Гэр бүл, Сэтгэлзүйн Зөвлөгөө Судалгааны Гэрэлт Төв НҮТББ

Гэр бүл, Сэтгэлзүйн Зөвлөгөө Судалгааны Гэрэлт Төв НҮТББ "Shine" Counseling&Research Center NGO for Young Adults about Marriage&Family and Awareness from Human Trafficking
(495)

“Гэрэлт” Гэр бүл, Сэтгэлзүйн Зөвлөгөө Судалгааны төв – НҮТББ

“SHINE” counseling and research center NGO


Хэнд Үйл ажиллагаа явуулах?
- Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагч, багш, нийгмийн ажилтанд, Их дээд сургуулийн оюутан
- Эцэг эхчүүдэд
- Хувь хүмүүст
Ямар Үйл ажиллагаа явуулах?
- 1. Гэр бүлийн боловсролын талаар сургалт семиниар зохион байгуулах:
• Үерхэл Нөхөрлөл
• Би хэнтэй гэрлэх вэ?
• Гэрлэлтийн утга учир
• Гэр бүлийн аз жаргал ба хариуцлага
- 2. Хувь хүний сэтгэлзүйн зөвлөгөө болон мэдээлэл өгөх суралт
• Би гэж хэн бэ?
• Зан чанарыг онцлог шинж
• Сэтгэлзүйн эмчилгээ
• Мэргэжил ажлаа хэрхэн зөв сонгох
- 3. Хүний эрх, гэр бүлийн болон нийгмийн хүчирхийлэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөгөө сургалт
• Гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл
• Хүний наймаа
• Ажлын байрны дарамт
• Хуулийн зөвлөгөө

19/06/2025
📌 Сэтгэл хөрнө гэдэг бол гэнэт бус, аажмаар болдог зүйл…Эмэгтэй хүний сэтгэл ганцхан шөнө, эсвэл ганцхан маргаанаар хөрн...
16/05/2025

📌 Сэтгэл хөрнө гэдэг бол гэнэт бус, аажмаар болдог зүйл…

Эмэгтэй хүний сэтгэл ганцхан шөнө, эсвэл ганцхан маргаанаар хөрнө гэж байдаггүй. Харин ч эсрэгээрээ — тэр сэтгэлээ дахиад дахиад өгсөөр, найдсаар, хүлээсээр байгаад, эцэст нь өөрийгөө хамгаалах инстинкт нь дийлдэг.

☑️ Яагаад эмэгтэйчүүдийн сэтгэл хөрдөг вэ?
1. Анхаарал халамжийн дутагдал — Өдөр тутмын жижиг зүйлсэд ч анхаарал хандуулахгүй байх нь итгэл найдвар алдуулдаг.
2. Харилцаанд тэгш бус байдал — Зөвхөн нэг тал нь хичээгээд, нөгөө нь өөрийгөө эрхэмд тооцож байвал сэтгэл чимээгүйхэн холддог.
3. Хүндлэлгүй хандлага — Үг, үйлдэл хоёрын үл нийцэл, эсвэл үл ойшоосон зан авир сэтгэлд сорви үлдээдэг.
4. Сэтгэл санааны дэмжлэггүй орчин — Бие махбодын төдийгүй, сэтгэл санааны холбоо үгүй бол хүйтэн харилцаа бий болдог.

☑️ Сэтгэл хөрсний дараах шинжүүд:
• Яриа өдөх нь багасна
• Холбоо барих сонирхол буурна
• Хүлээлтгүй болдог
• Бие сэтгэл холдох мэдрэмж төрнө

☑️ Гэхдээ…
Эмэгтэй хүн сэтгэлээ өгсөн шигээ, сэтгэлээ татаад авчихаж чаддаг. Энэ нь түүнийг хүйтэн биш, харин хамгаалалт шаардсан ухаалаг зүрхтэй гэдгийн илрэл юм.

☀️ Амьдрал үргэлжилсээр… Харин өөрийгөө эрхлүүлэх боломжийг мартаж болохгүй шүү.

~Найз охин чинь чамтай яаж харьцна чи зөрүүлж тэгж харьцах юм бол зүгээр яв яв. Уурлахад нь зөрүүлж уурлаад, гомдоход нь...
19/04/2025

~Найз охин чинь чамтай яаж харьцна чи зөрүүлж тэгж харьцах юм бол зүгээр яв яв. Уурлахад нь зөрүүлж уурлаад, гомдоход нь зөрүүлж туниад, учир олдохгүй аашлахад нь бачимдаж орилох хэрэггүй! Уурыг нь гартал гээд хаяж явах ч хэрэггүй! Хайр халамж нэхэж, эрхлэж, аргадуулах гэж байхад чи урдаас нь адилхан аашилвал чамд эмэгтэй хүнээс ялгарах зүйл юусан. Хайртай хүнэ аргадаж тайвшруулахад чамаас юу унах вэ? Чи доошоо орчихгүй шүү дээ! Эмэгтэй хүнд байгалийн ихэмсэг, бардам, зөөлөн, энхрий зангаа гаргах боломж олгох хэрэгтэй. Хайрлаж халамжилаад л байвал чамаас авснаа хэд нугалаад өгчих хүмүүс шүү дээ..
AntiAlcoholMongolia

Удахгүй холын хол явна гэдгээ мэдсэн хүн. Эцсээ хүртэл үлдэж байгаа хүндээ л санаа зовж, тэдний төлөө байсаар дуусдаг. Ө...
30/03/2025

Удахгүй холын хол явна гэдгээ мэдсэн хүн.
Эцсээ хүртэл үлдэж байгаа хүндээ л санаа зовж, тэдний төлөө байсаар дуусдаг.
Өлзийтөгс зохиолчийн хэлснээр нээрээ л “Үхэж байгаа нь биш үлдэж байгаа нь үхлийг мэдэрдэг” гэдэг.

Түрүүлээд орхиж буй нөхөр нь эцсээ хүртэл хүүхдүүдээсээ илүү эхнэртээ л санаа зовно. “Намайг үхсний дараа ээждээ муухай хандаж болохгүй шүү, ганцаардуулж болохгүй шүү.” Насаараа л энэ хүнийг жаргалтай байлгаж хүнд юм ч өргүүлж үзээгүй байхад өөр хүн түүнд минь муухай хандахыг тэвчихгүй. Хүүхэд нь байсан ч эхнэрээ өмөөрч хамгаалах л болно.

Яваад өгвөл шүүгээний хамгийн дээд тасалгаанд байгаа зүйлд хүрч чадахгүй дээ гэж санаа нь зовоод бүгдийг нь доор тасалгаанд хийчихсэн байдаг энэ хэсэг… 🥺
Хөгшин өвөө эмээ болтлоо нэгнээ хайрлахсан. ❤️

TalkWith Azul

28/03/2025

Анхаар!!!

Манайхан сэрэмжтэй л байгаарай!
14/03/2025

Манайхан сэрэмжтэй л байгаарай!

11/03/2025
Үнээээн
08/03/2025

Үнээээн

Address

Улаанбаатар

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэр бүл, Сэтгэлзүйн Зөвлөгөө Судалгааны Гэрэлт Төв НҮТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Гэр бүл, Сэтгэлзүйн Зөвлөгөө Судалгааны Гэрэлт Төв НҮТББ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category