19/05/2026
🚨 Сөүлийн метроны 2-р шугамд томоохон осол гарах шахлаа… Шалтгаан нь “power bank” байжээ.
📌 2026 оны 5-р сарын 18-ны орой 18 цаг 25 минутын орчимд, метроны 2-р шугамын Шиллим буудлыг өнгөрөн явж байсан метронд утаа гарсан тухай дуудлага бүртгэгдсэн ба нэгэн зорчигчийн авч явсан power bank-аас утаа гарч, зорчигчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн хэрэг гарчээ.
Азаар хүний амь насанд аюул учраагүй ч битүү орчин болох метронд томоохон гал түймэр болон хүмүүсийн бөөгнөрөл шахцалдааны осол болох эрсдэлтэй байсан гэж үзэж байна.
‼️ Гар утас, notebook, power bank зэрэгт ашиглагддаг “Lithium-ion” батарей нь доргилт, хэт халалт, хэт цэнэглэлт, үйлдвэрлэлийн доголдлоос болж дотор нь богино холболт үүсвэл “thermal runaway” буюу хэт халалтын урвал явагдаж, тэсэрч шатах аюултай байдаг. Мөн ийм төрлийн гал нь энгийн галаас ялгаатайгаар маш өндөр температуртай, хурдан тархдаг бөгөөд амархан унтардаггүй онцлогтой байдаг байна.
🆘 Мэргэжилтнүүд чанаргүй, баталгаагүй power bank хэрэглэх, төмөр эд зүйлтэй хүрэлцүүлэх, машин дотор зэрэг халуун орчинд удаан байлгах нь өндөр эрсдэлтэй гэж анхааруулжээ.
👉 Урьдчилан сэргийлэхийн тулд KC гэрчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх, хэт цэнэглэхгүй байх, доргилт болон өндөр халуунаас хамгаалах, хавдсан батарейг шууд хаях шаардлагатай. Хэрэв батарей хэт халж эхлэх, утаа гарах, түлэгдсэн үнэр үнэртэх зэрэг шинж илэрвэл хэрэглээг нэн даруй зогсоож, хүмүүсээс хол аюулгүй газар руу шилжин 119-д мэдэгдэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.