Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Жэсэн Нэгдсэн эмнэлэг Гадаад өвчтөнд төвлөрсөн эмчилгээний системтэй эмнэлэг

Канадский популярный бренд “Tim Hortons Coffee”🍩☕️Попробуйте кофе в канадском стиле рядом с нашей больницей.Горячий кофе...
24/11/2025

Канадский популярный бренд “Tim Hortons Coffee”🍩☕️

Попробуйте кофе в канадском стиле рядом с нашей больницей.
Горячий кофе отлично сочетается с пончиками.
Также вы можете приобрести сладкий канадский кленовый сироп.

11/11/2025

It’s 11/11 😋
time to share Pepero and smiles!🍫🍪💝

07/11/2025

An interview was conducted with Dr. Hwa-Yeob Na, an orthopedic specialist, in Indonesia.

✅Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээЖэсэн эмнэлгийн хүүхдийн урьдчилан сэргийлэх шинжилгээгээр та дараа...
28/10/2025

✅Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээ

Жэсэн эмнэлгийн хүүхдийн урьдчилан сэргийлэх шинжилгээгээр та дараах зүйлсийг шалгаж болно:
▪️Цусны шинжилгээ(цус багадалт, улаан цагаан эс, эрдэс бодис, бөөр, элэгний үйл ажиллагаа)
▪️Шээсний шинжилгээ
▪️Цээжний рентген (X-ray)
▪️Зүрхний цахилгаан бичлэг (EКG)
▪️Хэвлийн эхо

Шинжилгээний хариуг хүүхдийн эмч дүгнэлт гарган танилцуулж өгөх болно 😊



☎️ +82-31-779-5064
📧 dmcihc@gmail.com

22/10/2025

#3 хоног — Хотын төвд байрлалтай Day Clinic эмнэлгээр зочиллоо 🏥
Ажлын өдөр оройн цагаар ч гэсэн үзүүлж, тухтай орчинд амрангаа эмчилгээ хийлгэх боломжтой эмнэлэг бөгөөд бидний хамтарч ажилладаг Эрдэнэт хотын Талын булаг эмнэлгийн салбар юм 😊.
Мөн “Korea Medical Tourism” B2C уулзалтаар эмнэлгийн талаарх мэдээллийг өгч ажиллаа.
Монгол улс дараа дахин уулзъя! 🇲🇳

17/10/2025

#2 Эмнэлгийн маркетингийн ажилтны анх удаагийн Монгол дахь томилолт 🇲🇳

Medical Korea нь Солонгос эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр зохион байгуулдаг Солонгос эрүүл мэндийн байгууллага танилцуулах өдөрлөг. Эмнэлгийн танилцуулга болон материал зэрэг хичээнгүйлэн бэлдсэн зүйлсээ танилцууллаа.

15/10/2025

#1 Эмнэлгийн маркетингийн ажилтны анх удаагийн Монгол дахь томилолт🇲🇳✈

Анх удаа Монголд ирлээ. Давхар олон үйл ажиллагаанд оролцох төлөвлөгөөтэй байсан тул их ажилтай байлаа шүү 😆

Алтан шар намрын улирал ирж Солонгос ургацийн баяр "Чүсог" болох гэж байна. Гэр бүл, найз нөхөдтэйгөө сайхан баярлаарай....
06/10/2025

Алтан шар намрын улирал ирж Солонгос ургацийн баяр "Чүсог" болох гэж байна.
Гэр бүл, найз нөхөдтэйгөө сайхан баярлаарай.
Хол байгаа ч та бүхэнд аз жаргал эрүүл энх хүсье.

В Корее осень - это пора, когда небо сияет особенной красотой и чистотой. Сегодня в Корее Чусок (праздник урожая). Желае...
06/10/2025

В Корее осень - это пора, когда небо сияет особенной красотой и чистотой. Сегодня в Корее Чусок (праздник урожая). Желаем, чтобы этот праздник в кругу семьи и близких был особенным, наполненным радостью и счастьем. А тем кто находится далеко от своей семьи, желаю чтобы вы душой и сердцем были вместе, а здоровье и радость никогда не покидали вас.

10/09/2025

Зинт клиникт 9-р сарын 7-нд БНСУ-ын Bundang Jesaeng эмнэлгийн хүүхдийн мэдрэлийн эмч Пён Сон Хуан бидний хүсэлтээр ирж хамтарсан үзлэг хийсэн билээ. Түүний өгсөн зөвлөгөөнөөс тоймлон хүргэж байна.

1. Дараах хамшинж нь таталттай тун төстэй тул ялган оношилгоог сайтар хийх шаардлагатай. Үүнд:
• Startle Reflex буюу цочих рефлекс
• Sleep Myoclonus буюу нойрондоо татваганах хамшинж
• Breath with holding Spells буюу уйлахдаа амьсгалаа түгжих хамшинж (Монголчууд ээрэх гэдэг)
• Nocturnal paroxysmal events буюу унтах эсвэл сэрэх үед гэнэтийн цочмог хөдөлгөөн хийх
Эдгээрийг таталттай андууран буруу оношилж таталтын эм уулгах явдал байдаг тул нойрны бичлэг, тархины цахилгаан бичлэг хийлгэх нь маш чухал.

2. Уналт таталтын өвчний (Epilepsy/эпилепси) үед хүүхдэд 2-3 эмийг нэг дор хавсруулан хэрэглэхээс илүүтэйгээр тохирсон 1 эмийг олох ёстой. Уналт таталтын эмийг ердийн тунгаар уулгаж эхлээд үр дүнгүй байвал тунг таталтгүй болтол аажмаар нэмж зөвшөөрсөн дээд түвшинд хүргэнэ. Хамгийн өндөр тунгаар уулгаад нэмэргүй бол уг эмийг зогсоож өөр эмээр солих арга хэмжээ авдаг. Энэ эмийнхээ тунг мөн л бага багаар нэмж үр дүнгүй бол 3 дахь эмээр солих мэтээр таарах нэг эмийг олно.
Absence Seizures буюу Абсанс уналт (гөлийх)-ын эмчилгээнд карбамазепин хэрэглэхгүй. Учир нь энэ төрлийн таталтыг улам дордуулдаг.
Ардын уламжлалт эмчилгээнүүд нь ямар нэгэн үр дүнгүй.

3. Gelastic seizures гэдэг нь гэнэт, ямар нэг шалтгаангүйгээр богинохон хугацаанд инээмсэглэх, инээх, хөхрөх шинжээр илэрдэг бөгөөд дийлэнхдээ өнчин тархины хоргүй хавдрын шалтгаантай байх тул юуны түрүүнд тодруулагчтай MRI хийх заалттай.

4. Энцефалит буюу тархины үрэвсэл нь шалтгаан, хүүхдийн нас, цаг алдалгүй зөв эмчилгээ хийсэн зэргээс хамааран бүрэн эдгэрэхээс авахуулаад саа саажилт үүсгэх, нас барах эрсдэлтэй өвчин юм. Дархлаажуулалтын ачаар хемофилус инфлуэнза, стрептококк зэрэг нянгаар үүсгэгдсэн энцефалит тохиолдох нь ховор болж харин вирусийн болон аутоиммун шалтгаан зонхилох болсон. Вирусээс херпес вирус, энтеровирус зэрэг нь энцефалитын шалтгаан болох нь элбэг байна. Өвчтөн сэхээний тасагт энцефалитын хүнд шинж тэмдэгтэй хэвтэнгүүт шууд антибиотик, ацикловир, гормоныг тариагаар судсаар тарьж эхэлдэг. Үүний дараа шинжилгээ авч шалтгааныг тодруулан эмчилгээнд шаардлагатай өөрчлөлтийг хийнэ. Эхэлж шинжилгээ аваад хариуг хүлээж эмчилгээ эхлэх нь хугацаа алдаж өвчтөний тавиланд муугаар нөлөөлдөг.

5. Аутизм оношийг тэр бүр 2 настайд тавих боломж байдаггүй. Дийлэнх тохиолдолд 3-4 насанд, заримдаа 5 нас хүрч байж оношлох ч тохиолдол бий. Тэр болтол шаардлагатай бол удамшлын болон бодисын солилцооны шинжилгээ хийлгэн эмчийн хяналтад хэл засал, хөдөлгөөн засал зэргээр хүүхдээ хөгжүүлж байгаад давтан үзүүлээд байх хэрэгтэй. Ямар ч шалтгаантай байлаа хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг аль болох эрт хөгжүүлэх, нийгэмшүүлэх нь чухал.

Address

경기도 성남시 분당구 서현로180 20
Seongnam
13590

Alerts

Be the first to know and let us send you an email when Жэсэн Нэгдсэн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Жэсэн Нэгдсэн эмнэлэг:

Share

Category