Уян сэтгэл ӨЭМТ

Уян сэтгэл ӨЭМТ Утас: 70323887
ажиллах цагийн хуваарь
ажлын өдрүүдэд 9:00-13:00, 14:00-18:00

02/02/2026

ТОДРУУЛГА: Улаанбурхан өвчний халдварын дийлэнх тохиолдол 10-15 насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа тул энэ насны хүүхдүүдэд нэмэлт дархлаажуулалт хийж байгаа юм.
Нэгдүгээр сарын 26-аас хойш нэмэлт дархлаажуулалтад 30 мянга гаруй хүүхэд хамрагдсан талаар ХӨСҮТ-ийн Зөвлөх зэргийн тархвар судлаач, клиникийн профессор Н.Сувдмаа хэллээ.

‼️СЭРЭМЖЛҮҮЛЭГ‼️ “BABYBIO” OPTIMA 1 НЯЛХСЫН СҮҮН ТЭЖЭЭЛИЙН 3 ЦУВРАЛЫН ДУГААР БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН АВЧ, ХЭРЭГЛЭ...
01/02/2026

‼️СЭРЭМЖЛҮҮЛЭГ‼️
“BABYBIO” OPTIMA 1 НЯЛХСЫН СҮҮН ТЭЖЭЭЛИЙН 3 ЦУВРАЛЫН ДУГААР БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН АВЧ, ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА!
📌АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
Франц Улсын “Vitagermine” компанийн “BABYBIO” брэндийн Optima 1 нэр төрлийн нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нянгийн хор илэрсэн байж болзошгүйтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор зах зээлээс буцаан болон татан авах тухай шийдвэр гаргасан байна.
📌Буцаан болон татан авалтад хамрагдаж буй бүтээгдэхүүнүүд:
1. “BABYBIO” Optima 1 – 800 гр
Цувралын дугаар: 894408
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.07.09
2. BABYBIO” Optima 1 – 800 гр
Цувралын дугаар: 900035
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.12
3. “BABYBIO” Optima 1 – 400 гр
Цувралын дугаар: 900932
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.18
📌Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад уг бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч “Vitagermine” компанийн 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн дагуу Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн “BABYBIO” Optima 1 нэр төрлийн дараах 2 цувралын бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр зах зээлээс буцаан болон татан авах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
• “BABYBIO” Optima 1 – 800 гр, Цувралын дугаар 894408
• “BABYBIO” Optima 1 – 800 гр, Цувралын дугаар 900035
Дээр дурдсан цувралын дугаартай “BABYBIO” Optima 1 нялхсын сүүн тэжээлийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг дахин анхааруулж байна❗️
📌ЖИЧ: Уг бүтээгдэхүүнийг өмнө нь худалдан авсан бол хүүхдэд өгөхөө нэн даруй зогсоож, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарын утсанд хандан зөвлөгөө авна уу.

30/01/2026

Address

Arvaikheer
Улаанбаатар
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Уян сэтгэл ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Уян сэтгэл ӨЭМТ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category