01/02/2025
Та мэдэх үү?
Хүмүүс төрөхдөө энерги, хүч чадлын хангалттай нөөцтэй төрдөг учраас амьдралынхаа 1/3-д энэ хүчний талаар санаа зовох зүйлгүй байдаг байна. Энэ нь дунджаар 25 хүртэлх нас юм. Харин амьдралынхаа цаашдын хугацаанд өөрийнхөө энергид санаа тавьж эхлэхгүй бол тэдгээр нь аажмаар буурч, сулардаг байна. Зарим хүнд энерги нь тийм идэвхитэй биш зарим нь хүнийх бүүр зогсчихсон байдаг. Залуу, эрүүл, хүч чадалтай хүний амин хүрдүүд цагийн зүүний дагуу эргэлддэг. Түвдийн 7 дасгалыг хийснээр та суларч байгаа энергиэ нэмэгдүүлэх боломжтой. Ингэсний үр дүнд эрүүл саруул болно. Хүний энергийн нөөц хүрэлцээгүй болж барагдах эхлэх үед энэхүү дасгалын тусламжтайгаар түүнийг нөхөж, сэргээх аргад суралцах юм. Энэхүү дасгалыг хийж эхэлснээр энергийн хүрдүүд шинэ эрч хүчийг авч анх төрөхөд чинь байсан тэр энергийг, бүүр түүнээс ч илүү энергийг дандаа өгч байдаг бөгөөд үүнд суралцсан хэн боловч эрүүл, хөгширөхгүй байх боломжийг олж чадна.