Сэтгэл засалч эмч М.Мандах

Сэтгэл засалч эмч М.Мандах Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сэтгэл засалч эмч М.Мандах, Medical and health, Улаанбаатар.
(1)

Нойргүйдэл, сэтгэл заслын “Better Мind” эмнэлгийн үүсгэн байгуулагч, Сэтгэл засалч эмч М.Мандах. 88006221, 77055858 дугаарт холбогдон цаг аваарай!
📢 Хаяг: УБ хот, БГД, Төмөр замын сургуулийн зүүн талд СОД ОНЬС төв

22/07/2025
Хүүхэдтэйгээ хамтдаа ярилцах 9 сэдэвТа өдөрт 10-хан минут ч болов хүүхэдтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлж чадвалтэдний ө...
21/07/2025

Хүүхэдтэйгээ хамтдаа ярилцах 9 сэдэв

Та өдөрт 10-хан минут ч болов хүүхэдтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлж чадвал
тэдний өөртөө итгэх итгэл, сэтгэл хөдлөлөө ойлгох чадвар, харилцаа, мөрөөдөл гээд олон зүйл хөгждөг. Эдгээр 9 сэдэв танд тусалж мэдэх юм.

1. “Өнөөдөр чамд хамгийн сонирхолтой санагдсан зүйл юу байв?”
• Түүний өдрийн онцлох мөчийг сонирхож, анхааралтай сонсоорой.
• Та ч бас өөрийн онцгой мөчөө хуваалцаж ярилцаарай.

2. “Хэрвээ чамд 3 хүслийн шидэт саваа байсан бол юу хүсэх вэ?”
• Хүсэл, мөрөөдөл, төсөөллийг нь мэдрээрэй.
• Өөрөө ч шидэт саваатай бол юу хүсэх байснаа ярьж өгөөрэй.

3. “Бусдад тусалсан эсвэл бусдаас тусламж авсан дурсамжтай тохиолдол бий юу?”
• Тусч сэтгэл, талархлын ач холбогдлын тухай ярилцаарай.
• Хэн нэгэн танд хэрхэн тусалж байсан түүхээ хуваалцаарай.

4. “Хамгийн бахархаж байсан мөчөө санадаг уу?”
• Түүнийг бахархлаараа дамжуулан өөртөө итгэх итгэлтэй болгож дэмжье.
• Та ч мөн бахархдаг хүн, мөчөө ярьж өгөөрэй.

5. “Чи ямар үед уурладаг вэ, уураа яаж гаргадаг вэ?”
• Сэтгэл хөдлөлөө таних, хуваалцах боломж бүрдүүлээрэй.
• Өөрөө ч бас уураа хэрхэн зохицуулдаг туршлагаа ярилцаарай.

6. “Хамгийн сайн найз чинь яагаад чиний найз болсон бэ?”
• Найзын тухай ойлголт, харилцааны үнэт зүйлсийг хуваалцаарай.

7. “Чи том болоод ямар ажил хиймээр байна?”
• Ирээдүйн тухай ярилцаж, мөрөөдөлд нь хүндэтгэлтэй хандаарай.

8. “Хамтдаа хаашаа аялмаар байна?”
• Түүний хүсэл, сонирхлыг мэдэж, хамтдаа төлөвлөх зугаатай мөчийг бүрдүүлээрэй.

9. “Ямар үед чи өөрийгөө хайрлагдаж, ойлгогдож байгаагаа мэдэрдэг вэ?”
• Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг илүү гүн ойлгох асуулт. Түүний “хайрын хэл”-ийг олж нээх түлхүүр байж мэднэ.

Эдгээр сэдвүүдээр та оройн хоолны дараа, хамт алхаж явахдаа, эсвэл унтахаас өмнө ярилцаж болно. Зөвлөж, зааж өгөх гэхээсээ илүүтэй сонсож, ярилцаж өгөөрэй.

Эрэгтэй хүүхэдтэй ээжийн баримтлах 9 дүрэм:1. Хэзээ ч хүүгээ дооглож бүү инээЭрэгтэй хүний хувьд эмэгтэй хүн дооглож инэ...
18/07/2025

Эрэгтэй хүүхэдтэй ээжийн баримтлах 9 дүрэм:

1. Хэзээ ч хүүгээ дооглож бүү инээ

Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүн дооглож инээнэ гэдэг бол сэтгэлзүйн том цохилт бөгөөд ээж нь дооглож инээнэ гэдэг бол бүр ч том цохилт. Хүү чинь өмдөө буруу харуулаад өмссөнд юм уу, хазгар нохой зурсан болон хажуугийн ширээний охинд хайртайгаа илэрхийлсэн зэрэг ямар нэг тодорхой зүйлд дооглож инээх нь буруу юм. Таны тэр доогтой инээдийг хүү чинь насан туршдаа санах болно. Хамгийн гол нь хэзээ ч мартахгүй.

2. Асуулт болгонд нь заавал хариул

Хэдэн настай байх нь хамаагүй. Бас ямар ч “том болохоор чинь”, “хүүхдэд хамаагүй” мэтийн хариулт байж болохгүй. Заавал хариул. Хэрвээ хариулж мэдэхгүй бол тэрийгээ л хэл. Дараа нь мэдсэн хойноо хариуг нь хэл. Ичиж зовохоор юм байвал яах вэ? Сайн л биз. Танд бас нэг дутагдал байгааг та мэдэх болно. Ичиж зовох нь таны нэг дутагдал мөн биз? Үүнийгээ хүүхдэд бүү халдварлуул. Асуусан асуулт чинь шууд хариулахад хүнд юм байна гээд бодох цаг гуй. Хүүхэд танд хангалттай цаг дуртай өгнө.

3. Шийдвэр гаргахдаа хүүгээсээ зөвлөгөө хүс

Таны шийдэх гэж сар жилээр зовсон асуудалд чинь хүүхэд заримдаа ямар амархан, ямар зөв шийдвэр олдог гэж бодно? Ямар ч сэдвээр тэр шүү. Манайх ямар байртай болбол сайхан бэ? гэдгээс эхлээд би яагаад үргэлж хэн нэгэнтэй муудалцаад байнаа ч юм уу, би юу буруу хийгээд байна? гэх зэрэг бүх төрлийн асуудалд тэр шүү. Ингэснээр хүүхдэд маань эр хүний мөн чанар сууж эхлэх ба удалгүй таны түшиг тулгуур болох болно. Харин та үргэлж түүнд итгэж байгаагаа, хүндэлж байдгаа харуулах хэрэгтэй.

4. “Би чамд хэлээ биз дээ” гэдэг үгийг март

Та урьд нь хэлсэн байгаад хүүхэд чинь мартсан байлаа ч энэ “дууг дуулах” хэрэггүй. Үүрд март. Та хүүхэдтэй юугаар ч өрсөлдөх хэрэггүй бөгөөд “би чамд хэлээ биз дээ” бол яах аргагүй ээж нь ялалтандаа баярлаж байгаа өрсөлдөөн юм. Таны зөв байсан байлаа ч чимээгүй л баярла. Цаадах чинь аяндаа ойлгоно.

5. Магт, хөөргө Энийг ингэсэн бол… мэтийн дэмий үггүйгээр хүүхдээ магт.

Зүгээр л “ямар мундаг юм бэ”. Таны хүүхэд ч мундаг байх болно. Том болоод харин “энийг ингэсэн бол”-ыг өөрөө харна.

6. Мөрөөдлийг нь дэмж

“Усан доорх археологич болмоор байна” – Зөв. Энэ сэдвээр ном авч өг. Дараа нь “уран зураач болмоор” болно. Бас л зөв. Дахиад л ном авч өгнө. “Инженер болмоор” үед ч ялгаагүй. Зарчим тодорхой биз? Хүүхэд чинь 20-иод насандаа л жинхэнэ шийдвэрээ гаргана, тэр болтол мөрөөдөл болгоныг дэмжих хэрэгтэй.

7. Хүүхэд уйлж байхад… Уйлж байна гэдэг болохгүй юм болжээ гэсэн үг.

Бидний хувьд хамгийн жижигхэн (цэцэрлэгт нь дуртай хоолыг нь биш өөр хоол өгч л дээ) зүйл боловч тэдний хувьд асар том явдал. Учир нь хүүхдийн ертөнц маань одоогоор жижигхэн учир дургүй хоол нь тэр ертөнцөд том хэвээрээ байсаар байх болно. Хэрвээ уйлж байвал тайвшруул. Хэдэн настай байсан ч хамаагүй. Заавал тайвшруул. Энэ бол та хоёр ирээдүйн бие биеэ ойлголцох суурь, хууль болох ёстой ба хүүхэд ганцаараа уйлж суух ёсгүй. Хэзээ ч тэр.

8. Битгий үглэ Энд элдэв тайлбар хэрэггүй бизээ.

9. Үргэлж түүний талд ор

Зөвхөн үгээр ч биш үйл хэргээрээ ч түүний талд бай. Битгий багштай нийлж түүнийг буруутга, гэр бүлийн болон бусад нөхөдтэй санаа нэгтэй байсных нь төлөө бүү загна. Хүмүүсийн хажууд үргэлж түүний зөв байх ёстой. Ийм л байж чадвал таны хүү танд хамгийн нандин чухал нууцаа ч хуваалцах болно. Яагаад гэвэл тэр таныг “Юу асуугаад байгаа юм бэ?”, “ Ичддэгүй юм уу” мэтийн хашгираа гуагачаан болохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх учраас тэр шүү. Өөрөөр хэлбэл тэр танд итгэж байгаа учраас. Үр хүүхдийнх нь итгэл гэдэг ээж хүний мөрөөдөл биш гэж үү? Үүнийг дээрх замаар олж авч болно шүү.

🏥 Better Mind нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэг нь 2021 оноос сэтгэл засал, нойргүйдэл, сэтгэл зүйн оношилгоо, гэр бүл б...
16/07/2025

🏥 Better Mind нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэг нь 2021 оноос сэтгэл засал, нойргүйдэл, сэтгэл зүйн оношилгоо, гэр бүл болон хүүхдийн сэтгэцийн үзлэг, сэтгэл засал зэрэг чиглэлээр амбулаториор үзэж, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг.

✅Бид стресс, нойргүйдэл, сэтгэл гутрал, мэдрэлийн ядаргаа, сэтгэлийн хямралыг сэтгэл тайвшруулах эмийн эмчилгээ, сэтгэл засал эмчилгээ, олон төрлийн булчин сулруулах физик эмчилгээ болон нойргүйдлийн эсрэг альфа-стeм аппаратаар хавсран эмчилдэг онцлогтой.

✨ Ая тухтай, дуу чимээ багатай, тайван тохилог орчинд мэргэжлийн эмч нар цөөн тооны үйлчлүүлэгчдийг хүлээн авч хэвтүүлэн эмчилдэг ба төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилагч, туслах сувилагч нар сувилахуйн тусламж үзүүлдэг.

😊Мөн мэргэжлийн сэтгэл засалч эмч нарын баг төрийн болон хувийн байгууллагуудад чиглэсэн онол практикийн сургалт, бүлгийн сэтгэл засал, нойргүйдэл, сэтгэл гутрал, стресс ба стрессийн түвшингийн сорил тест, асуулга хийж, тухайн сорил тест дээр үндэслэн сэтгэл санааны байдал, гэр бүлийн харилцаа, хамт олны уур амьсгал, ажлаас халшрах хам шинж, ажлын байрны хүчин зүйлүүд зэргийг тогтоох цогц үйлчилгээ үзүүлнэ.

🚀 Сургалтын сэдвүүд:
✓ Хэрхэн аз жаргалтай ажиллах вэ?
✓ Нойргүйдэл, чанартай нойр ба ажлын бүтээмж
✓ Стресс менежемент, стрессээ хэрхэн зөв удирдах вэ
✓ Сэтгэцийн эрүүл мэндээ хайрлая
✓ Сэтгэл гутрал ба ажлын бүтээмж
✓ Хамт олны эерэг харилцаа
✓ Багийн сэтгэл зүй, ажил амьдралын тэнцвэр
✓ Удирдлагын сэтгэл зүй
✓ Ажлаас халшрах хам шинж, ажилд гарахаас өмнө сэтгэлзүйгээ бэлдэх
✓ Мэдрэлийн ядаргаа ба ажлын бүтээмж
✓ Сэтгэл гутрал ба ажлын бүтээмж
✓ Донтолт (архи, тамхи, цахим мөрийтэй тоглоом)
✓ Ажлын байрны сэтгэлзүй ба ажлын бүтээмжид нөлөөлөх нь
✓ Ажлын байрны сэтгэлзүйн аюулгүй байдал
✓ Жирэмсэн эхийн сэтгэлзүй, төрсөний дараах сэтгэлзүйн байдал
✓ Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүй, хүүхдийн тархины хөгжил
✓ Бага насны хүүхдүүдийн сэтгэцийн хөгжил, онцлог
✓Хүүхдийн мэргэжил сонголтонд нөлөөлөх нь, EQ буюу бие даах чадамыг илрүүлэх нь

нэмэлтээр: Стрессын түвшинг тогтоох, нойргүйдэл, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, зан төрхийн онцлогийг илрүүлэх сорил.

"Better Mind" нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэг
📞Лавлах утас: 𝟕705-5858, 8800-6221
👉🏼 https://www.facebook.com/BetterMind.clinic

#Эрүүлбай

#Сэтгэл
#төрийн #байгууллагуудад #онол , #сургалт, #лекц , #нойргүйдэл, , #стресс , #асуулга , , , #жирэмсэн, #Сэтгэлгутрал #Нойргүйдэл #НОЙР #стресс #стрессменежмент #Айдас #гутрал #сэтгэлзасал #сэтгэцийнэмч #төрснийдараахсэтгэлгутрал #Жирэмсэн #Сэтгэл
📢

Тэнгэр ивээж тэнхээ тэтгэсэн Монгол наадам эхэллээ.Та бүхэндээ Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын...
11/07/2025

Тэнгэр ивээж тэнхээ тэтгэсэн Монгол наадам эхэллээ.Та бүхэндээ Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104 жилийн ойн их баяр наадмын мэндийг хүргэе.
Сайхан наадаарай

"Better Mind" нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэг

📞Лавлах утас: 𝟕705-5858, 8800-6221

https://youtu.be/H3mbESyxTgs

www.bettermind.mn

🇲🇳 Тх бүхэн минь дэнж хотойтол сайхан наадаарай! 🇲🇳  Ардын хувьсгалын 104,Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилий...
10/07/2025

🇲🇳 Тх бүхэн минь дэнж хотойтол сайхан наадаарай!

🇲🇳 Ардын хувьсгалын 104,Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье! 🎉

🇲🇳 #МонголНаадам #баярынмэнд #Наадам

👉🏿Нойр дутуу байх нь зүгээр л уур уцаартай болгоод зогсохгүй — таны тархийг өөрийг нь өөрийнх нь эсрэг ажиллуулдаг.    С...
02/07/2025

👉🏿Нойр дутуу байх нь зүгээр л уур уцаартай болгоод зогсохгүй — таны тархийг өөрийг нь өөрийнх нь эсрэг ажиллуулдаг.
Судалгаагаар, удаан хугацааны нойр дутуу байдал тархины хамгаалалтын микроглиаль эсүүдийг идэвхжүүлж, тэдгээр нь мэдрэлийн холбоосуудыг “идэж” эхэлдэг. Энэ нь тархины бүтцийг аажмаар задлах аюултай.

Үүнийг ажилласаар зогсохоо мартсан цэвэрлэгээний багтай зүйрлэж болно — тэд таны тархийг хог хаягдал гэж андуурч, үргэлжлүүлэн цэвэрлээд байдаг гэсэн үг.
Амралт бол тансаглал биш! — энэ бол засвар үйлчилгээ. Хэрвээ та хангалттай амрахгүй яваад байвал ой санамж, сэтгэл санаа, танин мэдэхүйгээ өөрөө аажмаар сүйтгэж байна гэсэн үг!☝️

Таны хувьд хэдэн цагийн нойр “хангалттай” байдаг вэ? 💤🧠



"Better Mind" нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэг
📞Лавлах утас: 𝟕705-5858, 8800-6221
👉🏼 https://www.facebook.com/BetterMind.clinic

#Эрүүлбай

#Сэтгэл
#нойргүйдэл, , #стресс #Нойргүйдэл #НОЙР #стресс #стрессменежмент #Айдас #гутрал #сэтгэлзасал #сэтгэцийнэмч #Сэтгэл
📢

Ядуурал, боловсролын тэгш бус байдал, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн хямрал, ёс суртахууны уналт зэрэг нь энэ нөхцөли...
02/07/2025

Ядуурал, боловсролын тэгш бус байдал, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн хямрал, ёс суртахууны уналт зэрэг нь энэ нөхцөлийг бүрдүүлж байна

Эх сурвалж: Zarig.mn

"Better Mind" нойргүйдэл, сэтгэл заслын
эмнэлэг
📞Лавлах утас: 𝟕705-5858, 8800-6221

https://youtu.be/H3mbESyxTgs

website: www.bettermind.mn

30/06/2025
Нэг эмээ хөрш залуугаа хулгайч гэсэн цуу тараажээ. Цуу яриа тархсаар удалгүй залуу эр цагдаад баригдсан ч хэдэн өдрийн д...
30/06/2025

Нэг эмээ хөрш залуугаа хулгайч гэсэн цуу тараажээ. Цуу яриа тархсаар удалгүй залуу эр цагдаад баригдсан ч хэдэн өдрийн дараа буруугүй болох нь тогтоогдож суллагдаж, суллагдсан даруйдаа эмгэнийг шүүхэд өгчээ.
Эмгэн шүүхэд очоод хийсэн хэргийнхээ талаар мэдүүлэхдээ "Ердөө л цуурхал шүү дээ, би хэнд ч гай болоогүй" гэв.
Шүүгч эмгэнд хандан: хөршийнхөө талаар ярьсан бүхнээ нэг цаасан дээр бич, тэгээд хэдэн хэсэг болгож ураад гэртээ харих замдаа хая.
Маргааш ирж шийтгэлээ сонсоорой гэв.
Маргааш нь шүүгч: та шийтгэлээ авахаасаа өмнө гарч яваад өчигдрийн хаясан цаасны хэсгүүдээ цуглуулаад ир!
Эмгэн: тэгэх боломж байхгүй, өдийд салхинд хийсээд явчихсан байх, би хаанаас олж ирэх вэ?
Шүүгч хариуд нь:
нэгэнт салхинд хийсээд явсан цаасны тасархайнуудыг эргэн цуглуулж болохгүйтэй адил санамсаргүй хэлсэн цуурхал үг хүний нэр төрийг дахин сэргэх боломжгүйгээр сэвтүүлдэг юм. Хэн нэгний талаар сайнаар ярьж чаддаггүй юм бол юуч ярих хэрэггүй гэв.
Мэдэхгүй зүйлсээ мэдэмхийрч ярих шиг ичгүүртэй юм гэж үгүй болвуу? Баталгаатай баримттай, нүдээр харсан зүйлсдээ итгэж байгаарай. Хэн ч хэний ч тухай юу ч гэж бухаж тохож гүтгэж хэлмэгдүүлж ярьж болно.
Ухаалаг хүний чихэнд хов ирээд төгсдөг гэдэг.

30/06/2025

Better Mind нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэг -ийн сэтгэл засалч эмч Д.Номин-Эрдэнэ

Address

Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл засалч эмч М.Мандах posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл засалч эмч М.Мандах:

Share