
22/04/2025
🌬 ХИЙ ТӨРЛИЙН ХҮМҮҮС
Биеийн онцлог:
➖ Туранхай, нарийхан биетэй
➖ Арьс хуурай, сэрвэгнүүр
➖ Амархан даарах, хүйтэнд мэдрэмтгий
Сэтгэл зүй, зан чанар:
💡 Түргэн сэтгэдэг, хурдан үйлдэлтэй
💡 Сэтгэл санаа тогтворгүй
💡 Санаа зовох, хий бодолд амархан автана
Өвчлөлд өртөмтгий байдал:
🧠 Мэдрэл, сэтгэл зүйн эмгэг
🦴 Яс, үе мөч, булчин, мэдрэлийн өвчин
🌙 Нойргүйдэл, толгой өвдөх
🔥 ШАР ТӨРЛИЙН ХҮМҮҮС
Биеийн онцлог:
➖ Дунд зэргийн биетэй, булчинлаг
➖ Арьс халуун, өнгө зүстэй
➖ Хоол боловсруулалт хурдан
Сэтгэл зүй, зан чанар:
⚡️ Эрч хүчтэй, шийдэмгий
⚡️ Түрэмгий, ууртай
⚡️ Өрсөлдөөнч, удирдагч төрхтэй
Өвчлөлд өртөмтгий байдал:
🩺 Хоол боловсруулах эрхтний өвчин
💢 Уур бухимдал, халуун хордлого
🧬 Шар ихсэхтэй холбоотой эмгэгүүд
💧 БАДГАН ТӨРЛИЙН ХҮМҮҮС
Биеийн онцлог:
➖ Бие бөх, өргөн мөртэй
➖ Арьс чийглэг, зөөлөн
➖ Хөдөлгөөн удаан, тогтвортой
Сэтгэл зүй, зан чанар:
🌿 Тэвчээртэй, дөлгөөн
🌿 Найрсаг, амгалан
🌿 Бат бөх итгэлтэй, тайван
Өвчлөлд өртөмтгий байдал:
🧊 Ханиад, цэр, өөхлөлт
🚶♂️ Хөдөлгөөний дутагдлын шалтгаант өвчин
🍽 Ходоод гэдэсний дүүрэлт, өтгөн хаталт
✨ Төгс эрүүл амьдрал нь хий, шар, бадганы тэнцвэр дээр суурилдаг!
👉 Өөрийн төрлөө мэдэж, амьдралын хэв маягаа зөв тохируулбал өвчин зовиурыг урьдчилан сэргийлэх боломжтой.