Mongol Channel - Солонгос дахь Монгол суваг

Mongol Channel - Солонгос дахь Монгол суваг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн мэдээллийн болон зар сурталчилгааны суваг. Холбогдох дугаар: 01084039040 Маркетинг , контент үйлдвэрлэл

26/04/2026

АНУ-ЫН Ерөнхийлөгч Трампын амь насанд халдахыг завдсан гурав дахь тохиолдол бүртгэгдлээ.
Цагаан ордоны сурвалжлагчдын нэгдсэн оройн зоогийн үеэр хэд хэдэн удаа ГАЛ НЭЭЖЭЭ.

​Нууц албаныхан Ерөнхийлөгч Трампыг тайзнаас яаралтай гаргаж, зочид ширээн доогуур орж нуугдан, үймээн самуун дэгдсэн байна.

​Халдлага үйлдэгчийг газар дээр нь устгасан бөгөөд нас барсан болохыг нь баталжээ.

​Ерөнхийлөгч Трамп, тэргүүн хатагтай Меланиа болон Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нар бүгд эсэн мэнд, АЮУЛГҮЙ байна.

26/04/2026

Дөнгөж сая Цагаан ордонд сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр Трампруу бууджээ.

26/04/2026

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны БНСУ дахь салбар зөвлөл
Монгол Улсаас БНСУ-д суугаа консултай албан ёсны уулзалт хийж дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо.

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар БНСУ-д Монгол Ул...
23/04/2026

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 60,067 иргэн оршин сууж байна. Үүнээс

Эрэгтэй 27,032,

Эмэгтэй 33,035 иргэн байна.

Түүнчлэн

C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 15,246,

D-2 ангиллын оюутны визтэй 14,730,

D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 5,503,

D-10 ангиллын ажил хайгч визтэй 2,159,

F-3 ангиллын гэр бүлийн дагалдан визтэй 4,681,

E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 3,829 иргэн оршин сууж байна.

2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 14,244 иргэн байгаа нь нийт иргэдийн 23.7 хувийг эзэлж байна. Үүнээс:

C-3 ангиллын визтэй 9,493 иргэн буюу 66.8 хувь

E-9 ангиллын визтэй 1,374 иргэн буюу 9.6 хувь,

D-2 ангиллын визтэй 678 иргэн буюу 4.7 хувь,

D-4 ангиллын визтэй 673 иргэн буюу 4.7 хувь.

G-1 ангиллын визтэй 433 иргэн буюу 3.3 хувийг тус тус эзэлж байна.

Он гарснаас хойш нийт 47,483 иргэн БНСУ-д зорчсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар өссөн үзүүлэлт аж.

Иргэд Та бүхэн БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалж байна.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам

21/04/2026
21/04/2026
17/04/2026

Хамтран ажилласан: Nice Mongolia Global

15/04/2026
15/04/2026

Address

Seoul

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongol Channel - Солонгос дахь Монгол суваг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Mongol Channel - Солонгос дахь Монгол суваг:

Share