Crown Yoga

Crown  Yoga Иога бол хөдөлгөөнт бясалгал юм.

👍Яасан үнэн үгнүүд вэ? 🤗Дуустал уншлаа1. Хэн нэгэнрүү хоёр удаа угсарч бүү залга...Утсаа авахгүй байгаа бол ямар нэгэн ч...
05/07/2025

👍Яасан үнэн үгнүүд вэ?
🤗Дуустал уншлаа
1. Хэн нэгэнрүү хоёр удаа угсарч бүү залга...
Утсаа авахгүй байгаа бол ямар нэгэн чухал ажилтай байна гэж бод...

2. Хэн нэгэн чамайг өдөр/оройн хоолонд урьсан бол меню дээрх хамгийн үнэтэй хоолыг битгий захиал...

3. “Гэрлээгүй л байна уу”, “Хүүхэдтэй болоогүй л байна уу”, “Яагаад машин авдаггүй юм бэ” гэх мэтийн хачин асуулт бүү асуу...
Чиний асуудал биш...

4. Ард яваа нэгэнд хаалгаа нээлттэй үлдээ...
Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу хэн ч байлаа гэсэн...
Нийтийн дунд хүмүүст сайн хандлаа гээд чи доошоо орчихгүй...

5. Таксины төлбөрийг найз чинь төлбөл дараагийн удаа өөрөө төлөхийг хичээ...

6. Санаа бодлын олон өнгийг хүндэл...
Чамд 6 гэж харагдаж байхад эсрэг талын хүнд 9 гэж харагдана гэдгийг бүү март...
Хоёрдох бодол хувилбартай байхад дөхөм гэдгийг сана...

7. Хүний яриаг бүү тасал...
Бүгдийг сонс, бүгдийг филтерд гэсэн үг байдаг...

8. Хэн нэгэн чамд тусалсан бол “баярлалаа” гэж заавал хэлж бай...

9. Хэн нэгнийг “явуулах”, егөөдөхөд нөгөө хүн дурамжхан байвал нэн даруй зогсоо...

10. Нийтийн дунд магт, хол аваачиж загна...

11. Хэн нэгний жингийн талаар хэзээ ч битгий коммент хэлж бай...
Чи гайхалтай харагдаж байна” гэхэд л болно...

12. Хэн нэгэн утсан дээрх зургаа үзүүлвэл баруун эсвэл зүүн тийш битгий эргүүл...
Ямар ч зураг байгаа юм билээ...

13. Найз чинь эмчид үзүүлнэ гэвэл яагаад гэж бүү асуу...
Гайгүй байгаасай гэж л хэл...

14. Захиралтай харьцдаг шигээ цэвэрлэгчтэй харьц...
Өөрөөсөө доорх хүмүүстэй муухай харьцвал хүмүүс чамайг таалахгүй харин эсрэгээрээ, сайхан харьцвал хүндлэнэ...

15. Хүн чамтай ярьж байхад утсаараа оролдох нь бүдүүлэг зан...

16. Асуугаагүй байхад хэзээ ч битгий зөвлөгөө өг...

17. Хүмүүсийн нас, цалинг битгий асуу...

18. Хэн нэгэнтэй гудамжинд таарч ярьвал нарны шилээ авч ярь...
Энэ бол хүндлэл...

19. Ядуусын дунд баян тарганаа гайхуулж бүү ярь...
Үргүй хүмүүсийн дунд хүүхдүүдийнхээ тухай бүү ярь...

20. Сайхан мессеж хүлээж авсан бол баярлалаа гэж хариулж байхыг хичээ...

Таалагдлаа, бичсэн хүнд нь баярлалаа👏👏👏

🌸Бэлэн гудас дууссан тул одоо ирэх гудасны өнгөө сонгоод захиалгаа баталгаажуулаарай. 💖Өнгө бүрээс 2-3 л ирдэг. 🖤Ирээд л...
28/06/2025

🌸Бэлэн гудас дууссан тул одоо ирэх гудасны өнгөө сонгоод захиалгаа баталгаажуулаарай.
💖Өнгө бүрээс 2-3 л ирдэг.
🖤Ирээд л дуусдаг болохоор асуусан хүмүүс эрт аваарай . 🙏🫶👋👏

Дагаад хийгээд үзээрэй.
27/06/2025

Дагаад хийгээд үзээрэй.

21/06/2025
🌟Хүмүүсийн хүсэлтээр захиалга нээлээ🌟Размер: S, M, L Үнэ: 45.000 /карго орсон үнэ/ хот доторх хүргэлт ороогүй болно.
20/06/2025

🌟Хүмүүсийн хүсэлтээр захиалга нээлээ🌟
Размер: S, M, L
Үнэ: 45.000 /карго орсон үнэ/ хот доторх хүргэлт ороогүй болно.

🫶Дасгалын 2 хос 75.000₮ Захиалгаар ирнэ.🧘‍♀️🩵🫶💚🙏Размер : S M L XL
15/06/2025

🫶Дасгалын 2 хос 75.000₮
Захиалгаар ирнэ.🧘‍♀️🩵🫶💚🙏
Размер : S M L XL

Захилгаар ирнэ💙
15/06/2025

Захилгаар ирнэ💙

Эрэлттэй өнгөнүүд хэдхэн хоноод буулаа💚💙🖤🩵Захилгаа баталгаажуулаарай 1,1- л байгаа 🌟Үнэ:95.000 хүргэлт:6000
15/06/2025

Эрэлттэй өнгөнүүд хэдхэн хоноод буулаа💚💙🖤🩵
Захилгаа баталгаажуулаарай 1,1- л байгаа
🌟Үнэ:95.000 хүргэлт:6000

"Уучлалт гуйхад хожимдоно гэж үгүй..."Өчигдөр шөнө эхнэртэйгээ маргалдаад тусдаа унтсан. Би уурлаад, өөрийгөө зөв гэж бо...
13/06/2025

"Уучлалт гуйхад хожимдоно гэж үгүй..."

Өчигдөр шөнө эхнэртэйгээ маргалдаад тусдаа унтсан. Би уурлаад, өөрийгөө зөв гэж бодсон ч зочны өрөөнд гэрэл унтраах үед сэтгэл амарсангүй. Нойр ч хүрэхгүй, элдвийг бодож хэвтлээ. “Хайртай хүн минь, насаараа хамт явах хань минь байхад... би яагаад ийм үг хэлэв ээ?” гэж.

Уг нь очоод уучлалт гуйчих юмсан гэж бодох ч зөрүүд зан татаад л. Гэхдээ эцэст нь зөөлрөөд орлоо. Хань минь аль хэдийн унтчихсан байв. Тэврээд хэвттэл намайг сэмээрхэн тэврээд авсан. Тэгэхэд л зүрх дулаацаад, “Уучлаарай, хайрт минь” гэж чихэнд нь хэлсэн. Тэгсэн “Намайг ч бас” гэж шивнээд нойрондоо эрхлээд үргэлжлүүлж унтсан.

Хүн гэдэг хачин амьтан. Ойр дотны хүндээ л хамгийн хорон үг хэлдэг, хамгийн их гомдоодог. Хайртай гэдгээ мэдсээр байж шаралхаад, уучлал гуйж чадалгүй зөрүүдлээд байдаг.

Тиймээс над шиг хэдийнээ гэр бүлтэй, үр хүүхэдтэй болсон эрчүүддээ хэлье:

👉 Эмэгтэй хүнийг ойлгох гээд хэрэггүй ээ, зүгээр л хайрлачих...

👉 Уучлалт гуйх нь сул дорой байдал биш, харин хайрлаж чаддаг хүчний илэрхийлэл...

👉 "Уучлаарай" гэж зориг гарган хэлсэн тэр шөнө л миний хамгийн амгалан нойртой шөнө байлаа...

Хайртай хүмүүстээ буулт хийж, зөрүүдлэл биш зөөлөн сэтгэлээр ойртож сурах нь үнэхээрийн эр хүний ухаан юм байна гэж ойлголоо.

"УУЧЛААРАЙ ХАЙРТ МИНЬ..." гэж хэлэх зориг, ухаан бидэнд байг... 🤗

Address

Улаанбаатар

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Crown Yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category