Chinggis Khan Healing Center"

Chinggis Khan Healing Center" Chinggis Healing Center 19жил Солонгос улсад үйл ажиллагаа явуулж байна 010-8858-2908 Танд манай үүд хаалга нээлттэй

Chinggis Khan Healing Center-ээр Солонгос үйлчлүүлэгчид-80%, Монгол, Орос, Филиппин, Япон үйлчлүүлэгчид 20%-ийг эзлэж байна. Та бүхнийг урьж байна.

Чихэнд бүх эрхтний биологийн цэг байдаг.ЧИХЭНД ИЛЛЭГ ХИЙХИЙН АЧ ТУСХүний чихэнд нийт 93 цэг байх ба бүх эрхтний биологий...
02/12/2024

Чихэнд бүх эрхтний биологийн цэг байдаг.

ЧИХЭНД ИЛЛЭГ ХИЙХИЙН АЧ ТУС

Хүний чихэнд нийт 93 цэг байх ба бүх эрхтний биологийн цэг багтдаг.

Чихний дэлбээн дээр мэдрэл , бүх дотор эрхтэнтэй холбоотой био идэвхт цэг байдаг бөгөөд чихэнд иллэг хийх үед дотор эртний үйл ажиллагааг эрчимжүүлэн сэргээнэ.

Чихийг илэхдээ эхлээд чихний гэдсийг эрхий , долоовор хуруугаараа хавчиж илэх бөгөөд дараа нь чихний дэлбээний захаар дээшлүүлэн дэлбээний мушгиа хэсэг хүртэл долоовор хуруугаар чихний дэлбээний дотор хэсгийг, эрхий хуруугаар гадна хэсгийг халуу оргитол илж үрнэ.

Гарын хурууг янз бүрийн чиглэлд хөдөлгөж , долоовор хуруугаар чихний сэртэнг урагш хойш 10 удаа хөдөлгөөрэй. Дараа нь хоёр гарын алгаар чихний дэлбээг толгойд нь нийлүүлэн шахах ба дэлбээг урагш хойш нь 10-20 удаа хөдөлгөж илнэ.

Чихний иллэгийг 5-6 удаагийн гүнзгий амьсгалах дасгалтай хослон хийхэд бие тавигдаж , ядаргаа арилж дархлааг сэргээнэ.

01/12/2024
АНУ-ын иргэн, Анита Муржани гэх эмэгтэй хорт хавдрын 4-р үедээ комд орсноор клиник үхлийн туршлагыг амссан талаар ТEDх д...
29/11/2024

АНУ-ын иргэн, Анита Муржани гэх эмэгтэй хорт хавдрын 4-р үедээ комд орсноор клиник үхлийн туршлагыг амссан талаар ТEDх дээр илтгэл тавьжээ. Эмч нар түүний хорт хавдар эмчилгээгүй учраас сэхэх боломжгүй бөгөөд эцсийн замд нь үдэхийг гэрийнхэнд нь сануулсан байна. Комд ороод ухамсар нь шууд бүхнийг мэдэрч, эргэн тойрноо 360 хэмээр харж, ойлгож эхэлжээ.

Бүх зүйлс нэгэн ухамсарт оршдогийг бас мэдэрсэн байна. Нас барсан аав, хамгийн сайн найз нь түүнтэй уулзаж эргэн биедээ орохыг зөвлөжээ. Анитад эргэн хүний амьдралаар амьдрах нэг ч хүсэл төрсөнгүй.

Анита яагаад хорт хавдраар өвдөх болсноо тэндээс ойлгожээ. Анита амьдралдаа бүх зүйлсээс айдаг байж. Хүсээгүй харилцаа, ажилгүй болох, өвдөх, муу хоол идэх гээд аюулгүй байхын тулд бараг бүх зүйлсээс айдаг байсан учраас энэ блок түүнийг үхэлд хүргэх өвчин тусгахад хүргэсэн байна. Анита үзэл ухамсраа өөрчлөхөд өвчин нь эдгэж болохыг ойлгожээ.

Клиник үхлээс сэрээд 5 долоо хоногийн дараа Анита эмнэлгээс эрүүл гэсэн оноштой гарсан байна. Анита эндэх физик амьдралыг тайлбарлаж байна.

“Та бүхэн маш харанхуй зааланд нэг жижигхэн гар чийдэнтэй явж байна гэж төсөөл. Танд өрөө, заал тэр чигтээ харагдахгүй. Та гар чийдэнгээ тусгасан газраа л сайн харж чадна. Бидний амьдрал үүнтэй яг ижил. Бидний дэргэд замд байж болох бүх л гайхамшгууд, маш олон сайхан учрал, тохиолдлоор дүүрэн байдаг ч та анзаардаггүй. Би энэхүү туршлагаас хамгийн том 5 зүйлийг сурсан.

НЭГД: Бидний энэ амьдралдаа анхаарлаа хандуулах ёстой зүйл бол ХАЙР. Би өөрийгөө хайрлаагүй учраас хорт хавдар туссан юм. Тиймээс юуны түрүүнд өөрийгөө хайрлаж, өөрийгөө үнэлж сурах ёстой. Өөрийгөө хэр их хайрлаж чадна, бусдыг төдий чинээ хайрлаж чадна.

ХОЁРТ: Амьдралыг айдасгүй нүүр тулж сур. Би бүх зүйлсээс айдаг байсан. Айдас аюулгүй байлгадаг гэж бодож байгаа бол алдаа юм. Айдас биш хайр л таныг аюулгүй байлгаж чадна.

ГУРАВТ: Баяр баясгалан, инээд, хөөрөөр амьдар. Инээд баяр баясал маш чухал зүйл. Бид хэрхэн ийм байхаа бүгд мэддэг. Бид инээд, баяр хөөр ихтэй байсан бол эмнэлэг, шорон, хорт хавдрууд улам цөөхөн байх байсан.

ДӨРӨВТ: Амьдрал бол бэлэг. Амьдралыг бэлэг байж гэдгийг харамсалтай нь та амьдралынхаа сүүлийн мөч хоромд мэддэг. Бэрхшээл саад хүртэл бэлэг юм. Миний бэлэг хорт хавдар байсан юм. Хорт хавдар намайг алж байна гэж бодож байсан ч үнэндээ би хорт хавдар тусахаас өмнө өөрийгөө алж байсан юм. Харин хорт хавдар намайг аварсан. Хэрэв зовлон бэрхшээл тань бэлэг шиг харагдаагүй бол та бэлэг гэж харах төгсгөл хэсэгт нь ирээгүй байна.

ТАВД: Хамгийн чухал зүйл бол ТА ӨӨРӨӨРӨӨ Л БАЙ. Өөрийнхөө өвөрмөц онцгой хувилбарт талархаж, таашаан амьдар. Өөрийгөө хэн гэдгийг мэдэрч өөрийгөө нөхцөл болзолгүй хайрлаарай” гэжээ.

Зүрх дэлсэх гэж юу вэ, зүрх яагаад дэлсдэг вэ?Зүрх дэлсэх гэдэг нь зүрхний цохилт ердийн хэмжээнээс хэт ихсэх, тогтворгү...
11/11/2024

Зүрх дэлсэх гэж юу вэ, зүрх яагаад дэлсдэг вэ?

Зүрх дэлсэх гэдэг нь зүрхний цохилт ердийн хэмжээнээс хэт ихсэх, тогтворгүй болохыг хэлнэ. Энэ нь зүрхний цохилт минутанд 90-ээс дээш удаа цохилох, эсвэл цохилт хоорондын зай тогтворгүй болох зэргээр илэрдэг. Энэ үед зүрхний цохилт нэмэгдсэнээс амьсгал давчдах, цээжээр эвгүй оргих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зүрх дэлсэх буюу зүрхний хэм олшрох шинж тэмдэг бол ихэвчлэн түр зуурын байдаг. Яагаад гэвэл бид баярлах, айж цочих, уурлаж бухимдах, ачаалал авах, стресстэй үед зүрхний цохилтын тоо нэмэгдэж байдаг. Зүрх дэлсэлт удаан хугацаагаар үргэлжилвэл зүрх, биед сөргөөр нөлөөлж эхэлдэг. Удаан хугацаагаар зүрх дэлсэх зовиуртай бол шалтгааныг илрүүлж оношлох хэрэгтэй. Зүрх дэлсэлтийг зарим нэг шалтгааныг дурьдвал:
1. Зүрх судасны эмгэг: зүрхний цохилт олшрох шинж бол зүрх дасан зохицох, эсвэл эмгэгжамын үед илэрч болно. Тухайлбал, зүрхний дутагдлын үед цус бүрэн гүйцэд шахагдахгүй тул зүрхний цохилтыг нэмэгдүүлж дасан зохицох буюу шаардлагатай цусыг шахдаг.
2. Цус багадалт, төмрийн дутагдал: Цус багадалт, төмрийн дутагдал нь хүчилтөрөгчийн дутагдал үүсгэж, зүрхийг илүү хурдан цохилох шаардлагатай болгодог. Яагаад гэвэл шаардлагатай цус, хүчилтөрөгчийг биед аваачихын тулд зүрхний цохилт олширно.
3. Бамбай булчирхайн өвчин: Бамбай булчирхайн хэт идэвхжил (гипертиреоз) нь зүрхний цохилтыг түргэсгэдэг. Яагаад гэвэл бамбай булчирхайн хордлогын үед бодисын солилцоо нэмэгдэхийн зэрэгцээ зүрхний цохилт нэмэгдэнэ.
4. Сэтгэл хөдлөл, стресс: Хэт их сэтгэл хөдлөл, түгшүүр, стресс бол зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг. Адреналин зэрэг даавруудын ялгаралт нь зүрхийг хурдан цохилуулах шалтгаан болдог.
5. Кофеин, архи, никотин: Кофейн их хэмжээгээр хэрэглэх, архи, тамхи татах нь зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг.
6. Биеийн ачаалал: Дасгал хөдөлгөөн, хүнд ачаалалтай ажил зүрхний цохилтыг хурдасгана. Яагаад гэвэл булчин эд эсэд тэжээлийн бодис, хүчилтөрөгчийг аваачихын тулд зүрх ачаалалтай ажилдаг.

Зүрх дэлсэх, зүрхний цохилт олшрох, зүрх бэлбэгнэх, тахикард, зүрхээр хатгуулах, амьсгал давчдах, амьсгал бачуурах

Аз жаргалын 4 гормон хэрхэн  ялгардаг вэ?1) ДОПАМИН (шагналын даавар) • Дуртай хоол идэх 🍲🥬• Зорилгодоо хүрэх🥇• Даалгавр...
10/11/2024

Аз жаргалын 4 гормон хэрхэн ялгардаг вэ?

1) ДОПАМИН (шагналын даавар)
• Дуртай хоол идэх 🍲🥬
• Зорилгодоо хүрэх🥇
• Даалгавраа гүйцэтгэж байна💯
• Өөрийгөө арчлах 🩵✨

2) Окситоцин (хайрын даавар)
• Нийгэмших 🚶🏾‍♀️🚶🏾‍♀️🚶🏻‍♂️🚶🏻‍♂️
• Бие махбодийн хүрэлцэх🫂
• Амьтан тэжээх🦮
• Хүмүүст туслах💁🏼‍♀️💁‍♀️

3) ЭНДОРФИН (өвдөлт намдаах эм)
• Дасгал хийх 🚴‍♀️🚴🏻‍♀️
• Хөгжим сонсох🎧
• Телевизийн нэвтрүүлэг үзэх📺
• Инээмсэглэл, инээд 😁

4) СЕРОТОНИН (сэтгэл тогтворжуулагч)
• Бясалгал 🧘🏽‍♂️
• Анхаарал⚠️
• Нарны туяа🌟
• Байгальд баясах🏕️⛰️

ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ.Хүний 2 хөлөнд :6 булчин 40 шөрмөс 52 яс60 үе66 зүүний цэг72 рефлексологи 7200 мэдрэлийн төгсгө...
09/11/2024

ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ.
Хүний 2 хөлөнд :
6 булчин
40 шөрмөс
52 яс
60 үе
66 зүүний цэг
72 рефлексологи
7200 мэдрэлийн төгсгөл байдаг.
Анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг удаашруулахад тустай хөлийн ул болон шилбэнд зориулсан дасгалуудын тухай бичигдсэн байдаг нь зүгээр нэг тохиолдол биш юм.
💗 1. ХӨЛ НҮЦГЭН ЯВАХ.
Аль болох хөл нүцгэн явах хэрэгтэй.Мэдээж байгальд хөл нүцгэн явах нь мянган тустай.Хэрэв энэ нь боломжгүй бол ядаж гэртээ хөл нүцгэн явах хэрэгтэй.Шал тань хүйтэн байсан ч гэрийн шаахайгаа тайлаад 10-15 мин өдөрт 3 удаа гэртээ хөл нүцгэн яваарай.
💗 2. ХӨЛИЙН ӨСГИЙ БОЛОН ӨЛМИЙГӨӨР ГИШГЭЖ ЯВАХ
Өсгий ба өлмийгөөр,мөн хөлийн улны гадна болон дотор талаар тогтмол явж хэвших хэрэгтэй.Энэ нь хөлний яс,судас шөрмөсийг бэхжүүлдэг,цусны эргэлтийг сайжруулдаг төдийгүй үүний үр дүнд дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа илт сайжирдаг.Ингэж явах нь тийм хэцүү биш туршаад үзээрэй,ашиг тус нь арвин шүү.
💗 3. ХӨЛИЙНХӨӨ УЛЫГ ЮМААР ТОВШИХ
Өнөөдрөөс эхлэн хөлийнхөө улыг резин болон модон алх зэрэг хөнгөн зүйлээр товшиж эхлээрэй.Гурилын элдүүр,хоосон шилэн сав ч болно.Хөлийн хуруунуудаас эхлэн зөөлөн цохиж товш.Хэсэг хугацааны дараа бүх л биеэр халуун бүлээн урсах таатай мэдрэмж,тайвшралыг мэдрэх болно.Хятадууд энэ аргыг зөвхөн хөлнийх төдийгүй бүх биеийн цусны эргэлтийг сайжруулах шилдэг арга гэж үздэг.
💗 4. ЮН-ЦЮАНЬ ЦЭГИЙН МАССАЖ
Хятадын эрдэмтэд хөлийн уланд оршдог Юн-Цюань гэж нэрлэдэг онцгой нэгэн цэгийг тогтмол массаж хийхийг зөвлөдөг.Энэ цэг нь хөлийн хурууны ард хөлний нумны голд оршдог.Энэ массаж хөлний булчин шөрмөсийг суллаж,цусны эргэлтийг сайжруулдаг.Өглөө,оройд хийхэд тохиромжтой.Энэ массажыг хийх 2 арга бий: хуурай ба нойтон.Хуурай хийх арга нь: Энэ цэг дээр зүгээр л 20 удаа тасралтгүй дарах арга.Хоер хөлөө ээлжлэн цэг дээр дарна.Нойтон арга нь: саванд 38 градусын халуун ус хийгээд хөлөө улайхыг хүлээнэ.Үүний дараа 2 хөлийнхөө энэ цэг дээр эрхий хуруугаараа зэрэг тасралтгүй 80 удаа дарна.Эцэст нь хөлийн улыг гараараа 3-5 мин илэх хэрэгтэй.
💗 5. ХАЛУУН,ХҮЙТЭН УСААР ЭЭЛЖЛЭН БУЛХАХ
Энэ арга бидний хөлөнд маш хэрэгтэй.Цусны эргэлтийг сайжруулж,хөлний чадлыг ихэсгэж,хөгшрөлтийг удаашруулдаг.2 хөлөө эхлээд халуун,дараа нь хүйтэн усаар ээлжлэн булхаж хэвшээрэй.
Эцэст нь аль болох их алхаж,хөлөө хөдөлгөж,хөлөө арчилж түүнд залхуурал бүү олгоорой.
АМЬДРАЛ БОЛ ХӨДӨЛГӨӨН гэдгийг бүү март!

Эрүүл мэнд: 1. Тохирсон хэмжээний ус уу. 2. Өглөөний цайгаа тогтмол ууж, өдөр ханхүү шиг, оройдоо гуйлгачин шиг хооллоор...
08/11/2024

Эрүүл мэнд:

1. Тохирсон хэмжээний ус уу.
2. Өглөөний цайгаа тогтмол ууж, өдөр ханхүү шиг, оройдоо гуйлгачин шиг хооллоорой
3. Ургамлын гаралтай хоол хүнс их хэмжээгээр идэж, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бэлэн хоолноос татгалзаад үзээрэй
4. Хөгжилтэй тоглоом тоглох зав гарга
5. Ном их унш.
6. Өдөр бүр дор хаяж 10 минут чимээгүй бай.
7. 7 цаг нам унтаарай
8. Өдөрт 10-30 минут алх Явж байхдаа инээмсэглээрэй.

Хувь хүний ​​тухай:

1. Амьдралаа бусдын амьдралтай харьцуулж болохгүй. Бусдын амьдрал яаж өнгөрснийг мэдэхгүй бөгөөд тэдний явсан замаар хэн ч явж чадахгүй
2. Сөрөг бодол, хянах боломжгүй зүйлийг бүү хадгал. Үүний оронд өөрийнхөө энергийг одоогийнхоо эерэг бүхэнд төвлөрүүл.
3. Хязгаараа мэдэх.
4. Өөрийгөө болон өрөөлийг хэт хатуугаар бүү шүүмжил.
5. Үнэт цагаа хов жив дээр бүү үр.
6. Сэрэхдээ илүү их мөрөөд.
7. Атаархал бол цаг заваа үрэх явдал юм. Танд хэрэгтэй бүх зүйл байгаа.
8. Өнгөрсөн үеийн бэрхшээлийг март. Хайртай хүнийхээ өнгөрсөн алдааг битгий сануул. Энэ нь таны жинхэнэ аз жаргалыг сүйтгэх болно.
9. Амьдрал богино үзэн ядалт бачуурал бусдын бурууг олох гэж цагаа бүү бар. Бусдыг үзэн ядах хэрэггүй.
10. Таны аз жаргалд танаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй.
11. Амьдрал бол сургууль гэдгийг ойлгоорой, та насан туршаа сурагч л байдаг.
Асуудал бол алгебрийн хичээлийн бодлого шиг гарч ирэх, алга болох сургалтын хөтөлбөрийн л хэсэг юм, гэхдээ таны сурч мэдсэн зүйл насан туршдаа хадгалагдах болно.
12. Илүү их инээмсэглэл, инээд шиг цайлган сэтгэл хөдлөл үгүй.
13. Та маргаан бүрийг ялах албагүй.
14. Хэрэв ноцтой асуудал гарвал сэтгэл судлаач дээр очоод нь нэг нэгээр нь шийд.

Хүмүүстэй:

1. Гэр бүлийнхэн рүүгээ байнга залгаарай.
2. Өдөр бүр бусдад сайн зүйл хий.
3. Бүх зүйлд болон бүгдийг уучлах сэтгэлтэй бай
4. 60-70 насны хүмүүстэй илүү цагийг өнгөрөөн асуух юмаа сайн асуу
5. Өдөрт дор хаяж 3 хүнтэй инээмсэглэн харьцаад үз
6. Бусад хүмүүс таны талаар юу гэж боддог вэ гэдэг бол таны бизнесийн асуудал биш юм.
7. Өвдсөн үед таны ажил танд анхаарал тавихгүй. Найз нөхөд ах дүүстэйгээ холбоотой байгаарай.

Амьдрал:

1. Танд хэрэггүй бүх зүйлээс салах гэж оролдоод үзээрэй
2. Нөхцөл байдал сайнаар эсвэл муугаар өөрчлөгдөнө бууж өгвөл бүр мөсөн ялагдана
3. Ямар мэдрэмж төрж байгаагаас үл хамааран босоод хувцаслаж гараад алх, Тархи чинь илүүг сэтгэнэ
4. Хамгийн шилдэг нь хараахан ирээгүй байна гэж бод
5. Та аз жаргалтай байгаагаа мэдрэх л дургүй. Тиймээс аз жаргалтай байгаадаа баярлах л хрэгтэй.

НОЙР БУЛЧИРХАЙ ❗️1.Нойр булчирхайн өвчнийг \панкреатит\ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг.Материал: Хонины са...
02/11/2024

НОЙР БУЛЧИРХАЙ ❗️

1.Нойр булчирхайн өвчнийг \панкреатит\ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг.

Материал: Хонины салбант сархинаг 7 ширхэг \ заавал хониных\

Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. \зумлахгүй\ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно.

Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь Долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрхи аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.

Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.

Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан , тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.

Эх сурвалж: Худалдааны техникумын багш агсан өндөр настан Минжүүрийн Норов энэ жорыг өгч буян болсон юм. Жорыг тэмдэглэж авсан Л.Базаррагчаа 2007-09-17

2. Хонины салбант сархинаг болон сархинаг, гүзээг 4-5 цаг зөөлөн гал дээр буцалгаж орой унтахаасаа өмнө 2-3 цагийн өмнө нэг аягыг өөрт тохирох хэмжээгээр хэрэглээрэй.

Гол нь энэ шөлийг 7-14 хоног хэрэглэх бөгөөд тухайн өдрүүдэд шарсан, хуурсан, хоносон хоол бүү идээрэй.

Түүнчлэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байвал зохино. Энэ нь маш үр дүнтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

3. Орос ардын эмчилгээний гайхамшигт жорууд

-Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх: Тараг 1 аяга, ургамлын тос 1 хоолны халбага хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх түргэн анидаг.

-Шар шавраар ходоодоо 3 хоногт эмчилсэн туршлага: Зангидсан гараас арай жижгэвтэр шар шаврыг 1л саванд ус хийгээд буцалгана. Хөрснийх нь дараа халбагаар хутгаж байгаад цайны аягаар ууна. Ходоод хорсох дороо л намдана.

Өдөрт 3 удаа хоолны өмнө цайны аягаар ууна. 7 хоног уухад шарх гүйцэд эмчлэгдэнэ.

-Ходоодны хүчил ихэдсэнийг өндөгний хальсаар эмчлэх хятад жор: 1ш өндөгний хальс, ус 140мл Бэлдэх арга: Угааж нунтаглана. Уух журам: Өдөрт 1 удаа буцалсан усаар даруулж ууна. Курс эмчилгээ нь 14 хоног.

2025 Шинэ он минь айсуй... Өнөөдрийг хүртэл та хамгийн сайн байсан шүү өөртөө баяр хүргээрэй ❤️ сайхан үг хэлж урамшуула...
01/11/2024

2025 Шинэ он минь айсуй... Өнөөдрийг хүртэл та хамгийн сайн байсан шүү өөртөө баяр хүргээрэй ❤️ сайхан үг хэлж урамшуулаарай ❤️ Мундаг Супер байх албагүй ч та жоохон хичээхэд хангалттай Хайртай та нартайгаа хамт байсан хайрласан ,зөвлөсөн,тусалсан,тэвэрсэн,инээсэн,уйлсан,алдсан ,тэссэн,хичээсэн цаг хугацаа бүрт баярлалаа гялайлаа талархлаа ❤️ Үлдсэн 2 сард хичээх болноо

📌 🙏...Өөр юу ч биш. (Эмнэлгийн хэллэгээр хэвлий хавийн таргалалт гэдэг. Маш аюултай бас маш муухай)😰📌Өвчний 70% хоолноос...
30/10/2024

📌 🙏...

Өөр юу ч биш. (Эмнэлгийн хэллэгээр хэвлий хавийн таргалалт гэдэг. Маш аюултай бас маш муухай)😰

📌Өвчний 70% хоолноос гэдэг үг бий. Хоолоо зөв болгосноор гүзээнээс сална. Хөдөлгөөн туслах үүрэгтэй.

📌Одоо үеийн хүмүүст өлсөхөөс илүүтэй хоолны илүүдэл нь зовлон болж байна.😿

📌 Оройдоо махан хоол идэх хэрэггүй. Үнэхээр тэсэхгүй байгаа бол.. Тараг уу, сүү уу,
📌 Хоолноос хол бай. Зураг битгий үз, хоолны нэвтрүүлэг битгий үз, хоолны тухай битгий бод. Хүмүүс хоол идэж байвал холд.өөрийгөө хорь, сахилга баттай бай!

📌 Үргэлж амттай хоол битгий идэж байгаарай. Үхтэл нь амталсан шарсан тахиа, шарсан төмс, шарсан гурилнаас татгалзах хэрэгтэй. Ядахнаа багасгаарай. Жирийн энгийн хоол идэхэд хангалттай.

📌Цуу, жан, кетчуп гэсэн элдэв амтлагчийг бүр ор тас мартагтун. Дээр үед зүгээр л талх, гурилтай шөлтэй болоод л байсан даг. Амтлагч нь хүнийг донтуулдаг.

📌 Байцаа, ногоог жаахан ч гэсэн идчих л дээ. Ямар жаахан хүүхэд гуйж байгаа биш дээ. Насанд хүрсэн хүн юм чинь өөрийнхөө төлөө жаахан ухаантай бай л даа. Байцаа жишээ нь гэдэс цэвэрлэх, шингэлэх үйлчилгээтэй гэдгийг та жаахан ургуулан бодвол ойлгочихно. Гэдсээ цэвэрлэх нь ямар ашигтай гэдгийг та бас л ойлгочих байлгүй дээ.

📌Шарсан хуурснаас шөлтэй рүү, шөлтэйгөөс эрүүл рүү бага багаар ч гэсэн шилжээрэй. (Шилжилт мандтугай)

📌Хааяадаа зүгээр л дан хар талх идэж болно. Хүмүүс их цамаан болжээ. Талхыг заавал хиамтай цуг иднэ гэх жишээний. Дан хар талх нь (ялангуяа хар талх) гэдэс цэвэрлэж, дотор нь хуримтлагдсан элдэв лагийг өөртөө шингээн гарч одно. Махны машиныг талхаар цэвэрлэдгийг санагтун

📌Тараг, сүү, усыг зөвхөн хүүхдүүд уудаг юм биш. Өвчин гэдэг чинь хүнийг том жижгээр нь ялгадаггүй.

📌Хөргөгчөө дүүргэх хэрэггүй дээ. Ямар нэгэн идэх юм байвал тэрийгээ л ид. Сонгиныг төмстэй чанаад идэхэд болохгүй нь юу байхав. Ядахнаа өрхийн чинь төсөвт хэрэгтэй. Талх байсаар байхад дахин боорцог авах хэрэг юун.

📌Жимс жимс жимс. Том эрчүүд ч гэсэн банана, алим идэж болно.😸

📌 Ногоо ногоо ногоо. Эрүүл мэндэд тустай гэдгийг өчнөөн сонссон, одоо хэрэгжүүлэх цаг болсон. Мах хүч чадал өгдөг, ногоо эрүүл мэнд өгдөг. Бидэнд хүч чадлаас илүүтэй эрүүл мэнд чухал байна.

📌 За тэгээд аль болох бага ид. Гэдэс тулсан бол хангалттай. Илүү чихэж болохгүй. Үлдсэн хоолоо савлаад аваад явж болно. Бүр болохгүй бол орхи доо, гэдэс ямар хогийн сав уу.

📌Сүүлийн муу мэдээ: пиво, айраг гэх мэт гэдэс сунгадаг зүйлсээ багасга. Эсвэл бүр боль.

📌За тэгээд энгийн нэгэн дүрэм: Өглөө сайн иднэ, өдөр тааваар иднэ, орой бараг идэхгүй. Эхэндээ шүлс гоожоод хэцүү, өглөө хоол орохгүй, орой өлсөөд болохгүй. Яваандаа өглөө өлсөөд, орой юм орохоо больчихдог. Хүн ямар ч юманд дасдаг л байхгүй юу, хичээгээрэй🤎

Address

서울 & 인천
Seoul
ZIPCODE21038

Opening Hours

Monday 10:00 - 23:00
Tuesday 10:00 - 23:00
Wednesday 10:00 - 23:00
Thursday 10:00 - 23:00
Friday 10:00 - 23:00
Saturday 10:00 - 23:00
Sunday 10:00 - 23:00

Telephone

010-8858-2908

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Chinggis Khan Healing Center" posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Chinggis Khan Healing Center":

Videos

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category