Connect Medi MGL

Connect Medi MGL Korea Hospital Service

Connect Medi_MongolianConnect Medi нь Өмнөд Солонгост байрлах, засгийн газрын зөвшөөрөл бүхий, олон улсын үйлчлүүлэгчдэд...
13/06/2025

Connect Medi_Mongolian

Connect Medi нь Өмнөд Солонгост байрлах, засгийн газрын зөвшөөрөл бүхий, олон улсын үйлчлүүлэгчдэд чиглэсэн эмнэлгийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Бид Солонгосын тэргүүлэгч эмнэлгүүд болох Сөүлийн их сургуулийн эмнэлэг, Гэгээн Мари эмнэлэг, Асан эрүүл мэндийн төв, Самсунг эрүүл мэндийн төв мөн Северанс эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна.
Бидний үйл ажиллагаа өргөжин тэлж алдартай гоо сайхны мэс заслын эмнэлэг, арьсны эмнэлэг, нүдний эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна. Бид хамгийн туршлагатай эмч, мэргэшсэн сувилагч, болон мэргэжлийн эм зүйчтэйгээр үйлчлүүлэгчиддээ цогц тусламжийг үзүүлдэг.

2. Бидний давуу тал

Манай захирал генетик болон биошинжлэх ухааны салбарын мэдлэг боловсролтой төдийгүй, хавдар судлалын төв болон эм зүйн судалгааны лабораторид ажиллаж байсан туршлагатай. Энэхүү шинжилэх ухаанч байдал нь бидэнд үйлчлүүлэгч бүрт тохирсон эмчилгээ, нэн шаардлагатай эмч мэргэжилтнийг сонгох боломжийг бүрдүүлдэг.

Аливаа эмчилгээ болон шинжилгээний өмнө бид түүний аюулгүй байдал, үр дүнтэй байдлын талаар дотоод судалгаа хийсний дараа зөвлөдөг.

Бидний бахархад бол тухайн хувь хүнд тохирсон хамгийн оновчтой эмч нарыг олж чадсан явдал юм. Тухайлбал, гоо сайхны мэс заслын хувьд бид үйлчлүүлэгчийнхээ яг ямар гоо сайхны хагалгаа сонирхож байгааг чухалчлан үзэж, тухайн мэс засалдаа хамгийн чавдарлаг эмчийг санал болгодог гэсэн үг юм. (Солонгост зарим тохиолдолд маш олон мэс заслын зэрэг гүйцэтгэдэг эмч нар байдаг, харин бидний хувьд яг тухайн салбартаа шилдэгүүдийг сонгож ажилладаг)

3. Бидний үйлчилгээ

Эмчилгээний мэдээлэл нэгтгэх
Зочид буудал захиалах
Мэргэжлийн орчуулга
Машинаар үйлчлэх
Шилдэг эмчийн сонголт
Хамгийн шилдэг эмч олох

11/05/2025

Манай ConnectMedi-гаар дамжуулан Өмнөд Солонгосын хамгийн шилдэг эмнэлгүүдийн эмчилгээний үйлчилгээг авахад шаардлагатай үйл явцыг танилцуулж байна.

1. Хэрэв та эмчилгээний зорилгоор ирэх гэж байгаа бол (жишээ нь, хавдар, зүрх судасны өвчин, үе мөч, нуруу гэх мэт), урьд нь ямар шинжилгээ, эмчилгээ хийлгэж байсан талаарх мэдээллийг биднээс өгөх маягтанд бөглөж илгээнэ үү.

2. Хэрэв та гоо сайхны мэс засал эсвэл эмчилгээ хийлгэх гэж байгаа бол (жишээ нь, арьс өнгөлөх, хамрын хэлбэр засах гэх мэт), аль хэсгээ хэрхэн өөрчлүүлэхийг хүсэж байгаагаа биднээс өгөх маягтад бөглөж илгээнэ үү.

3. Дээрх 1, 2-р үйл явцыг эхлүүлэхийн тулд эхлээд манай вэбсайт connectmedi.kr дээр мэдээллээ оруулна уу. Үүний дараа бид таны хэрэгцээнд тохирсон тусгай маягтыг илгээх болно.

4. Та маягтаа бөглөж илгээсний дараа бид Өмнөд Солонгосын 30 гаруй эмнэлэг (ерөнхий эмнэлэг, гоо сайхны клиник, арьсны эмнэлэг, нүдний эмнэлэг, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг зэрэг)-тэй хамтран ажиллаж, таны хэрэгцээнд хамгийн тохирсон эмнэлэг болон мэргэжлийн эмчтэй холбож өгнө. Мөн урьдчилсан үнийн мэдээллийг танд хүргэнэ.

5. Та бидний мэдээлэлтэй танилцаж, эмчилгээ хийлгэх шийдвэр гаргасны дараа бид таны нэр дээр эмнэлгийн цаг захиална.

6. Та эмнэлэгт очих үедээ хэлний бэрхшээлгүй үйлчлүүлэхийн тулд бид танд орчуулагч болон консьержийн ажилтныг хариуцан томилж, тав тухтай нөхцөлийг бүрдүүлж өгнө.

Манай багт монгол эмч бөгөөд орчуулагч ажиллаж байгаа тул таны эмчилгээний туршлагыг илүү ая тухтай, ойлгомжтой байлгах боломжтой.

connectmedi.kr

Сайн байцгаана уу?Би "ConnectMedi" компанийн гүйцэтгэх захирал Го Жу Хён байна. Манай компани нь өндөр түвшний эмч нар б...
28/03/2025

Сайн байцгаана уу?

Би "ConnectMedi" компанийн гүйцэтгэх захирал Го Жу Хён байна. Манай компани нь өндөр түвшний эмч нар болон хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий Солонгосын эмнэлгүүдийн тусламжтайгаар танд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

Арьс гоо заслын эмчилгээ, гоо сайхны мэс засал зэрэг гоо сайхны чиглэлийн эмнэлгийн үйлчилгээг 20-иос дээш жилийн туршлагатай шилдэг эмч нар хариуцан явуулж байна. Мөн хорт хавдар, судасны өвчин, үе мөчний эмгэг зэрэг төрөл бүрийн өвчин, гэмтлийн оношлогоо, эмчилгээг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий олон улсын жишигт нийцсэн эмнэлгүүдээр дамжуулан үзүүлж байна.

Манай компани эдгээр эмнэлгүүдтэй нягт хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд, Солонгост ирж эмнэлгийн үйлчилгээг саадгүй авах боломжийг бүрдүүлэх "консьерж систем"-ийг нэвтрүүлэн ажиллуулж байна.

Таны аз жаргалтай амьдралын төлөө Солонгосын хамгийн өндөр түвшний эмнэлгийн үйлчилгээг авахыг хүсэж байна. Манай компани таны Солонгост хийх аяллыг тав тухтай, сэтгэл ханамжтай өнгөрүүлэхэд хамгийн сайн дэмжлэгийг үзүүлэх болно.

Address

22 Yeouido-dong, Yeongdeungpo-gu, Seoul, Yeouido-dong, Yeouido-ro 67-gil,
Yeongdeungpo District
07333

Alerts

Be the first to know and let us send you an email when Connect Medi MGL posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram