ОТОЧ - Монгол Маарамбын Увидас

ОТОЧ - Монгол Маарамбын Увидас Восточный традиционный медицинский центр

22/06/2025
19/03/2025

Маш хэрэгтэй мэдээлэл шүү.

Мэргэжлийн тусламж үйлчилгээг мэргэжлийн хүнээс л авсан нь дээр шүү.

Номыг нь үзсэн ч ноотой хүмүүс бас байдаг л хорвоо ш дээ

30/12/2024

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн энэ цаг үед уламжлалт анагаах ухааны Jackpot 777 жор л мундаг байна даа. 😚😊😉

Та бүхэн өөрт ойрхон уламжлалт анагаах ухааны МЭРГЭЖЛИЙН эмч нараас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

Сороол-7:✅
өглөөгүүр, хоолны дараа, 08:00-10:00 цагийн хооронд,

Гүмбрүм-7:✅
Өдөр, хоолны дараа, 13:00-15:00 цагийн хооронд,

Лидэр-7:✅
Орой, оройн хоолны өмнө, 18:00-20:00 цагийн хооронд

Аль ч тангийн 1,0-2,0 гр тунг 150-200 мл усанд буцалгаж бүлээнээр ууна.

Цаг болон өдрийн хэмнэл бичсэн нь учиртай шүү❗

Эмчилгээний журмаар бол зовиур дарагдаж биед эерэг нөлөө үзүүлж эхэлснээс хойш 5 өдөр заавал уугаарай.

Урьдчилан сэргийлэх журмаар бол 5-7 хоногт нэгээс хоёр удаа, амарч байгаа өдрөө хэрэглэхэд болно.

3-с доош насны хүүхдэд ЗААВАЛ мэргэжлийн эмчийн зөвлөгөөний хамт хэрэглээрэй❗

Найрлаган дах бүтээгдэхүүнд харшлах эрсдэлтэйг анхаарна уу❗

Тус бүр долоон найрлагатай жоруудаас бүтсэн гурван эмийн хослол бөгөөд 777 буюу энэхүү хослолыг хамтад нь томуугийн дэгдэлтийн үед хэрэглэснээр эрүүл мэндийн JACKPOT нь болж байна даа.

Мэдээж хэрэг мэргэжлийн эмчээс зөвлөгөөг дэлгэрэнгүй авбал илүү их үр дүнтэй шүү. ✅

Эрүүл энхийг хүсэе.🥰🥰🥰

24/12/2024
ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ?Уламжлалт анагаах ухаанд дахь ХИЙ гэх ойлголт нь унгах, гэхрүүлэх хэлбэрээр гаргадаг агааран хийг хэлдэггү...
24/10/2024

ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Уламжлалт анагаах ухаанд дахь ХИЙ гэх ойлголт нь унгах, гэхрүүлэх хэлбэрээр гаргадаг агааран хийг хэлдэггүй юм аа.

👶🏻Ураг эхийн гэдсэндээ бий болон анхлан хүй бий болж улмаар (В)Ум. Жанма, Рома гэх 3 судал үүсэж үүнээс Жанма гэх усан махбодтой судас биеийн зүүн талаар зүрх хоолойгоор дамжин толгойн оройд хүрч энэ судлаас
тархи—>нугас—> биеийн бүх мэдрэлийн судлууд дараалан үүсэх ба 5 гишүүн хийний үйл ажилгаа нь тархиндаа шүтэн өөр өөрийн орондоо оршиж өөр өөрсдийн зам мөрөөр гүйж байдаг.

Тэрхүү хий махбод өөр өөрсдийн онцлог үйлдэлүүд хийдэг. Хүний бие дэхь мэдрэлийн үйл ажиллагаагаар зохицуулагддаг үйлдлүүдээс нь хий махбод ихэнхдээ
🌿 Ухамсраар захирагдаж хийгддэг
-нугалах, тэнийлгэх гэх мэт биеийн хөдөлгөөнүүд(བསྐྱོད་དང་ལས་སྤྱོད),
-амьсгал авах гаргах(དབུགས་འབྱིན་རྔུབ), -залгих(ཟས་སྐོམ་མིད),
-ярих (ཚིག་འབྱིན)зэрэг болон
🌿Ухамсраар бус автоматоор хийгддэг -цусны эргэлт(རྒྱུ་ཞིང་འདེགས་འཇོག་འགྲོ),
-5 мэдрэхүй(སེམས་འཛིན་བྱེད),
-ой санамж(དྲན་གསལ ),
-задарсан хоол хүнсээс үүссэн шим тэжээлийг нарийн гэдэснээс цусны эргэлтрүү шимэгдүүлэн элгэнд аваачих (གནོད་བྱ་རྒྱུ; དྭངས་སྙིགས་འབྱེད )буюу тунгалаг цөвийг ялгах зэрэг үйлдлүүдийг хийх комманд(тушаал) өгч байдаг махбод юм.

‼️Буруу ойлголт:‼️
-Хийний өвчин үндсэн 20 төрөл мөн яг ямар эрхтэнд хий өвчин болон хувирсан , их, дунд, бага зэргээс нь шалтгаалж 101 төрөл болдог ч хүмүүс бүгдийг нь шахуу ГОЛЫН ХИЙ, ЗҮРХНИЙ ХИЙ, ЯДАРГАА, САВНЫ ХИЙ гээд нэрлэчидэг нь буруу.

Мөн хийний өвчнүүдийн үед жш нь ходоод, олгойн хийн өвчний үед гэдэс дүүрэх гэхрүүлэх унгуулах, хий бүрэлдэх өвчний үед доош эм бэлэг эрхтнээс хий гадагшлах шинж тэмдэг илэрдэг. Энэ бол тухайн өвчний үеийн л шинж болхоос бие дэх хий махбод биеээс гараад алга болж байгаа хэрэг огт биш.

❌САВНЫ ХИЙ ГАДАГШЛУУЛНА ГЭДЭГ ХУДАЛ
Сав буюу умай бол аарцагны булчингуудад бэхлэгдэн оршидог хүүхэд тээх зориулалттай хөндий эрхтэн бөгөөд энэ дотор ямар нэгэн байдлаар агаар байж болдог хөндий эрхтэн.
Зарим өвчний үед доош хий их гарах давсаг уранш түнтийх зэрэг илэрдэг.
Жш нь:🅾️Эмэгтэйчүүдийн хий бүрэлдэх гэх хийний өвчний үед
-сарын тэмдэгний мөчлөг алдагдах, -нойргүйдэх,
-сэтгэл тогтворгүй болох,
-дааврын өөрчлөлтөнд орох,
-сарын тэмдэг бараан нөжирхөг болох -доош эм бэлэг эрхтнээс хий гарах зэрэг шинж илэрдэг.

Хүмүүс уг өвчинд өөрсдөө савны хий гэх нэршил өгөөд Тухайн өвчний үед илэрдэг давсагны ар харалдаа сав агаараар дүүрч давсаг урагш түнтийхийг бариад гаргачхаар савны хий гараад хийний өвчин нь эдгэрнэ гэж буруу ойлгодог. Барианы газрууд ч үүн дээр нь тоглолт хийн савны хий гадагшлуулна гэх бизнес их эрчийг авсан.

🏥Уг өвчний уг шалтгаан болсон хүйтэн хийг эм, заслаар эмчлэх хэрэгтэй болхоос умай чинь Хөндий эрхтэн нь л юм чинь энэ тэнд барианы газраар илүүлж даруулж агааран хийг нь гаргалаа гээд ахиал агаараар дүүрнэ.Тэр агаарыг нь гаргалаа гээд өвчин эдгэрхэд ямар нэг нэмэргүй.

Тэглээ ч Уламжлалт анагаах ухаан дахь хий гэх махбод бол татаж чангаагаад унгуулж гэхрүүлээд гаргачихдаг эд ооооогт биш❗️❗️❗️

Address

Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when ОТОЧ - Монгол Маарамбын Увидас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ОТОЧ - Монгол Маарамбын Увидас:

Share