05/09/2020
🎈Амин тос гэж юу вэ?
Амин тос гэдэг нь ургамал, жимс, мод, бут сөөг, үндэс, давирхай, цэцэг, навчсаас тусгай зориулалтын аргаар амин чухал шимийг нь нэрж гаргасан охь тос юм. Маш их хэмжээний молекулууд буюу өндөр тунтай байх ба ганцхан дусал нь өөрийнхөө тухайн ургамлаас дор хаяж 50-70 дахин илүү үйлчлэлтэй байдаг.
🌾Амин тос нь хүний бие болоод сэтгэл зүйд бүхэлд нь эерэгээр нөлөөлж чаддаг бөгөөд тайвшруулж, сэргээж үнэрийн гайхамшгаар гоо сайхан, бие махбодид маш үр дүнтэйгээр эерэг үйлчлэл үзүүлдэг.
🌿Хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоонд эерэгээр нөлөөлж дархлааны системийг дэмждэг нь амин тосыг эрүүл мэнддээ хэрэглэх чухал сонголтын нэг болдог.
💚 Амин тос нь үнэрлэх эрхтнээр дамжин тархинд хүрч тайвшрах, сэргэх мэдрэмжийг бидэнд бий болгодог. Сэтгэл санааг тайвшруулж, мөн сэргээж, дотоод мөн чанараа илүү танин мэдэх боломжийг олгодог нь амин тосны гайхалтай нөлөө юм.
🌱 Гэр ахуйн хэрэглээнд амин тосны хэрэглээ маш их. Амин тос нь байгальд оршихдоо тухайн ургамлыг мөөгөнцрөөс, вирус бактериас хамгаалах чухал үүрэгтэй байдаг. Тухайн ургамлаас нэрэх болон даралттайгаар шахаж гаргаж авсан амин тос нь энэхүү чухал шинж чанараа агуулж байдаг тул сода болон савантай хамтатган ахуйн цэвэрлэгээнд ашиглахад тун тохиромжтой байдаг.
🍃 Спорт хөдөлгөөн хийхийн өмнө болоод дараагаар булчинг суллахад амин тосыг ашигладаг бол, асаргаа сувилгаа мөн жирэмсэн эхчүүдийг төрөхийн өмнө тайвшруулах журмаар эмнэлгүүдэд ч өргөнөөр хэрэглэдэг. Мөн бясалгах, иог хийхэд сэтгэл санаагаа тогтвортой болгох, Аура болон биеийн энергиэ цэвэрлэхэд ашигладаг.
🎓Англиар Essential oil гэж хэлэгддэг ба үүнийг Монгол хэлэнд essential = амин чухал гэсэн утгыг авч “амин тос” гэж нэрлэх болсон. Оросоор эфирное масло, үүнийг Монголд оруулж ирэх үеээс эфирийн тос гэж мөн орчуулан хэрэглэх тохиолдол байсан байна.
#аминтос