Эрдэмт Манал УАУ-ны Эмнэлэг

Эрдэмт Манал УАУ-ны Эмнэлэг Уламжлалт ангаах ухааны заавар, зөвөлгөө, Эрүүл амьдрах ухаан

24/06/2025
Эрүүл явахад энэ их чухал.     📌  Лимф буюу тунгалгийн тогтолцоо нь биеийг цэвэрлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Э...
26/04/2025

Эрүүл явахад энэ их чухал.
📌 Лимф буюу тунгалгийн тогтолцоо нь биеийг цэвэрлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь бидний биеийн хамгийн хөдөлмөрч цэвэрлэгч бөгөөд хорт бодисыг цуглуулж, зайлуулдаг. Яг л цэвэрлэх байгууламж, усаа цэвэр байлгадаг гол шиг. Хөдөлгөөнгүй болон урсгал ус хоёрын ялгаа тодорхой гэдгийг та өөрөө мэднэ. Урсгал байгаа газар амьдрал, эрч хүч, эрүүл мэнд байдаг.
📌Лимф нь мөн хүний дархлааны функцийг гүйцэтгэдэг.
Энэ нь бие махбодийг халдвар, хүрээлэн буй орчны хортой хүчин зүйлээс хамгаалдаг. Тунгалгийн булчирхай зогсонги байдалд ороход цусны эргэлт муудаж, үйл ажиллагаа удааширч, бие махбодид хорт бодис хуримтлагдах, үрэвсэлт өвчин тусах магадлал ихэсдэг. Мөн арьсны тууралт, хавагнах, байнгын ядрах, хөл чилэх, сэтгэлийн таагүй байдал, толгой өвдөх, нойргүйдэх, ханиад эсвэл бусад өвчнүүд, ерөнхийдөө дархлаа сулрах зэргээр таагүй мэдрэмжийн мөчлөг эхэлдэг.
📌Нойргүйдэл, стрессд өртөнө.
▪️Бохирдсон организм. Лимфийн урсгалыг дараах байдлаар сайжруулдаг:
Булчингийн агшилтыг үүсгэдэг аливаа дасгал хөдөлгөөн, биеийн тамирын дасгал.
Идэвхитэй алхаж эсвэл үсрэх нь уушгины үйл ажиллагаа болон цусны лимфийн урсгалыг сайжруулна.
▪️Мөн дугуй унах,усан санд сэлэх, янз бүрийн биеийн тамирын дасгал (тулаан, түлхэлт).
▪️Амьсгалах програмууд. Ашигтай бөгөөд маш энгийн дасгалууд, жишээлбэл, гараа хажуу тийш нь өргөхдөө гүнзгий амьсгаа авах, доошлуулахдаа амьсгаагаа гаргах. Дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтана.
Чичиргээний програмууд. Өглөө боссон даруйдаа хэвтэж байхдаа гар, хөлөө өргөж, унадаг дугуй унаж байгаа мэт хөлөө сэгсэрнэ.
▪️Босохдоо хөлийнхөө хуруун дээр босч, өсгий дээрээ буу.
Энэ дасгалыг 32 удаа хий. Өглөө босоод лимфийг хөдөлгөх нь маш их ашиг тустай байх болно. Химийн бодис агуулаагүй угаалгын өрөө, шүршүүр, саун. Бүрэн унтах, бие махбодийг хязгаарладаггүй хувцас.
▪️Массаж.
Лимфийн системийг идэвхжүүлэхийн тулд массажийг доороос дээш, жишээлбэл хөлийн хуруунаас өвдөг хүртэл, өвдөгнөөс тохой хүртэл хийдэг. Массаж хийх эхний алхам бол лимфийн гадагшлах урсгалыг сайжруулахын тулд дээд ба эгэмний доорх хэсгийг идэвхжүүлэх явдал юм, эс тэгвээс та ядрах, өвдөх, хавдах гэх мэтийг мэдрэх болно.
Тиймээс өөртөө анхаарал тавьж, өөрийгөө хайрлаж, эрүүл байгаарай

#ТандХэрэгтэйГээдХуулав

3 шимт, 4 шимт, 5 шимт ясны шөлөнд ямар ямар яс байдаг вэ?• 3 шимт яс: Борви+ Тойг+ Далны толгой• 4 шимт яс: 3 шимт +ГОД...
20/04/2025

3 шимт, 4 шимт, 5 шимт ясны шөлөнд ямар ямар яс байдаг вэ?

• 3 шимт яс: Борви+ Тойг+ Далны толгой

• 4 шимт яс: 3 шимт +ГОДОН

• 5 шимт яс : 4 шимт + Дунд чөмөг

Ийм ялгаатай байдаг.

Хийн өвчний бүлэгт ШӨЛӨН эмийн бүлэг гэж байдаг. Шөлөн эмд 3,4,5 шимт ясны шөл багтдаг.

🍀 Шөлөн эм нь:

1. Хий ядаргаа тайлна

2. Хий ханиалга дарна

3. Нойрны чанар сайжруулна

4. Чих шуугиж толгой эргэхийг намдаана

5. Сарын тэмдэг алдалтыг тэгшитгэнэ

6. Ясны бат бөх чанарыг сайжруулна

7. Бөөрний тамир нэмнэ.

Хүүхэд чинь хөлөрч ойр ойрхон ханиад хүрээд байна уу “дунд чөмөг” жигнээд атгуулчих хэдэн миниут жигнэх вэ гэж үү
20-25минут жигнээд 3-5хоног 10н минут атгуулхад болно өөрсдөө ч атгахад болно шүү битүү шөлтэйгөө цуг жигнээд атгаад байгаарай амжилт🤗❤️💯

Бумба тавихын ач холбогдол. Бумбаны цэг🔹️Биеийн хүйтэн хийг арилгана.🔹️Цусны эргэлтийн үйл ажиллагааг    сайжруулана🔹️Бу...
13/04/2025

Бумба тавихын ач холбогдол. Бумбаны цэг

🔹️Биеийн хүйтэн хийг арилгана.
🔹️Цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулана
🔹️Булчингийн хатингаршил,үе мөч, шөрмөсний уяан хатан чанарыг дэмжинэ.
🔹️Хавдар, хаван хөөн өвдөлтийг намдаана
🔹️Ядаргаа тайлж, арга билгийн тэнцвэрийг зохицуулана.

07/04/2025

Өглөөний мэнд. Өөдлөх нар нь эм болж
Өглөөний мэнд нь дом болог
Уусан цай нь рашаан болж
Цацалаа өргөсөн ээжийн дээж нь ерөөл болог ээ.🙏

31/03/2025

Хаврын дунд сарын шинийн 3ны билэгт сайн өдрийн өглөөний мэнд

30/03/2025

Өнөөдөр хаврын дунд сарын #Шинийн 1 билэгт сайн өдөр буюу 3 сарын 30
Өглөөний мэнд 🌞🌎

Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм. Тархинд хортой 10 зуршил1. Өглөөний цай уухгүй б...
29/03/2025

Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм.
Тархинд хортой 10 зуршил

1. Өглөөний цай уухгүй байх
Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг.
2. Хэт идэх
Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэх чадварын хүчийг бууруулдаг.
3. Тамхи татах
Энэ нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг.
4. Сахар ихтэй чихэрлэг зүйлс их хэрэглэх
Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг.
5. Агаарын бохирдол
Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг.
6. Нойрны дутагдал
Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг.
7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх
Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй.
8. Өвчтэй үедээ ажиллах
Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна.
9. Бодож сэтгэх дутагдах
Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулалт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг.
10. Бага ярих
Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг. Аль болох ярилцаж байгаарай 🙏

Шар тос нь хийг дарж,судасны хатуурал үүсгэхгүй, зөнөглөж хөгшрүүлэхгүй гэх мэт тус их.Орой унтахааса өмнө 2 алгандаа жа...
28/03/2025

Шар тос нь хийг дарж,судасны хатуурал үүсгэхгүй, зөнөглөж хөгшрүүлэхгүй гэх мэт тус их.Орой унтахааса өмнө 2 алгандаа жаахан шар тос түрхээд хооронд нь халуу оргитол үрээд 2 чих, нүдний зовхи ухархайдаа зөөлөн массаж хийж байвал нүд чих амарч, сонсгол хараа сайжирч, нойр сайжирна.

Address

Улаанбаатар

Telephone

+97690448811

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэмт Манал УАУ-ны Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эрдэмт Манал УАУ-ны Эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category