Ауро оношилгоо

Ауро оношилгоо АУРА ОНОШИЛГОО

02/07/2024

🙋‍♀️Өөрийнхөө энергийг өөрөө цэвэрлэж байгаарай.

"Энергийн үүсгүүрийг 7-н /хүрдэнд/ хуваана. Эдгээр нь тус бүр өөр өөр үүрэгтэй.

👑1-р энергийн үүсгүүр /Үндэс хүрд/ муудвал ажил үйлс бүтэхээ болино. Хий хоосон яриа хийгээд л яваад байна. Эцсийн дүнд бүтсэн юм байхгүй болчдог.
Яагаад мууддаг вэ? гэж үү, Орой харанхуйд гадуур явах, гэр орон, ор дэвсгэр бохир заваан байх, хөл гар даарч хөрөмхий болох, хөдөлгөөн дутах зэрэгт голдуу энэ энерги мууддаг. Тэгэхээр эдгээрийг шийдвэл засал хийчлээ л гэсэн үг.
👪2-р энергийн үүсгүүр /Хувилгаан хүрд/ муудвал гэр бүлийн харилцаа доголдоно. Үр хүүхэд өвдөнө. Цагаан мах гарах, өндгөвч сав өвчилж эхэлнэ. Бүтээлч байдал алдагдана. Муудах шалтгаан нь давсганд шээс удаан хуримтлагдах, өтгөн хуралдах, хатах, гэр бүлийнхэнтэйгээ таарамж муу байх зэрэг нь энэ энергийг унагадаг. Өтгөн шингэнээ гарах цагт нь гаргаад гэр бүлийнхэндээ хоол хийж өгч хамтдаа баяр жаргалтайгаар хооллоход энэ энерги амархан засагдана.
💱3-р энергийн үүсгүүр /Наран сүлжээ хүрд/ муудвал орлого, мөнгө багасна.
Элэг, цөс, ходоод өвчилнө. Хоол шингэхээ болино. Ер нь хоол шингэхгүй байна гэдэг нь далд ухамсар талаасаа буяны сав дүүрсэн эсвэл бохирдсон гэсэн үг. Дүүрнэ гэдэг нь орлого орсон ч өөрт тогтдоггүй. Өөрөөр хэлбэл дүүрэн учир хальж асгаад байна гэсэн үг. Сав бохирдоно гэдэг нь бохир саванд юу ч хийсэн муудаж муу хий ялгардагтай адил илт гэдэс цүдийж хийн тарга үүсдэг. Андашгүй хүйснээс дээш 4-н хуруу газарт овойж цүдийдэг. Тиймээс түүнийг ходоод хэмээх сав эрхтэн мэдэрч хямардаг гэж үздэг. Тэгэхээр яах нь уу? Ходоодоо эмчилнэ гэсэн үг. Гэдэсний таталт, 90:60:30 гэх мэт дасгалууд нь бөөгнөрсөн муу хийг хөөж сунасан гэдсийг агшааж өгдөг. Тэр нь өөрөө засал болдог. Мөн банда төрлийн амьсгалын дасгал хийнэ.
💚4-р энергийн үүсгүүр/Зүрхэн хүрд/ муудсаныг илтгэх шинж нь далны бөгтөр үүснэ. Хавирга доош сууна. Мөр сар шиг хэлбэрт орно. Зан аашийн хувьд гомдомхой болно. Хүмүүс таныг ойлгохгүй байгаа юм шиг санагдана. Ганцаардана. Та ч өөрөө бусдыг анхаарах хүч дутна. Цаанаа нэг сул дорой болно. Үүнээсээ болж зүрхний хэм алдагдана. Энэ хүрд хамгийн чухал хүрд. Учир нь энэ хүрдийг амжилтын хүрд, мөнгөний хүрд 2 дагаж ажилладаг тул энэ хүрд хаагдахад нөгөө 2 дээр дагаж хаалт үүсдэг. Зүгээр л өөрийгөө уучилж элдэв зүйлд харамсахаа больж өөрийгөө хайрлах тэр үед энэ хүрд засагдана. Мэлмийн хүрд зүрхэн хүрд 2ыг бодлоор засах нь хамгийн үр дүнтэй байдаг.
💎5-р энергийн үүсгүүр/Хоолойн хүрд/ амжилтыг тодорхойлдог. Энэ үүсгүүр муудвал мэдээж амжилт гарахаа болино. Ямар нэг зүйлийг үр дүнгүй хийнэ. Муудсаныг илтгэх шинж тэмдэг нь дуу хоолой суларна, хоолой өвдөмхий болно, хүзүү бөгтийнө, толгой өндийхөөр тавгүй мэт санагдана. Амнаас өөдтэй үг гарахгүй. Засал нь сайхан үгтэй дуу аялах, дуу мэдэхгүй бол УМ авиа унших. Мөн толгойг гэдийлгэх зэрэгт энэ хүрд нээгдэнэ. Амархан байгаа биз.😊
☝6-р энергийн үүсгүүр/Мэлмий хүрд/ шийдвэр гаргалтыг дэмжинэ. Муудвал эргэлзэмтгий болно, яах учраа олохгүй төөрнө. Аливаа зүйлийн бурууг сонгоно. Засах арга нь сайн унтах. Бясалгал хийх. 6-р хүрд гэмтэхэд хүмүүс чамайг өөлж, буруутгаж эхэлнэ. Жишээ нь хоол яасан бага иддэг юм, яасан их унтдаг юм, яасан орой ирдэг юм, гэр орноо цэвэрлээч гэх мэт энгийн зүйл дээр хүртэл хэрүүл бухимдал татна. Хар талх аваад ир гэхэд чи цагааныг авчраад л загнуулна. Хувцсаа угаагаад өмссөн байхад л индүүдэж өмссөнгүй гээл чичлүүлнэ😁 Чиний хийсэн үйлдэл бусдад таалагдахаа болино. Хүндэрвэл шүүх цагдаагийн асуудал ч тулгарна. Хүнд тус болсон ч өөрөө хохироод үлдэх жишээний. Бас л чухал хүрд шүү.

👼Харин 7-р үүсгүүр/Титэм/ гэмтэхэд зүүд зөн буруутаж харж даасан тэнгэр тань танаас алсарна. Азгүйтэлд өртөмхий болно. Зулай хавагнаж толгой хүндэрнэ. Буйлнаас цус гарна. Улмаар 5-р хүрд рүү нөлөөлж эхэлнэ. Энэ үүсгүүр муудвал хар дарж зүүдэлнэ, замбараагүй утгагүй зүүд зүүдэлнэ. Мэдрэмжгүй болно гэх юмуу даа. Бясалгалаар амархан нээгдэнэ. Шүтлэгтэй хүмүүс наранд арвай буудай өргөж шүтээндээ талархах үед энергийн үүсгүүр хүчтэй ажиллах болно.❤

7 хүрд минь тэнцвэртэй хэмээн баталгаажуулаарай

24/05/2024
🌞ӨГЛӨӨ СЭРЭНГҮҮТЭЭ 7 ХҮРДНИЙ ТАРНИА УНШИЖ ӨӨРИЙГӨӨ КОДЛООРОЙ.🙏ЭРҮҮЛ САРУУЛ БАЙХ ШИГ ЖАРГАЛ ХАА БАЙХАВ.❤️1ХҮРДБи эх болсо...
13/05/2024

🌞ӨГЛӨӨ СЭРЭНГҮҮТЭЭ 7 ХҮРДНИЙ ТАРНИА УНШИЖ ӨӨРИЙГӨӨ КОДЛООРОЙ.🙏
ЭРҮҮЛ САРУУЛ БАЙХ ШИГ ЖАРГАЛ ХАА БАЙХАВ.❤️

1ХҮРД
Би эх болсон газар дэлхий дээрээ бат зогсож, миний амьдрал тэнцвэртэй агаад амьдралын ноён нуруу маань тэгш сайн сайхан амьдарч байна.
Амьдралаа авч явах хүч, сэтгэлийн тэнхээ, итгэл маань улам улам нэмэгдэж байна.Талархаж байна.
Миний хөлийн сарвуу, хурууны үенүүд, өсгий, шагай, шилбэ, өвдөг, дунд чөмөг, сүүж, олон уулзах яс, нуруу, сээр, хүзүү, булчин судас, шөрмөс, төв мэдрэлийн систем маань анагаагдаж улам эрүүл болж байгаад талархаж байна.
Гарын сарвуунууд, хурууны үенүүд, бугалга, бугуй, тохой, харьт, дал мөр ангаагдаж улам эрүүл болж байна.Энэ бүхэнд би чин сэтгэлээсээ талархаж байна.

2ХҮРД
Түшиж тулах сайн сайхан хань ижилтэйгээ аз жаргалтай, хайр энэрэлтэй, амар амгалан түвшин сайхан амьдарч,хүсэн хүлээсэн үр хүүхэд заяаж, эрүүл энх, эрдэм чадалтай, тэгш сайхан амьдарч, үр ханийн сайхан хувь заяаг хайрлаж байгаа Бурханы өршөөл хайранд баярлалаа. Талархаж байна.
Үтрээ, умай өндгөвч”түрүү булчирхай, төмсөг, бэлэг эрхтэн”давсаг, бөөрний дээд булчирхай, бөөр, шулуун гэдэс анагаагдаж улам эрүүл болгох залуу эд эсээр сэргээгдэн залуужиж байна.

3ХҮРД
Орлогын олон, олон эх үүсвэрээс мөнгөний хүч надруу тасралгүй урсан орж ирж миний эд хөрөнгө орлого мөнгө урсан орж ирж байна.Би эд баялагтай хайр энэрэлтэй элбэг хангалуун амьдарч байгаад талархаж байна.Миний элэг цөс ходоод нойр булчирхай дэлүү 12 нугалаа гэдэс ,нарийн бүдүүн гэдэс анагаагдаж,эрүүл залуу шинэ эд эсээр нөхөн сэргээгдэж улам эрүүл болж байгаад талархаж байна.

4 хүрд
Би өөрийн өвөг дээдэс , эцэг, эх, ах дүүс, үр хүүхдүүд, анд найзууд, хүн төрөлхтөнийг ачлал хайр хүндэтгэлийг бишрэн хүндэтгэж бурханû бүтээсэн тэр л байдлаар нь хүлээн авч байна. Тэдний тухай бодсон бодсон бодол амссан догдлол хэлсэн үг хийсэн үйлдлийнхээ төлөө өршөөл уучлал гуйж байна.Намайг уучилж өршөөсөнд баярлалаа.Миний төлөө хийсэн бүхэнд тань чин сэтгэлээсээ талархаж байна.
Миний зүрх сэрээ булчирхай уушиг цагаан мөгөөрс бүгд анагаагдаж би улам эрүүл болж байна.Талархаж байна.

5Хүрд
Миний хийморь сүлд сэргэж,ажил үйлс хийгээд хийж бүтээхээр зорьсон бүхэн маань санаснаар бүтэж ,амжилт,алдар хүндийн дээдийг хүлээн авч байгаадаа талархаж байна.
Миний бамбай булчирхай, улаан хоолоой, цагаан мөгөөрсөн хоолой, дууны хөвч маань,дархлааны систем,бодисийн солилцоо анагаагдаж улам эрүүл болж байгаадаа талархаж байна.

6Хүрд
Миний оюун санааны саад бэршээл бүхэн арилж шинээр эерэг эд эсүүд бий болж байгаад талархаж байна.
Миний алсийн хараа, зөн совин, сэтгэхүйн цаг хүрээ улам улам тэлж, сурч мэдэх, хөгжиж дэвших,бүтээж туурвих, шинээр сэтгэн бүтээх оюун ухааны хүч мааньулам нэмэгдэж байна.
Уураг тархи,нүд, чих,нүүр, ам хамар,арьс анагаагдаж,улам бүр эрүүлжин залуужиж байгаад талархаж байна.

7Хүрд
Эцэг болсон мөнх тэнгэр, сансар огторгуйн гайхамшгийг бүтээгч эрчим хүч миний зулайгаар нэвтэрч , эх болсон газар дэлхийн шимт урсгал хөлийн улаар дээш урсан орж байна.
Газар дэлхий дээрх амьдрал минь бат бэх байр суурьтай,тэнцвэртэй агаад амьдралын маань ноён нуруу тэгш, эцэг эх, ахан дүүс ,хань ижил,үр хүүхдүүд маань бүгд эрүүл энх,эцэг эх,элэг бүтэн,эв эе,энрэл хайр,аз жаргалаар бялхсан амар амгалан амьдралыг цогцлоож байна.
Эрхэт тэнгэрийн бурхаддаа талархаж байна.
Миний бүх эд эс, эрхтэн системүүд анагаагдаж эрүүлжсэнд талархаж байна.
ДАЛД УХАМСАР БУЮУ БАРУУН ТАРХИА ЗӨВӨӨР КОДЛОХ
өглөө эрт хагас нойрмог үед далд ухамсар яг ажиллаж байгаа цагаар кодлох хэрэгтэй байдаг.

ХУВИЙН ЭНЕРГЭЭ ЦЭВЭР БАЙЛГАХУЙ1. Тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг, сонирхолгүй санагддаг хүмүүстэй аль болох бүү харьц. Тэ...
23/04/2024

ХУВИЙН ЭНЕРГЭЭ ЦЭВЭР БАЙЛГАХУЙ

1. Тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг, сонирхолгүй санагддаг хүмүүстэй аль болох бүү харьц. Тэдний анхаарлыг өөртөө бүү тат, бүү марга, тэдний төлөө ямар нэг юм бүү хий.

2. Олон хүн бөөгнөрсөн газар байхдаа ар нуруундаа 10 – 15 см илүү гадны хүн ойртуулахгүйг хичээ. Хүний нуруугаар нарийн эрчим хүчний нөлөөнд эмзэг энергийн суваг явдаг. Өөрийгөө хамгаалахын тулд цэвэр эфирийн тос түрхэж бай. Үнэр нь таны хамгаалалт болно.

3. Хичнээн өлсөж байсан ч өвчтэй, ядарсан, уцаартай, таньд дургүй хүний хийсэн хоолыг бүү ид.

4. Орон гэртээ зөвхөн өөрөө л байдаг тохилог хувийн орон зайтай бол. Тийшээ таны зөвшөөрөлгүй хэн ч нэвтэрдэггүй байх ёстой.

5. Олсон эд зүйлстэй маш болгоомжтой харьц. Ялангуяа эртний эдлэл, чимэг зүүлт, сахиус, хувийн эд зүйлстэй. Тухайн эдийн эзэн хэн байсан, түүнтэй юу тохиолдсон тодорхойгүй. Бас тухайн эдлэл сөрөг мэдээлэл агуулж байж мэднэ.

6. Бусдын өгч байгаа бэлгэнд болгоомжтой ханд. Зарим бэлэг таны хүчийг сулруулж бүр хүндээр өвчлүүлдэг. Үнэхээр сэтгэлд нийцсэн бэлгийг л хүлээж авч бай.

7. Дасгал хөдөлгөөн байнга хий: гүйлт, фитнесс, идэвхит бясалгал, йог, усан сэлэлт, дугуй унах гэх мэт. Эрүүл мэндээ байнга анхаар. Өвчтэй хүн бусдын зүгээс ирэх эрчим хүчний нөлөөг эсэргүүцэж чаддаггүй. Түүгээр ч үл барам хэсэг хугацааны дараа тэр бусдын энергийг сорогч болж хувирдаг.

8. Бусдын эд зүйлс болон хувцас хунарыг бүү өмс, нэг удаа ч гэсэн бүү өмсөж үз. Өвчтэй, нас барсан хүний хувийн эд зүйлсийг бүү хэрэглэ. Өөрийн хувийн эд зүйлсээ ч гэсэн түр зуур бусдад бүү зээлдүүл.

9. Амьдарч, ажиллаж байгаа орчноо цэвэрхэн тохитой байлга. Арц, хүж, ароматерапи асаа. Өдөр бүр усанд ор, хувцасаа байнга соль. Ор хөнжлийн даавуу, гар нүүрийн алчуураа байнга угааж хэвш.

10. Санаа сайтай яв. Бусадтай эвтэй, уян хатан байж сур. Аливаа зөрчлөөс зайлсхийх гэж оролдож бай. Болохгүй бол зөрчлийг бүү хурцатга.

11. Уучилж сур. Мууг муугаар бүү хариул. Уурлах, муу юм бодох бүрт эрчим хүч алдагддаг.

12. Байнга инээмсэглэж яв. Амьдралын сайхныг анзаар, эргэн тойрны сайхныг олж хар. Өөрийгөө, бусдыг, амьдралыг хайрла.

нүд - элэгний тольхамар - уушигны тольуруул - дэлүүний тольчих  - бөөрний тольхэл - зүрхний тольЭдгээр 5 цул эрхтэн 5 мэ...
23/04/2024

нүд - элэгний толь
хамар - уушигны толь
уруул - дэлүүний толь
чих - бөөрний толь
хэл - зүрхний толь
Эдгээр 5 цул эрхтэн 5 мэдрэхүй эрхтэнтэй холбоотой байдаг.
шинжээд үзээрэй.😊😊

🙏Хүн унтаж байхдаа эдгэрч,
Өлсөж байхдаа төлжиж,
Цуцаж байхдаа сэргэдэг юм.
Хүний дайтай явахын тулд:
🌷хүлээцтэй байж сур,
🌷тэвчээртэй байж сур,
🌷ухаан зарж сур,
🌷уужуу байж сур,
🌷үг сонсож сур!

🙏Тэвчээр хүнийг шалгаж.
🙏Итгэл хүнийг хурцалж.
🙏Ухаан хүнийг чимдэг.
🙏Мөргөж залбирч байхад уур омгийн бузар арилна.
🙏Өргөл өргөж, өглөг өгч байхад хармын бузар арилдаг.
🙏Номыг шимтэн уншсанаар мунхагийн бузар арилдаг.

Эр хүмүүний цээрлэх 5 зүйл.-Сархдад  шунах-Санаа овилгогүй байх-Сайханд хууртаж өнгөнд автахгүй байх-Саарт няцаж амарт у...
04/01/2024

Эр хүмүүний цээрлэх 5 зүйл.
-Сархдад шунах
-Санаа овилгогүй байх
-Сайханд хууртаж өнгөнд автахгүй байх
-Саарт няцаж амарт уусахгүй байх
-Үнэнч ханиа гомдоох!

Эр хүмүүний хичээнгүйлэх 9 зарчим.
Бие бөх-билэг хурц-Түмэнд нөөлөгтэй-Төрд нэртэй-Ханьдаа халамжтай-Хадамдаа нүүртэй-Найранд жаягтай-Насанд жавхаатай-Нартад мөртэй!

Эм хүмүүний цээрлэх 5зүйл.
Өөрийн бус юманд шунах
Эл биеэ хаях
Хутгуур үгэнд автах
Амраг ханиа гомдоох
Ахуй Төрөө муучлах!

Эм хүмүүний хичээнгүйлэх 9 зарчим
Өнгөнд цэвэр-үйлэнд уран-үрдээ энэрэлтэй-үргэлж цэмцгэр-ханьдаа түшигтэй-Хадамдаа элэгтэй-Найранд дуутай-настанд ерөөлтэй-нартад буянтай!

Хүүхдэд цээрлэх 5 зүйл.
Амттанаар бүү цатга
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Нойронд бүү автуул
Залхууд бүү живүүл!

Хүүхэд хүмүүнжүүлэх 9зарчим

Хайрлана гээд нарнаас нуухгүй
Хамгаална гээд сүүдрээс даажихгүй
Үлгэрлэнэ гээд үхэл заахгүй
Үйлдүүлнэ гээд мутар далайхгүй
Тоглоно гээд толгойгоо тавихгүй
Ухааруулна гээд ужигт автуулахгүй
Хүчжүүлнэ гээд хүлэг шиг сойхгүй
Ухаарахгүй гээд балгийг нуухгүй
Балчир гээд мөрийг нь баллахгүй! байх

Монгол ухаан ийм л сайхан🔥🔥🔥

👑1-р энергийн үүсгүүр муудвал ажил үйлс бүтэхээ болино. Хий хоосон яриа хийгээд л яваад бна. Эцсийн дүнд бүтсэн юм байхг...
19/11/2023

👑1-р энергийн үүсгүүр муудвал ажил үйлс бүтэхээ болино. Хий хоосон яриа хийгээд л яваад бна. Эцсийн дүнд бүтсэн юм байхгүй болчдог.
Яагаад мууддаг вэ? гэж үү, Орой харанхуйд гадуур явах, гэр орон, ор дэвсгэр бохир заваан байх, хөл гар даарч хөрөмхий болох, хөдөлгөөн дутах зэрэгт голдуу энэ энерги мууддаг. Тэгэхээр эдгээрийг шийдвэл засал хийчлээ л гсн үг.

👪2-р энергийн үүсгүүр муудвал гэр бүлийн харилцаа доголдоно. Үр хүүхэд өвдөнө. Цагаан мах гарах, өндгөвч сав өвчилж эхэлнэ. Бүтээлч байдал алдагдана. Муудах шалтгаан нь давсганд шээс удаан хуримтлагдах, өтгөн хуралдах, хатах, гэр бүлийнхэнтэйгээ таарамж муу байх зэрэг нь энэ энергийг унагадаг. Өтгөн шингэнээ гарах цагт нь гаргаад гэр бүлийнхэндээ хоол хийж өгч хамтдаа баяр жаргалтайгаар хооллоход энэ энерги амархаан засагдана.

💱3-р энергийн үүсгүүр муудвал орлого, мөнгө багасна. Элэг, цөс, ходоод өвчилнө. Хоол шингэхээ болино. Ер нь хоол шингэхгүй бна гдг нь далд ухамсар талаасаа буяны сав дүүрсэн эсвэл бохирдсон гсн үг. Дүүрнэ гдг нь орлого орсон ч өөрт тогтдоггүй. Өөрөөр хэлбэл дүүрэн учир хальж асгаад бна гсн үг. Сав бохирдоно гдг нь бохир саванд юу ч хийсэн муудаж муу хий ялгардагтай адил илт гэдэс цүдийж хийн тарга үүсдэг. Андаш үгүй хүйснээс дээш 4 хуруу газарт овойж цүдийдэг. Тиймээс түүнийг ходоод хэмээх сав эрхтэн мэдэрч хямардаг гэж үздэг. Тэгэхээр яах нь уу? Ходоодоо эмчилнэ гсн үг. Гэдэсний таталт, 90:60:30 гэх мэт дасгалууд нь бөөгнөрсөн муу хийг хөөж сунасан гэдсийг агшааж өгдөг. Тэр нь өөрөө засал болдог. Мөн банда төрлийн амьсгалын дасгал хийнэ.

💚4-р энергийн үүсгүүр муудсаныг илтгэх шинж нь далны бөгтөр үүснэ. Хавирга доош сууна. Мөр сар шиг хэлбэрт орно. Зан аашийн хувьд гомдомхой болно. Хүмүүс таныг ойлгохгүй бга юм шиг санагдана. Ганцаардана. Та ч өөрөө бусдыг анхаарах хүч дутна. Цаанаа нэг сул дорой болно. Үүнээсээ болж зүрхний хэм алдагдана. Энэ хүрд хамгийн чухал хүрд. Учир нь энэ хүрдийг амжилтын хүрд, мөнгөний хүрд 2 дагаж ажилладаг тул энэ хүрд хаагдахад нөгөө 2 дээр маань дагаж хаалт үүсдэг. Зүгээр л өөрийгөө уучилж элдэв зүйлд харамсахаа больж өөрийгөө хайрлах тэр үед энэ хүрд засагдана. Мэлмийн хүрд зүрхэн хүрд 2ыг бодлоор засах нь хамгийн үр дүнтэй бдг.

💎5-р энергийн үүсгүүр амжилтыг тодорхойлдог. Энэ үүсгүүр муудвал мэдээж амжилт гарахаа болино. Ямар нэг зүйлийг үр дүнгүй хийнэ. Муудсаныг илтгэх шинж тэмдэг нь дуу хоолой суларна, хоолой өвдөмхий болно, хүзүү бөгтийнө, толгой өндийхөөр тавгүй мэт санагдана. Амнаас өөдтэй үг гарахгүй. Засал нь сайхан үгтэй дуу аялах, дуу мэдэхгүй бол УМ авиа унших. Мөн толгойг гэдийлгэх зэрэгт энэ хүрд нээгдэнэ. Амархан бгаа биз😊

☝6-р энергийн үүсгүүр шийдвэр гаргалтыг дэмжинэ. Муудвал эргэлзэмтгий болно, яах учраа олохгүй төөрнө. Аливаа зүйлийн бурууг сонгоно. Засах арга нь сайн унтах. Бясалгал хийх. 6р хүрд гэмтэхэд хүмүүс чамайг өөлж, буруутгаж эхэлнэ. Жишээ нь хоол яасан бага иддэг юм, яасан их унтдаг юм, яасан орой ирдэг юм, гэр орноо цэвэрлээч гэх мэт энгийн зүйл дээр хүртэл хэрүүл бухимдал татна. Хар талх аваад ир гэхэд чи цагааныг авчраад л загнуулна. Хувцсаа угаагаад өмссөн бхад л индүүдэж өмссөнгүй гээл чичлүүлнэ😁 Чиний хийсэн үйлдэл бусдад таалагдахаа болино. Хүндэрвэл шүүх цагдаагийн асуудал ч тулгарна. Хүнд тус болсон ч өөрөө хохироод үлдэх жишээний. Бас л чухал хүрд шүү.

👼Харин 7р үүсгүүр гэмтэхэд зүүд зөн буруутаж харж даасан тэнгэр тань танаас алсарна. Азгүйтэлд өртөмхий болно. Зулай хавагнаж толгой хүндэрнэ. Буйлнаас цус гарна. Улмаар 5р хүрд рүү нөлөөлж эхэлнэ. Энэ үүсгүүр муудвал хар дарж зүүдэлнэ, замбараагүй утгагүй зүүд зүүдэлнэ. Мэдрэмжгүй болно гэх юмуу даа. Бясалгалаар амархаан нээгдэнэ. Шүтлэгтэй хүмүүс наранд арвай буудай өргөж шүтээндээ талархах үед энергийн үүсгүүр хүчтэй ажиллах болго

29/10/2023
28/10/2023

манай дархан салбар шүү

⭐️АУРА ӨНГӨӨ МЭДЭЭД АВААРАЙ!Өөрийн аура өнгөө мэдчихвэл тэр өнгийнхөө эд зүйлсийг эдэлж хэрэглэвэл сүлд хийморь, цог жав...
28/10/2023

⭐️АУРА ӨНГӨӨ МЭДЭЭД АВААРАЙ!

Өөрийн аура өнгөө мэдчихвэл тэр өнгийнхөө эд зүйлсийг эдэлж хэрэглэвэл сүлд хийморь, цог жавхаа үргэлж өөдөө байдаг гэнэ.

Жишээ нь : 1980-10-24 төрсөн бол цифр тус бүрээ нэмээрэй
1+9+8+0+1+0+2+4 =25 2+5=7 тэгэхээр нил ягаан аура өнгө

❤️❤️❤️ Маш цөөхөн тохиолдолд 11...12 гардаг
Энэ бол онцгой ауратай хүн гэсэн үг ...

Тоог харвал

1- гарвал ❤️ улаан
2- гарвал 🧡улбар шар
3- гарвал 💛 шав шар
4- гарвал 💚 ногоон
5 -гарвал хөх цэнхэр
6- гарвал цэлмэг цэнхэр 💠
7- нил ягаан 💜
8- энхрий ягаан 💗
9- цагаан 🤍
11- мөнгөлөг🔘
12- алтлаг 🔔

🔴 улаан өнгө - галзуу дур хүсэл өндөртэй , эрчим хүч дээд зэргийн , удирдах , байлдан дагуулах чадвартай , спортлог , хүссэн юмныхаа араас сайн явж чаддаг , уур уцаар өндөртэй , адгуу зантай ,,,,
Гүйх юмуу хөлсөө сайн гаргах хэрэгтэй .. Уур уцаар багасна ..
Мантра нь : би энэ дэлхийд надад олгож буй бүхий л зүйлийг талархалтайгаар хүлээн авч , тултал амьдарна )

🟠 улбар шар- шар ауратай төстэй , мөн хүнтэй маш амархан найзалдаг ,,, найз нөхөрлөл , харилцаа холбоог зохицуулах чадвартай ч гэдэг...
( мантра нь ; би харилцаанаас аз жаргалыг олж авдаг , бүх хүмүүст хүндэтгэлтэй ханддаг .. )

🟡 шав шар лемон шиг ... Аз жаргал ялгаруулдаг, хүүхдийн ауратай адил цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг , мөнгө дууддаг өнгө учир мөнгө татдаг .. Гуниглах дургүй , хэт хөөрөх хэрэггүй .. Тэнцвэртэй байж тайван байх хэрэгтэй .. Сэтгэлийн хөөрөлтэй гэсэн байгааз .. ( мантра нь : миний дотор алтан нар шиг гэрэлтэх хүч байдаг .. Би яг байгаагаараа төгс )

🟢 ногоон өнгө : тайван дөлгөөн , бүтээлч хүн , аливаа зүйлийг даван туулах , шийдэх чадвар өндөртэй , нээлттэй , бусдыг тайвшруулдаг , ногоон хоол сайн ид , сэтгэл судлаач өнгө, хэл яриа өндөр , хүмүүс нууцаа их ярьдаг ... ( мантра : би өөрийн амин энергийг бусдыг эмчилж , бусдад туслахад зориулах болно )

🔵хөх өнгө : индиго өнгө ч гэдэг .. Байгалиас заяасан далд ур чадвар мэдрэмжтэй ... Бусад хүмүүсийн бодлыг уншиж чаддаг энергийг мэдэрдэг мэдрэмжтэй бөгөөд зөн билэгч , үзмэрч зурхайч хүмүүс ийм өнгийн ауратай байдаг 。( индиго аура сайжруулах мантра нь : Миний бодол санаа дэлхийн болон ертөнцийн энергийн давтамжтай нэг )

💠 цайвар цэнхэр : хамгийн зөөлөн сэтгэлтэй ... Мөн бусдын энергийг маш сайн мэдэрдэг, бусдыг эдгээх , анагаах чадвартай , эрүүл мэндийн салбарт ажиллавал сайн , бусдыг байлдан дагуулдаг .. Маш авьяастай , улс төр нам гэх мэт олон нийтийн ажил зохино .. Илтгэгч гэх мэт . ( мантра: миний дуу хоолой бол энэ дэлхийг илүү сайхан болгох гарц гүүр юм )

🟣 нил ягаан : зорилготой ирсэн , далд ертөнц , сүнслэг ертөнц , далд хүч өндөртэй , сансар огторгуйн өнгө,, бусдын төлөө юм хийх гэж ирсэн . Бодол санааны өндөр чадамжтай ... ( мантра нь ; хязгааргүй боломжит ертөнцөд юуг ч бүтээж болох бөгөөд би ( бурхан бүтээгч , хязгааргүй ухамсар ) анхдагч мөн чанарыг өөртөө агуулж байна )

💖 энхрий яв ягаан : зөөлөн сэтгэлтэй айлын эрх эелдэг , бусдыг гэх сэтгэл зүйтэй , хүүхдүүд их татагддаг , хүүхдийн байгууллагад ажиллавал их зүгээр , амархан гомддог , 2 хүн маргаж байхад дунд нь эвлэрүүлж чаддаг .
Тогтсон цагтаа сайн унтаж байх хэрэгтэй . Тэгвэл энерги нь цэвэрхэн байх болно .
( мантра : би нөхцөл болзолгүй хайрыг өгч, уян зөөлөн , романтик мэдрэмжийг төрүүлдэг , би уулзсан хүн бүрийн сэтгэлийг зөөлрүүлж , эдгээх хайрын энергийг цацруулдаг )

🤍 цагаан : тэр чигээрээ бусдыг цэвэрлэх гэж ирсэн байдаг . Олон өнгө холилдох тусмаа бохирдолтой гэж үздэг учир цагаан ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй .. Бясалгал хийдэг хүнээс ялгардаг ариун аура , тайван мэдрэмжийг бусдад төрүүлдэг , амархан сэвтдэг учир цайвар өнгийн ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй .

🔘 мөнгөлөн өнгө : бүтээлч хүн , амархан сэвтдэг өнгө тиймээс нээлттэй байх хэрэгтэй . Өөртөө сөрөг хүмүүсийг татах гээд байдаг . Иймээс эерэг хүмүүстэй найзлах хэрэгтэй .

🌞 алтлаг өнгө : шар ауратай төстэй , хэдий ч эрүүл мэндээ анхаар , ногоон өнгөтэй ойр байж , байгальд сайн гар ..

Мөнгөлөг , алтлаг аура их ховор. Бурханлаг гэж ойлгож болно.

Хүмүүнд Таван Буян бий.1. Насны буян. Энэ нь зөв төлөвшилөөс шууд хамааралтай.2. Ханийн буян. Энэ нь зөв сонголтоос шууд...
28/10/2023

Хүмүүнд Таван Буян бий.

1. Насны буян. Энэ нь зөв төлөвшилөөс шууд хамааралтай.
2. Ханийн буян. Энэ нь зөв сонголтоос шууд хамаарна.
3. Үрийн буян. Энэ нь зөв хүмүүжлээс шууд хамааралтай гэнэ.
4.Эдийн буян. Энэ нь зөв шийдвэрээс л хамаарна.
5. Эрүүл мэндийн буян. Энэ нь ердөө зөв дадлаас хамаарна.

Address

Улаанбаатар

Opening Hours

Monday 08:00 - 21:00
Tuesday 08:00 - 21:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 08:00 - 21:00
Friday 08:00 - 21:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+97699186887

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ауро оношилгоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ауро оношилгоо:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram