HiDoctor Эрүүл мэнддээ анхаардаг, эрүүл амьдралын хэв маягтай болох хүсэлтэй хүн бүрт + Амьдралын утга учир, эерэг бүхнийг түгээх суваг.

20/05/2025

Салбар-2 Сансарын Имарт Салбар

Сансарын Имарт салбар маань сурагчидынхаа хүсэлтээр эргээд нээгдлээ шүү, хүлээж байсан хүмүүс минээ📣📣📣👏👏Бүртгэл эхэллээ.

5- р сарын хичээлийн хувахрь
Багш: Энхжин RYT200, YACEP
фитнэссийн тамирчин
мэргэшсэн иогийн багш

Даваа, Лхагва, Баасан гаригт

✅18:30 Галбиржих анги, пилатес
✅19:45 Анхан шатны иог, нуруу хослосон анги

Төлбөр: сард 12 оролт 180.000₮ ( ангид хүний тоо хязгаартай, бүртгэлээ чат болон 88027888 дугаарт залгаж хийнэ үү)

Бусад 2 салбарын мэдээллийг коммент хэсгээс авна уу.

📍Хаяг: БЗД Сансарын Имарт 5 давхарт
📞 88027888

18/03/2024

Ид ир бяр нь амтагдаж байгаа залуу тамирчид, дүү нар минь ах нь та нарт хэдэн үг хэлье.

1. Бэлтгэлээ улам сайн хий, Чи сайн байгаа, сайжирч байгаа гэхдээ л чамд дутуу зүйл маш их.
2. Амжилт гаргах тусам улам амтшина.Яг л арслан, бар шиг. Гэхдээ сэтгэл ханаж огт болдоггүй юм шүү. Сэтгэл ханамж чиний анхны уруудах дохио гэж Ээичи Шибусава хэлсэн байдаг.
3. Ямагт өөрийнхөө багш нарыг хүндэл. Үгийг нь хүлээцтэй, ойлгож сонсож байгаарай.
4. Спортынхоо ах эгч нартаа үргэлж мэндэлж хүндлэлтэй ханд. Тэдний хийсэн сайн, муу зүйлс өнөөдрийн чиний өндөрлөгт их бага хэмжээгээр нөлөөлсөн.
5. Магтаалд бүү баясаж, баярлаарай. Чамайг амжилт гаргаад ирэхэд бүгд чамайг магтаж чиний хажууд байх болно. Гэхдээ зөвхөн амжилттай байх үед чинь л хамт байна! Хэт их магтаал чамайг хэн ч биш болгоно.
6. Өрсөлдөгч чинь ямар ч тамирчин бай үргэлж хүндэлж байгаарай. Тэгж байж чи өөрийгөө хүндэлж байна гэсэн үг
7. Шударга бус зүйлс маш их тохиолдоно. Нүдээ аниад зорилгодоо анхаараарай.
8. Тамирчин хүн үргэлж зөв хандлагатай байх учиртай. Хичээгээрэй.
9. Цаг ямагт дүрмийн дагуу тоглож байгаарай, эх спортоо, бусдыг, үзэгчидээ өөрийгөө хүндэл.
10. Үргэлж өрсөлдөхөд бэлэн бай,
11. Хожигдсон бол хэлэх 1000 шалтгаан байгаа ч амаа хамхиад алдаагаа засахыг хичээгээрэй.
12. Амжилт гаргах тусам чамайг алдахыг чинь хүлээж санаагаа амраах хүсэлтэй олон хүн бий болно. Харин миний дүү илүү томоор сэтгэж зогсолтгүй хөгжих нь гол түлхүүр юм шүү.
13. Өөрөөсөө илүү хүнтэй өрсөлдөхөөс илүү суралцахыг хичээгээрэй. Харин эсрэгээрээ чи ч мөн адил бусдад өөрийн мэдлэгээсээ хуваалцаарай, тэгж байж улам илүү хөгждөг юм шүү.
14. Бусдад өөрийгөө батлах биш, бусдыг хожихдоо гол биш, өөрөө өөртөө үнэнч байх, өөрийгөө ялан дийлэх нь чиний амжилтын гол зорилго байдаг юм шүү.

Ах нь чиний насан дээр олон удаа алдаж оносон. Харин миний дүү эхнээс нь эхэлж байгаа учраас аль болох бага алдаарай гэж бодсондоо, хэрэгтэй хүнд нь хүрээсэй гэж бодож олон нийтийн сувагтаа нийтэлж орхив.

Амжилт миний дүү...

Сайн сууцгааж байна уу? Бид 3 нь бататгах хичээлдээ 28 хоног суугаад ирлээ.Энэ удаагийн хичээлээр нөхрийн маань цус алдс...
04/02/2024

Сайн сууцгааж байна уу? Бид 3 нь бататгах хичээлдээ 28 хоног суугаад ирлээ.Энэ удаагийн хичээлээр нөхрийн маань цус алдсан улаан хоолойн өвчин хэд хоног хөдлөөд гайгүй болохоор нь маш их баярлалаа.Тохируулалт гарах тусам өвчин эдгэрч байдаг болохоор үнэхээр их баярласан шүү.Энэ удаагийн бататгах заслаар Нагун эмчийгээ зүүдлэхээр л бие өвдөөд маш их тохируулалт гараад байсан. Хичээлдээ ороод дасгалаа хийгээд л нам унтдаг ажилтай явлоо ххэ.Биесүүд маань маш сайхан хөнгөрч сайхан болсоон. Энэ удаадаа бүүр нарийн шинжилгээ хийлгэсэнгүй судсаа л бариуллаа . Харьцангуй сайхан болжээ гэсэн урмын үг сонссоор ирлээ.Улиастайн эмнэлэгийн ажилтнууд биднийг хариу мэдүүлэлт хийхийг хүссэн. Удахгүй жаахан амарч аваад хариу мэдүүлэлтээ бичнээ.Зун дахин очиж сууна. Нэг суухдаа 3 аас 5 долоо хоног суувал их сайн юм байна. Монголчууд маань мэр сэр хариу мэдүүлэлт хийж эдгэрсэн тухайгаа ярьж байхыг сонсоод маш их огшиж байлаа. Ийм агуу сод хүмүн Нагунбилэг эмч маань байгаа болохоор хэн ч битгий өвчний өмнө сөхрөөрэй. Заавал эдгэрнэ шүү .Та нар минь зоригтойгоор очиж хичээлээ сонсоод энергиэ аваад бүгд эрүүлжин жаргаарай.Та нартаа азжаргалын дээдийг хүсье.Энэ хорвоо гайхамшигаар дүүрэн шүү дээ. Агуу суут эмчтэйгээ учран золгох сайхан өдөр удахгүй ирнэ бизээ.

Эх сурвалж: Нагунбилэг эмчийн хичээлд очигсодын нэгдсэн групп

Энэ Америкийн дунд сургуулийн хүүхдүүдэд дараах Чингис хааны захиаг уншуулж, асуултанд хариулах даалгаварыг өгсөн байна....
22/10/2023

Энэ Америкийн дунд сургуулийн хүүхдүүдэд дараах Чингис хааны захиаг уншуулж, асуултанд хариулах даалгаварыг өгсөн байна. Одоо хамт уншицгаая.

1. Чингис хааны Чанчун бумбыг урьсан захиа
"... Тэнгэр Дундад улсыг таалахаа больсон нь түүний хэт их тансаглал, ихэмсэг, тоомжиргүй байдлаас болжээ. Харин умард газар амьдрагч надад хэт их шунал үгүй билээ. Би тансаглалыг жигших ба даруухан амьдрахыг илүүд үзнэ. Би нэг л төрлийн хоол идэж, нэг л хүрэм өмсөнө.
Би өөрийн эгэл малчдын адилаар хувцаслаж, иднэ. Би хүмүүсээ өөрийн хүүхэд адил үзэх ба чадварлаг хүмүүсийг ивээж өөрийн ах дүү мэт харна. Бид нэг ижил зарчмыг шүтэх ба бидний нэгдэл нь бие биенээ хайрлах үзэл дээр төвлөрнө.
Цэргийн дасгал сургуулилт дээр би үргэлж урд нь явах бөгөөд дайн тулаан болоход ард нь үл хоцроно. 7 жилийн хугацаанд би агуу үйлийг бүтээж, бүх дэлхийг нэгэн эзэнт гүрний дор цогцлоолоо. Гэхдээ надад ямар нэг онцгойлох авъяас, чанар үгүй билээ.

Жингийн төр /Зүрчид/ тогтворгүй тул, Тэнгэр намайг тэтгэж хаан суудалд суулгав. Өмнө зүгт Сүн, умард зүгт Хүй хо /Кипчак?/, Зүүн зүгт Шиа /Тангут/, баруун зүгт орших зэрлэгүүд бүгд миний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөв. Миний санахад эрт үеийн манай Шаньюгаас хойш ийм том улс цогцолсон нь үгүй. Миний эрх мэдэл их боловч үүнийг дагаад надад ирэх үүрэг хариуцлага хүнд бөлгөө. Улсыг удирдахдаа ямарваа нэг дутагдал гаргуузай гэж айна. Гол гатлахдаа бид завь бүтээдэгтэй адилаар улсыг удирдахдаа бид эрдэмтэн мэргэдийг залдаг. Их хааны суудалд сууснаас хойш хүмүүсээ засах асуудлыг ямагт зүрхэн тушаа чухалчилж ирсэн боловч өнөөг хүртэл 3 /чун/, 9 /чин/-гийн суурийг эзлэх чадамжтай хүмүүсийг олж чадахгүй байсаар байна.
Дээрх бүх өгүүлсэн зүйлсээс улбаалж, би эрхэм эрдэмтэн таныг үнэний туйлд нэвтэрч, зөв замаар алхаж ирсэн гэдгийг сонслоо. Гүн судалж, өргөн туршлагажиж, юмс үзэгдлийн хуулийг үзжээ...Би өөрийн туслах Лиу Чунг Лу-г илгээж хөсөг, хамгаалалт бэлтгэж таныг авчруулах зарлиг буулгав. Мянган лигийн газрын холоос битгий бэрхшээгтүн..."

2. Америкийн дунд сургуулийн хүүхдүүдэд дээрх захидлыг бүрэн уншуулаад ийм даалгавар өгч байна.
- Чингис хааны Чанчун бумбатай уулзах зорилго юу байсан бэ.
- Чингис хаан өөрийн амьдралын замналыг юу гэж дүгнэж байв. Тэрээр өөрийгөө хэрхэн дүгнэж байв.
- Монголын эзэнт гүрэн байгуулагдсан амжилтын нууц юу вэ.

3. Ингэхэд бид ийм дасгал дунд сургуульд хийж байсан уу. Бүх юмандаа Чингис нэр өгч, гадаад жуулчдад Чингисийн үр сад гэж сагсуурахаас цааш бид Чингис хааныхаа бодол, санал, итгэл үнэмшлийг судалсан удаа бий юу.

Америк хүүхдүүд биднээс илүүг мэдэж байна. Бид харин хоцрогдсон, улирсан баларсан, авилгалжсан боловсролын системтэйгээ зууралдсаар улиг болох нь.

Энэ даалгаварыг монголын төрийг эзэгнэж байгаа намын лидерүүд, улс төрчдөөр хийлгэмээр байна.

Баян тансаглалд яаж хандав. Хүмүүсээ яаж хайрлав. Эрдэмтэн мэргэдийг хэрхэн хүндлэв гээд. Манай энэ 32 жилд Чингис хааны саяны захианд гарч буй дүр төрхтэй нийцэх нь битгий хэл чигчий хуруунд нь дөхөж очих ч улс төрч төрсөнгүй. Бидэнд хүмүүсээ засах асуудлыг зүрхэн тушаа чухалчилдаг удирдагч хэрэгтэй байна. Тийм л хүнийг, тийм намыг л гаргаж ирмээр байна. Үгүй бол хулгай хийдэг, худал ярьдаг, баян тансаглаж казино тоголдог, найр наадам дуур хуураас өөр юм мэдэхгүй жижиг гаруудаар 2000 жилийн түүхтэй үндэстний хувь заяаг бариулсаар залхаж гүйцлээ.

Хүн таних анхан шатны чадваргүй тул тойрон хүрээлэгчдээр хамгийн чадамжгүй нохдуудыг эхлээд тавина. Дараа нь өөрөө чадамжгүй тул тэр нохдынхоо вакуумд орж таг сохорно. Гэтэл энд Чингис хаан маань юу гэж бичсэн байна. Хүмүүсээ засах асуудлыг чухалчилахад улсыг удирдах 3-9-н чадамжтай хүмүүсийг одоо хэр нь хайсаар байна гэж бичиж. Тэрнээс сонгуульд үнэнчээр зүтгэж, цүнх барьж сайн гүйсэн учир дарга болголоо гэж бичээгүй байгаа биз.

Өнөөгийн монголчууд бид математикийн аваргууд, компьютер асааж, утас барьж, англи орос хольж ярих, баруунд том сургууль төгссөн гэх боловч ХҮН БОЛЖ БОЛОВСОРСОНЫ хувьд УДИРДАГЧ БОЛОН ТӨГСРӨХИЙН хувьд Чингис хаан маань харвал цус харвахаар төвшний зэрлэг бүдүүлэгүүд ажээ.

Цааш нь олон монгол ахан дүүстээ шэйр хийнэ үү. Бүгд Чингис хааныхаа талаар дүгнэлт хийнэ биз.

Өлзийбаярын Ганзориг

Эцэг эх, эмээ өвөө болон ер Монгол хүн бүрт тун хэрэг болох нийтлэл ажээ. Л.Түдэв: Хүүхдийн авьяасыг 3-6 насанд нь олж н...
14/10/2023

Эцэг эх, эмээ өвөө болон ер Монгол хүн бүрт тун хэрэг болох нийтлэл ажээ.

Л.Түдэв: Хүүхдийн авьяасыг 3-6 насанд нь олж нээ, үгүй бол жирийн л хүн болчихдог

Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд "гэгээнтэн” байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд "суутан” байдаг. Арван нэгэн нас хүрмэгц "жирийн хүн болчихдог” гэсэн мэргэдийн гаргалга байдаг. Учир нь аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүн төрлөхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй гарч ирдэг. Эхийнхээ хэвлийд арван cap тээгдэхдээ төрсөн хойноо туулах ёстой бүх амьдралынх нь хөтөлбөрийн ул эх бүрэлддэг байна. Эхээсээ удамшлын сайн юмыг бас саар юмыг ч тэрхүү арван сард "өмчлөн” авдагаар барахгүй жирэмсэн хугацаандаа эх нь тамхи, архи, зохимжгүй хоол, эм тан хэрэглэсэн байваас тэрнийг нь мөн л ураг нь хүлээн авч хожим гажиг болж мэдэх "дагавартайгаар” төрдөг байна.

Дээр цагт хутагт, хувилгаад, гэгээнтэнгийн хойт дүрийг тодруулах зан үйлийг гурван насанд нь юм уу зургаан наснаас нь хэтрүүлэхгүй хугацаанд шинжин тодруулдаг байсан нь ерийн явдал биш байжээ. Учир нь хүүхэд хоёр насандаа урьдах амьдралаа санаж эхлээд долоон насандаа мартчихдаг. Гэхдээ хүүхэд болгоныг ч тийнхүү шинжин тодруулдаггүй байснаас маш олон хутагт, хувилгаадын өгөгдөхүүн илрэх 3-6 насанд нь эцэг эх, ахмад хүмүүс анзааралгүй байсаар арван нэгэн нас хүргэчихдэг байсан тул хувилгаан, гэгээнтний нь өгөгдөхүүн орхигдож, "ерийн хүний” хэв шинжинд орчихдог нь түгээмэл хандлага байсаар ирэв.

Гэтэл үүнийг шинжлэх ухааны үүднээс ойлгосон барууныхан, ялангуяа Америк улсад саяхнаас "арван нэг хагасын” шалгалтыг хүүхдүүд дунд явуулдаг болжээ. Арван нэгэн нас хагастайд нь хүүхдийн авьяасыг шалгадаг болсон байна. Тэгээд юунд авьяастай, ямар чадвартай, ямар сонирхолтойг нь тогтоож ирээдүйн мэргэжлийг нь сонгуулдаг болжээ. (Энэ тухай би нэг бус удаа бичсэн, хамгийн сүүлд "Арван нэгийн эргүүлэг” гэсэн нийтлэл "Дал” сонинд гарсан тул үл нуршму)

Арван нэгэн нас бол аливаа хүний насны анхны мөчлөгийн хугацаа юм. Нарны идэвхжилийн хугацаа ч бас 11 жилийн мөчлөгтэй байдаг. Хүний бие арван нэгэн жил дутамд өөрчлөлт үздэгийн учир тэр. Энэ нь хүний амьдралын онцгой үзэгдэл.

Гэхдээ "хувилгаан”, "суутан” болох өгөгдөхүүнийг 3-6 насанд илрүүлж болох атал үүнийг анхаарч, тоодог эцэг эх бараг байдаггүй нь хүн төрлөхтний "сэтгэлгээний нийтлэг цоорхой” юм.

"Нялх юм, балчир юм” гэж "хөөрхийлсөөр” байгаад хутагт, хувилгаад, суутан болох үр хүүхдээ "танилгүй” явуулсаар зүгээр л "ердийн хүн” болгочихдог нь их алдас мөн.

Түүгээр барахгүй хүүхэд төрүүлсэн эхийн "ангир шар уургийг” нь хөхүүлдэггүй болсон. Ялангуяа өнгөрсөн зууны тавиад оноос хойш төв, суурин газрын эмнэлэгт төрсөн хүүхэд нялхасыг шууд ангир уургаар нь амлуулж болохгүй гэдэг орос эмч нарын мухар сүжгийг манай эмч нар уулгамч юм шиг баримталдаг болсноос хойш төрөлхийн дархлаажилт султай хүүхэд олширсон юм. Нялхас эхээс төрмөгц ангир уургаараа амлавал дархлаажилт болон бусад гарвал зүйн (генетик) байгалиас буй болгодог жам ёс, хөтөлбөр эвдэрч хожим муу нөлөө нь илэрдэг аюулаас сэрэмжлэгддэг байна.

Сүүн тэжээлтэн ямар ч амьтан эхээс төрмөгц эхийнхээ халуун ангир уургийг хөхөж дархлаажаад бие хамгаалах эсэргүүцэлтэй болдог нь заяамал хууль юм. Үүнийг зөрчвөөс өөрсдөө хохирдог ажээ. Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол бие махбодын хувьд

а. Минутад авах амьсгаа нь 2000 шоо сантиметр эзлэхүүнтэй байдаг. Гэтэл том хүн 6000-10 мянган сантиметр эзлэхүүнтэйгээр амьсгална.
б. Нялхсын толгой нь биеийнхээ уртын дөрөвний нэгтэй тэнцдэг том хүнийх бол наймны нэгтэй тэнцдэг. Хөл нь биеийнхээ гуравны нэгийн хэмжээтэй байдаг бол том хүнийх хоёрны нэгтэй тэнцүү байдаг.
в. Уураг тархи нь 400 грамм тул том хүнийхээс гурав гаруй дахин бага байдаг.

Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол мэдрэл, сэрэмжийн хувьд

а. Нүдээ нээх, аних, мээм хөхөх, залгилах, уйлж хашгирах, найтаах үйлдэл төрөлхийн заяамал байдаг.
б. Хоногийн ихэнх хугацаанд нойрсох "хөтөлбөртэйн” дээр юм базах, дургүйцэн түлхэх, хамгаалах үйлдэл хийж, баримжаа, зүг чигийг мэдэрдэг.
в. Хэрэгцээгээ (хоол унд)илэрхийлэх, биеийн өвдөх, ядрахыг "өгүүлэх” мэдээлэх арга нь уйлж, чарлах, сарвалзах хэлбэртэй.
г. Хоёр сартай орчмоосоо эхлээд дуу авиаг шулганах хэлбэрээр эхлэн улмаар "ав”, "өг”, "за”, "уу”, "ид” гэх богинохон үгээр хэлд орох бэлтгэлээ хийдэг.

Нэг настай болж эхлэх үедээ нялхсын үйлдэл зорилготой болж эхэлдэг

а. Гол "хөдөлмөр” нь тоглоом болдог. Тоглоомоор "хорвоотой танилцаж” эхэлдэг. Тоглоом нь нас нэмэх тусам идэвхтэй болж анхаарал, хөдөлгөөн, дүрслэн бодох, төсөөлөх сэтгэлгээ нь хөгжиж эхлэнэ. Шаламгай, зальжин чанар олж авахад нь тус болно.
б. Гол "хичээл” нь дуурайлт болдог бөгөөд том хүмүүсийн үг хэл, үйл хөдлөл, зан авир, хувцас хунарыг хүртэл дуурайж, адилхан хийхийг эрмэлзэнэ. Томчуул энэ үед нь хүүхдэд "муу үлгэр” үзүүлэх шиг хортой юм байхгүй.
в. Хүн болж хөл дээрээ босохын бэлтгэл нь "мөлхөх”. Хүүхэд заавал мөлхөх шатыг дамжиж хөлд орох учиртай. Хөлд орох дасгал болсон мөлхөх нь "дөрвөн хөллөх” үйл явц учир гар нь мөн хөдлөж сурдаг ажээ. Харин сүүлийн үеийн залуу эцэг эх хүүхдийнхээ мөлхөх хөдөлгөөнийг их хязгаарладаг болсон нь буруу.

Нялхасын хараа, сонсгол үнэр (хамар) мэдрэмж амтлах, тархиа хөгжихөд гол нөлөөлөгч нь орчин ахуй, байгал
а. Сонсгол нь эцэг эхийн яриа хөөрөө, бүүвэйн дуу, гаднаас сонсдох элдэв чимээний нөлөөгөөр сэрнэ.
б. Нүдээ нээснээс хойш харагдах юмсын өнгө, хэлбэр дүрс, тоглоомынх нь байдал байгалийн үзэгдэл харааг нь сайжруулна.
в. Эхийн сүүний үнэрээс эхлээд идүүлдэг уулгадаг юмны нь үнэр, ахуй орчин, цэцэг навч бас элдэв химийн зүйлийн (спирт, бензин, архи) үнэр хүүхдийн нялх үнэрлэх эрхтэнд хүчтэй нөлөөлнө.
г. Хүүхдийг эхийн сүүнээс гадна элдэв амттан, туслах хүнс хоолоор хооллоход тэр нь мөн л амтлах эрхтэнг нь хөгжүүлэхэд нөлөөлдөг байна.

Нялхсын сэтгэхүй нь дүрс хэлбэр, өнгө зүс, дуу авиа, хүрэлцээ (мэдрэмж) зэрэг тодорхой зүйлээр эхлэн хөгждөг. Баяр, гомдол, гуниг, уур нь хаацайлалгүй ил тод бөгөөд гүн биш огцом хурдан өнгөрдөг шинжтэй юм. Тэр үед байгалиас өгөгдсөн болон өвөг дээдсээс уламжлагдсан сайн болоод саар зүйлийнх нь гол шинж тэмдгүүд хүүхдэд үл ялих хэлбэрээр ажиглагддаг бөгөөд гэгээнтэний ч, суут хүний ч байдал цухалздагаар барахгүй авьяас, сонирхол нь ч, сэтгэхүйн онцлог нь ч зөв сонжвол цухас цухас мэдрэгддэг. Харин тэрнийг шинжиж мэдрэх чадвар эцэг эх, ахмад хүмүүст нь дутагдахаас гадна тэр талыг нь анзаарахаасаа хоол тэжээл, хувцас хунар, эрүүл мэндэд нь голлон анхаарсаар байтал нэг л мэдсэн хүүхдийнх нь гэгээнтэн, суутан болох өгөгдөхүүн хөгжих нас нь өнгөрч "ердийн хүн” болох насандаа шилжчихдэг байна.

Ялангуяа сүүлийн үед хүүхдээ нялхсын газар (ясли) цэцэрлэгт өгч "нэгдэлжүүлчихдэг” болсноос хойш хүүхдүүд өвөрмөц чанараа алдаж цөм л нэгэн ижлэвтэр шинж төрхтэй, үг яриа нь ч ижилхэн болчихсон билээ.

Гэтэл монголчууд нялхсаа өрнөдийн суурьшсан улс орнуудынхаас огт өөр орчинд огт өөр аргаар өсгөдөг байлаа. Тэр нь юу вэ гэвэл:
Нэгд: хүүхдээ хонины нэхий өлгийд манцуйлж (синтетик биш) хоймороо юмуу зүүн орон дээрээ тавьж, дэргэд нь ээж нь бүүвэйн дуу дуулан нойрсуулахдаа аманд нь хонины уураг сүүл хийж хөхүүлнэ.
(Хонины уураг сүүл бол ханаагүй хүчил, кальци ихтэй, маш тэжээллэг чанартай хүнс юм) Тэгвэл сүүлийн үеийн эх эцэг хүүхдэдээ хойт хөршөөс авдаг хоосон хаймран соска угж аманд нь үмхүүлж (анх удаа эх нь үрээ мэхлэж буй үзэгдэл) унтуулахыг оролддог болсон.
Хоёрт: Нэхий өлгийдөө өлгийдүүлсэн хүүхэд өөдөө харж хэвтээ тул тооноор хөх тэнгэр харагдаж, гадаа хонь малын болон усны шувуудын дуун гарах нь сонсогдож, бас цэвэр агаар хамраар нь сэнгэнэн байгалтай хэлхээ (контакт) үл тасардаг байлаа. Тэгвэл хүн амын наяад хувь нь шавар, тоосгон байшинд суух болсон өнөө үед өлгийтэй хүүхдэд хөх тэнгэр биш цагаан шохойтой адар харагдах бөгөөд цонх нь онгорхой бол элдэв том, жижиг тэрэгний цочмоор чагнаал, хүрхрэн хүржигнэх дуунаас өөр юм үл сонсогдоно.
Гуравт: Монголчууд хүүхдээ хөлд ормогц нь гэрээс арьсан бойтогтой ойр зуур явуулж байгаад дараа нь хөл нүцгэн алхах урт хугацааны (зуны дулаан цагт) аянд гаргана. Хонь хариулахад ч хөл нүцгэн, аргал түүх, ус зөөхөд ч хөл нүцгэн явуулна.

Тийнхүү эх байгалийнхаа хөрс уснаас хөлөөрөө "шим”, "эрчим хүч” авч арван хэдэн нас хүртлээ байгаль эхтэйгээ шууд хэлхээтэй (контакт) явж өсдөгөөс чийрэг бөгөөд эрүүл хүн болно. "Хүн хөлнөөсөө эхлэн хөрсөөр нас бардаг” гэж эртний аман хуулийн үүдэлтэй бизээ.

Харин энэ тухайд бол эртний Римд 25 нас хүртэл гутал өмсдөггүй байсан гэдэг. Тэгвэл одооны манай хүүхдүүд хөл нүцгэн явах нь байтугай хуруу зузаан ултай гутал өмсөж, болж л өгвөл машин тэрэг унаж, төмөр бетон дөрвөн хананы цаана аж төрдөг болсноос сул биетэй, дархлаа султай, богино настай хүмүүс олширсоор байгаа ч юм шиг!

Нялх үрээ 0-6 хүртлэх насанд нь "өрөөсгөл” байдлаар зөвхөн хоол унд, эрүүл мэнд, хувцас хунар төдийгөөр нь анхаарсан бол хүүхдээ "гээсэнтэй” адил юм гэдгийг эх эцэг ухаарах ёстой билээ. Хүүхдийн хоёрдугаар дохионы тогтолцоо нь төгөлдөржиж амжаагүй байгаа нөхцөлд, амьдралын туршлага суугаагүйн улмаас бодит ахуйг шууд харснаараа тусган авч, ахмад хүмүүсийн үйлдэл бүрийг, үг яриа бүрийг дуурайж мэдээлэлждэг болой.

Гэхдээ дуурайх үйл явц хэд хэдэн үе шаттай байдаг. Хамгийн эхнийх нь шууд хуулан дуурайх, дараа нь сонгон дуурайх, эцэст нь ухамсарлан дуурайх аргаар хүн болох замдаа ордог ажээ. Үг сэггүй шууд хуулбарлан дуурайх үйлдэл нь гол төлөв хоёр насан дээрээ идэвхжиж танин мэдэх хэрэглүүр нь болдог.

Энэ үед эцэг, эх, ах, дүү, ахмадууд нь муу үлгэр үзүүлж хэрхэвч болохгүй. Тэр ч байтугай хэлсэн хараалын үгийг нь ч хүүхэд тусган авдаг. Гэтэл манайхан "учир мэдэхгүй хүүхэд” гэж дорд үзэж дэргэд нь "балайрцгаах нь” түгээмэл үзэгдэл юм. Хоёроос гурван насан дээрээ нялхас хамгийн идэвхтэй дуурайлтын, тэгэхдээ өөрийн эрхгүй дуурайлтын үедээ байдаг. Тав зургаан насандаа бол ойрын ахмад хүмүүс, ахуй байдлаас дууриал авахаас гадна үе тэнгийнхнээ дууриах нь идэвхждэг. Тэр насан дээр нь цэцэрлэг гэдэг хамтлагт ихэвчлэн өгдөг учраас янз бүрийн зан авир, зүс царай, хувцас хунар, үг хэллэгтэй хүүхдүүдийн өөр хоорондоо харилцан дууриах цаг эхэлдэг. Дуу дуулдагаа дуурайх, зураг зурдагаа дагалдах, бүжиглэдэгээ юм уу хөдөлгөөнт тоглоомын авьяастай нэгнээ дуурайх гэхчилэн сайн юманд тэмүүлэхээс гадна бас муу зуршилтай болсон нэгнээсээ ч халдвар авах нь бий.

Цэцэрлэгээр орж хүмүүжихийн нийтлэг нэг сайн тал нь хамтач сэтгэлгээ, зан заншилтай болоход сайн нөлөөтэй юм. Сургуульд орж нэгэн ангийнхан болох үед энэ талын хүмүүжил нь улам бэхжих учир холбогдолтой болой. Харин орчин үеийн залуу эх эцгүүд цэцэрлэг, сургуульд найдаад үр хүүхдээ тэдэнд даатгасан мэтээр хандаж, хүүхэдтэйгээ ажигллах талаар олигтой анхаарахаа больсон дутагдал нийтлэг байгаа юм. Энэ нь хүүхдээ "хүнийшрүүлэх” осолтой хандлага юм. Бас зарим эцэг эх, ялангуяа ганц, хоёр хүүхэдтэй нь хэтэрхий эрхлүүлэн, асрамж, халамжийг өрөөсгөлөөр хэргэлснээр хүүхдийнхээ хөгжих үйл явцыг удаашруулах, бие даасан байдлыг нь сулруулах сөрөг нөөлөтэйг төдийлөн анзаардаггүй ажээ.

Хүүхэдтэйгээ төдийлөн ярьдаггүйгээс "үг хөгжил” муутай, ойр зуурын юм хийлгэж, аяга тавгий нь хүртэл угаалгаж, цэцэг услах мэт ажилд сургаагүйгээс "цагаан гартан”, хөгжим дуу сонирхуулаагүйгээс "дүлий”, цана, тэшүүрээр явж, усанд сэлж үлгэрлээгүйгээс "сул биетэн”, зураг урлаг сонирхууладггүйгээс гарын дүйгүй зөвхөн "биеийг нь төрүүлсэнээс” өөр гавьяагүй эцэг, эх олширвол гунигтай, бас дахин гунигтайяа! Хүүхдээ аль болох багаас нь цаг алдалгүй тодруулж авьяас билэг, бие бялдер, ёс суртахуун, оюун ухааны нь гайхамшигийг мэдрүүлэх анхдагч өдөөгчид нь эх эцэг гэдгийг үртэй болгон санацгаая. Эс тэгвээс арван гуравых нь агтараа ургамагц хүүхэд "хуяглачихаад” үг авахаа алгуурлаж эхэлдэг ажээ.

Зургаа хүртлэх насан дээрээ яваа хүүхэдтэй ярих юм уу эсвэл түүний яриаг анхааралтай сонсоод үзвээс үгийн баялгаар том хүнийг гүйцэхгүй ч гэсэн үнэлгээний сэтгэлгээгээр заримдаа том хүнийг гайхан бишрүүлэхээр дүнэлт гаргадаг нь цөөнгүй. Тэр насны хүүхдийн үгийн сангийн 9 хувь нь тэмдэг нэр, 60 хувь нэг үг, 20 хувь нь үйл үг байдаг байна. Гэтэл насанд хүрэгчдийн үгийн сангийн 22 хувь нь тэмдэг нэр 60 хувь нь нэр үг, 11 хувь нь үйл үг байдаг ажээ. Тэмдэг нэг бол юмны өнгө зүс, хэлбэр галбирыг заадаг болохоор нялх хүүхдэд тэр талын ойлголт үгийн санд нь есхөн хувь (ойролцоогоор) байдаг ажээ. Тэгвэл нэр үгийн баялагаар том хүнтэй тэнцээд ирдэг байна. Үүнийг гэрчлэж чадах хүүхдийн яриануудаас заримыг аваад үзье.

– Одхүүгийн хамраас чацга гоожоод байна! гэж нэг хүүхэд багшдаа хэлжээ. Тэгэхнээ нь тэр нь нус гоожиж буйг хэлсэн байжээ. Нус гэдгийг мэдэхгүй харин чацга гэдгийг сайн мэддэг хүүхдийн үг юм.
– Ээжээ чиний хөл яасан бүдүүн гэдэстэй юм бэ? гэж нэг жаал ээжийнхээ хөлийн булчинг заангуут хэлжээ. Тэр хүүхэд "булчин” гэдэг үгийг мэдэхгүй харин "бүдүүн гэдэс” гэдгийг мэддэг тул түүгээрээ тодорхойлсон хэрэг.
– Ээжээ, энэ гудамж халуураад өвчилжээ! гэж нэг хүүхэд ээждээ хэлжээ.
– Яаж байна? гэсэн чинь
– Тэр халууны шил зүүчихэж гэхэд нь харвал гудамжны нэг байшингийн өнцөгт том термометр бэхэлсэн байжээ. Халууны нь үзэхээр ээж нь тэр хүүгийн суганд халууны шил хавчуулдгийг мэдэх тул түүгээрээ төсөөлөн сэтгэсэн хэрэг.
– Цонхны тавцан дээрээс буу, унаад бөгтөр болчихно шүү гэж ээж нь хүүгээ загнахад
– Тэгвэл тэмээ хоёр удаа өндөр дээрээс ойччихсон байжээ гэж хүү нь хэлжээ. Хоёр бөхийг нь өндөрөөс унаад бөгтийсөн гэж боджээ.
Хотын нэг хүүхэд хөдөө говьд очоод халуун наранд шарагдахдаа:
– Ээжээ нарыг унтраагаад өгөөч! гэжээ.
Хотын хүүхэд тул чийдэн унтраадаг шиг л нарыг унтрааж болно гэж боджээ. Бас хотын нэгэн хүүхэд ээждээ:
– Ус, сүү, улаан ус, кока уугаад л байхад цай л гараад байх юм гэж хэлжээ. Тэр нь ийм олон төрлийн өөр өөр өнгөтэй юм уусан ч шар шээс гарч байгааг хэлсэн ажээ.
– Маамуунууд ажилладаг газар ажилд ормоор байна. (цэцэрлэгийг хэлжээ)
Хүүхэд ингэж ярихад томчууд, эцэг, эх нь инээлдээд л өнгөрдөг. Тэгснээрээ хүүхдийг ичээж, мохоодог. Гэтэл балчир хүүхэд үг нь дутсан ч гэсэн хийсэн дүгнэлт нь зарим том хүний санаанд ормооргүй нарийн сэтгэсэнийг гэрчилдэг.
Өөрөөр хэлбэл суут хүн болох шинж тэмдгийн илрэл. Гэтэл доог тохуу болгоод өнгөрөөдөг тэнэглэлээс болоод хичнээн олон суутангаа бид тав, зургаан насанд нь мохоож байна вэ? Үүндээ эцэг, эх, томчууд ноцтой дүгнэлт хийх шаардлагыг шинэ зуун тавьж байна.

Монгол улсын хөдөлмөрийн баатар,
Ардын Уран Зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв

Хүмүүс уусны чинь тухай л ярьдаг                 Уйлсны чинь тухай ярьдаггүй.Хүмүүс уурласны чинь тухай л ярьдаг        ...
13/10/2023

Хүмүүс уусны чинь тухай л ярьдаг
Уйлсны чинь тухай ярьдаггүй.
Хүмүүс уурласны чинь тухай л ярьдаг
Уучилсаны чинь тухай ярьдаггүй.
Хүмүүс авсаны чинь тухай л ярьдаг
Өгсөний чинь тухай ярьдаггүй.
Хүмүүс алдсаны чинь тухай л ярьдаг
Оносны чинь тухай ярьдаггүй.
Хүмүүс хийгээгүйн чинь тухай л ярьдаг
Бүтээсний чинь тухай ярьдаггүй.
Хүмүүс хувцасны чинь тухай л ярьдаг
Тархины чинь тухай ярьдаггүй.
Хүмүүс муугийн чинь тухай л ярьдаг
Мөн чанарын чинь тухай ярьдаггүй.
Хүмүүс саарын чинь тухай л ярьдаг
Сайны чинь тухай ярьдаггүй.
Хүмүүс өнгөрсний чинь тухай л ярьдаг
Өнөөдрийн чинь тухай ярьдаггүй.
ХАРИН:
Хүмүүс төрсөний чинь тухай ярихгүй
Үхсэний чинь тухай л ярина.
Хүмүүс угийн ийм учир гомдож туниж уйлж
Унжиж хамаг цагаа үрээд яахав дээ.
Харин ч тэр тусмаа илүү хичээх хэрэгтэй шүү!

Б. Лхагвасүрэн

Нас өтлөж, тамир барагдахын цагт хүүдээ хэлэх хэдэн үг байна. Чамайгаа ойлгож хүлээж авна гэж найдаж байна.Хөгшин болохо...
11/10/2023

Нас өтлөж, тамир барагдахын цагт хүүдээ хэлэх хэдэн үг байна. Чамайгаа ойлгож хүлээж авна гэж найдаж байна.
Хөгшин болохоор хараа муудчих юмаа. Тавгаа алдаж хагалаад, ширээн дээр хоолоо асгачихвал, хүү минь, битгий уурлаарай даа. Тэвчээртэй хандахыг чамаасаа гуйя.
Хүн хөгшрөхөөрөө эмзэг сэтгэлтэй болдог юм шүү. Хүү минь чамайг уурлавал хөгшин бид чинь дорхноо л гомдчихно.
Чих хатуураад юу хэлж байгааг чинь гүйцэд сонсохгүй юмаа. “Дүлий амьтан” гэж битгий л хэлээрэй дээ. Дахиад асуувал хэлээд, бүр бичээд өгсөн ч болно шүү дээ.
Уучлаарай, хүү минь. Аав, ээж нь хорвоогийн жамаар хөгширч байнаа.
Өвдөгөө ч тэнийлгэж чадахгүй болох юм. Босоход минь туслах болов уу л гэж чамдаа найдах юм. Хүү минь, яг чамайг анх хөлд оруулах гээд аав, ээж нь түшээд явдаг байсан шиг тийм л тусламж хэрэгтэй болох юм.
Зурагдсан пянз шиг нэг юмаа олон дахин хэллээ гэж бүү уурлаарай. Түрүүнд нь хэлсэнээ санахаа байжээ. Төвөгшөөлгүй, ядаж зүгээр л сонсоод өнгөрөөчих болов уу л гэж чамдаа найдах юм. Шоолж бүү элэглээрэй, бас юу хэлэхийг минь сонсохоос битгий залхаарай. Чи багадаа бөмбөлөг авахуулъя гэж гуйгаад, авч өгөхөөс нааш салахгүй шалдаг хүүхэд байж билээ.
Хүү минь, бас муухай, хөгшин хүний үнэр үнэртэж байна гэж битгий зэмлээрэй. Өдөр болгон усанд орох тэнхэл хүртэл барагддаг юм байна. Усанд байнга ор гэж битгий л шавдуулаарай. Чи багадаа усанд орох тун дургүй хүүхэд байж билээ. Усанд оруулах гээд би чамайг элддэг байсныг чи санаж байна уу, хүү минь? Бас хөгшин бие хүйтнийг тэсвэрлэхгүй болжээ. Жаахан даарчихвал л ханиад хүрчих гээд байх юмаа. Үрчийж хорчийсон хөгшин биенээс минь битгий л цэрвээрэй, үр минь.
Хуйсагнуур загналаа гэж битгий уурлаарай. Энэ бүхэн хөгширсний шинж бизээ. Хөгшин болохоороо чи ойлгох биз ээ.
Бас, хүү минь, болж өгвөл өдөрт хэдхэн хором ч гэсэн бид ярилцаж байвал хичнээн сайхан байх бол? Өдөржингөө ганцаараа, ярих хүнгүй байна гэдэг, ээдээ мөн ч…
Хүү минь, чамайг их ажилтай, зав зайгүйг мэднээ. Их юм шаардаж байвал уучлаарай. Миний ярих, хүүрнэх зүйл чамд таалагдахгүй ч байсан зүгээр л хажууд минь хэдхэн хором саатахад болноо. Хүү минь, чи бага байхдаа “Тэди” байвгайн тухай үлгэрийг байн, байн ярьж өгөхөд аав, ээж нь чамайг анхааралтай сонсдог байсныг санаж байна уу?
Цаг хугацааны эрхээр аав, ээж нь орноосоо ч босох тэнхэлгүй болно. Тэр үед хүү чинийхээ бүрэн асрамжинд орно шүү дээ. Орондоо бие засчихаж ч магад. Хүү чамаас минь их л тэсвэр тэвчээр шаардах байх даа гэж санаа зовох юм. Гэхдээ энэ бүхэн удахгүй гэдэгт найдья. Ингэж удаан амьд байхыг хэн ч хүсэхгүй ч хэзээ энэ бүхэн төгсөхийг хувь тавилан л мэдэх байх даа.
Үхэл гэж юу байдгийг хэн ч тааж мэдэшгүй болохоор хүн болгон л айдаг юм. Үхэлтэй нүүр тулах яг тэр мөчид, хүү минь, хажууд минь байхыг л чамаасаа хичээнгүйлэн гуйя. Бас гарыг минь чанга атган зоригжуулж, нөгөө ертөнцөд үдэхийг чамаасаа хүсье.
Санаа зоволтгүй ээ, хүү минь, хүн болгон л төгсдөг. Харин биднийг бүтээсэн агуу их Бурхантай учирмагцаа ямархан сайн үр хүүхэдтэйгээ чихэнд нь би шивнэх болноо. Бас чамайгаа ивээж явахыг аминчлан гуйнаа. Яагаад гэвэл чи аав ээжээ ачилсан, хорвоогийн хамгийн сайн хүү шүү дээ. Сайхан ачилсанд чинь баярлалаа, хүү минь.

Бид чамдаа хайртай шүү, хүү минь.

Аав, ээж нь

"Далай лам"-аас сурвалжлагч; - Танд хүн төрөлхтний юу нь хамгийн сонин санагддаг вэ? гэсэн асуултанд; - Хүмүүс мөнгө оло...
02/10/2023

"Далай лам"-аас сурвалжлагч;
- Танд хүн төрөлхтний юу нь хамгийн сонин санагддаг вэ? гэсэн асуултанд;
- Хүмүүс мөнгө олохын тулд бүх л эрүүл мэндээ золиосолдог. Дараа нь эрүүл мэндээ буцаан олохын тулд бүх олсон мөнгөө золиосолдог.
Ирээдүйн төлөө яаран өнөөдрөө умартаж орхидог. Үр дүнд нь тэр, өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй!!!
Тэр хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг... гэжээ.
Амьдралаа утга учиртай өнгөрүүлж, хайртай хүмүүсдээ сэтгэлээ зориулаарай.

ЭЦЭГ ЭХ ХӨГШРӨХӨӨР...Чамайг өсгөхдөө өгсөн тэр хайраар нь хайрлаж хөгширүүл...Чиний хүүхэд байхдаа олон дахин давтаж ярь...
22/09/2023

ЭЦЭГ ЭХ ХӨГШРӨХӨӨР...

Чамайг өсгөхдөө өгсөн тэр хайраар нь хайрлаж хөгширүүл...

Чиний хүүхэд байхдаа олон дахин давтаж ярьсан түүхийг чинь сонирхож тэвчээртэй сонсдог байсантай нь адилаар тэднийг бас яриул, нэг зүйлээ олон давтвал бүү уцаарла...

Чамд ч гэсэн зөвшөөрч байсантай адилаар тэднийг найзуудтайгаа жаргахад нь бүү татгалз...

Ач зээ нартайгаа ярьж хөгжилдөхийг нь зөвшөөр, яагаад гэвэл тэд нялхуудаас чамайг олж хардаг...

Алдаа гаргахад нь бүү уурла, чамайг ямар олон удаа алдаа гаргахад чинь тэвчиж, засч залруулахдаа ичээгүй болохыг сана...

Амар амгалан амьдруул, амьдралынхаа замналын сүүлийн хэсгийг аз жаргалтай өнгөрөөхөд нь тусал...

Алхаж эхлэхэд чинь гараа өгч байсантай нь адил, хөтлөж алх тэднийгээ...

Олон хүүхэдтэй арчаагүй нэг айлд гурван толгой даалимба бас бус юм ноогдож. Гэртээ ч оруулсангүй хаяандаа хөглөрүүлсэн б...
25/07/2023

Олон хүүхэдтэй арчаагүй нэг айлд гурван толгой даалимба бас бус юм ноогдож. Гэртээ ч оруулсангүй хаяандаа хөглөрүүлсэн ба хэрэг болохоор нь цуу татаад л тогоогоо ч арчина, бүс хийнэ, хөлөө ч орооно. Гадаа норно, илжринэ, ямаа иднэ. Сүүлд дуулахнаа тэр айл хэзээ ч өөдлөөгүй.

Танилын яриа. Маартын наймнаар олон хүүхэдтэй айлд эхийн одонгийн мөнгө бөөнөөр нь өгнө. Тэднийх дэлгүүрт байгаа аль үнэтэй бэлэн зүйлс болох нарийн боов, хиам, консерв авчран долоо хоног наргина даа. Тэгээд дараагийн маарт хүртэл хагас өлсгөлөн. Төрийн буянаар нэг хоног цадав.

Зурагтын яриа. Майкл Тайсон ядуу хорооллоос гаралтай боловч олон удаа боксын дэлхийн аврага болж нийтдээ 200 гаруй сая доллар олжээ. Асгаж цутган баярхаж хэдэн жил шуугиулсны дараа тэрээр ихээхэн өрөнд оров. Одоо тэрээр өрөө төлөхийн тулд газар газар очин рингэнд зодуулж явна. Их мөнгөнөөс болж зодуулав.

Найзын яриа. Тээр жил би Баянхонгорын ямаа ихтэй нутгаар очсон юм. Ноолуурын үнэ ч овоо, зуншлага ч дажгүй. Аль ч айлд орсон баярхаж сагсалзсан яриа. Айл болгон хоёр машинтай, хүнээсээ олон мотоцикльтой. Ханын хөшгөө алтанбулаг хивсээр орлуулсан төдийгүй мөн хивсийг шалан дээрээ давхарлаж хулдсан, зуухны өмнүүр нь шатаад цоорчихсон. Нэг суман дээр цагдаа, согтуу мотоциклчин хоёр маргалдаж байна. “Өөрийнхөө унаагаар согтуу явахад яадаг юм. Чи муу хүний хөрөнгө хураана гэв үү. Хэнд ч хэрэггүй болгоод өгөе л дөө. Хэдэн ямааны нуруу маажаад л энийг олдог юм” гээд согтуу эр банкаа онгойлгоод шүдэнз зураад хийчихдэг юм байна. Тэр нутгаар ноднин орлоо. Ихэнх нь модоо бариад нинжа болно гээд арилчиж. Ган гачиг хэдэн жил нүүрлэж, цөөн малтай үлдсэн нэг нь чааваас газар царайлчихсан, дайраад гарах хүнийг ганц нэг гоймон, боов үлдээх болов уу гэсэн харцаар угтана. Ямаанаасаа болж ядрав.

Валютын сангийн яриа. 1973 оны нефтийн үнийн огцом өсөлтөөр хамгийн хохирсон улс Нигери боллоо. Баялаг нефьттэй энэ орон гэнэт буй болсон мөнгөөрөө цалин тэтгэвэр нэмэх, шинэ нийслэл барих, мянганы зам барих зэрэг үнэ өртөг ихтэй олон төсөл зэрэг зэрэг хэрэгжүүлж эхэлжээ. Дутсан мөнгийг нефтиэр барьцаалан санхүүжүүлж байв. Гэвч наяад оны үед нефьийн үнэ эргээд унахад Негери асар их өртэй болов. Төслүүдээс ганц нь ч хэрэгжиж дууссангүй. Цалин эргэж буурсан, ажлын местийг хөрш орнынхон эзэлсэн зэргээс болж гадаад болон дотоод хямрал үүсэж, улмаар угсраагаар төрийн эргэлт болж, зарим газраа иргэний дайн, овог отог хоорондын мөргөлдөөн үүслээ. Судлаачдын үзэж байгаагаар нефьийн үнэ ингэж огцом өсөн гэнэтийн их мөнгөтэй болоогүй бол Нигери жам хөгжлөөрөө дэвшилд хүрэх бололцоотой байжээ. Нигер улс улам харлав.

Дэлхийн банкны яриа. Болив нь манай гаригийн хамгийн баялагтай орны нэг юм. Гэвч энэ оронд дундажаар жилд нэг болдог төрийн эргэлтээр гарч ирдэг Засгийн газрууд болон завсар зайнд нь сонгуулиар буй болдог засгийн газруудын аль нь энэхүү асар их баялагийг зөв ашиглаж чадсангүй. Аль ч Засгийн газар энэ оронд нэгэнт тогтон буй болсон авилгын сүлжээний өргөтгөгч, үргэлжлүүлэгч, өөрөө нэг хэсэг нь болж байлаа. Байгалийн хишиг асар их баялаг авилгад явахаас гадна эдийн засгийн ямар ч ач холбогдол үгүй мөртөө сүр дуулиан болсон дэд бүтцэнд зарцулагдана. Дэд бүтэц барих нь өөрөө авилгыг гааруулах механизм болжээ. Энд дэлхийн хамгийн өндөрт баригдсан төмөр зам, хурдны авто зам Андын нурууны оргилоор сүлжинэ. Боловсролдоо хэзээ ч анхаарч байгаагүй энэ орны хүний хөгжлийн индекс дэлхийн хамгийн бага үзүүлэлттэй. Бичиг үсэг үл мэдэх явдал 50 хувь, дундач наслалт 49, нэг хүртэл хүүхдийн үхэл 70 промиль гэх мэт. Хүнд ноогдох ДНБ маш бага. Саяхи сонгуулиар гарч ирсэн үйлдвэрчний зүтгэлтэн-Ерөнхийлөгч энэ бүхний бурууг гадаадын хөрөнгө оруулагчдад тохож тэднийг хөөж эхэллээ. Дотоодын хямралаа гадагш нь чиглүүлэхийн тулд Чааваас, Кастро нартай нийлэн АНУ-ын эсрэг фронтод нэгдэв. Болив улс бүр болив.

ОРТ телевизийн яриа. Нефтийн үнийн өсөлтөөр буй болсон мөнгөөр нийгмийн олон арга хэмжээ авсны дотор ахмад настнуудад эмийг нь үнэ төлбөргүй нийлүүлэх болсон билээ. Энэхүү гэнэтийн их мөнгөний үлэмж хэсэг нь түгээлтийн тогтоцоор ороод алга болжээ. Энэ мөнгийг ашигладаг зохион байгуулаллттай бүлэгт олон томчууд оролцсон байна. Эх орны бүтээгдэхүүнээр нийлүүлэх байтал гадаадаас хуурамч эм оруулж ирж түүнийхээ үнийг олон дахин өсгөн баримтжуулжээ. Тэртээ тэргүй ахмад настнуудын ихэнхид үнэгүй эм очсонгүй. Нийтдээ 56 тэрбум рубль завшсан уг бүлгийн толгойлогч 14 этгээдийг сая баривчиллаа. Засгийн нэрээр завшив.

Сайтын яриа. Жилийн өмнө Венесуэльд аяга кофе 2,300 боливарын үнэтэй байжээ. Тэгвэл өнөөдөр 2,000,000 боливарын үнэтэй болсон ба уг асуудлыг шийдэхийн тулд Венесуэлийн засгийн газар мөнгөн дэвсгэртийн тооноосоо 5 тэгийг хасахаар болжээ. Ерөнхийлөгч Николас Мадуро уг шийдвэрийг өөрөө танилцуулж, шинээр хэвлэгдэх дэвсгэртийг үзүүлсэн ба 2018.08 сараас гүйлгээнд гаргана гэв. Үүний дараа аяга кофе 20 боливарын үнэтэй болох хэдий ч уг арга хэмжээ Венесуэлийн эдийн засгийн бэрхшээлийг засварлаж дийлэхгүй гэж шинжээчид үзсэн байна. ОУВС энэ оны эхээр тус улсын инфляцийг 2018 онд 12,870 хувьд хүрнэ гэж тооцоолсон боловч тун удахгүй энэ тоо 1,000,000 хувьд хүрэхэд ойрхон байгааг саяханы мэдэгдэлд дурьдсан юм .Улс төрд орхоосоо өмнөхөн Автобусны жолооч хийдэг байсан Николас Мадуро тэгийн тоогоо олноор хассан ч нэг ам.долларыг олон сая боливараар авах зах зээлийн ханш хэвээр байх бөгөөд Монгол улсын ерөнхийлөгч өмнө нь бөх байжээ.


УИХ дахь яриа. Монгол улс түүхэндээ тохиолдож байгаагүй их баялагийн өмнө ирлээ. Байгалийн баялагийн үнийн өсөлтөөс болж ДНБ 30 хувиар ихсэв. Оны эцэст төсвийн илүүдэл хоёр тэрбум төгрөг болов. Гишүүд дараа оны төсөв хэлэлцэхдээ дуудлага худалдаанд орсон наймаачид шиг загнана. Хүүхэд бүрд 10 мянган төгрөг өгнө гэж нэг хэсэг нь дайрна, нөгөө хэсэг нь ширээн дээрээ 20 мянга гэсэн бичиг гарган тавьжээ. Баянхонгороос угшилтай нэгэн шинэ баян 100 мянгаар дуудаж байж ард түмнээ харж үзэгчдийн түрүү магнай боллоо. Маргааш нь сайд мяндагтай бас нэг панзчин настай болон ажилгүй байгаа хүмүүст үүнээс их мөнгө зүгээр тогтмол өгч байх санал зурагтаар дэвшүүлээд өөрийн салбарын ахмадууд болох малчин тариачин, махчин, талхчин явсан улсад өгнө гэж зүтгэлээ. Бүх баг сумыг мянганы зам, бумны өндөр хүчдэл, саяны технологиор бүрэн хангах байтугай илүү гаргах гэнэ. Монголд нийгмийн тэтгэмж халамжийн 70 хувь нь зохих эзэндээ хүрэхгүй байгаа дүн гадаадын судлагаагаар илэрчээ. Ингэхээр мөнгө тараах тутам түгээгчид илүү ашиг өгдөг гэдгийг эдгээр хулгайч, луйварчин, мэхчин. авилгачингууд сайн мэдэж байгаа. Нэг талаас ард түмнээ харж үзэх уралдаан, нөгөө талаас үнэн мөн чанар нь биенээсээ илүү гарч луйвар хийх өрсөлдөөн. Анх 10 саяар эхэлсэн УИХ-ын гишүүд тойрогтоо тараах мөнгө энэ жил 250 сая болж байна. Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарьлалтаар захиран зарцуулах мэдэл УИХ-д биш зөвхөн Засгийн газарт л бий. Гэвч мөнгө үзээд нүд нь улайчихсан тэдэнд хууль мууль ч яамай хэвтэнэ. Компютер дээр ядахнаа хөзөр ч тоглож барахгүй нэгэн мудак хойтон жил зэсийн үнэ 12 мянган доллар болохыг интернэтээр орж Лондонгийн биржийн мэдээнээс харсан хэмээн сагсалзана. Яндаж болошгүй далай шиг ямар их хоол вэ хэмээн гахай өгүүлнэ. Энэ марзганал эмгэнэл болох хүртлээ үргэлжлэх болно. Шинэ баян цээжний өвчтэй болж хүний мөнгөөр хүүдэгнэв.

Түүхээр батлагдсан яриа. Баялагийг зарцуулахад ухаан хэрэгтэй. Тэнэг хүнд баялаг гай болдог. Идлээ, цадлаа, баалаа, мартлаа, өлслөө, турлаа, үхлээ. Хөдөлмөрөөр буй болсон баялаг л ухаалаг зарцуулагддаг. Гуйлгачин өдөрт олсон юмаа ууттай нь тогоо руугаа хөнтөрдөг. Сармагчин нүдний шил олоод бөгсөндөө барьж үздэг. Муу нохойн гэдсэнд шар тос зохидоггүй.

2006.11.19

Address

Улаанбаатар

Opening Hours

Monday 00:00 - 23:59
Tuesday 00:00 - 23:59
Wednesday 00:00 - 23:59
Thursday 00:00 - 23:59
Friday 00:00 - 23:59
Saturday 00:00 - 23:59
Sunday 00:00 - 23:59

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when HiDoctor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to HiDoctor:

Share

Бидний тухай

Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Бид өдөр тутамд гэр бүл үр хүүхдүүд, найз нөхөд, ажил төрөлдөө анхаарал хандуулж өөртөө гаргах цаг зав хомс нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрөн одсон байдаг билээ. Бид эргэн тойрны хүмүүс болон материаллаг зүйлст цаг зав их гаргадаг мөртлөө хамгийн чухал зүйл болох өөрийн эрүүл мэнддээ цаг зав гаргах нь хомс болжээ. Иймээс бид өдөр тутамд тохиолддог энгийн атал бидний анзаардаггүй зүйлсийг, эрүүл мэндийн бүх төрлийн зөвлөгөө контентуудыг үнэн бодит найдвартай эх сурвалжтайгаар хамгийн хялбар аргаар хамгийн богино хугацаанд хамгийн ойлгомжтойгоор та бүхэнд эрүүл мэндийн боловсрол олгохоор зорьж байна.

HiDoctor таны эрүүл мэндийн багш, зөвлөгч, анд найз тань байх болно.

Эрүүл биед саруул ухаан.