Unicity Mongolia

Unicity Mongolia Бүдүүн , хоол боловсруулах гэдэс цэвэрлэгээ, үрэвсэлийн төгс шийдэл. ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯН

24/07/2025
🕰 Нойрны биологийн цаг – Таны бие өөрийгөө хэрхэн цэвэрлэдэг вэ?🌙 21:00 – 23:00Энэ бол тайвшрах цаг. Хүний бие өдөржин х...
03/07/2025

🕰 Нойрны биологийн цаг – Таны бие өөрийгөө хэрхэн цэвэрлэдэг вэ?

🌙 21:00 – 23:00
Энэ бол тайвшрах цаг. Хүний бие өдөржин хуримтлагдсан хорт бодисоо гадагшлуулах эхний үе шатандаа ордог. Та энэ үед гэрэл багатай орчинд, намуухан хөгжим сонсон, бясалгал хийж эсвэл зүгээр л амарч суух хэрэгтэй. Хэрэв энэ цагийг сандруу, идэвхтэй өнгөрүүлбэл хор ялгарах үйл явц алдагдаж болзошгүй.

🌙 23:00 – 01:00
Элэг цэвэрлэх хамгийн чухал цаг. Гэхдээ зөвхөн хүн гүн нойронд орсон үед элэг хорыг саадгүй гадагшлуулж чаддаг. Энэ үед сэрүүн байх нь элэгний ачааллыг нэмэгдүүлж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

🌙 01:00 – 03:00
Цөс өөрийгөө цэвэрлэнэ. Энэ процесс мөн адил гүн нойрон дунд явагддаг. Шөнө дунд хүртэл нойрсоогүй байх нь энэ цэвэршилтэд саад болдог.

🌅 03:00 – 05:00
Уушгины сэргэлтийн үе. Энэ үед уушги цэвэрлэгдэж, зарим хүмүүс бага зэрэг ханиалгаж сэрдэг. Энэ бол биеийн цэвэршилтийн байгалийн нэг хэсэг тул санаа зовох хэрэггүй.

🌅 05:00 – 07:00
Бүдүүн гэдэсний цэвэрлэгээний үе. Энэ үед бие засч, гэдсээ хоослох нь хорыг биеэс гадагшлуулах хамгийн зөв арга юм.

🌞 07:00 – 09:00
Нарийн гэдэс шим тэжээлээ шингээдэг тул энэ үеийн өмнө өглөөний цайгаа уусан байвал хамгийн сайн.

Эрүүл мэндэд анхаардаг хүн өглөөний 6:30-аас өмнө хооллож заншаарай.

Харин жингээ барихыг хүсдэг бол бүсгүйчүүдэд 07:30 орчимд өглөөний цай тохиромжтой цаг.

Биологийн цагт тохируулж амьдрах нь таны эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санаанд эерэгээр нөлөөлнө. "Шөнө унтах нь эм, өглөө босох нь эмчилгээ" гэдэг үнэн шүү!

Хятад хүмүүс хий давамгай тул өдөр унтах хэрэгцээ байдаг. Тэдний энерги дуусчихдаг. Энерги нь хадгалагдахдаа муу. Ойрын ...
11/06/2025

Хятад хүмүүс хий давамгай тул өдөр унтах хэрэгцээ байдаг. Тэдний энерги дуусчихдаг. Энерги нь хадгалагдахдаа муу. Ойрын зайн гүйгчидтэй харьцуулж болно. Та нар анзаараагүй юм уу. Дасгал нь хүртэл хий дарах ТАЙ ЧИ.
Бие махбодын энерги хадгалах, оюун санааг тайвшруулах, илүүдэл хийг амьсгалаар гаргах. Тэгэхгүй бол хий ихэсвэл бүх өвчний эхлэл болно. Оюун санаа уураг тархины агаар огторгуй махбодыг зөөлөн намдуу болгох дасгал шүү дээ. ..
Идээ ундаа нь ч бас хий дарах гал, ус, шороо махбодын хоол.

АНУ-д дасгал нь хүртэл фитнес. Илүүдэл шороо усан махбодыг багасгаж хөнгөн шингэн агаар огторгуй махбодыг биедээ жаахан ч гэсэн бий болгох гэсэн байх жишээний. Амьдарч буй нутаг орон, юугаар тэжээгдэж өдий хүрсэн гээд олон юм нөлөөлнө.

Харин монголчууд идэр залуу насанд шар арвин байдаг тул өдөр унтах нь буруу. Ахмад настай, жаахан нялх хүүхдүүд, тамир дорой нэгэн өдөр унтаж болно. Нар гозоосон шарын цагт унтвал элэгний халуун улам ихсэнэ. Үнэхээр ядраад байвал өдөр унтаж галаа ихэсгэж элэг нойр булчирхайгаа асуудалд оруулж байхаар орой бадганы цагаас өмнө хооллож, эрт унтаж идээ ундаа явдал мөрөндөө анхаарсан нь дээр дээ.

Ер нь л Монголчууд халуун цустай, цөс ихтэй улс. Сүүлийн үед гадныхныг дуурайж идэж дадаагүй хоол хүнс ихээр хэрэглэж, явдал мөр ч өөрчлөгдсөн тул үүнээс болж 3 гэм буюу хий шар бадганы байдал өөрчлөгдөж их өвчилж бгаа. Гадны хоол хүнс тухайн нутаг орондоо амьдрахад дасан зохицсон чанартай байдаг байхад Монголд амьдарч байж халуун орны сэрүүцүүлэх шидтэй идээ ундаа хэрэглээд байгаа нь зохисгүй юм #гэнэ

Эх сурвалж: Шуурайн Солонго

Дутуу зажилсан хоол                  ХОР болдог. Бүрэн гүйцэт зажилж идээгүй хоолноос ач тустай, тэжээллэг бодисуудыг би...
26/05/2025

Дутуу зажилсан хоол
ХОР болдог.

Бүрэн гүйцэт зажилж идээгүй хоолноос ач тустай, тэжээллэг бодисуудыг бие махбод бүрэн авч чаддаггүй байна.
Хоолоо сайн зажилахгүйгээр усаар даруулан идэхэд хоол боловсролт эрс муудахад нөлөөлнө.

Учир нь хоолтой хамт уусан шингэн, ходоодноос ялгарах хоол боловсруулах шүүсийг шингэлдэгээс болж хоолыг боловсруулж чадахгүйд хүрдэг байна.❗️

Хэдий сайн зажилж идсэнээр шүлс сайн ялгарч шүлстэй холилдсон хоол ус уух шаардлагагүйгээр амархан залгигдах болно.

Дутуу зажилсан хоолыг ходоод боловсруулах гэж маш их ачаалалтай ажилласаар хоол боловсруулах эрхтэний эмгэг болон бусад эрхтэн системд эмгэг үүсч эхэлнэ.

Хоолыг сайн зажилж иднэ гэдэг нь хоолыг бүр нялцгай болтол олон дахин зажилахыг хэлнэ.

Бага насны хүүхдийн хоолыг сайтар зажилж идэхийг зааж сургах, эсвэл бүхэл бус нарийн шингэхэд хялбар байх байдлаар хоолыг нь бэлдэж өгөх нь зүйтэй.👌

1 үмх хоолыг сайтар зажилан залгисны дараагаар дараачийн үмх хоолыг амандаа хийх байдлаар хооллоорой.
Дээр дээрээс нь зажилахгүйгээр хоолыг үмхэж болохгүй гэдгийг сайн хэлж сургана.

Хүнсний бүтээгдэхүүн бүрийг зажилж идэх тоо түүний хатуу зөөлнөөс шалтгаалдаг.

Чанасан өндөг /33 удаа зажлах/
Төмсний нухаш /34 удаа зажлах/
Махны нухаш /36 удаа зажлах/
Хальсгүй алим /40 удаа зажлах/
Будаа /41 удаа зажлах/
Бяслаг /47 удаа зажлах/
Хиам /48 удаа зажлах/
Өргөст хэмх /53 удаа зажлах/
Түүхий байцаа /82 удаа зажлах/
Тостой хоол бага зажилагддаг учраас хүүхдэд тос багатай хоол хийж өгч байх хэрэгтэй.
Сайн зажилж идэх тутам шүлс сайн ялгарч хоолыг боловсруулах нь сайн болно.

Хурдан идэхдээ гол нь бус, сайтар зажилж идэх нь эрүүл мэндэд тустай байна.

Copy.

Кимчи дардаг уу байцаа дардаг уу гэж олон хүн асуусан ч хариулж амжихгүй их уджээ. Энэ удаа кимчинийхээ жороо дахин оруу...
29/04/2025

Кимчи дардаг уу байцаа дардаг уу гэж олон хүн асуусан ч хариулж амжихгүй их уджээ. Энэ удаа кимчинийхээ жороо дахин орууллаа. Олон ээжүүд хийж туршаад сэтгэл хангалуун байдаг.

Би өөрөө 2-3 жор туршиж хийгээд энэ жорыг өөрийн болгож авч байсан юм. Энэ яг Солонгос хүний жор юм байгаан.

Би өөрөө кимчи даралгүй бараг жил гаран болжээ.

Орц:
- кимчиний байцаа 1 бондгор
- 1 ш лууван / жижгэвтэр /🥕
- цагаан манжин бага зэрэг / хийхгүй байж болно /
- 2 гонзгой ногоон сонгино
- далайн давс 1/2 аяга орчим

Соусанд
- 1 бондгор сонгино
- 5-6 хумс дунд зэргийн сармис
- тал лийр 🍐
- агшаасан цагаан будаа 1/4 аяга / нялцгайвтар агшаавал зүгээр санагдсан /
- 1/4 аяга загасны ус
- 1/2 аяга гучугарү / хуурай нунтаг улаан перц гэх байх / 🌶
- 1/4 аяга ус 💧
- 2 хуруу орчим цагаан гаа
- 2 цайны халбага элсэн чихэр

Хийх дараалал
1. Байцаагаа өөрсдийн дураар хуваагаад сайтар угааж, усыг шүүнэ.
2. Угаасан байцаагаа давхрага давхаргаар
Давслаад сайтар холиж, таглаж тавьна.
3. Байцаа зөөлөрч хатуу навчийг нь нугалхад зүсэгдэж хуваагдахгүй уян хатан байвал болсон гэж үзнэ. ( ус их ялгарсан байх бөгөөд минийх ойролцоогоор 2 цаг гарангийн дараа болсон байсан )
4. Бэлэн болсон байцаагаа хүйтэн усаар маш сайн угааж, усыг сэгсэрнэ.
5. Лууван, манжингаа маш нарийн хэрчинэ.
6. Ногоон сонгиноо ташуу нарийн хэрчиж бэлдэнэ.

Соусаа бэлтгэхдээ
Сармис, лийр, сонгино, цагаан гаа, элсэн чихэр зэргээ миксэрдээд дээрээс нь загасны ус, гучугарү, усаа хийж дахин миксэрдэнэ. Будаагаа нэмээд сайн бутарч уустал нь миксэрдэнэ.

Бүх орцоо сайн холиод сайн таглаатай шилэн саванд хийгээд хөргөгчиндөө хийчихнэ. Болоо 😉😋😅

эрүүл амьдрал-фб-с

5 минутын дотор хийж болох төрөл бүрийн соус бэлтгэж сураарай. Таны хоолыг улам бүр амттай болгоноБид төрөл бүрийн хоол ...
23/04/2025

5 минутын дотор хийж болох төрөл бүрийн соус бэлтгэж сураарай. Таны хоолыг улам бүр амттай болгоно

Бид төрөл бүрийн хоол хийж чадахаас амтлагч соусыг гэртээ бэлтгэж чаддаггүй шүү дээ. Тэгвэл яг одоо та бүхэндээ хоолыг тань амтлах төрөл бүрийн соус бэлтгэх аргуудыг зааж өгөх гэж байна. Тухлан суугаад, тэмдэглээд аваарай.

🚗ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ.☎️Утас 88041018❤️UNICITY PROSTATE TLC❤️Түрүү булчирхай TLC™ Түрүү булчирхай TLC™ түрүү булчирхайн үйл аж...
22/04/2025

🚗ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ.
☎️Утас 88041018
❤️UNICITY PROSTATE TLC❤️
Түрүү булчирхай TLC™
Түрүү булчирхай TLC™ түрүү булчирхайн үйл ажиллагааг сайжруулахад сайн гэж судлагдсан байгалийн гаралтай хамгийн шилдэг бодисууд, эдгээрийн дотор saw palmetto, астаксантиний инновацийн холимог агуулсан шинэ бүтээгдэхүүн юм.
120 зөөлөн капсул
👉Эрэгтэйчүүдийн амьдралыг хугацаанд түрүү булчирхай өөрчлөлтөд өртөж, энэ нь эцэстээ эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг үүсгэж болзошгүй байдаг. Жишээлбэл нэн ялангуяа 40-ээс дээш насны эрэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог түрүү булчирхайн томролт шээхэд түвэгтэй болон бусад тавгүйтэх асуудлыг үүсгэдэг. Аз болоход анагаах ухааны судлаачид түрүү булчирхай улаан лоольд байдаг зарим бодис зэрэг шим тэжээлээр сайжирдаг болохыг тогтоосон байна. Түрүү булчирхай TLC бол түрүү булчирхайг дэмждэг болох нь судлагдсан байгалийн шилдэг олон бодисыг агуулсан инновацийн бүтээгдэхүүн юм.*
👉АНУ—ын Хавдар судлалын хүрээлэн дигидро-тестостерон (DHT) гэдэг тестостероны нэгэн хэлбэр түрүү булчирхайн томролтод нөлөөлөх үүрэгтэй, түрүү булчирхайн бусад асуудал үүсэхэд оролцдог болохыг судалжээ. Судлаачид DHT-ийн түвшинг зохицуулснаар түрүү булчирхайн томролтыг хянаж болно гэж үзэж байгаа юм*
Юнисити компаний Түрүү булчирхай TLC түрүү булчирхайг дэмжих хэд хэдэн гайхалтай сайн орц найрлага агуулсан. Alphastat™ гэдэг saw palmetto ба астаксантин гэсэн 2 найрлагатай патентийн эрх хамгаалсан холимог нь эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн эрүүл мэнд, түүний дотор DHT-ийн зохицуулалтад сайн нөлөөтэй болох нь судлагдсан байна. Энэ бэлдмэлийн найрлагад ликопин, өргөст халгайн үндэс, селен, шар хулууны үрийн тос зэрэг бусад чухал орц найрлага орсон байна.*
Шинжлэх ухаан, судалгааны товчоо
Эрэгтэйчүүдийн түрүү булчирхай бол нөхөн үржихүйд чухал үүрэгтэй. Энэ хушганы хэмжээтэй бүтэц шээсний суваг, давсагны хүзүүвчийг тойрсон байрлалтай, тестостерон, түүний төрлийн даавруудаар зохицуулагддаг.Түрүү булчирхай булчирхайлаг болон булчинлаг гэсэн 2 төрлийн эдээс бүтсэн бөгөөд анхдагч зорилго нь үрийг шингэн рүү оруулах үндсэн үүрэгтэй. Төмсөгний гуурсууд эр бэлгийн эс -спермийг түрүү булчирхай руу оруулаад, тэнд эр бэлгийн эс нь түрүү булчирхайн ба үрийн цэврүүний шингэнтэй холилдож, дараа нь шээсний сувагтай холбоотой гуурсан сувгаар цацагдан гадагшилна.
-❣️ШИНЖ ТЭМДЭГ-
TLC /ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН БЭЛДМЭЛ/
ХЭРЭГЛЭХ ШИНЖ ТЭМДГҮҮДЭЭС
1. БЗХӨ ТУСЧ БАЙСАН
2. БАЙНГЫН СУУГАА АЖИЛ ЭРХЭЛДЭГ
3. БЭЛГИЙН ДУРШИЛ МУУДСАН
4. БАКТЕР МӨӨГӨНЦӨР
5. БАЙНГА ДААРЧ ХӨРДӨГ
6. ЦАВИАР ХАТГАХ
7. ШОДОЙ ТӨМСӨГ ОРЧИМ ӨВДӨХ
8. ДУТУУ ШЭЭСЭН МЭТ САНАГДАХ
9. ДҮЛЖ ШЭЭХ
10. УУЦААР ӨВДӨХ
11. ШЭЭХЭД ТАСАЛДАХ ОЙР ОЙРХОН ШЭЭХ
12. ШЭЭС ҮЛДСЭН МЭТ САНАГДАХ ГЭХ МЭТ
Утас 88041018; 99272600
-ҮЙЛЧЛЭЛ-
TLC / #ТҮРҮҮ #БУЛЧИРХАЙН БЭЛДМЭЛ/
ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН БЭЛДМЭЛИЙН ҮР ДҮН
1. ТҮРҮҮ БУЛЧИРХАЙ ШЭЭСНИЙ ЗАМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛНА
2. ДАВСАГ БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛ, БАГТАРАА ЧИХЭРИЙН ШИЖИН, ЗҮРХНИЙ БАХ, ШИГДЭЭС, ҮЕНИЙ ШОХОЙЖИЛТ, ҮРЭВСЭЛ, ХӨГШИРӨЛТӨӨС ХАМГААЛАХ, ВИРУСЫН ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ
3. ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ТОМРОЛТ,ХАЛДВАР, ХОРТОЙ ХОРГҮЙ ХАВДАРЫН ҮЕД ХЭРЭГЛЭНЭ.
4. ШЭЭС ЯЛГАРАЛТЫГ САЙЖРУУЛЖ, ТАЙВШИРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ
5. ОЙ ТОГТООЛТ,ОЮУНЫ ЧАДАВХЫГ САЙЖРУУЛНА
6. СЭТГЭЛИЙН ХЯМРАЛ,ТҮРЭМГИЙ ААШ ЗАНГ ЗАСЧ,СЭТГЭЛ САНААГ СЭРГЭЭХ , ШИЗОФРЕНИ, СААЖИЛТЫГ ЭМЧЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ.
7. ТҮРГЭН НОЙРСОХ НОЙР ХЭВИЙН БОЛГОХ, БӨӨР ЭЛЭГ ХАМГААЛНА
8. ХУРДАН ДУР ТАВИЛТ БОЛИНО,БУЛЧИНГИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛИЙГ САЙЖРУУЛНА
9. БЭЛЭГ ЭРХЭТНИЙ ХӨВЧРӨЛ ЧАНГАРНА,БЭЛГИЙН ГАРМОНЫ ЯЛГАРАЛ ИХСЭНЭ
10.ДАРХЛААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГТЭЙ ДААВАРУУДЫН ШҮҮРЛИЙГ САЙЖРУУЛНА
11,ТАРХИНД ЦУС ХАРВАХ,ХОЛЕСТРОЛ ИХСЭХ,НҮДНИЙ ШАР ТОЛБОНЫ ХӨГШРӨЛТ,АРЬС НАРАНД ТҮЛЭГДЭХЭЭС ХАМГААЛНА
12.СУДАСНЫ ХАТУУРЛЫГ ЗОГСООНО.

❣️❣️❣️Байнгын асуултууд:
Залуу хүн Түрүү булчирхай TLC бэлдмэлийг түрүү булчирхайн эрүүл мэндэд тустай гэж үзэж болох уу?
Х;Тийм, бүх насны эрэгтэйчүүдийн түрүү булчирхайд тустай.
А;Түрүү булчирхай TLC бэлдмэлд селен ямар хэмжээтэй байгаа вэ?
Х Уух тун бүр (1капсул)-т 25 мкг селений өндөр агууламжтай дрожжи байгаа.
А;Түрүү булчирхай TLC бэлдмэл дэх Saw palmetto-гийн идэвхтэй үйлчлэгч бодис нь юу вэ? Өдөрт уух 2 капсулд тэр идэвхит бодис хэдий хэмжээтэй байгаа вэ?
Х: Saw palmetto-гийн хандны идэвхтэй үйлчлэгч бодис нь тосны хүчлүүд юм. Түрүү булчирхай TLC бэлдмэлийн зөөлөн капсулд saw palmetto жимсний ханд160 мг тосны хүчил агуулахаар стандартчилагдсан. Өдрийн уух тунгаар 320 мг тосны хүчил авна.
А: Хэрэв хижээл насны эрэгтэй түрүү булчирхайн асуудалтай бол хэрэглэх зааварт зааснаас илүү тунгаар ууж болох уу?
Х; Зөвхөн шошгон дээр бичсэн зааврын дагуу уухыг зөвлөж байна. Өвчлөөд удсан түрүү булчирхайн томролтой бол курсээр нь буюу 3сар хэрэглэнэ.
А; Заавал түрүү булчирхай өвчилсөн үед уух ёстой юу?
Х; Үгүй урьдчилан сэргийлэх замаар 1хайрцгыг уухад болно.
А;Танай компани хэр найдвартай вэ?
Х;Мэдээж та бидэнд болон манай Юнисити компанид итгэж болно. Монголдоо 12-н жил үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
🇺🇸🇺🇸💯☘️АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ 88041018;
☎️ЦАГ АЛДАХ ХЭРЭГГҮЙ ШУУД ЗАЛГА ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ.

НОГООН ОТОЧ- SUPER GREEN🇺🇸🍀🥰 шүлтлэг ус PH , өндөр идэвхитэй АНТИ-ОКСИДАНТ , хүчилтөрөгч 🥰 Үйлчилгээ:  #Ходоод гэдэсний ...
22/04/2025

НОГООН ОТОЧ- SUPER GREEN🇺🇸
🍀🥰 шүлтлэг ус PH , өндөр идэвхитэй АНТИ-ОКСИДАНТ , хүчилтөрөгч 🥰

Үйлчилгээ:
#Ходоод гэдэсний шархлаа, ходоодны архаг үрэвсэл , цээж хорсох
#Ходоодны хүчил бууруулна
#Хордлого тайлна
#Цус багадалт,
#Үрэвслийн эсрэг анти-оксидант
#Ам болон биений эвгүй үнэр дарна
#Харшилийг дарангуйлах
#Элгийг хоргүйжүүлнэ
#Мөөгөнцөр , бактерийн эсрэг үйлчилнэ
#Цусыг цэвэрлэж, шингэлэн биеийг залуужуулах үйлчилгээ үзүүлнэ.
#Биеийн РН тэнцвэрийг хангана, биеэс хор хортой элементийг зайлуулна,
#Хөлийн венийн судасны үрэвсэл
#Хоолны шингэцийг сайжруулна.
#Ханиад, хоолой өвдөх, гүйлсэн булчирхайн үрэвсэл намжаана
#Хөхүүл эхийн сүүний гарц, чанарыг нэмэгдүүлнэ.
#Уух заавар: Ходоод өвддөг бол Өлөн дээрээ Цайны халбаганы 3/4 хэмжээтэй нунтгийг 1 аяга (250—640 мл ) усанд найруулж ууна. Бусад үед өдрийн турш 1,5л усан найруулан ууж бно

#Үнэ 130’000₮
2 сав нь 1 курс 250’000₮
🚛 хүргэлт үнэгүй
#Утас☎ : 88041018; 99272600
Савлалт: 92г буюу 45 хоногийн хэрэглээ

Лимф нь биеийг цэвэрлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь бидний биеийн хамгийн хөдөлмөрч цэвэрлэгч бөгөөд хорт ...
22/04/2025

Лимф нь биеийг цэвэрлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь бидний биеийн хамгийн хөдөлмөрч цэвэрлэгч бөгөөд хорт бодисыг цуглуулж, зайлуулдаг. Яг л цэвэрлэх байгууламж, усаа цэвэр байлгадаг гол шиг. Хөдөлгөөнгүй болон урсгал ус хоёрын ялгаа тодорхой гэдгийг та өөрөө мэднэ. Урсгал байгаа газар амьдрал, эрч хүч, эрүүл мэнд байдаг.

🔸Лимф нь мөн хүний дархлааны функцийг гүйцэтгэдэг.
Энэ нь бие махбодийг халдвар, хүрээлэн буй орчны хортой хүчин зүйлээс хамгаалдаг. Тунгалгын булчирхай зогсонги байдалд ороход цусны эргэлт муудаж, үйл ажиллагаа удааширч, бие махбодид хорт бодис хуримтлагдах, үрэвсэлт өвчин тусах магадлал ихэсдэг. Мөн арьсны тууралт, хавагнах, байнгын ядрах, хөл чилэх, сэтгэлийн таагүй байдал, толгой өвдөх, нойргүйдэх, ханиад эсвэл бусад өвчнүүд, ерөнхийдөө дархлаа сулрах зэргээр таагүй мэдрэмжийн мөчлөг эхэлдэг.
Нойргүйдэл, стрессд өртөнө.

▪️Бохирдсон организм. Лимфийн урсгалыг дараах байдлаар сайжруулдаг:
Булчингийн агшилтыг үүсгэдэг аливаа дасгал хөдөлгөөн, биеийн тамирын дасгал.
Идэвхитэй алхаж эсвэл үсрэх нь уушигны үйл ажиллагаа болон цусны лимфийн урсгалыг сайжруулна.
▪️Мөн дугуй унах,усан санд сэлэх, янз бүрийн биеийн тамирын дасгал (тулаан, түлхэлт).
▪️Амьсгалах програмууд. Ашигтай бөгөөд маш энгийн дасгалууд, жишээлбэл, гараа хажуу тийш нь өргөхдөө гүнзгий амьсгаа авах, доошлуулахдаа амьсгаагаа гаргах. Дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтана.
Чичиргээний програмууд. Өглөө боссон даруйдаа хэвтэж байхдаа гар, хөлөө өргөж, унадаг дугуй унаж байгаа мэт хөлөө сэгсэрнэ.
▪️Босохдоо хөлийнхөө хуруун дээр босч, өсгий дээрээ буу.
Энэ дасгалыг 32 удаа хий. Өглөө босоод лимфийг хөдөлгөх нь маш их ашиг тустай байх болно. Химийн бодис агуулаагүй угаалгын өрөө, шүршүүр, саун. Бүрэн унтах, бие махбодийг хязгаарладаггүй хувцас.
▪️Массаж.
Лимфийн системийг идэвхжүүлэхийн тулд массажийг доороос дээш, жишээлбэл хөлийн хуруунаас өвдөг хүртэл, өвдөгнөөс тохой хүртэл хийдэг. Массаж хийх эхний алхам бол лимфийн гадагшлах урсгалыг сайжруулахын тулд дээд ба эгэмний доорх хэсгийг идэвхжүүлэх явдал юм, эс тэгвээс та ядрах, өвдөх, хавдах гэх мэтийг мэдрэх болно.
Тиймээс өөртөө анхаарал тавьж, өөрийгөө хайрлаж, эрүүл байгаарай

17/04/2025

Германы нэгэн судалгаан дээр ээж хүний нөлөөнөөс аав хүний нөлөө тав дахин биш, 50 дахин их нөлөөтэй гэсэн байдаг.

Хоёр жишээгээр тайлбарлая. Britney Spears-ийн бодит амьдралаас сэдэвлэсэн нэгэн дуу байдаг. Тухайн дуу түүний өгсөн ярилцлага дээр тулгуурласан юм. Хүүхэд байхдаа платье өмсөөд аав дээрээ очоод “ааваа би хөөрөн харагдаж байна уу” гэхэд аав нь сонин уншиж байгаад нээх анзаарахгүй “тийм байна” гээд тоогоогүй. Харин тэр дахин өөр платье өмсөөд ирэхэд аав нь тоогоогүй байдаг. Тэрээр амжилтад хүрээд нэгэн ярилцлагадаа “хүүхэд насандаа ааваараа хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй нь миний сэтгэл зүйд маш их гэмтлийг учруулсан. Үүнээс хойш миний амьдралын зорилго бүх эрчүүдэд хүлээн зөвшөөрөгдөх болж хувирсан. Аавын тэр хандлага миний амьдралыг маш ихээр нураасан” гэсэн байдаг.

Мөн 1980 оны эхэн үед төрсөн эрэгтэй үйлчлүүлэгчдийн дунд ийм асуудал байна. Согтуу байгаа аавыгаа хүлж унтуулдаг байсан өсвөр насаа дурсаж ярихад “аав ээжийг хүчирхийлж байх үед би хэзээ ч архи уудаггүй хүн болно гэж бодож байсан. Харин одоо би архи уудаг. Учир нь үүнээс илүү амьдрал байдаг гэдгийг харах үлгэр жишээ надад байгаагүй” гэдэг. Иймээс аав хүн, эр хүн ямар байх ёстой вэ гэдгийг хөвгүүддээ харуулдаг бол, охидууддаа эр хүнээс юуг хүсэх вэ, ямар хайр, хүндэтгэлийг авах ёстой вэ гэдгийг харуулдаг.

Аав хүний нөлөө гэр бүлд гайхамшигтай юм. Түүний байгаа байдал, үг хэл, үйлдэл шууд утгаараа хүүхдэд нөлөөлдөг. Үр хүүхдийнхээ дэргэд үгээ захирч чадахгүй бол тэр эр хүнийг нас нэмсэн банди гэж нэрлэнэ. Жишээлбэл, 2012 онд манай нэг үйлчлүүлэгч “манай хүү айхтар худлаа ярих юм. Та манай гэрт ирээд хүүтэй минь уулзаад өгөөч” гэсэн. Тэгээд гэрт нь байж байтал коридорт утас дуугарахад нөхөр нь “эхнэртээ би хүнтэй юм ярьж байна. Намайг байхгүй байна гээд хэлчих” гэхэд эхнэр утас аваад түүнийг байхгүй байна гэж хэлсэн. Хүүхэд зөвхөн үгээр хүмүүждэггүй, эцэг эхийн хэлсэн үг үйлдлээсээ зөрж байвал энэ нь хүүхдийн хүмүүжилд шууд нөлөөлж байдаг. Мянга сайхан юм яриад, гудамжинд гараад өөр зүйл хийж байгаа бол хүүхэд яг тэрийг дуурайдаг.

Хүүхэд зөвхөн үгээр хүмүүждэггүй, эцэг эхийн үйлдлээр хүмүүждэг
Sony” корпорацийг үүсгэн байгуулагчийн бичсэн номыг уншиж байхад “Аав хүүхдийнхээ нүдэнд бүгдийг чадагч, бүх дэлхий нь болж харагддаг” гэж тайлбарласан байдаг. Эр хүн бусад хүний нүдээр Батаа, Баяраа гэх энгийн нэгэн залуу байлаа ч, хүүхдийнхээ нүдэнд дэлхий ертөнц болж харагдаж байгаа юм. Энэ дэлхий ертөнцийг хүүхэд ааваараа төсөөлж харж байдаг. Германы нэгэн судалгаан дээр ээж хүний нөлөөнөөс аав хүний нөлөө тав дахин биш, 50 дахин их нөлөөтэй гэсэн байдаг.

Энэ ярилцлагыг уншиж байгаа эр хүн та анх гэр бүл болж байхад аав ээжээсээ хэрхэн гэр бүл болох талаар зааварчилгааг авч байсан уу. Хэрвээ үгүй бол хүүхдээ ч гэсэн тэр амьдралаараа битгий амьдруул. Хүүхдэдээ гэр бүл ямар чухал вэ гэдгийг багаас ойлгуулах нь манай нийгэмд хамгийн их дутагдаж байна. Чингис хаан “эхлээд биеэ засаад, гэрээ зас тэгээд төрөө зас гэдэг учраас эр хүн өөрийгөө хөгжүүлж, төлөвшүүлэх ёстой. Төлөвшил нь хүний насаар хэмжигдэхгүй, тухайн хүн өөрийгөө хэр сайн хөгжүүлсэн бэ гэдгээр хэмжигдэнэ. Энэ ярилцлагыг уншиж байгаа эр хүн Та хэзээ хамгийн сүүлд үсчинд орсон бэ, хэзээ үнэртэй ус цацсан бэ. Хүн өөрийнхөө гоо сайханд анхаарч болж байгаа юм. Тэгвэл хүүхдийнхээ төлөө жилд ганц удаа сэтгэл зүйн ном уншиж байна уу. Хэрвээ үгүй бол гадаад гоо сайхандаа анхаарал хандуулаад, гэр бүлийнхээ гоо сайханд анхаарал хандуулахгүй байна гэсэн үг.

Зураг- Dorothie Tanning ( Night Music 1970)

Ажил ихтэй хүүхдүүддээ зав гаргаж амжихгүй яваад байгаа аав ээжүүдээ орой очиод 20-30 минут тухтай сууж байгаад хамт зур...
17/04/2025

Ажил ихтэй хүүхдүүддээ зав гаргаж амжихгүй яваад байгаа аав ээжүүдээ орой очиод 20-30 минут тухтай сууж байгаад хамт зураг зураад, ямар өнгийн харандааг түлхүү ашигласан байгаагаар нь сэтгэл зүйн байдлыг нь мэдээд аваарай.

1. Улаан өнгө
• Эрч хүчтэй, идэвхтэй, сэтгэл хөдлөл ихтэй хүүхдүүд улаан өнгийг сонгох нь элбэг.
• Хэт их улаан хэрэглэвэл бухимдал, ууртай байгааг илтгэж болзошгүй.
2. Хөх өнгө
• Тайван, амар амгалан, дотогшоо зан чанартай хүүхдүүд хэрэглэдэг.
• Хэт их хэрэглэвэл ганцаардсан мэдрэмж илэрхийлж байж болзошгүй.
3. Ногоон өнгө
• Тэнцвэртэй, өөртөө итгэлтэй, тогтуун хүүхдүүд хэрэглэдэг.
• Байгальтай холбоотой, тайван байдал илэрхийлдэг.
4. Шар өнгө
• Аз жаргалтай, хөгжилтэй, сониуч хүүхдүүд хэрэглэнэ.
• Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг ч илтгэж болдог.
5. Хар өнгө
• Уйтгар гунигтай, түгшсэн мэдрэмжийг илэрхийлж болох ч заримдаа зүгээр л өнгийн сонголт байж ч болно.
• Хэт давамгай хэрэглэвэл гүн хямрал, уур бухимдлын дохио байж болно.
6. Ягаан өнгө
• Хайр, халамж, энхрийллээр дүүрэн мэдрэмж илэрхийлдэг.
• Охидын дунд түгээмэл хэрэглэгддэг өнгө.
7. Саарал, бор өнгө
• Тайван, нам жим хүүхдүүд хэрэглэж болно.
• Зарим үед хэт дотогшоо эсвэл санаа зовсон байдалтай холбоотой байж болно.

Хүүхдийн зурсан зургийг бүрэн ойлгохын тулд:
• Зураг дээр юу зурсан нь,
• Ямар өнгө давамгайлж байгаа нь,
• Зурагт байгаа дүрүүд хэрхэн харилцаж байгаа,
• Хэмжээ, байрлал, тэгш хэм гэх мэт олон хүчин зүйлийг хамтад нь ажиглах хэрэгтэй.

Эх сурвалж:Сэтгэлзүйч Б.Алтанзаяа

Цусны шинжилгээний хариуг өөрөө уншиж сураарай. Танд тайлбарлаж өгье.Гемоглобин (Hb): Энэ бол уушигнаас хүчилтөрөгчийг э...
16/04/2025

Цусны шинжилгээний хариуг өөрөө уншиж сураарай. Танд тайлбарлаж өгье.

Гемоглобин (Hb):
Энэ бол уушигнаас хүчилтөрөгчийг эд эсэд шилжүүлэх, CO2-ыг зайлуулах гол үүрэгтэй эритроцитуудын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох нарийн төвөгтэй уураг юм. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 130-160 г/л, эмэгтэйчүүдэд – 120-140 г/л. Хэрэв гемоглобин буурсан бол энэ нь цус багадалт эсвэл цус алдах магадлалтайг илтгэж, их хэмжээний үзүүлэлтүүд нь шингэн алдалт, цусны өвчин, зүрхний зарим төрлийн өвчнийг илтгэнэ.

Цусны улаан эс:
Гемоглобин агуулсан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 4.0-5.1 × 10¹² эс/л; эмэгтэйчүүдийн хувьд – 3.7-4.7 × 10¹² эс/л. Эрүүл хүмүүст цусны улаан эсийн илүүдэл нь өндөр ууланд ажиглагдаж болно. Гэхдээ энэ нь ихэвчлэн гуурсан хоолой, уушиг, бөөр, элэг, зүрхний өвчний тухай өгүүлдэг. Эритроцитын дутагдал нь цус багадалт, цочмог цусны алдагдал, архаг үрэвсэлт үйл явцын тухай өгүүлж байдаг. Заримдаа энэ нь жирэмсний хожуу үе шатанд илэрдэг.

Лейкоцитүүд:
Бие махбодийг хорт бодис, вирус, бактериас хамгаалахын тулд ясны чөмөг, тунгалгийн булчирхайд үүсдэг цагаан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: 4‚0–9‚0 × 10⁹ эс/л. Илүүдэл нь бие махбод дахь үрэвсэл эсвэл бактерийн халдварын тухай өгүүлдэг. Хүчтэй стресс, бие махбодийн стресс эсвэл жирэмслэлтээс болж лейкоцитын түвшин нэмэгддэг. Вирусын халдвар, түүнчлэн өвдөлт намдаах эм, таталтын эсрэг эм уух нь лейкоцитын тоо буурахад хүргэдэг.

Тромбоцитууд:
Цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд. Хэвийн хэмжээ нь: 180–320 × 10⁹ эс / л. Илүүдэл хэмжээ нь сүрьеэ, шархлаат колит, элэгний хатуурал зэргийг илтгэнэ. Тромбоцитийн агууламж буурах нь архи, хүнд металлын хордлого, цусны өвчин, бөөрний дутагдал, элэг, дэлүүний өвчин, уулын эмгэг зэрэгт тохиолддог.

ESR: Туршилтын хоолой дахь эритроцит тунадасжих хурд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 2-10 мм/цаг, эмэгтэйчүүдэд – 2-15 мм/цаг. Өндөр байх нь халдвар, үрэвсэл, цус багадалт, бөөрний өвчин, дааврын эмгэг, гэмтэл, мэс заслын дараах цочрол, жирэмслэлт, сарын тэмдгийн үед ажиглагддаг. Багассан утга нь цусны эргэлт хангалтгүй, анафилаксийн шок гэх мэт өвчний үед илэрдэг.

Глюкоз:
Цусан дахь сахарын үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 3.5-6.5 ммоль/л. Өндөр үзүүлэлттэй байх нь чихрийн шижин өвчнийг илтгэнэ. Бага байх нь тогтмол бус хоол тэжээл, дааврын тасалдал байгааг илтгэнэ.

Нийт уураг: Хэвийн хэмжээ нь: 60-80 г/л. Хатуу чанга хоолны дэглэмийн дараа, түүнчлэн элэг, бөөрний үйл ажиллагааг алдагдсан тохиолдолд энэ үзүүлэлт буурдаг.

Нийт билирубин: Элэгний үйл ажиллагааны үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 20.5 ммоль/л. Гепатит, холелитиаз эсвэл цусны улаан эсийг устгах үед энэ үзүүлэлт нэмэгддэг.

Креатинин: Элэгний үйл ажиллагааны үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 0.18 ммоль/л. Өндөр үзүүлэлт нь бөөрний дутагдлын шинж тэмдэг юм. тэмдэглэгээнүүдийг танд тайлбарлаж өгье.

Гемоглобин (Hb):
Энэ бол уушигнаас хүчилтөрөгчийг эд эсэд шилжүүлэх, CO2-ыг зайлуулах гол үүрэгтэй эритроцитуудын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох нарийн төвөгтэй уураг юм. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 130-160 г/л, эмэгтэйчүүдэд – 120-140 г/л. Хэрэв гемоглобин буурсан бол энэ нь цус багадалт эсвэл цус алдах магадлалтайг илтгэж, их хэмжээний үзүүлэлтүүд нь шингэн алдалт, цусны өвчин, зүрхний зарим төрлийн өвчнийг илтгэнэ.

Цусны улаан эс:
Гемоглобин агуулсан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 4.0-5.1 × 10¹² эс/л; эмэгтэйчүүдийн хувьд – 3.7-4.7 × 10¹² эс/л. Эрүүл хүмүүст цусны улаан эсийн илүүдэл нь өндөр ууланд ажиглагдаж болно. Гэхдээ энэ нь ихэвчлэн гуурсан хоолой, уушиг, бөөр, элэг, зүрхний өвчний тухай өгүүлдэг. Эритроцитын дутагдал нь цус багадалт, цочмог цусны алдагдал, архаг үрэвсэлт үйл явцын тухай өгүүлж байдаг. Заримдаа энэ нь жирэмсний хожуу үе шатанд илэрдэг.

Лейкоцитүүд:
Бие махбодийг хорт бодис, вирус, бактериас хамгаалахын тулд ясны чөмөг, тунгалгийн булчирхайд үүсдэг цагаан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: 4‚0–9‚0 × 10⁹ эс/л. Илүүдэл нь бие махбод дахь үрэвсэл эсвэл бактерийн халдварын тухай өгүүлдэг. Хүчтэй стресс, бие махбодийн стресс эсвэл жирэмслэлтээс болж лейкоцитын түвшин нэмэгддэг. Вирусын халдвар, түүнчлэн өвдөлт намдаах эм, таталтын эсрэг эм уух нь лейкоцитын тоо буурахад хүргэдэг.

Тромбоцитууд:
Цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд. Хэвийн хэмжээ нь: 180–320 × 10⁹ эс / л. Илүүдэл хэмжээ нь сүрьеэ, шархлаат колит, элэгний хатуурал зэргийг илтгэнэ. Тромбоцитийн агууламж буурах нь архи, хүнд металлын хордлого, цусны өвчин, бөөрний дутагдал, элэг, дэлүүний өвчин, уулын эмгэг зэрэгт тохиолддог.

ESR: Туршилтын хоолой дахь эритроцит тунадасжих хурд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 2-10 мм/цаг, эмэгтэйчүүдэд – 2-15 мм/цаг. Өндөр байх нь халдвар, үрэвсэл, цус багадалт, бөөрний өвчин, дааврын эмгэг, гэмтэл, мэс заслын дараах цочрол, жирэмслэлт, сарын тэмдгийн үед ажиглагддаг. Багассан утга нь цусны эргэлт хангалтгүй, анафилаксийн шок гэх мэт өвчний үед илэрдэг.

Глюкоз:
Цусан дахь сахарын үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 3.5-6.5 ммоль/л. Өндөр үзүүлэлттэй байх нь чихрийн шижин өвчнийг илтгэнэ. Бага байх нь тогтмол бус хоол тэжээл, дааврын тасалдал байгааг илтгэнэ.

Нийт уураг: Хэвийн хэмжээ нь: 60-80 г/л. Хатуу чанга хоолны дэглэмийн дараа, түүнчлэн элэг, бөөрний үйл ажиллагааг алдагдсан тохиолдолд энэ үзүүлэлт буурдаг.

Нийт билирубин: Элэгний үйл ажиллагааны үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 20.5 ммоль/л. Гепатит, холелитиаз эсвэл цусны улаан эсийг устгах үед энэ үзүүлэлт нэмэгддэг.

Креатинин: Элэгний үйл ажиллагааны үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 0.18 ммоль/л. Өндөр үзүүлэлт нь бөөрний дутагдлын шинж тэмдэг юм.copy

Address

Улаанбаатар

Telephone

88041018

Alerts

Be the first to know and let us send you an email when Unicity Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Unicity Mongolia:

Share

Category