Тод Дэлгэц Мед эмнэлэг

Тод Дэлгэц Мед эмнэлэг ТӨВ: Наадамчдын гудамж, Яармагийн зам, 4-р хороо, Хан-Уул дүүрэг, Утас:70002233
САЛБАР 2: БГД Модны 2,Хуучин 7-р төвийн зүүн урд 73-р байр Утас:70002242

12/07/2025

Манай эмнэлэг 7-р сарын 16-наас цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана

НЯМ ГАРИГ БҮР АЖИЛЛАНАБид жирэмсэн ээжүүддээ үйлчилгээгээ хүртээмжтэй хүргэх зорилгоор долоо хоног бүрийн Ням гаригт ХУД...
09/05/2025

НЯМ ГАРИГ БҮР АЖИЛЛАНА

Бид жирэмсэн ээжүүддээ үйлчилгээгээ хүртээмжтэй хүргэх зорилгоор долоо хоног бүрийн Ням гаригт ХУД-ийн Яармаг салбарт ургийн эхо оношилгоог тогтмол хийхээр боллоо.

Та 70002233 дугаараас цаг авч үйлчлүүлээрэй.
Ажиллах цаг:10:00-16:00

13/03/2025

“Тод дэлгэц мед” эмнэлгийн Яармаг, Баянгол дүүргийн салбаруудад Mothers baby, Angel B, I HOPE брэндийн арьс арчилгаа, жирэмсэний болон хөхүүл ээжийн бараа бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна.

16/01/2025

ХӨХ АРЧИЛГААНЫ СУРГАЛТ ТОВЛОГДЛОО

Хэзээ: 2025.01.29
Хаана: Саншайн виллаж дахь "Энх-Амаржин" сувилахуйн төвийн сургалтын танхим

Төлбөр: 20К
Бүртгүүлэх утас: 77008884

Суудлын тоо: 20

БАЯНГОЛ САЛБАРЫН ӨГЛӨӨНИЙ УРАМШУУЛАЛ "Тод Дэлгэц Мед" эмнэлгийн Баянгол салбар тохижилт, үйлчилгээгээ шинэчлэн сайжруулж...
27/11/2024

БАЯНГОЛ САЛБАРЫН ӨГЛӨӨНИЙ УРАМШУУЛАЛ

"Тод Дэлгэц Мед" эмнэлгийн Баянгол салбар тохижилт, үйлчилгээгээ шинэчлэн сайжруулж өглөө эртлэн ирсэн харилцагчиддаа сарын хугацаатай мазок шинжилгээ үнэгүй хийх урамшуулал зарлаж байна.

2024 оны 12 сарын 1-нээс 12 сарын 31 хүртэл өглөө 8-11 цагийн хооронд эхо болон бусад үзлэг хийлгэсэн харилцагчдад мазок шинжилгээ үнэ төлбөргүй хийж үйлчилнэ.

Хаяг: Баянгол дүүрэг, Модны 2, Хуучин 7-р төвийн зүүн урд 73-р байр

Утас:70002242

11/11/2024

ЭХ НЯРАЙГ ЭНЭРЧ ХАЙРЛАСАН 5 ЖИЛ

Эх нярайг сувилах шинэ стандартыг тогтоон ажилласан "Энх-Амаржин" сувилахуйн төв үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой ирэх сард тохионо.

Үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлэн тэлж, илүү олон эх үрсэд асаргаа сувилгаагаа хүргэхийн тулд бид энэ сарын 20-ны өдөр 20 ээжид "Төрөхийн өмнөх болох төрсний дараах хөх арчилгаа" сургалтаа үнэ төлбөргүй хийх гэж байна.

Хэзээ: 2024.11.20 | 11:00-12:15
Хаана: Энх-Амаржин сувилахуйн төвийн сургалтын төв
Бүртгэл:77008884

Ойн баяртаа зориулан бид олон шинэ үйлчилгээ нэвтрүүлж, баярын бэлэг болгон мэргэжлийн сургалтуудаа үнэ төлбөргүй хийх болно. Бидэнтэй хамт байгаарай.

Бидний үйлчилгээг хүндэтгэн хүлээн авч, үнэ цэн үргэлж нэмж байдаг харилцагч та бүхэндээ баярлалаа.

ЖИРЭМСЛЭЛТЭЭ ХАМТ ТӨЛӨВЛӨХ ҮҮ? Хүүтэй л болчихмоор байна, охинтой л болчихвол болох гээд байна, хүсээд ч хүүхэд олохгүй ...
04/11/2024

ЖИРЭМСЛЭЛТЭЭ ХАМТ ТӨЛӨВЛӨХ ҮҮ?

Хүүтэй л болчихмоор байна, охинтой л болчихвол болох гээд байна, хүсээд ч хүүхэд олохгүй байна зэрэг үгсийг бид хангалттай сонсдог ч хэзээ, хэнтэй, хэрхэн биеэ бэлдэж хүссэн хүүгээ, охиноо олох тухай төлөвлөх нь бага.

Хамтдаа ХҮҮХЭД ТӨЛӨВЛӨХ АЯЛАЛ-д гарахыг манай эмч нар урьж байна.

Хооллолт, хуанлийн тоолол, хосын төрсөн өдрийн тооцоолол, хийгдэх шаардлагатай эмчилгээнүүд гээд таны төсөөлснөөс олон зүйлсээс төлөвлөгөө бүрдэнэ.

Хүүхэд төлөвлөх аялалд хосоороо ирж, шинжилгээнд хамрагдаж, мэргэжлийн эмчийн зөвлөгөөн дор төлөвлөлттэй төрөхийг урьж байна.

Утас: 70002233

ХҮҮХЭД БҮР ЗУЛАЙН ЭХОД ХАРУУЛАХ ЁСТОЙ ЮУ?Зулайн эхо бол хүүхдэд учирч болох эрсдлийг эрт илрүүлэх зорилготой шинжилгээ ю...
12/04/2024

ХҮҮХЭД БҮР ЗУЛАЙН ЭХОД ХАРУУЛАХ ЁСТОЙ ЮУ?

Зулайн эхо бол хүүхдэд учирч болох эрсдлийг эрт илрүүлэх зорилготой шинжилгээ юм.

Хэрвээ ээж нь жирэмсэн байхдаа өвдөж байсан, тонус, хордлого ихтэй байсан, түүнчлэн хүүхэд төрөхдөө бүтэлттэй эсвэл дутуу төрсөн бол зулайн эход заавал харуулаарай.

Зулайн эход харуулснаар тархины бүтэц, тархины цусан хангамжийн байдал, тархины ховдлууд, хэмжээ хэвийн байгаа эсэх, голомтот өөрчлөлт, төрөлхийн гажиг байгаа эсэхийг тодорхойлно.

Зулайн эхогоор ямар нэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд хүүхдийн эмч, хүүхдийн мэдрэлийн эмчтэй зөвлөлдөж холбогдох эмчилгээнүүдийг хийлгээрэй.

ГАЙХАЛТАЙ МЭДЭЭГ ХАМТДАА СОНСОЦГООЁ! Хүү юу? Охин уу? Аавынхаа хөөрхөн хамар, ээжийнхээ урт хөлийг дуурайж уу гээд жирэм...
10/04/2024

ГАЙХАЛТАЙ МЭДЭЭГ ХАМТДАА СОНСОЦГООЁ!

Хүү юу? Охин уу? Аавынхаа хөөрхөн хамар, ээжийнхээ урт хөлийг дуурайж уу гээд жирэмсний хяналтын өрөөнөөс ямар хөөрхөн ярианууд сонсогддог гэж санана.

Баярт мэдээг хамтдаа сонсохоор гэдсэн дэх бяцхан жаалын аав нь ах нь эгч нь бөөндөө ирэх тохиолдлууд олон бий.

Ялангуяа хүйс тодорхойлох үед халуун бүлээрээ ирж гайхалтай мэдээг хамтдаа сонсоорой.

Бид та бүхний тухыг боломжоороо ханган ажиллах болно.

СУУРЬ ИТГЭЛИЙН ҮЕ“АМЬДРАЛЫН ЭХНИЙ 2 САР" сургалтыг Энх-амаржин сувилал, Торниун ТББ хамтран 4 сарын 19-ний 11 цагт "Энх ...
01/04/2024

СУУРЬ ИТГЭЛИЙН ҮЕ

“АМЬДРАЛЫН ЭХНИЙ 2 САР" сургалтыг Энх-амаржин сувилал, Торниун ТББ хамтран 4 сарын 19-ний 11 цагт "Энх Амаржин" сувилахуйн төвийн сургалтын танхимд зохион байгуулна.

Сургалтын агуулга:

-2 хүртэлх сартай хүүхдийн хөгжлийн онцлог, сэтгэлзүйн хэрэгцээ
-Нярай үед эцэг эхийн зүгээс үзүүлэх хөгжлийн дэмжлэг, орчин бүрдүүлэлт
-Өлгөдөг хөдөлгөөнт тоглоомын ач холбогдол

💚Жирэмсэн болон нярай хүүхэдтэй эцэг эхчүүд та бүхнийг сургалтанд урьж байна.
Ирсэн хүн бүрд гарын бэлэгтэй.

Хүний тоо: 20-25
Төлбөр: 50мянга
Бүртгүүлэх утас: 77008884

Жич: Сургалтын үеэр ээж, аавуудад хөнгөн зууш, цайгаар үйлчилнэ.

ЭМЧ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! "Тод Дэлгэц Мед" эмнэлгийн эмч нартаа эмч нарын баярын мэнд хүргэе! Та нар минь өөрсдөө эр...
29/03/2024

ЭМЧ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

"Тод Дэлгэц Мед" эмнэлгийн эмч нартаа эмч нарын баярын мэнд хүргэе! Та нар минь өөрсдөө эрүүл байгаарай!

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮЗЛЭГТ ОРОХЫН ӨМНӨАнхаарах зүйлс: -Үзлэгт орохын өмнөх өдөр алкохол уух болон хамгаалалтгүй с**с хийж бол...
18/03/2024

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮЗЛЭГТ ОРОХЫН ӨМНӨ

Анхаарах зүйлс:

-Үзлэгт орохын өмнөх өдөр алкохол уух болон хамгаалалтгүй с**с хийж болохгүй. Учир нь эр бэлгийн эс болон алкохол нь шинжилгээний хариуг зөв гарахад саад болдог.

-Хэрвээ антибиотик хэрэглэж байгаа бол түүнийгээ эмчдээ заавал хэлэх хэрэгтэй.

-Сарын тэмдэг ирсэн тохиолдолд үзлэгийн цагаа заавал хойшлуулаарай.

-Өөрт байгаа өвчин, сэжигтэй шинж тэмдгүүдээ эмчээс нууж болохгүй.

-Үзлэгт орохын өмнө бэлэг эрхтнээ савандалгүйгээр, зөөлөн угааж, цэвэрхэн дотуур хувцас өмсөх.

-Үзлэгт орохын өмнө сайн бие засч аваарай. Энэ нь танд төдийгүй үзлэг хийх эмчид амар байх болно.

-Сарын тэмдэг дууссанаас ядаж нэг хоногийн дараа үзлэгийн цаг авах хэрэгтэй.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Saturday 10:00 - 16:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тод Дэлгэц Мед эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share