09/04/2026
Уг нь зөндөө гоё пост рийл хийе гээд л боддог юм. Даан ч амжихгүй байнашдээ гэдэг шиг. Миний хувьд хүүхдүүддээ өглөө хоолыг нь хийж өгч явуулдаггүй харин хийгээд, алхаад, шинэ, халуунаар нь сургууль дээр нь аваачиж өгдөг. Нэг сумаар нилээн хэдэн туулай буудчихдаг. Үнэтэй жим энтэрт мөнгө үрэхгүй өдөрт 5000+ алхчихна. Гэр бүлээрээ гэрийн эрүүл тэнцвэртэй хооллочихно.
Өдөр тутамдаа тэнцвэртэй хооллодог бол баярын өдрүүдээр дэглэм барих шаардлагагүй гэхээр л зөвхөн “баярын өдрүүдээр юу ч идэж болно гэнээ” гээд л шүүрч аваад байдаг хүмүүст, өдөр тутамдаа яаж хооллох вэ? зөвлөгөөнүүдийг нь бас шүүрч аваарай.
Эрүүл мэндэд оруулсан цаг хугацаа урт хугацаанд хамгийн өндөр өгөөжтэй “хөрөнгө оруулалт”.
Хоол зүйч Уянга