Dr.Otoch

Dr.Otoch Эрүүл мэндийн мэдээлэл

1 удаа хооллоход хэрэгжүүлэх энгийн бөгөөд чухал дүрэм:Та хөдөлгөөн багатай хоолны шингээлт муу гэж өөрийгөө дүгнэдэг бо...
11/04/2025

1 удаа хооллоход хэрэгжүүлэх энгийн бөгөөд чухал дүрэм:
Та хөдөлгөөн багатай хоолны шингээлт муу гэж өөрийгөө дүгнэдэг бол ходоодны хэмжээг 100% гэж үзэхэд:
50%-бүхэл хоол
25%-шингэн уух зүйл
үлдсэн 25%-хоосон байлгаарай.
Ингэвэл хоол шингээлт, бодисын солилцоо хэвийн явагдана.

Цусны даралт ихсэх нь ямар шалтгаантай болохыг яаж мэдэх вэ?✅ Хэрэв та залуу (40-с доош настай) гэнэт даралт ихэсдэгээ м...
01/04/2025

Цусны даралт ихсэх нь ямар шалтгаантай болохыг яаж мэдэх вэ?
✅ Хэрэв та залуу (40-с доош настай) гэнэт даралт ихэсдэгээ мэдсэн бол → Хоёрдогч шалтгаан (бөөр, даавар, зүрх судасны эмгэг) байж болзошгүй тул шинжилгээ өгөх хэрэгтэй.
✅ Хэрэв нас ахисан, удамшил, илүүдэл жинтэй бол → Анхдагч хэв шинжийн даралт ихсэх өвчин байх магадлал өндөр.

24/03/2025

Хаврын улиралд хооллолт, амьдралын хэв маягаа зөв тохируулбал олон төрлийн витамин уух, янз бүрийн дусал тариа хийлгэхээс ч илүү нойрмоглох, нозоорох, ядрах зэрэг шинжүүдийг багасгаж арилгахад үр дүнтэй.

Иймд дараах зөвлөгөөг хүргэе.

1. ❗️Хүнд хоол, өөх тос ихтэй хоолыг багасгаж хэт их цадтал идэх, ойр ойрхон хооллох хэрэггүй.
✅Өлсөх мэдрэмж бага зэрэг авч их цадалгүйгээр хооллох хэрэгтэй. Шингэхэд хялбар шөлтэй хоолыг түлхүү хэрэглээрэй.

2. ❗️Бүх төрлийн шингэн уух зүйлсийг хүйтнээр нь уухаас зайлсхийж, мөс, зайрмаг зэрэг царцуу идэх зүйлсээс аль болох татгалзаарай. ✅Шингэнийг халуун бүлээнээр ууж хэрэглээрэй

3.❗️ Чихэрлэг амттан, сахарын агууламж ихтэй идэж уух зүйлс болон консервлосон, лаазласан хагас боловсруулсан хүнсний хэрэглээг хязгаарлаарай.

4. ❗️Хатуу хоолны дэглэм, ногоон ногоонууд зонхилсон хоололт сүү, жимс, тараг, шэйк, смүүти зэргийг идэж уухаас аль болох татгалзаарай.

5. ✅Өөрт тохирсон ачаалалтай дасгалыг тогтмол хийх нь ашигтай. 30-40минут алхах, бие халаах сунгалт, иога, дугуй жийлт гэх мэт.

6. ❗️Хэт их унтах, өдөр унтах, душ бассэйн
саунд хэт удаан орох эсвэл ойр ойрхон орох,
хоол унд идэж уусны дараа удаан хэвтэж суух, нимгэн хувцастай даарч хөрөхөөс зайлсхийгээрэй.

✅✅✅Гол санаа: Хавар бидний биеийн дотоод илч 🔥(хоол боловсруулах галын илч) улирлын эрхээр суларч байдаг үе учираас улам сулруулах дээрх нөхцлүүдээс сэргийлж дотоод галын илчээ дэмжиж байх нь биеийн тэнцвэрээ хадгалах гол арга болно.

Уламжлалт анагаах ухаанд ийм онол байхгүй.❗️❗️❗️УАУ-ны онолд хавар бадган хөдөлж хий хурдаг үе гэж үздэг. Энэ үед хамааг...
16/03/2025

Уламжлалт анагаах ухаанд ийм онол байхгүй.❗️❗️❗️УАУ-ны онолд хавар бадган хөдөлж хий хурдаг үе гэж үздэг. Энэ үед хамаагүй туулга, цэвэрлэгээ хийвэл хүний биеийн дотоод илч (галын илч) буурч хаван үүсэх, ходоодны шингээх хүч сулрах, уушги, бөөрний үйл ажиллагаа муудах зэрэг маш олон сөрөг нөлөө үүсч цаашлаад шинээр өвчин эмгэг тусах магадлалтай (ийм олон тохиолдол байгаа). Уламжлалт эмчилгээнд хануур, туулга зэрэг нь сэрүүн эмчилгээний төрөлд багтдаг хийх улирал нь намар байдаг. Ийм мэргэжилийн бус нөхдүүдийн мөнгө олох гэсэн аргаар эрүүл мэндээ эрсдэлд бүү оруулаарай.

26/12/2024
☯️Судас оношлогооны тухай. 🤔 Зүрхний үйл ажиллагааны үр дүнд судасны тогтолцоогоор тархах цус нь артерийн судасны(тарааг...
28/08/2024

☯️Судас оношлогооны тухай.

🤔 Зүрхний үйл ажиллагааны үр дүнд судасны тогтолцоогоор тархах цус нь артерийн судасны(тараагуур судас) ханыг байнгын жигд хэлбэлзэлд оруулснаар үүсэх лугшилтыг шинжлэх арга юм.

Артерийн судсыг уламжлалт анагаах ухаанд "Лугших судас" гэж нэрлэж заншсан байдаг.

Лугших судсыг толгой, хүзүү, бугалга, суга, цавь, шагай гэх мэт биеийн олон хэсгүүдэд мэдэрч болох боловч гарын бугуйн лугших судас нь биеийн дээд, доод, гадна, дотор цул сав эрхтнүүдэд байрлалын хувьд ойр, хол нь тэнцүү байх учир биеийн аль нэг хэсэгт эд эрхтнүүдийн бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлтийг шинжлэхэд хамгийн тохиромжтой юм.

🤔Судас оношлогоо нь хүний өвөрмөц чанар, мах бодийн тэнцвэргүй байдлыг тогтоох, дотор эрхтнүүдийн эмгэг, өвчний хүч, эмчлүүлэгчийн биеийн тамир хүчийг үнэлэх, өвчний явцыг тогтоох зэрэг тухайн эмчид олон мэдээллийг өгдөг. Мөн эмчилгээг ямар зарчимаар хэдий хугацаагаар хэрхэн хийх зэргийг тооцоолох зэрэг чухал ач холбогдолтой.

Хэрэв та судас оношлогоог хийлгэхээр төлөвлөж байгаа бол дараах дэглэмийг судсаар оношлуулахын урьд өдрөөс сахиж бэлтгэл хангавал зохистой.

❗️1. Идээ ундны дэглэм 🍖🍟🥬🧅🧆☕️🫖❗️
Хэт их мах, гахай, ямааны мах, алкохол (архи,пиво) халуун ногоо, кимчи, консервлосон, лаазласан, хагас боловсруулсан хүнс, сахар агуулсан амттан хэт их идэх, хэт их ус уух, хүйтэн ус, ногоон цай, кофе уух, хайрсан хуурсан хоол, сүү тараг, жимс ногоо ихээр идэх. Мөн өлсөх, хэт цадтал идэх, өмнө идэж үзээгүй хоол хүнс идэх

❗️2 Явдал мөрийн дэглэм⛹️🤸‍♂️🤼‍♀️🏌️‍♂️🏋️‍♂️❗️
Хүнд жинг өргөх, хэт удаан дасгал хийх, бэлгийн үйл хийх, нойргүй хонох, хэт их ярих, дуулах, бүжиглэх, хэт уурлах эсвэл хөөрөх, хэт удаан сууж хэвтэх, удаан унтах эсвэл өдөр унтах, хэт даарах эсвэл халууцах.

(Товчхондоо ямар нэгэн хоол хүнс, биеийн үйлийг ихдүүлж багадуулахгүй байх ба сэтгэл хөдлөлийг багахан хянаж тогтуун байхыг анхаарна.)

🙂 Дээрх зүйлсийг хорьж өдрийн дэглэмийг барьснаар таны бие бодисын солилцоо болон физиологийн хувьд тэнцвэрээ хадгалж судас оношлогоо хийх эмчид тодорхой бус байдал үүсч эндүүрэл гарахгүй.

20/10/2023

Манай улсад сүүлийн жилүүдэд уушгины хорт хавдар аюулын хэмжээнд хүрээд байна.. Бид энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын клиникийн Цэ

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Otoch posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr.Otoch:

Share