26/09/2024
1. Өөрийгөө өдөр бүр тольдож, өөртөө хайртайгаа хэлж бай😊 Эерэг энерги эерэг бодлоос эхтэй. 😊🥰❤️
2. Платье, юбка, топ, өсгийт зэрэг эмэгтэйлэг хувцсыг өдөр тутамдаа аль болох их өмсөж бай. 👛👙👠👒 Энэ нь танд үргэлж эмэгтэйлэг байх боломжыг олгодог.
3. Үсээ самнаж, сүлжиж, үсээ тордож бай. Эмэгтэй хүний онцгой чимэг бол үс юм🧖♀️🥰
4. Гар хумсаа тогтмол арчлан тордож бай. Хааяа ч гэсэн маникюр педюкурт орж гоо зүйн таашаал авч байгаарай. 💅
5. Нүүрээ арчлахад хангалттай цаг гаргаж, цэвэрхэн, чийглэг байлгахад анхаар. Ядахдаа долоо хоногт 1 удаа маск тавьж, нүүрээ мөсөөр арччихдаг байх хэрэгтэй. 💕
6. Уруулаа будаж, өнгөлж бай.💄💋 Уруул бол биднийг эмэгтэйлэг дур булаам харагдуулах чухал элемент юм шүү дээ. Мэдээж гоё уруулаараа гоё үг хэлдэг байвал гайхалтай хэрэг.
7. Бүжиглэ. 🎶💃Латин америк бүжиг, бэлхүүсний бүжиг хамгийн тохиромжтой гэж үздэг. Учир нь бэлхүүсний хөдөлгөөн ариун хүрдийг нээж өгдөг. Бүжиг эмэгтэй хүнийг уян налархай, гуалиг болгодог нь гайхамшиг🎶💃
8. Иог хий. 🧘♀️Иогийн хөдөлгөөнүүд биднийг зөв амьсгалахад, биеийн бүхий л хэсгийг хөдөлгөхөд тусалдаг. Иог бидний 7 биеийн 7 хүрдний үйл ажиллагааг дэмжиж энерги чөлөөтэй урсахад онцгой үүргийг гүйцэтгэдэг юм шүү.⚛️
9. Хөгжим, аялгуу сонс🎶❤️. Feminine energy гээд YouTube.д хайлт хийхэд хангалттай сонголтууд гарч ирдэг.
10. Дуу аял🎶😊. Бүүвэйн дуу аял. Уртын дууг даган дуул. Мөн өөрт таалагдсан уян зөөлөн дууг дуулах нь эмэгтэйлэг энергиэр дүүргэдэг шидтэй. Учир нь дуу дуулах нь хоолойн чакраг идэвхижүүлж, биднийг өөртөө итгэлтэй, баяр жаргалтай болгодог юм.
11. Сайн ном унш📖🧚♀️. Ялангуяа эмэгтэй хүний хөгжил, сэтгэлзүй, гоо үзэсгэлэнгийн тухай ном уншвал байгаа ононо. Тренди бүсгүй, Power Girl, Inspired, Bloom бүсгүй минь номнуудаа санал болгож байна📖
12. Ус💧💧💧 сайн ууж биеийнхээ бүх хэсгийг усалж, чийглэж байгаарай. Усанд тогтмол ор. Голын усны дэргэд, далайн эрэгт амар. Ус өөрөө эмэгтэй эрчимтэй тул эмэгтэй хүний сэтгэлийг анагааж, амар амгалан болгох шидтэй.
13. Цэцэгтэй ойр бай.🌹🌸💐 Цэцэг тарь. Цэцэг зур. Гэрийнхээ интерьер дизайнд цэцгийг шигтгэ. Цэцгийн баглаа худалдаж ав. Цэцэгтэй даашинз өмс. Цэцэг эмэгтэй энергийг сэргээх, аз жаргалыг бэлэглэх чухал хүчин зүйл юм билээ.
14. Эмх цэгцийг шүт. 💌Эмэгтэй энерги эмх цэгцтэй орчинд дуртай. Хувцас хунар, шүүгээ, гэр орноо эмхтэй, цэгцтэй, цэмцгэр байлгаарай. Бүсгүй хүнийг нямбай байдал чимдэг.🩷
15. Үргэлж төлөвлө. ✍️📙Төлөвлөгөөтэй бол бүх зүйл тодорхой. Тодорхой байдал амар амгалан, тогтвортой байдлыг бэлэглэдэг. Яарах, сандрах, адгах нь эмэгтэй эрчмийг биднээс түлхэж байдаг. Харин төлөвлөгөөтэй, тогтвортой, өөртөө итгэлтэй бүсгүйчүүд эмэгтэй энергийг өөртөө дуудаж байдаг.
16. Үргэлж шинэчлэгд бүсгүй минь.✨️ Хуучин бүхнээс холдож, амьдралынхаа бүх хэсэгт үе үе өөрчлөлт хийдэг бай. Хуучин хувцас, хуучин эд зүйлсээ шинэчлээрэй. Шинэ зүйлс таны энергийг сэргээж байдаг юм.
17. Байгальд аль болох ойр бай.🌱🌲 Нарнаас эрчим ав. 🌞🌈Хөл нүцгэн алхаж газраас эрчим ав. Голын эрэгт сууж уснаас эрчим ав. Байгаль эх бол эрчим хүчний ундарга билээ. Иймд байгаль эхтэйгээ холбогд бүсгүй минь. Энэ жагсаалтын хамгийн чухал зөвлөмжүүдийн нэг энэ юм шүү.
18. Амьтан, ургамал амьд оршихуйтай ойр байж холбоо тогтоо.🐕🐇🦋🌱🤗 Ургамал тарих, арчлах, энергийг мэдрэх, амьтан тэжээх, тэдэнтэй ойлголцохыг хичээх, хайрлах нь таны байгалийн зөн, эмэгтэй энергийг сэргээж байдаг шидтэй. Эмэгтэйчүүд бид энэ ертөнцөд хязгааргүй хайрлахын тулд ирсээн.❤️
19. Ногоо, жимс түлхүү хэрэглээрэй. 🍏🍓Махан хоолоо аль болох багасгаж, хааяадаа мацаг барьж биеэдээ детокс хийж байгаарай. Эмэгтэй энерги хөнгөн хооллолтод дуртай. Эрүүл зөв хооллолтыг шүт.
20. Бүсгүй хүн гал тогоондоо байх үедээ эмэгтэйлэг чанар нь сэргэж байдаг.👩🍳 Учир нь бид байгалиасаа үр хүүхдээ асран хайрлах онцгой чадвартай төрсөн. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол хүнс бэлтгэж хайртай хүмүүсээ амттай хоолоор дайлах нь эмэгтэйлэг энергийг гайхалтай нэмэгдүүлдэг билээ. Хормогчоо зүүгээд гоё хоол хийгээд байж дээ.🥗🍲
21. Өөрийн гараар гэртээ борцог хайрч, талх барих нь 🥖🍞гэрийн энергийг дүүргэж, дулаацуулж байдаг. Гэрийн боорцог, талх цаанаа нэг сэтгэлд өег байдаг даа. Хааяа хүүхдүүддээ амттай кекс, бин хийж өгч байгаарай. 🤗
22. Найз бүсгүйчүүдтэйгээ уулзаж🥂🥰🍹, буу халж, хамтдаа дуртай зүйлсээ хийж хөгжилдөж, бүжиглэж, энергиэ солилцож бай. Бид өөрсдөө бие биедээ гайхалтай энергийн эх үүсвэр шүү дээ. Найз бүсгүйчүүдтэйгээ уулзахаар сэтгэл сэргээд ирдэг нь санаандгүй зүйл биш байх нь ээ.
23. Дэлгүүр хэс. 🛍🥰Жижиг, том хамаагүй сар бүр өөртөө зориулж ямар нэгэн эмэгтэйлэг зүйл худалдаж ав. Хувцас, дэвтэр, бал гээд юу ч байж болно. Бүсгүй хүн төрөлхөөсөө гоё сайхан зүйлст дуртай шүү дээ. Худалдан авалт биднийг сэргээж, аз жаргалаар дүүргэж байдаг юм.
24. Бусдад тусалж, буян үйлдэж байгаарай🙏❤️. Энэ нь эмэгтэй хүний төрөлх эмпат чадварыг сэргээж байдаг. Өөрт байгаагаа бусадтай хуваалцаж, бусдыг ялгалгүй хайрлах нь эмэгтэй хүний эмэгтэйлэг агаад бурханлиг оршихуй билээ.
25. Гоё үнэртэй, сэтгэл татам бай.🦋🌸 Тааламжтай үнэртэй энгэсэг түрх. Сайхан үнэр танд төдийгүй, таны эргэн тойрон буй хүмүүст гоё мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй.
Энэхүү жагсаалтыг Зохиолч Т.Гүлдаурен бичиж та бүхэнд хүргэж байна. Оюуны өмчийг дээдлэн шэйрлэж аваарай. (no copy🫶)🧚♀️