05/10/2025
🧖🏻♀️🧖🏻Саунд ороход буюу бие халуун температурт 🥵байхад эс уургыг яргаруулж идэвхижидэг (heat shock protein) энэ нь улмаар вирусын 🦠эсрэг үйлчилгээтэй.
Ингэснээр эрүүл эсийг ихэсгэж байдаг. Эс эрүүлжинэ гэдэг нь хүн өөрөө эрүүл байна. Өвчин тусах нь багасана ✅.
🥵Саун нь Биеийг тодорхой хэмжээгээр, дасгалтай 🏋🏽♀️адилхан стрессдүүлдэг (сайн стресс ✅) - бие халууцан хөлс гарах 😅, даралт бага хэмжээгээр ихсэх, зүрх хурдан цохилох гэх мэт. Саунд ороод гарсны дараа бие өөрөө энэ срессээс үүссэн гэмтлийг засдаг байгаа юм (дасгал хийсний дараатай адил). Энэ засах явц нь тархины үйл ажиллагааг сайжруулах 🧠, даралтыг хэвийн байдалд оруулах ❤️, зүрхны үйл ажиллагааг сайжруулах 🫀 гэх мэт эерэг нөлөө үзүүлдэг.
📍Nitric Oxide – нь хурдан ялгарч гараад хурдан үйлчилдэг мэдрэлийн эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулагч химийн бодис буюу ньюротрансмиттер🧬. Хүний бие нь угаасаа үүнийг ялгаруулж байдаг. Харин саунд орсоноор энэ нь ихээр нэмэгдэн ялгарч цусны ханыг тэлж, цусны эргэлтийг сайжруулна.
Саун нь бас дасгал хөдөлгөөн хийх чадварыг сайжруулна 🏋🏽♀️.
Булчингийн эсүүдийн глюкозыг хүлээн авч хэрэглэх чадварыг сайжруулж улмаар инсулиныг мэдрэмтгий болгох нөлөөтэй ✅.
Долоо хоногт 2-4 удаа 70-100 градус халуун саунд 20-25 минут орвол зүгээр гэж Dr James Dinicolantonio үзэж байна.
Дарс 🍷🚫пиво 🍺🚫уулгүй (ийм сайхан хэрэгтэй зүйлс биед явагдаж байхад уугаад хэрэггүй), харин шаардлагатай бол ус/эрдэсжүүлсэн усаа 💦 уугаад суувал дээр.
🩺Суурь өвчтэй хүн эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
📚PMID: 27934649
📚PMID: 15638817
📚Land, S., & Dinicolantonio, J. (2020). The immnity fix.
Via IG: Naralikeshealthy