дотныхоо хvмvvсийн ар хударгаар элдэв балиар цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бvдvvлэг зөгнөлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан vедээ гар таталгvй худалдаж авдаг. Мөнгө хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд тvvнээ дэлхийг аврах аль нэг төлөвлөгөөгөө хэрэгжvvлэхэд vрээд vгvй хийчихдэг. Ядаж байхад тийм төлөвлөгөө ихтэйг яана.

Загас (February 19-March 20)
Хуурч мэхлэн, хулхидалгvйгээр амьд явж чаддаггvй. Заримдаа хаана нь худал, хаана нь vнэн байгаагаа өөрөө мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан vргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдэж, vргэлж өөгvй мултарч байдаг ч vvнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бvхнийг ашиг хонжооны төлөө бус харин “урлагийн төлөөх урлаг” буюу сэтгэлийн кайф авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Хэн нэгнээс нууцаар наймаа хийхээс буцахгvй. Ажил хийх дургvй, чаддаг ч vгvй. Дээр ямар ч барьцгvй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.

☘️🍀🍀Эрүүл, аюулгүй аргаар жингээ хасах байгалийн гаралтай багц 💃🕺1️⃣   шүлтлэг замаг🍃5 төрлийн макро амин дэм ( #уураг, ...
16/09/2022

☘️🍀🍀Эрүүл, аюулгүй аргаар жингээ хасах байгалийн гаралтай багц 💃🕺

1️⃣ шүлтлэг замаг

🍃5 төрлийн макро амин дэм ( #уураг, , , , )
🍃50 төрлийн шаардлагатай амин дэм
🍃13 төрлийн эрдэс бодис (кальци, магни, цайр, төмөр ... зэрэг)
🍃 #Каротиноид
🍃 #Фикоцианин антиоксидант
🍃 #Хлорофилл гамма-линолений хүчил

2️⃣ Өөх шатаагч Sugar Cut Diet

🌱Ногоон цайны ханд (нүүрс усыг задлагч)
🌱Фенугрек (хоолны дуршил бууруулагч)
🌱Банана навч (цусан дахь сахарын хэмжээг зохицуулагч)
🌱Гашуун амтат гуа (иддэг инсулин)

3️⃣ Premium PB Ашигтай бактер 17

🐛17 төрлийн 10 тэрбум
🐛5 төрлийн #пребиотик #эслэг
🐛5 төрлийн хоол боловсруулах #фермент
🐛Сүүн хүчлийн #бактери
🐛L-proline
🐛 #Цайр 5мг

📬 Солонгос дотроо захиалга байнга авч байна. Ажлын өдрийн үдээс өмнөх захиалга өдөртөө гарна. Үдээс хойших захиалга маргааш нь гардаг байгаа шүү 🥰.
🚛 Хүргэлт: 5,000вон
☝️ 30,000 воноос дээш захиалга хүргэлт үнэгүй.
📲 010-2296-4632 (мсж илгээнэ үү)

Захиалга өгч байгаа үйлчлүүлэгчиддээ маш их баярлалаа 💞
Эрүүл энхийг хүсэн ерөөе 💝
Keve Mongolia

Онлайн дэлгүүрт бүртгүүлэхийг хүсвэл ➡️ http://keve1.co.kr/?2202203

#ЭрүүлМэнд

Эго - чамайг бусдаас суралцахад саад болно Атаархал - чамайг өөртөө төвлөрөхөд чинь саад болно Уур - чамайг аливаа зүйли...
11/09/2022

Эго - чамайг бусдаас суралцахад саад болно

Атаархал - чамайг өөртөө төвлөрөхөд чинь саад болно

Уур - чамайг аливаа зүйлийг ойлгох, сийргээр харахад саад болно

Зөрүүд хэнэггүй зан - чамайг зөв шийдвэр гаргахад саад болно

Айдас - чамайг гарч ирсэн сайн боломжуудыг ашиглахад саад болно

Биднийг арагш чангаадаг дээрхи зангуудаасаа салж чадвал амжилтанд хүрэх нь гарцаагүй.

#ухаарчамьдраххорвоо

11/09/2022
06/09/2022

1. Фолийн хүчил (Витамин В9) Фолийн хүчил нь жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдийн зайлшгүй ууж хэрэглэх ёстой амин дэмүүд...

Солонгосын олон улсын  , эмнэлгийн сан(KOFIH)-гаас гаргасан   дээрх эрүүл мэндийн мэдээллийн гарын авлагуудыг татахаар о...
05/09/2022

Солонгосын олон улсын , эмнэлгийн сан(KOFIH)-гаас гаргасан дээрх эрүүл мэндийн мэдээллийн гарын авлагуудыг татахаар орууллаа.

Keve Mongolia

Мэддэг нь цаашаа дамжуулаарай хө 😍Гоо сайхны бүтээгдэхүүний зориулалтыг уншья:Nourishing - Тэжээл өгөхHydrating- Усан чи...
04/09/2022

Мэддэг нь цаашаа дамжуулаарай хө 😍

Гоо сайхны бүтээгдэхүүний зориулалтыг уншья:

Nourishing - Тэжээл өгөх
Hydrating- Усан чийг өгөх
Soothing / calming - Тайвшруулах
Mousterizing - Чийгшүүлэх
Lightening - Өнгөлөг болгох
Brightening/ Whitening - Цайруулах
Glowing - Гэрэлтсэн
Softening- Зөөлрүүлэх
Strenghten - Бэхжүүлэх
Anti aging- Хөгшрөлтөөс сэргийлэх, хөгшрөлт удаашруулах
Smoothing- Гөлгөр болгох
Purifying- Гүн цэвэрлэх
Protecting - Хамгаалах
Preventing- Урьдчилан сэргийлэх
Rinse - Усаар зайлах
Rinse with warm water - Бүлээн усаар зайлж арилгаарай
Apply - Түрхэх
Morning- Өглөө
Evening - Орой
Irritation - Арьс цочроох
Directions- Хэрэглэх заавар
Ingredients - Орц найрлага
Dead skin cells- Үхэжсэн арьс
Daily - Өдөр тутмын
Dry skin- Хуурай арьс
Oily- Тослог арьс
Normal skin- Хэвийн арьс
Sensitive skin- Эмзэг арьс
Combination skin - Холимог арьс
T zone- Дух хамар
Blackhead хар батга
Pore - Нүхжилт
Acne/ pimple- Батга
Pigmentation- Нөсөө
Wrinkle /line - Үрчлээ
Freckle - сэвх
Scar- Сорви
Fine lines - Өнгөц үрчлээ
Dermatologist tested- Арьсны эмч нарын туршилтаар баталгаажсан
Fragrance free - Үнэртэн агуулаагүй
Cruelty free- Амьтан дээр туршилт хийгээгүй
Paraben free- Парабен агуулаагүй

Сэтгэл санаагаар навс унасан хүн юу ч хийж чаддаггүй, юунаас ч таашаал авч чаддаггүй, юутай ч байгаад нэмэргүй байдаг. С...
03/09/2022

Сэтгэл санаагаар навс унасан хүн юу ч хийж чаддаггүй, юунаас ч таашаал авч чаддаггүй, юутай ч байгаад нэмэргүй байдаг. Сэтгэл гэдэг эрхтэн амьдралын чанарт шууд нөлөөлдөг асар чухал эрхтэн. Тиймээс сэтгэлээ тордож бай, өргөж бай, гамнаж бай.❤️
#гэнээ

Address

Gwangju

Telephone

+821022964632

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Keve Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Keve Mongolia:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram