Хатан Зөгий

Хатан Зөгий Нотолгоонд суурилсан анагаах ухааны мэдээллийг ойлгомжтой, хүртээмжтэй хүргэнэ.
Эрүүл мэндийн зөв мэдлэг – Зөв сонголтын үндэс.

21/04/2026
24/03/2023

Монгол улсынхаа нэр төрийг олон улсын хэмжээнд өндөрт өргөн явж байгаа, солонгос улсаас төрөн гарсан дуучин СТА С.Гантогоо маань бидний аянд нэгдлээ.

Таньд маш их баярлалаа.

Удахгүй АНУ-д амьдардаг Монголчууддаа зориулан тоглох "LOVE YA" аялан тоглолтонд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна.

🇲🇳🇲🇳МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ"Дархан манай тусгаар улсДаяар Монголын ариун голомтДалай их дээдсийн гэгээн үйлсДандаа эн...
24/03/2023

🇲🇳🇲🇳МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ"

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

우리의 확고한 독립 국가는
온 몽골인의 선물받은 보금자리요
온 세계의 훌륭한 장소로
영원히 번영을 누리리라
세상의 모든 정직한 국가들과 더불어
우리의 유대를 강화하리라
우리의 모든 의지와 힘으로
사랑스런 몽골을 발전시켜 나가자
우리의 위대한 나라의 상징은
사람들의 운명과 지원을 강화하리니
우리의 보금자리와 문화와 언어를
영원히 픔고 번영해 가리라
용감한 몽골 사람들을 비춰 주소서
자유와 행복을 가질 지어다
행복의 열쇠와 발전의 지지대인
우리의 위대한 나라는 번영하리라

#ирээдүйнтэмүүлэл
#төрийндуулал
#монголдархлаагөрхбүрт

Хүнд 4 төрлийн оюуны чадвар бий. 1) Intelligence Quotient (IQ) Оюуны чадвар2) Emotional Quotient (EQ) Сэтгэл хөдлөлийн ч...
21/03/2023

Хүнд 4 төрлийн оюуны чадвар бий.
1) Intelligence Quotient (IQ) Оюуны чадвар
2) Emotional Quotient (EQ) Сэтгэл хөдлөлийн чадвар
3) Social Quotient (SQ) Нийгэмших чадвар
4) Adversity Quotient (AQ) Бэрхшээлийг давах чадвар
1. Intelligence Quotient (IQ): Үүгээр таны танин мэдэхүйн чадварыг хэмждэг. IQ өндөртэй байх тусмаа та тооны хариултыг түргэн гаргаж, аливаа зүйлийг хурдан цээжилж, сонссон зүйлсээ маш сайн санаж байдаг.
2. Emotional Quotient (EQ): Үүгээр таны бусадтай эв найртай харилцах чадвар, цаг баримтлах чадвар, хариуцлагатай, шударга, даруу төлөв, бусдыг бодож чаддаг байх чадваруудыг хэмждэг.
3. Social Quotient (SQ): Үүгээр таны найз нөхөдтэй болох, бусадтай харилцах чадварыг болоод хэр удаан тухайн харилцаагаа эрүүл авч явах чадвартай байгааг хэмждэг.
EQ, SQ өндөртэй хүмүүс амьдрал дээр амжилт гаргах нь IQ өндөртэй боловч өнөөх хоёр нь муу хүмүүсээс харьцангуй өндөр байдаг. Гэвч сургуулийн орчинд IQ-г хөгжүүлэхээр фокуслаж харин EQ, SQ хоёрыг нь тоолгүй орхидог.
Бодит байдал дээр өндөр IQ тэй хүн IQ нь дундаж ч, нөгөөх хоёр чадвараа хөгжүүлж чадсан хүний доор ажиллах нь олонтой.
Таны EQ бол таны Зан характер.
Таны SQ бол таны Бусдыг өөртөө татах чадвар буюу Харизм.
Тиймээс эдгээр гурван Q-ээ аль болох жигд хөгжүүлэхийг оролдохоос гадна, эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ EQ,SQ дээр нь илүү сайн хөгжүүлэлт хийж өгөх нь маш чухал.
Одоо харин 4-р Q хэмжүүрийн тухай ярилцая.
4. Adversity Quotient (AQ): Үүгээр таны хүнд хэцүү зүйлс тулгарах үед хэрхэн өөрийгөө алдалгүй босож ирж чадаж буйг хэмждэг.
Бэрхшээл тулгарах үед AQ нь хэн бууж өгөөд хаяад явах, хэн архинд орох, хэн гэр бүлээ хаях вэ гэдгийг шууд утгаараа тодорхойлж байдаг. Тиймээс үүнийг би орчин үед хамгийн хэрэгтэй чадвар гэж хэлнэ.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ зөвхөн акедемик боловсролоос гадна амьдрал дээрх энгийн өдөр тутмын жаргал зовлонг мэдрүүлж, асуудлын талаар ярьж чаддаг, хүнд байдал тулгарахад тусламж гуйж чаддаг, урлаг спортоор хичээллэн ачаалал, ялалт ялагдлыг мэдэрдэг, түүнийхээ араас гарч чаддаг хүн болгон өсгөхийг зориорой.
Эцэст нь хүүхдийнхээ алхах замыг нь засаад байх бус харин замд гарахад нь тэднийгээ сайн бэлтгээрэй.

Address

대한민국
Seongnam

Alerts

Be the first to know and let us send you an email when Хатан Зөгий posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хатан Зөгий:

Share

Category