Архи, мансууруулах бодисын сэтгэл заслын эмчилгээ

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Архи, мансууруулах бодисын сэтгэл заслын эмчилгээ

Архи, мансууруулах бодисын сэтгэл заслын эмчилгээ Архи, мансууруулах бодисын хэрэглээний оношлогоо, эмч?

Архинаас татгалзах шийдвэр бол хүний амьдралд хамгийн хүчтэй, эерэг өөрчлөлт авчрах алхам юм. Энэ шийдвэрийг гаргахад ч ...
16/06/2025

Архинаас татгалзах шийдвэр бол хүний амьдралд хамгийн хүчтэй, эерэг өөрчлөлт авчрах алхам юм. Энэ шийдвэрийг гаргахад ч өөртөө итгэлтэй байвал амжилттай, тогтвортой үр дүнд хүрнэ.

Өөрчлөлт хийх алхмууд
• 1. Шийдвэрээ дотроо батлах
“Би өөрийгөө хүндэлж, архинаас ангид амьдралаар амьдарна” гэж өөртөө хэл.
• 2. Дэмжлэг хайх
Гэр бүл, найз нөхөд, АА (Архичдын Аноним) зэрэг бүлгүүдтэй холбогдох.
• 3. Шинэ дадал бий болгох
Спортоор хичээллэх, урлаг-дуу, бүжиг, хөгжмийн сургалт, клубт хамрагдах, аялал, ном унших зэрэг эрүүл хоббигоор архины орон зайг нөхөх
• 4. Сэтгэл зүйгээ хянах арга сурах
Стресс, гуниг, уйтгар зэрэг сөрөг мэдрэмжийг эрүүл аргаар даван туулах.
• 5. Бага багаар урагшлах
Нэг өдөр, нэг долоо хоногоор зорилт тавих. Амжилтаа тэмдэглэж, урамших.

⸻☎️7705-0404, 📞9401-2244

Яагаад сэтгэл заслын эмчилгээ хэрэгтэй вэ?Согтууруулах ундааг нэг дор ихээр хэтрүүлэн хэрэглэх, хурдан яарч уух, ойр ойр...
26/05/2023

Яагаад сэтгэл заслын эмчилгээ хэрэгтэй вэ?
Согтууруулах ундааг нэг дор ихээр хэтрүүлэн хэрэглэх, хурдан яарч уух, ойр ойр хэрэглэх зэргээр архины хэрэглээтэй холбоотой ноцтой байдал үүсдэг. Архинд донтох зуршлаасаа салж, зан төрх, биеэ авч явах байдлаа өөрчлөх, дахин архи хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, батжуулах зэрэгт сэтгэл заслын эмчилгээ тусалдаг.
Мөн хүнд сэтгэлийн дэм өгч, тулгамдаж буй асуудлаа өөрөө шийдэхэд хөтөлнө.
Мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч, сэтгэлзүйч нар ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл заслын эмчилгээг (Танин мэдэхүй зан үйлийн эмчилгээ, Миннесота загвар 12 алхамт эмчилгээ, Сэдлийг дэмжих ярилцлагын хөтөлбөр гм) удирдан явуулдаг.
Олон улсын судалгаагаар сэтгэл заслын эмчилгээ үр дүн сайтай байдаг.
Сэтгэл засал эмчилгээний дараа үргэлжлүүлэн дэмжин туслах бүлгүүдээс сэтгэл зүйн дэмжлэг авч болно.

Архи уухгүй амьдарч болно гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй архинд орсон хүн байдаг. Архинд донтох нь өвчин ...
20/05/2023

Архи уухгүй амьдарч болно гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй архинд орсон хүн байдаг. Архинд донтох нь өвчин гэдгийг мэддэггүйн улмаас буруу ойлголттой удсан ч байдаг. Гэр бүлийн дэмжлэгтэйгээр архинаас гарч чаддаг.
Тусламжийн утас: 9018-9218

Архины асуудалтай хүмүүс хоорондоо ялгаатай байдаг. Согтууруулах ундаа хэрэглэхээс бусад зүйлээрээ хэвийн хэв шинжийн ас...
19/05/2023

Архины асуудалтай хүмүүс хоорондоо ялгаатай байдаг. Согтууруулах ундаа хэрэглэхээс бусад зүйлээрээ хэвийн хэв шинжийн асуудалтай хүмүүсийг гэр бүлийнхэн нь "Манай энэ уг нь алт шиг хүн. Уучихаараа л ..." гэж халаглан суудаг. Ийм хүмүүст тусламж хэрэгтэй болсон байдгийг бүү мартаарай.
Тусламжийн утас: 9018-9218

📣📣📣 #Архины эмчилгээ мэдээллийн сургалтад урьж байна.ХЭНД:  #Архинаас гарах мэдээлэл хайж байгаа гэр бүлийнхэнд🍰🥃Дараалс...
19/03/2023

📣📣📣 #Архины эмчилгээ мэдээллийн сургалтад урьж байна.

ХЭНД: #Архинаас гарах мэдээлэл хайж байгаа гэр бүлийнхэнд

🍰🥃Дараалсан олон баярууд өнгөрч, архины асуудалтай хүнээ эмчлүүлэх сайхан боломжит цаг тохиож байна. “Архи их уугаад байгаа” хүнийг эмчилгээнд хэрхэн оруулах, туслах, эмчилгээний хэлбэр, эмнэлэг, эмч, сэтгэлзүйч сонгох, дэмжих орчин хүрээлэл зэрэг архинаас гарахад туслах олон мэдээлэл авах болно.
Гэр бүлийн сэтгэл засал аргыг хэрэглэснээр донтолттой хүний 65-75% орчим нь эмчилгээнд хамрагдсан судлагааны үр дүн байна.

Сэтгэл заслаас урт хугацааны туршид ур чадвар, арга барил, ойлголт олж авдаг. Сурч мэдсэн зүйлс одоогийн нөхцөл байдлаас гадна урт хугацаанд ч үр дүнтэй. Уг арга гэр бүлийн гишүүнийг эмчилгээнд орохыг зөвшөөрүүлэхээс гадна гэр бүлд зөвхөн гал унтраах биш удаан хугацааны өөрчлөлт хийхэд тусладаг.

Сургалтын агуулга

✅ Хэрэглээний түвшин, донтолт

✅ Шийдвэр гаргахад нөлөөлдөг мэдээлэл, ойлголт

✅ Эмчилгээ, сонголт, хаанаас мэдээлэл авах

✅ Эмнэлэг, эмчилгээ, дэмжих орчин, хүрээлэл


Сургалтын хуваарь

🗓️Мягмар, Пүрэв

⏰ 07:00-07:40
⏰ 20:00-20:40

🗓️Бямба

⏰ 07:00-08:00

Бичлэгээр болон бүлгийн ярилцлага лайваар явагдана. Хичээл хаалттай группт 1 сар хадгалагдах тул нөхөж үзэх боломжтой.

3 сарын 21-ээс онлайнаар зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг

☎️ 9018-9218

Төлбөр:
1 сарын онлайн сургалт 19.900 төгрөг

1. Хаан банк 5069085173 Б.Нямзаяа, гүйлгээний утган дээр Утасны дугаар, Facebook нэрээ бичнэ.

2. Төлбөр төлсөн баримтаа заавал пэйж хуудасны чатаар илгээнэ үү.🙏

Архи уугаад байгаа гэр бүлийн гишүүнтэйгээ хэрхэн харилцахАрхи уудаг хүнтэйгээ хэрхэн харьцахаа хүмүүс ихэнхдээ мэддэггү...
09/03/2023

Архи уугаад байгаа гэр бүлийн гишүүнтэйгээ хэрхэн харилцах

Архи уудаг хүнтэйгээ хэрхэн харьцахаа хүмүүс ихэнхдээ мэддэггүй. Эмчилгээнээс татгалзаад байхад гэр бүлийнхэн цөхөрч, айж, бухимдаж эхэлдэг. Архинд донтсон хүнийг эмчилгээнд оруулах шидэт арга байдаггүй. Түүний өмнөөс юу ч хийж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хайртай хүнээ уудаггүй болгохыг бүгдээрээ маш их хүсдэг. Архинд донтохоос өмнөх тэр хүнийг та санаж байгаа. Түүнийг буцаан авахын төлөө та юугаа ч өгөхөд бэлэн байгаа. Бодит амьдрал дээр түүний өмнөөс бүгдийг хийж чадахгүй. Та гуйж, аргадаж, сүрдүүлж болно. Гэхдээ архи хэтрүүлэн хэрэглээд байгаагаа асуудал гэж тухайн хүн үзэх хүртэл донтолтоос ангижрах боломжгүй. Насанд хүрсэн хүнийг архины хамаарлаас салгах эмчилгээ хийлгэхийг албадаад нэмэргүй, гэхдээ өөрөө очих урам зоригийг төрүүлэхэд туслах аргаас туршаад үзээрэй.
Архиных нь хэрэглээ эсвэл эмчилгээний талаар эрүүл үед нь ярилцах нь дээр гэдэг. Архи уусан үед тэдэнтэй ярилцахыг оролдоход хүлээж байсан үр дүнд хүргэхгүй, эсвэл тэд өөрийгөө хамгаалж, уурлаж, хэрцгий болж магадгүй юм.
"Чи өчигдөр орой дахин согтуу байсан, чамд асуудал гарсан байх" гэхээс илүү "Биднийг гадагш гарах болгонд тав, зургаан шар айраг ууж байна, чамайг донтоод байнаа гэж санаа зовж байна" гэж хэлээрэй.
Олон хүн өөртөө ямар ч асуудалгүйгээр, өөрөө зохицуулж чадна гэж боддог. Ихэвчлэн ойр дотны хүмүүсийнхээ санаа зовнил, үгийг тэд үл тоомсорлодог. Үүний оронд хөндлөнгийн буюу мэргэжлийн хүн жишээлбэл: эмч эсвэл түүний итгэдэг өөр хэн нэгэн, архинаас татгалзаж чадсан нэгний үг илүү нөлөөлдөг. Архины хэрэглээ нь асуудал гэдгийг тоохгүй байвал түүнийг мэргэжлийн эмчид дагуулж очоод үзлэгт хамруулаарай. Өөрийгөө асуудалгүй гэж үзэж байгаа бол эмчтэй ярилцаад үзэхэд алдах зүйл юу байна гэж хэлээрэй. Найз эсвэл гэр бүлийн гишүүдийн сэтгэл хөдлөлөөс ангид, эмч мэдээллийг бодит баримттайгаар дамжуулж чадна. Мөн эмчээр дамжуулан архинаас татгалзсан хүмүүстэй холбох боломж гарна.

Архинаас татгалзахаар бодож байгаа, шийдсэн, юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүн болон яаж туслахаа мэдэхгүй байгаа ар гэ...
16/02/2023

Архинаас татгалзахаар бодож байгаа, шийдсэн, юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүн болон яаж туслахаа мэдэхгүй байгаа ар гэрийн хүмүүст туслах мэдээлэл

Архины хамааралтай хүн эмчилгээнээс татгалзаад байвал: Хайртай хүнийхээ амьдралд чухал, ойр дотны хүмүүсийг цуглуулж, ар...
07/01/2023

Архины хамааралтай хүн эмчилгээнээс татгалзаад байвал:

Хайртай хүнийхээ амьдралд чухал, ойр дотны хүмүүсийг цуглуулж, архи хэтрүүлэн хэрэглэж байгаад нь хэрхэн санаа зовниж буйгаа илэрхийлэх нь үр дүн өгдөг. Мэргэшсэн хөндлөнгийн эмчээс тусламж авснаар үр дүнд хүрч чадна. Эмч танд хөндлөнгийн оролцоог төлөвлөхөд тусалж, хийх шаардлагатай хэцүү яриануудыг удирдана.
Эмч нь ихэвчлэн гэр бүл, найз нөхөдтэй нь юу болохыг урьдчилан бэлдэж, хайртай хүнийг тань нүүрэн дээр нь өөгшүүлж хамгаалахгүй байхыг санал болгодог. Таныг донтолтынх нь талаар ярьсаны дараа хөндлөнгийн эмч архинаас татгалзах эмчилгээ ямар байдгийг тодорхой дүрсэлж чадна. Хайртай хүн тань согтууруулах ундааны хордлого тайлах болон донтолтоос ангижрах хөтөлбөрийн талаар олон буруу ойлголттой байж болно. Аливаа ам дамжсан ташаа ойлголт яриаг эмч үгүйсгэж, донтолтын эмчилгээний талаархи эргэлзээг арилгахад тусална. Хамааралтай хүн тань эмчилгээ хийлгэхийг зөвшөөрвөл эмч, эмчилгээний төвөөс зөвлөгөө авах боломжтой юм. Хэд хэдэн донтох эмчилгээний эмнэлэг, төвтэй өөрөө урьдчилан танилцаж, мэдээлэл цуглуулан сонголт хийх нь тустай. Ингэснээр тохирсон тусламжаа авах боломжтой болно.

Хайртай хүн тань очихыг зөвшөөрвөл тэр даруй тэнд очоорой.

Мэргэжлийн тусламж аваарай.
Утас: 9018-9218

Архины хамаарлаас ангижрахыг хүсэхгүй байгаа хүнд туслахад хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй.Архинаас гаргах...
05/01/2023

Архины хамаарлаас ангижрахыг хүсэхгүй байгаа хүнд туслахад хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй.

Архинаас гаргах ид шидийн хурдан, хялбар арга үгүй.

Архины хамааралд орсон хүн, ийм хүнийг хайрлаж байгаа аль алиных нь хувьд архидалт хор хөнөөлтэй байдаг.

Архидалт эргэн тойрны бүх хүмүүст нөлөөлдөг.

Донтолт - тархины архаг өвчин. Таны хайртай хүн дурандаа санаатайгаар уугаад байгаа биш харин тархи, сэтгэлзүйд үүссэн өөрчлөлт эмгэгийн улмаас өөрийн хяналтаа алддаг. Донтолтоо тэжээхийн тулд шаардлагатай бүх зүйлийг хийж, амьд үлдэхийн тулд архи хэрэгтэй гэж тархи боддог.

Танд болон хайртай хүнд тань хэчнээн хэцүү байгааг мэдэрч, хүлээн зөвшөөрөх нь чухал юм.
Архины хамаарал гэр бүлийг нөмөрч, бүх анхаарлыг татаж, хайртай хүмүүс нь амьдралынхаа бүхий л талбарт тэмцэхэд хүрдэг.
Өөртөө хатуу хандах хэрэггүй. Архидалттай ганцаараа тэмцэх хэцүү, гэхдээ бусдын тусламжтайгаар та үүнийг даван туулж чадна.

Донтолт нь архаг, дахилттай өвчин бөгөөд эдгэрэл нь урт хугацааны хэцүү үйл явц гэдгийг санаарай.
Мөн эдгэрэлтийг яарч, хурдасгаж, товчилж, хялбарчлах боломжгүй.
Тухайн хүн тусламж хүлээн авахад бэлэн болтол цаг хугацаа, олон оролдлого шаардагдана.

Мэргэжлийн тусламжийг эрт аваарай.
Утас: 9018-9218

Тусламж авахаас татгалзаад байгаа хүнийг яах вэ? Туслах арга 33.Буруутгах, гутаан доромжлох хэрэггүй Архины асуудалтай х...
04/01/2023

Тусламж авахаас татгалзаад байгаа хүнийг яах вэ? Туслах арга 3

3.Буруутгах, гутаан доромжлох хэрэггүй

Архины асуудалтай хүнээ доромжлох, буруутгах нь түүнийг улам л холдуулна. Буруутгаж, доромжлох нь тэрбээр хүнийг өөрийгөө өмөөрөхөд хүргэдэг.

Хайртай хүнтэйгээ архины хэрэглээний талаар ярихдаа "Би" гэдэг үг ашиглавал үр дүнтэй.

Түүний архины хэрэглээ нь танд болон эргэн тойрны хүмүүст хэрхэн нөлөөлдөг талаар яриарай.
Жишээ нь: "Чи манай гэр бүлийг сүйрүүлж байна. Чи амьдралаа сүйрүүлж, архинд донтож үхэх гэж байна" гэж хэлэхийн оронд "Би" гэж солиод:
"Манай гэр бүл яг одоо ингэж тэмцэж байгаад би маш их харамсаж байна. Архи хэрэглэхээ зогсоохгүй бол эрүүл мэнд, ирээдүйд чинь юу тохиолдох бол гэж Би маш их санаа зовж байна. Би чамд хайртай болохоороо чамайг бидэнтэй энд хамт байгаасай гэж хүсч байна.
Ингэж хэлэхэд тухайн хүнд өөрийгөө хамгаалахаас илүү сонсож ойлгох боломжийг олгох давуу талтай. Оролдоод үзээрэй.

Хэрэгтэй бол мэргэжлийн тусламж аваарай.
Утас: 9018-9218


Эмчилгээ хийлгэхгүй, явахгүй байгаа хүнийг яах вэ? 2. Хил хязгаар тогтоо. Хайраа ялгаж салга гэдэг үгийг та давхар хамаа...
04/01/2023

Эмчилгээ хийлгэхгүй, явахгүй байгаа хүнийг яах вэ?

2. Хил хязгаар тогтоо.

Хайраа ялгаж салга гэдэг үгийг та давхар хамааралтай хүмүүст туслах бүлэгт хамрагдвал их сонсож магадгүй.
Хайртай хүнийхээ төлөө хийж чадах хамгийн сайн зүйл бол согтууруулах ундааны хэрэглээг өөгшүүлсэн өөрийн үйлдлээ зогсоох хэрэгтэй гэсэн үг юм.
Архины асуудалтай хүнтэй амьдардаг ойр дотны хүмүүсийн дэмжлэг, хайр нь түүний хэрэглээг дэмжихэд хүргэдэг.
Архины эмчилгээнд хамрагдах цаг болсныг мэдэхийн тулд хүн бүр ёроолдоо хүрэх албагүй.
Харин архины хамаарлыг нь "хялбар" болгодог нөөцийг устгах нь өөрчлөлтөд түлхдэг.
Таны тогтоосон хил хязгаар нь донтсон хүнтэй харьцах харьцаа болон түүний наснаас хамаарна, гэхдээ эрүүл хил хязгаар тогтооно. Үүнд:

✅ Архи согтууруулах ундаа хэрэглэвэл энэ гэрт амьдрах боломжгүй, хэрэглэх өөр газар олох хэрэгтэй.

✅ Ажил, сургууль бусад үүргээ биелүүлэхгүй бол би өмнөөс чинь шалтаг тоочихгүй.

✅ Согтууруулах ундаа хэрэглэвэл би утас ба машины төлбөр, бензин зэрэг төлбөрийг төлөхгүй, туслахгүй.

✅ Би чамд архины мөнгө өгөхгүй. Мөнгө хулгайлсан бол буцааж төлж, амьдрах өөр газар олох хэрэгтэй.

✅ Би чамайг эрүүлжүүлэх эсвэл архины хэрэглээтэй холбоотой хууль эрх зүйн асуудлаас чөлөөлөхгүй.

Хамгийн чухал зүйл бол хил хязгаарыг тогтоогоод мөрдөх явдал юм.
Тогтоосон хязгаараа "ганцхан удаа" зөрчихөд л түүнд "БОЛНО" гэсэн мессежийг илгээнэ.
Донтолт бол тархинд нөлөөлдөг өвчин. Хайртай хүний тань ​​тархи амьд үлдэх горимд байгаа. Энэ үед амьд үлдэхийн тулд архи хэрэгтэй гэж боддог.
Иймээс хайртай хүн тань бүдүүлэг зан авир гаргаж, ердийн үед хийдэггүй зүйлээ хийж магадгүй. Өөрийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай үед бусдаас тусламж аваарай.

Мэргэжлийн тусламж аваарай.
Утас: 9018-9218

Эмчлүүлэхийг хүсэхгүй байгаа болХайртай хүн тань хамааралтайгаа тэмцэж байгаа боловч эмчилгээнээс татгалзаад байвал цөхө...
03/01/2023

Эмчлүүлэхийг хүсэхгүй байгаа бол

Хайртай хүн тань хамааралтайгаа тэмцэж байгаа боловч эмчилгээнээс татгалзаад байвал цөхөрч, айж, бухимдаж эхэлдэг. Хүнийг эмчилгээнд оруулах шидэт арга байдаггүй. Түүний өмнөөс юу ч хийж чадахгүй гэдгээ та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Архинд донтсон хайртай хүнээ уудаггүй болгохыг бүгдээрээ маш их хүсдэг. Архинд донтохоос өмнөх тэр хүнийг та санаж байгаа. Түүнийг буцаан авахын төлөө та юугаа ч өөрчлөхөд бэлэн байгаа. Бодит амьдрал дээр түүний өмнөөс бүгдийг хийж чадахгүй, та гуйж, аргадаж, сүрдүүлж болно. Гэхдээ архи хэтрүүлэн хэрэглэхээ асуудал гэж тухайн хүн үзэх хүртэл донтолтоос ангижрах боломжгүй. Насанд хүрсэн хүнийг архины хамаарлаас салгах эмчилгээ хийлгэхийг албадаад нэмэргүй, гэхдээ өөрөө очих урам зоригийг төрүүлэхэд туслах хэдэн арга бий. Үүнд:

I. Түүний итгэдэг хүмүүсийн жагсаалт гарга.
Донтолтын мөн чанар - олон хүн өөрийгөө ямар ч асуудалгүй, өөрөө зохицуулж чадна гэж боддог. Ихэвчлэн ойр дотны хүмүүсийнхээ санаа зовнил, үгийг тэд үл тоомсорлодог. Үүний оронд хөндлөнгийн буюу мэргэжлийн хүн жишээлбэл: эмч эсвэл түүний итгэдэг өөр хэн нэгний үг илүү нөлөөлдөг.
Архины хэрэглээ нь асуудал гэдэгт итгэхгүй байвал түүнийг мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж үзээрэй. Өөрийгөө асуудалгүй гэж үзэж байгаа бол эмчтэй ярилцаад үзэхэд алдах зүйл юу байна гэж хэлээрэй. Найз эсвэл гэр бүлийн гишүүдийн сэтгэл хөдлөлөөс ангид, эмч мэдээллийг бодит баримттайгаар дамжуулж чадна. Эмч биеийн эрүүл мэндийг нь үнэлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний урт хугацааны үр нөлөөний талаар ярилцах болно. Эмч хэвийн гэж тооцогддог зүйл, архидалт болон үүнтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлсийн талаар тодорхой мэдээлэл өгч, түүний хэрэглээ нь өвчин болсон эсэх, сэтгэл гутрал, айдас түгшүүр, хоёр туйлт эмгэг, согтууруулах ундааны хэрэглээг өдөөж болох бие хүний ​​эмгэг зэрэг сэтгэцийн эмгэгийг оношлож өгч чадна.
Мэргэжлийн тусламж аваарай.

Утас 9018-9218

#АрхинаасГарах
#Өөрөөхүсэхгүйүед
#МэргэжилтэнТусална

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97690189218

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Архи, мансууруулах бодисын сэтгэл заслын эмчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Архи, мансууруулах бодисын сэтгэл заслын эмчилгээ:

Share