KMPartners -medi tour Эрүүл мэндийн аялал

KMPartners -medi tour Эрүүл мэндийн аялал MEDICAL TOUR

Эрхэм таныг Солонгост эрүүл мэндийн аялал жуулчлалд урьж байна.
Та боломжийн үнээр эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамрагдангаа Солонгос орноор аялан, Солонгосын байгалийн үзэсгэлэн, ёс заншил, хоол хүнс, дэлгүүр болон үзвэр гээд өөрийн сонирхсон зүйлсээ үзэж харах боломжтой.

👉Дискний цүлхийлт Сүүлийн үед их тохиолддог болсон архаг өвчний нэг нь дискний цүлхийлт юм.Дискэнд хэт ачаалал очсоноос ...
19/10/2021

👉Дискний цүлхийлт

Сүүлийн үед их тохиолддог болсон архаг өвчний нэг нь дискний цүлхийлт юм.
Дискэнд хэт ачаалал очсоноос дискний нэг тал гадагшаа цүлхийгээд гарахыг дискний цүлхийлт гэнэ.

Дараах шинж тэмдэг илэрвэл заавал шинжилгээ өгөөрэй.
Хүзүүний нугаламд илрэх шинж тэмдэг:
-Хурдан ядраад унтсанч гэсэн ядраад байх
-Гар хурууны мэдрэмж буурах
-Хүзүү мөр өвдөөд бас толгой эргээд толгой өвдөнө.

Бүсэлхийн нугаламд илрэх шинж тэмдэг:
-Алхалтанд нь өөрчлөлт орсон
-Өвдөлт хүчтэй, хүндрэхэд өтгөн гарахад бэрхшээлтэй болох
-Хөл хүчгүй болж, мэдээгүй болох шинж илэрнэ.

Дискний цүлхийлтийн үед заавал мэс засал хийх хэрэгтэй юу?
Хариулт нь : Үгүй юм.
Нийт өвчтөний 80-90хувьд физик эмчилгээ, эмийн эмчилгээ, тариа хийж мэс засалгүй эмчлэгдэнэ.
Дискний цүлхийлтээс урьдчилан сэргийлэх, болон эдгээхэд зөв байрлал чухал.

Дискний цүлхийлтээс урьдчилан сэргийлэх зөв байрлал №1
Сандал дээр суухдаа нуруугаа эгц ,бөгсөө хойшоо гүн сууж сандалны хойшоо хүргэнэ. Ажлынхаа дундуур 2-30 минут тутамд босоод дасгал хийвэл маш сайн.

Дискний цүлхийлтээс урьдчилан сэргийлэх зөв байрлал №2
Компьютерын ард суухдаа нуруугаа цэх, дэлгэцээ нүднийхээ түвшинд байрлуулах нь маш зөв.

Дискний цүлхийлтээс урьдчилан сэргийлэх зөв байрлал №3
Унтахдаа бага зэргийн зөөлөн орон дээр хэвтээд өвдөгнийхөө доор дэр хийгээд хажуу тийшээ хараад унтах нь зөв.

👉КМ Партнэрс эрүүл мэнд аялал жуулчлалын компани 🇲🇳🇰🇷
Утас: 82-2-701-2242
Гар утас: 010-2469-4142
Е-мэйл: kmp2012@naver.com
Танд эрүүл энхийг хүсье.
Та эмнэлэгт үзүүлэхээр эмнэлэг хайж байгаа бол манай байгууллага-руу холбогдоно уу.
Баярлалаа.🏥

👉Тархинд цус харвах өвчин 🧠Тархинд цус харвах гэдэг нь тархийг цусаар хангадаг судас бөглөрөх юмуу хагарснаас тэжээл авд...
19/10/2021

👉Тархинд цус харвах өвчин 🧠

Тархинд цус харвах гэдэг нь тархийг цусаар хангадаг судас бөглөрөх юмуу хагарснаас тэжээл авдаг тархины эсүүд гэмтээд тархинд хэсгийн үйл ажиллагааны хямрал үүсч мэдрэлийн согог үүсэхийг хэлнэ.

Тархинд цус харвалт үүсэх шалтгаан
1.Хэт халуунаас болоод хөлс их гарснаас биед шингэн дутагдана👉 цусан дах шингэн багасахаар цус өтгөрнө👉 нөж үүссэнээр судас бөглөрөх юмуу хагаралт үүснэ.

2.Биеийн дулаан ихсээд ирхээр судас өргөснө 👉 Судас өргөсөхөөр цусны урсгал багасна👉 тархируу очдог цусны хэмжээ багасна .
Тархины цус харвалт өвлийн улиралд их гардаг. Бас зуны улиралд ч гэсэн тархины цус харвалт үүсэх аюул өндөр байдаг .

Тархинд цус харвалт үүсэх шинж тэмдэг
-Нэг талын гар, хөл бадайраад хүчгүй болох
-Уруул нэг талруу хазайх
-Нөгөө хүнийхээ яриаг ойлгохгүй байх
-Нүд гэнэт юм харахгүй байх
-Толгой эргэх
-Алхахад төвөгтэй хэцүү болох
-Гэнэт толгой өвдөөд бөөлжих
Дээрх шинж тэмдэгээс нэг шинж тэмдэг илэрвэл заавал эмнэлэгт очиж цус харвалтаас урьдчилан сэргийлээд үзүүлэх хэрэгтэй.

Тархины цус харвалтын үед яаралтай авах арга хэмжээ

-119 дугаарлуу залгах юмуу яаралтай түргэн тусламжын тасагруу явах
-Өвчтөнийг тэгш газарт хэвтүүлж, толгойг жоохон өргөөд тархины даралтыг багасгана
-Тэлээ юмуу зангиа бариу хувцасыг суллаж өгнө.
-Бөөлжих үед толгойг хажуу тийш эргүүлээд аман доторхыг цэвэрлэнэ.

Эмнэлэгрүү хурдан явах хэрэгтэй. Эмнэлэг явахгүй дур мэдэн хурууны өндөгрүү зүү хатгах үйлдэл хийж болохгүй.

Тархинд цус харвахаас сэргийлэх арга

-Ус сайн уух
Нэг хоёр цагийн зайтай нэг аяга усыг багаар уугаад хөлс их гарах үед шингэнээ нөхөх хэрэгтэй .

-Гэр доторх дулаан гадаах дулааны зөрүү 10градусаас ихгүй байх хэрэгтэй

- Тамхи татахгүй байх
Тамхи татдаг хүн тамхи татдаггүй хүнийг бодуул тархинд цус харвалт 2-3 дахин их байдаг .
- Дасгал хийх
Алхалт гүйлт дасгал тогтмол хийдэг хүмүүс тархинд цус харвах өвчинг тусах магадлал 17 хувиар бага байдаг.

☎️ КМ Партнэрс эрүүл мэнд аялал жуулчлалын компани
Утас: 82-2-701-2242
Гар утас: 010-2469-4142
Е-мэйл: kmp2012@naver.com
Танд эрүүл энхийг хүсье.
Та эмнэлэг хайж байгаа бол манай байгууллагаруу холбогдоно уу.
Баярлалаа.

👉Шүдний тойрон эдийн /буйл ,шүдний тулгуур түүшин ясны/ өвчин🦷🦷Шүдний гадаргуу дээр наалдсан нян өнгөрөөс болоод буйланд...
18/10/2021

👉Шүдний тойрон эдийн /буйл ,шүдний тулгуур түүшин ясны/ өвчин🦷🦷

Шүдний гадаргуу дээр наалдсан нян өнгөрөөс болоод буйланд үрэвсэл үүснэ.
Буйланд үүссэн үрэвсэл нь шүдний түүшин ясыг шимэгдүүлж байхгүй болгохыг архаг үрэвслийн шүдний тойрон эдийн өвчин гэдэг.
Буйл шүдний тойрон эдийн өвчин нь 50наснаас дээш эрс ихэсдэг.

Тойрон эдийн өвчний төрөл
1.Буйлны үрэвсэл -Үрэвслийн хэмжээ бага, буйл л улайж өөрчлөгдөөд хавдана,цус гарна.
2.Шүдний ясны үрэвсэл - Үрэвсэл хүндрээд шүд хөдлөх юмуу буйлны завсраас идээ гарна.

Шүдний тойрон эдийн өвчний шинж
1.Буйл хавдаад улаан өнгөтэй болно
2.Шүд угаах үед буйлнаас цус гарна
3.Шүд хоорондоо зайтай болно
4.Цоорол байхгүй хэрнээ амнаас эвгүй үнэр үнэртэнэ
5.Шүд хөдөлнө
6.Буйлнаас идээ гарна
7.Шүд хоол идэхэд зовиуртай хэцүү байх
Эдгээр шинж тэмдэгүүд өөрт тань илэрвэл заавал шүдний эмнэлэгт очоод эмчлүүлэх хэрэгтэй.

Эмчилгээ
1.Шүдний өнгөрийг цэвэрлэх
2.Тойрон эдийн үрэвсэл үед тойрон эдийн мэс засал
3.Нөхөн төлжүүлэх мэс засал
4.Хүндэрсэн үед шүд авна.

Урьдчилан сэргийлэлт
-Зөв шүд угаалт
-Шүдний завсрын сойз, шүдний утас хэрэглэх
-6сарын зайтай шүдээ эмчлүүлэх, шүдний чулуу түүлгэх
-тамхи татахгүй байх
-ам зайлагч тогтмол хэрэглэх.

👉КМ Партнэрс эрүүл мэнд аялал жуулчлалын компани
Утас:82-2-701-2242
Гар утас:010-2469-4142
Е-мэйл :kmp2012@naver.com
Танд эрүүл энхийг хүсье .
Та эмнэлэг хайж эмнэлэгт үзүүлэх бол бидэнрүү холбогдоно уу. Баярлалаа .

Цусны өөхжилт Их хэмжээний өөх судсанд байрлаж цусны судасны хананд хуримтлагдаад, үрэвсэл үүсгэж улмаар зүрх судасны өв...
13/10/2021

Цусны өөхжилт

Их хэмжээний өөх судсанд байрлаж цусны судасны хананд хуримтлагдаад, үрэвсэл үүсгэж улмаар зүрх судасны өвчин үүсгэхийг цусны өөхжилт гэж хэлнэ.

Цус өөхжилтөөс 👉артерийн судасны хатуурал үүсч 👉хүндрээд тархины шигдээс болон зүрхний шигдээс үүсдэг .

Цус өөхжилт нь онц гойд шинж тэмдэг байхгүй.
Биед байх естой өөхийг ихэсгэхгүй хэвийн хэмжээнд байлгахын тулд хичээх хэрэгтэй.

Биеийн жин хянах чухал.
Дундаж байх ёстой биеийн жингээ барих маш чухал, таргалалттай бол биеийн жингээ багасгах хэрэгтэй. Жин хасахдаа 1 долоо хоногт 0,5кг хасвал сайн.

Хооллолт
Өөхийг багасгахын тулд мах, бяслаг, печенье, гурилан бүтээгдэхүүнийг бага идэх хэрэгтэй.
Бас холестрин их агуулдаг жижиг өндөг, будаатай өндөг холиод их идэхээс татгалзах хэрэгтэй.

Дасгал
Эхлээд эмчид үзүүлээд асуусны дараа дасгал хийж эхэлнэ.
Дасгал нь цусны өөхийг багасгахаас гадна жин хасдаг .

Эмийн эмчилгээ
Хооллолт , дасгал үр дүнгээ сайн өгөхгүй бол эмчид үзүүлээд эм ууна. Эмчээсээ зөвөлгөө авангаа тууштай зөв эм уух нь чухал.

👉👉КМ Партнэрс эрүүл мэнд аялал жуулчлалын компани
Утас :82-2-701-2242
Гар утас: 010-2469-4142
Е-мэйл: kmp2012@naver.com
Танд эрүүл энхийг хүсье .
Та эмнэлэг хайж байгаа болон эмнэлэгт үзүүлэх бол бидэн рүү холбогдоно уу.Баярлалаа .

Бамбай булчирхайн дааврын илүүдэл.Бидний биеийн энергийн  эх үүсвэр болж биеийн дулааныг зохицуулж байдаг бамбай булчирх...
12/10/2021

Бамбай булчирхайн дааврын илүүдэл.

Бидний биеийн энергийн эх үүсвэр болж биеийн дулааныг зохицуулж байдаг бамбай булчирхайн гормон нь цусан дотор ихсэхийг хэлнэ.

Бамбай булчирхайн дааварын илүүдэлийн үед :
-Халууцах
-Хөлс их гарах
-Биеийн жин багасах
-Зүрхний цохилт ихсэх шинж тэмдэг гарна.

Бамбай булчирхайн дааварын дутагдалын үед :
-Амархан даарч чичрэх
-Биеийн жин ихсэх
-Зүрхний цохилт багасах шинж тэмдэг гарна.

Бамбай булчирхайн дааварын илүүдэлтэй өвчтөн архи болон кофе ууж болох уу?
Архи их уувал чичрэх шинж тэмдэг бүр ихсэх учир архи их уухаас татгалзах хэрэгтэй.
Кофе уусны дараа зүрхний цохилт ихсэлтийг мэдрэх учраас уухгүй байвал маш сайн.

Бамбай булчирхайн дааварын илүүдэлтэй өвчтөнд иодын найрлага аюултай юу?
Бамбай булчирхайн дааврын илүүдэлтэй ч гэсэн цацраг идэвхт иодын эмчилгээ хийлгээгүй тохиолдолд далайн байцаа,загас зэрэг иод агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэж болно .

Бамбай булчирхайн дааврын илүүдэл үед юу анхаарах бэ?
-Мах, дүпү зэрэг уураглаг хоолыг хангалттай идэх
-Архи, Кофе гэх мэт цочроогч бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх ,анхаарах.
-Хэт ачаалалтай дасгалыг хийхгүй байх .
Бамбай булчирхайг эрүүл байлгахын тулд цагтаа хоолоо идэх, тэжээллэг уураглаг хоолыг идэх нь чухал .

👉КМ Партнэрс эрүүл мэнд аялал жуулчлалын компани
Утас: 82-2-701-2242
Гар утас :010-2469-4142
Е-мэйл: kmp2012@naver.com
Танд эрүүл энхийг хүсье.

Ходоод гэдэсний хямрал-н шалтгаан болон шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтШалтгаан нь :👉Буруу хоолны дуршил 👉Хо...
06/10/2021

Ходоод гэдэсний хямрал-н шалтгаан болон шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Шалтгаан нь :
👉Буруу хоолны дуршил
👉Хоолоо хурдан идэх зуршил
👉Кофе хэтрүүлэн уух
👉Стресс
👉Архи уух
👉тамхи татах

Ходоод гэдэс хямралын шинж тэмдэг :
Хурцаар хатгаж өвдөх
Дотор муухай оргих
Хооллох үед болон хоолны дараа гэдэс хэт дүүрсэн мэдрэмж
Гэдсэнд юм тээглэчихсэн юм шиг мэдрэмж төрөх
Гэдэс хийгээр дүүрчихсэн мэт мэдрэмж
Хэхрэх ,Бөөлжих

Эдгээр шинж тэмдэгийн үед ходоодны шархлаа эсвэл ходоодны хавдар гэх мэт өвчин эсэхийг шалгахын тулд хэвлийн хөндийн Эхо шинжилгээ, ходоодны дурангийн шинжилгээ хийнэ. Энэ шинжилгээнд өөрчлөлтгүй байвал улаан хоолойн хавдарын шинжилгээ ,хеликобактерийн шинжилгээ, 24цагийн хүчилийн шинжилгээ хийнэ.

Ходоод гэдэсний хямралын эмчилгээ ,урьдчилан сэргийлэлт:
👉Цагтаа шим тэжээллэг хоол удаан идэх
👉Кофе ,газтай ундаа уухгүй байх
👉Өдөр бүр дасгал хөдөлгөөн ,иог дасгал хийх
👉Тамхи татахгүй байх

Ходоод гэдэсний хямрал үед өвтгөөд шинж тэмдэг хүндрүүлээд байгаа хоол ,орчны нөлөөллийг илрүүлж энэнээс зайлсхийх ,хүндэрсэн байвал эмийн эмчилгээ хийнэ.

КМПартнэрс эрүүл мэнд аялал жуулчлалын компани
Утас:82-2-701-2242
Гар утас :010-2469-4142
Е-мэйл: kmp2012@naver.com
Танд эрүүл энхийг хүсье .

23/06/2020

Address

Seoul
04355

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+8227012242

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when KMPartners -medi tour Эрүүл мэндийн аялал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share