Daily korea

Daily korea Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Daily korea, Seoul.

11/04/2025
11/03/2025
13/02/2025
"Aespa" хамтлагийн дуучин Karina Gdragon-ны шинээр гарах дууны клипэнд тоглоно.🥰Ирэх 2 сарын 25нд Gdragon-ны удаан хугац...
13/02/2025

"Aespa" хамтлагийн дуучин Karina Gdragon-ны шинээр гарах дууны клипэнд тоглоно.🥰

Ирэх 2 сарын 25нд Gdragon-ны удаан хугацааны дараа гаргаж буй албум "Übermensch" цацагдах билээ. Албумд багтсан нэг дууны клипэнд Karina тоглохоор болжээ.
Karina-гийн хувьд сүүлийн үед хамгийн нэр хүндтэй яваа олны танилуудын нэг юм. 🤗

😱"Bulddak" гоймон 편의점 буюу "GS25", "CU", "7eleven" дэлгүүрүүдээр хэсэг хугацаанд худалдаалагдахаа зогсоолоо.Цагаан сарын...
12/02/2025

😱"Bulddak" гоймон 편의점 буюу "GS25", "CU", "7eleven" дэлгүүрүүдээр хэсэг хугацаанд худалдаалагдахаа зогсоолоо.

Цагаан сарын амралтын өдрүүдэд үйлдвэрлэлт зогссонтой холбоотойгоор, эрэлт ихэссэн ч нийлүүлэлт хангалттай бус байгаа нь энэ хомсдолын шалтгаан болж байна. 🥲
Гэвч Samyang Foods компанийн зүгээс удахгүй үйлдвэрлэл хэвийн болно гэж мэдэгдсэн байна.🤗
Source: hipkr_

Squid Game цувралыг үзээгүй хүн маш ховор байгаа байх.😅Squid Game цувралын 2-р season төгсөхдөө 3-р season гарах нь ойлг...
06/01/2025

Squid Game цувралыг үзээгүй хүн маш ховор байгаа байх.😅
Squid Game цувралын 2-р season төгсөхдөө 3-р season гарах нь ойлгомжтой байдлаар төгссөн бөгөөд 2025 оны эхээр цацагдана гэж зарласан байгаа.🤩

Энэ цуврал дээр Солонгосын дээр үед хүүхэд багачуудын тоглодог байсан тоглоомууд их гардаг.
Тоглоомууд дундаас хамгийн алдартай тоглоомны аварга хүүхэлдэйг Ёнхи гэдэг ба цувралын season 3 дээр Ёнхигийн найз Чолсү-гийн дүр гарах нь тодорхой болсон билээ. Түүнийг Ёнхи-гийн найз залуу гэх яриа ч үзэгчдийн дунд гарсан юм.

Мөн үзэгчдийн таамаглаж байгаагаар Солонгосын дээр үеийн тоглоом болох буюу нэртэй тоглоом гарах магадлалтай гэнэ. Учир нь энэ тоглоомд хоёр тоглогч (Чолсү болон Ёнхи) гараа нийлүүлж хаалга үүсгэн, бусад тоглогчид шулуун дарааллаар хаалгаар өнгөрч, дуу дуусахад нэг тоглогчийг хааж орхисноор хасагддаг тоглоом юм. Үүнээс гадна Дээс эргүүлэх тоглоом ч байж магадгүй гэх яриа бас байгаа билээ. 😬

Удахгүй гарах Squid Game season 3-с бас нэгэн сонирхолтой тоглоомыг мэдэж авна гэж найдаж байна.🤗

Жүжигчин Ким Хэжа болон Сон Сокгу нар JTBC телевиз-ийн шинэ цуврал болох "천국보다 아름다운"-д дүр бүтээхээр болжээ. 😱😱🤍Энэхүү о...
24/12/2024

Жүжигчин Ким Хэжа болон Сон Сокгу нар JTBC телевиз-ийн шинэ цуврал болох "천국보다 아름다운"-д дүр бүтээхээр болжээ. 😱😱
🤍Энэхүү олон ангит кино нь 80 насандаа нас барсан гол дүр болох Ким Хэжа нь диваажинд хайртай хүнтэйгээ дахин уулзаж буй түүхийг өгүүлэх ажээ.
📣JTBC телевизээс "Ким Хэжа болон Сон Сокгу-ийн тоглох хосуудын талаар драма нь дуулиан шуугиан тарьсан мартагдашгүй драмануудын нэг болох болно" хэмээн мэдэгдсэн нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж байна.

🎄Сөүлийн хаа сайгүй Шинэ жилийн уур амьсгал оржээ.Жилийн 4 улиралд жуулчдын очдог Гванхвамүн (광화문) талбай дээр Зул сарын...
19/12/2024

🎄Сөүлийн хаа сайгүй Шинэ жилийн уур амьсгал оржээ.
Жилийн 4 улиралд жуулчдын очдог Гванхвамүн (광화문) талбай дээр Зул сарын худалдаа болон Event-үүд нээгдсэн байна.🤩
Нар жаргасны дараа гэрэлтэж эхэлдэг энэ газарт зураг авхуулах хэсгүүд олон учир болзоо хийхэд яг тохиромжтой газар гэнэ. Шинэ жил ирэхээс өмнө заавал очиж нэг өдрийг дурсамжтай өнгөрүүлээрэй~ ❤️
⏰Цагийн хуваарь:
12/13~01/05хүртэл
Да-Пү : 17:30-21:30
Ба-Ням : 18:00-22:00
*Үнэ төлбөргүй
📍Хаяг : 서울 종로구 세종대로 175 세종로

🐰New Jeans хамтлаг өнгөрсөн 11 сарын 29нд ADOR компанитай хийсэн гэрээг цуцалсан гэж мэдэгдсэн билээ.Хамтлагийн гишүүд х...
15/12/2024

🐰New Jeans хамтлаг өнгөрсөн 11 сарын 29нд ADOR компанитай хийсэн гэрээг цуцалсан гэж мэдэгдсэн билээ.

Хамтлагийн гишүүд хамтлагийн хуучин SNS хаягийг ашиглахаа болин шинэ Instagram хаяг нээсэн байна. 🎉

Тэдний хамгийн эхний пост нь Ерөнхийлөгчийг огцруулах жагсаалд оролцож буй фэнүүддээ зориулан, ойролцоох Кимбаб, Мандүтай шөл, Самгетан гэх мэт хоолны газруудад орж үнэгүй халуун хоол идэх боломжийг олгон хүйтэнд жагсаж буй фэнүүдийгээ дэмжсэн талаар пост байжээ.

Тэд Instagram Story-доо өөрсдийнхөө бичлэгийг оруулан албан ёсны хаяг гэдгээ зарласан бөгөөд "Цаашдаа энэ хаягаараа байнга уулзацгаая" гэсэн байна.☺️

Өчигдөр буюу Бямба гарагийн 16цагт Юн Сог Ёол Ерөнхийлөгчийг ажил үүргээс нь чөлөөлөх талаар Улсын Их Хуралын дахин сана...
15/12/2024

Өчигдөр буюу Бямба гарагийн 16цагт Юн Сог Ёол Ерөнхийлөгчийг ажил үүргээс нь чөлөөлөх талаар Улсын Их Хуралын дахин санал хураалт эцэслэн батлагдлаа.

Энэ санал хураалтаар 204 гишүүн дэмжиж, 85 гишүүн эсэргүүцэж, 3 гишүүн оролцоогүй, 8 гишүүн санал өгөхгүй байснаар уг шийдвэр дэмжигдлээ.

Уг шийдвэр нь Үндсэн хуулийн шүүхэд хүргэгдсний дараагаар шүүхээс 180 хоногийн дотор шийдвэр гаргах ёстой бөгөөд, хэрвээ Юн Сог Ёол Ерөнхийлөгчийг ажил үүргээс нь чөлөөлөх талаар санал хураалтыг "батлах" шийдвэр гаргавал 60 хоногийн дотор шинэ Ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулах болно.

Хэрвээ Үндсэн хуулийн шүүх уг санал хураалтыг эсэргүүцсэн шийдвэр гаргавал Юн Сог Ёол Ерөнхийлөгч дахин албан үүргээ гүйцэтгэх эрхтэй болох юм

G-DRAGON "SBS Gayodaejeon"-ын тайзан дээр үзүүлбэр үзүүлнэ.🤩Саяхан шинэ дуугаараа эргэн ирээд зогсохгүй, MAMA 2024 тайза...
11/12/2024

G-DRAGON "SBS Gayodaejeon"-ын тайзан дээр үзүүлбэр үзүүлнэ.🤩

Саяхан шинэ дуугаараа эргэн ирээд зогсохгүй, MAMA 2024 тайзан дээр соло болон хамтлагаараа үзүүлбэр үзүүлж сүүлийн үед хүн бүрийн ярианы сэдэв болж буй G-DRAGON 8 жилийн дараа "SBS Gayodaejeon"-ын тайзан дээр дахин үзүүлбэр үзүүлхээр болжээ.
12сарын 25нд болох "2024 SBS Gayodaejeon" тоглолтын сүүлийн Line-up нэрс дотор G-DRAGON-ны нэр багтсан байна.
Хамгийн сүүлд 2016 онд BIGBANG хамтлагаараа энэ тайзан дээр гарсан байна. Энэ удаад мэдээж шинэ дуу болох "Power" дуугаараа үзүүлбэр үзүүлэх нь тодорхой ч өөр гэнэтийн бэлэг ч бас байгаа гэдэгт итгэлтэй байна.🤗🤍

Метроны ажилчдын ажил хаялт дууслаа.🤩7 хоногийн турш үргэлжилсэн Корейл төмөр замын компани болон Үндэсний Төмөр замын А...
11/12/2024

Метроны ажилчдын ажил хаялт дууслаа.🤩

7 хоногийн турш үргэлжилсэн Корейл төмөр замын компани болон Үндэсний Төмөр замын Ажилчдын Холбоо хоорондын цалин, хамтын гэрээний хэлэлцээр амжилттай шийдэгдлээ.🤗
Корейл компани нь маргааш өглөө эхний метроноос эхлэн бүх галт тэрэгний үйл ажиллагааг хэвийн явуулахыг мэдэгдлээ.🤗

Address

Seoul

Telephone

+821044404141

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Daily korea posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Daily korea:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram