MDK Medical Company

MDK Medical Company Солонгос улсын нэгдсэн эмнэлэгүүдэд эмчлүүлэх, эмчилгээний виз авах үйлчилгээ, мэргэшсэн орчуулагчийн үйлчилгээгээр хангана. Мөн эмнэлэг

16/12/2023

7 чакраны талаар энгийн гоё тайлбарлажээ👏🏻

🔴1-р энергийн үүсгүүр муудвал ажил үйлс бүтэхээ болино. Хий хоосон яриа хийгээд л яваад байна. Эцсийн дүнд бүтсэн юм байхгүй болчихдог гэнэ...
Яагаад мууддаг вэ? гэж үү...
Орой харанхуйд гадуур явах, гэр орон, ор дэвсгэр бохир заваан байх, хөл гар даарч хөрөмхий болох, хөдөлгөөн дутах зэрэгт голдуу энэ энерги мууддаг. Тэгэхээр эдгээрийг шийдвэл засал хийчлээ л гэсэн үг болох нь...

🟠2-р энергийн үүсгүүр муудвал гэр бүлийн харилцаа доголдоно. Үр хүүхэд өвдөнө. Цагаан мах гарах, өндгөвч сав өвчилж эхэлнэ. Бүтээлч байдал алдагдана. Муудах шалтгаан нь давсганд шээс удаан хуримтлагдах, өтгөн хуралдах, хатах, гэр бүлтэйгээ таарамж муу байх зэрэг нь энэ энергийг унагадаг. Өтгөн шингэнээ гарах цагт нь гаргаад гэр бүлтэйгээ баяр жаргалтай байж, хамтдаа сайхан хооллоход энэ энерги амархан засагдана гэнэ...

🟡3-р энергийн үүсгүүр муудвал орлого, мөнгө багасна. Элэг, цөс, ходоод өвчилнө. Хоол шингэхээ болино. Ер нь хоол шингэхгүй байна гэдэг нь далд ухамсар талаасаа буяны сав дүүрсэн эсвэл бохирдсон гэсэн үг гэнэ. Дүүрнэ гэдэг нь орлого орсон ч өөрт тогтдоггүй. Өөрөөр хэлбэл дүүрэн учир хальж асгаад байна гэсэн үг. Сав бохирдоно гэдэг нь бохир саванд юу ч хийсэн муудаж, муу хий, үнэр ялгардагтай адил илт гэдэс цүдийж хийн тарга үүсдэг. Андаш үгүй хүйснээс дээш 4 хуруу газарт овойж цүдийдэг. Тиймээс түүнийг ходоод хэмээх сав эрхтэн мэдэрч хямардаг гэж үздэг. Тэгэхээр яах уу? Ходоодоо эмчилнэ гэсэн үг. Гэдэсний таталт, 90:60:30 гэх мэт дасгалууд нь бөөгнөрсөн муу хийг хөөж, сунасан гэдсийг агшааж өгдөг. Тэр нь өөрөө засал болдог гэнэ...

🟢4-р энергийн үүсгүүр муудсныг илтгэх шинж нь далны бөгтөр үүснэ. Хавирга доош сууна. Мөр сар шиг хэлбэрт орно. Зан аашийн хувьд гомдомхой болно. Хүмүүс таныг ойлгохгүй байгаа юм шиг санагдана. Ганцаардаж, та ч өөрөө бусдыг анхаарах хүч дутна. Цаанаа нэг сул дорой болно. Үүнээсээ болж зүрхний хэм алдагдана. Энэ хүрд хамгийн чухал хүрд. Учир нь энэ хүрдийг амжилтын хүрд, мөнгөний хүрд 2 дагаж ажилладаг тул энэ хүрд хаагдахад нөгөө 2 дээр маань дагаж хаалт үүсдэг. Зүгээр л өөрийгөө уучилж элдэв зүйлд харамсахаа больж өөрийгөө хайрлах тэр үед энэ хүрд засагдана. Мэлмийн хүрд зүрхэн хүрд хоёрыг бодлоор засах нь хамгийн үр дүнтэй байдаг гэнэ...

🔵5-р энергийн үүсгүүр амжилтыг тодорхойлдог. Энэ үүсгүүр муудвал мэдээж амжилт гарахаа болино. Ямар нэг зүйлийг үр дүнгүй хийнэ. Муудсныг илтгэх шинж тэмдэг нь дуу хоолой суларна, хоолой өвдөмхий болно, хүзүү бөгтийнө, толгой өндийхөөр тавгүй мэт санагдана. Амнаас өөдтэй үг гарахгүй. Засал нь сайхан үгтэй дуу аялах, дуу мэдэхгүй бол УМ авиа унших. Мөн толгойгоо сайн гэдийлгэх зэрэгт энэ хүрд нээгдэнэ гэнэ...

🟣6-р энергийн үүсгүүр шийдвэр гаргалтыг дэмжинэ. Муудвал эргэлзэмтгий болно, яах учраа олохгүй төөрнө. Аливаа зүйлийн бурууг сонгоно. Засах арга нь сайн унтах. Бясалгал хийх. 6-р хүрд гэмтэхэд хүмүүс чамайг өөлж, буруутгаж эхэлнэ. Жишээ нь хоол яасан бага иддэг юм, яасан их унтдаг юм, яасан орой ирдэг юм, гэр орноо цэвэрлээч гэх мэт энгийн зүйл дээр хүртэл хэрүүл бухимдал татаж эхэлдэг гэнэ...

⚪️7-р энергийн үүсгүүр гэмтэхэд зүүд зөн буруутаж, харж даасан тэнгэр тань танаас алсарна. Азгүйтэлд өртөмхий болно. Зулай хавагнаж толгой хүндэрнэ. Буйлнаас цус гарна. Улмаар 5-р хүрд рүү нөлөөлж эхэлнэ. Энэ үүсгүүр муудвал хар дарж зүүдэлнэ, замбараагүй утгагүй зүүд зүүдэлнэ. Бясалгалаар амархаан нээгдэнэ. Шүтлэгтэй хүмүүс наранд арвай буудай өргөж шүтээндээ талархах үед энергийн үүсгүүр хүчтэй ажилладаг гэнэ...

Энэ бичвэрийг бэлтгэсэн хүн манай пэйжид холбогдоно уу 🙏🏻🎁

(Бяцхан гарын бэлэг хүргүүлэх гэсэн юм)

28/11/2023

TEST-M

20/05/2022

🇰🇷🇰🇷🇰🇷Визний материал хүлээн авах төвүүдийн хаяг утасны дугаар:

A. Passport Express International

Байршил: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Stadion Orgil, Махатма Гандигийн гудамж, 37-р байр 1-р давхар (ЭСЯ-ны дэргэд Хурд хорооллын ойролцоо)
Утасны дугаар : (976)7777-0152
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

B. Монгол - Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг

Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, Sky Plaza 1-р давхар
Утасны дугаар : (976) 7012-4909
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

C. Hang-Mong Law

Байршил: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, S-Mart Centre 601 тоот
Утасны дугаар : (976) 9800-3005,3007
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

D. Chinggis Global

Байршил: Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот
Утасны дугаар : (976) 9916-6177, (976)-11-32-1770, (976) 7016-6177
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30, 13:30-18:00

E. Mongol Namshin

Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга
Утасны дугаар : (976) 7014-3332
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

F. GH&F

Байршил: Баянгол дүүрэг, 14-р хороо, VIP төв 510 тоот(Хорооллын Номин их дэлгүүрийн ард)
Утасны дугаар : (976) 7722-7700, (976) 7722-7744
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

G. Mongol News

Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)
Утасны дугаар : (976)11-31-8988
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

H. TECKM

Байршил: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот
Утасны дугаар : (976)7015-8288
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

I. Bambai Security Service(‘18.7.27~)

Байршил: Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга
Утасны дугаар : 7000-9696, 7000-4949
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

J. Dido(‘18.7.27~)

Байршил : Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES зочид буудлын 1 давхар
Утасны дугаар : 7763-0000(Зөвлөгөө)
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

K. Виз мэдүүлгийн төв (KVAC, ‘20.3.16~)

Байршил : Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Шинэ Сонголт их дэлгүүрийн 8 давхар
Утасны дугаар : 7766-8888
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~16:30
Вэб хуудас :

https://www.facebook.com/297787310594284/posts/1616946732011662/

Ганнам дүүргийн эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивал10сарын 24ны хагас сайн өдрөөс эхлэн 12сарын 31н хүртэл  Ганнам д...
27/11/2020


Ганнам дүүргийн эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивал
10сарын 24ны хагас сайн өдрөөс эхлэн 12сарын 31н хүртэл Ганнам дүүргийн эрүүл мэндийн аялал жуулчлалын төвөөс зохион байгуулж буй 2020 GANNAM MEDI TOUR FESTIVAL-ыг онлайнаар шууд дамжуулан хүргэж байна.
Link ▶ https://gangnammeditour.kr/

#Ганнам #КОВИД-19 ̆н_төв

04/09/2018

MDK MEDICAL COMPANY

Address

중구 광희동 1가 89-1
Seoul
100-411

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when MDK Medical Company posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram